Монгол Улсын эрчим хүчний салбарт бодит хэрэгцээтэй, өндөр ур чадвартай инженер, техникчдийг бэлтгэх шинэ шат эхэлж байна. Тодруулбал Туул дэд станцыг түшиглэн Өндөр хүчдэлийн технологийн салбар дундын сургалтын төвийг байгууллаа. Энэ сургалтын төвийг түшиглэн дэд станцын үндсэн тоноглол, агаарын шугамын ашиглалт, засварын сургалтыг зохион байгуулах боломжтой.
Энэхүү төв нь мэргэжилтнүүдийг зөвхөн онолоор бус, бодит орчинд дадлага хийлгэж сургах нөхцөлийг анх удаа бүрэн хангасан гэдгээрээ онцлог юм.
ЯАГААД ЭНЭ СУРГАЛТЫН ТӨВ ЧУХАЛ ГЭЖ?
Монгол Улсад эрчим хүчний систем тасралтгүй, аюулгүй ажиллахын тулд өндөр хүчдэлийн мэргэжилтнүүд зайлшгүй шаардлагатай. Гэвч энэ чиглэлийн боловсон хүчин өнөөдөр эрэлттэй хэр нь ховор. Мөн урт хугацаанд бэлтгэгддэг, нарийн мэргэжлүүдийн нэг юм. Тэгвэл хосмог сургалтаар дамжуулан энэ хугацааг хэмнэж байгаа гэж хэлж болно. Онол, практикийг хослуулсан энэ сургалтын чанарыг нэмэгдүүлэхэд шинэ сургалтын төв нь том түлхэц болж байгаа юм.
Сургалтын төвийн нээлтийн үеэр Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ /ЦДҮС/ ТӨХК-ийн ажилчид ямар төрлийн сургалтууд хэрэгжүүлэх боломжтойг биечлэн үзүүлсэн юм.
Цахилгаан шугам, сүлжээнд гэмтэл үйлчилгээ гарвал засвар үйлчилгээ хийнэ. Ингэхдээ хүчдэлээс нь бүрэн салгаж байж засна. Зассаны дараа буцаад зохих хэмжээний хүчдэлийг залгана гэх мэтчилэн маш нарийн үе шаттай. Энэ бүгдийг Туул дэд станцыг түшиглэсэн сургалтын төвд туршиж, мэдлэг чадвараа тэлэх боломжтой болж байна.

Энэ талаар Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компанийн гүйцэтгэх захирал Б.Дашдаваа “Энэ сургалтын төв нь өндөр хүчдэлийн хүний нөөцийн боломжийг дээшлүүлэх, сургалт хүртээмжийг нэмэгдүүлэхэд томоохон ахиц болж байна.
Өндөр хүчдэлийн мэргэжилтэн бэлтгэх нь шат дараатай бөгөөд хугацаа их шаарддаг. Дор хаяж 3-5 жил ажлын байранд дадлагажиж байж бие даан ажиллах чадвартай болдог. Харин энэ төвийн орчин дадлагын хугацааг богиносгож, чадваржуулах явцыг эрчимжүүлж байна. Практик сургалтын орчин ихэнх их, дээд сургууль, коллежид байдаггүй. Цаашид хүчдэл өгч, нам хүчдэлийн байгууламж барьж, иж бүрэн сургалтын дэд станц болгох зорилт тавьж байна” гэлээ.
МУТЭХЧБ төслийн менежер Д.Оюунаа “Монгол Улсад тогтвортой эрчим хүчний чадавхыг бэхжүүлэх төсөл 2024 онд эхэлсэн. Тухайн үед эрчим хүчний салбарын төлөөллүүд өндөр хүчдэлийн чиглэлээр ажиллах боловсон хүчин дутмаг, уламжлалт сургалт хангалтгүй байгааг онцолж байв.
Тиймдээ ч энэ чиглэлийн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд анхаарч, анхны хосмог сургалтыг зохион байгуулж байна. Бид 2023 онд олон улсын зөвлөхүүдээр салбарын инженер, сургалтын байгууллагын багш нарын чадавхыг үнэлүүлсэн. Үр дүнд нь мэргэжлийн болон арга зүйн сургалтыг үе шаттайгаар хэрэгжүүлэх шаардлагатай болсон.
Сургалтын орчныг хэрэгцээт тоног төхөөрөмжөөр хангаж, зөвхөн онол биш практик ур чадварыг мөн олгохоор зорьж буй. Сургалтын орчинд энэ бүгдийг зааж чадахгүй. Тиймээс энэ сургалтын төв нь бодит орчинд ур чадвар хөгжүүлэх чухал орон зай болж байна” гэв.

Хосмог сургалтыг Налайх болон Дархан политехник, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-тай хамтран хэрэгжүүлж байна. Хичээлийн 60 орчим хувь нь сургуулийн орчинд, 40 хувь нь ажлын байран дээр явагддаг. Суралцагчид цалинтай ажиллаж, мэргэжлийн ур чадвар, мэдлэгийг бодит орчинд эзэмшиж байна.
Суралцагч Б.Баасанжав "Хосмог сургалт нь танхимын хичээл ба үйлдвэр дээрх дадлага гэсэн хоёр хэлбэрээр явагддаг. Хичээл дээр бид онолоо үзэж байгаа ч давхар үйлдвэр дээр дадлага хийснээр маш үр өгөөжтэй байна. Анх онолоо сайн уншаад очсон ч инженер, техникч нар практик дээр зарим зүйлийг арай өөрөөр хийж байсан.
Дадлагын хугацаанд онол, практикаа илүү хослуулж сурч байна. Сургагч багш нар мэргэжлийн сургалтуудаас гадна хувь хүнийг хөгжүүлэх талаас нь мөн хичээлүүд ордог" хэмээн онцоллоо.
Боловсролын яамны шинжээч Э.Эрдэнэбилэг "Хосмог сургалтыг 2024-2025 оны хичээлийн жилээс туршилтаар хэрэгжүүлж эхлээд байна. Үндсэн онцлог нь аж ахуйн нэгжүүд хүний нөөц бэлтгэх ажилд бодитоор оролцож байгаа явдал. Сургалтын төв нээгдсэнээр суралцагчид болон багш ажилтнууд бодит орчинд дадлага хийх боломжтой болж, энэ нь сургалтын чанарт шууд эерэг нөлөө үзүүлнэ.
Цаашид Боловсролын яамнаас хосмог сургалтыг дэмжиж, илүү өргөн хүрээнд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Засгийн газрын бодлогын хүрээнд эдийн засгийн тэргүүлэх салбарууд болох эрчим хүч, барилга, уул уурхай, үйлдвэрлэл, үйлчилгээ, хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр хосмог сургалт нэвтрүүлэхээр төлөвлөж байна" гэв.
-165351-25760416020250618165356.jpeg)
ЦДҮС ТӨХК-ийн Улаанбаатар салбар хотын нийт эрчим хүчний 50 орчим хувийг хариуцан дамжуулдаг. Тус компани өмнө нь өндрийн сургалтыг хоёр жилд нэг удаа гаднын байгууллагаас авч хийдэг байсан аж.
Эрчим хүчний системд өндөр хүчдэлийн сургалт хийх газар байдаггүй. Харин энэ сургалтын төв нь компанийн хэмжээнд анхдагч болж, инженер, ажилтнуудыг бодит орчинд сургах боломж бүрдсэнийг салбарын дарга Д.Будхүү дурдсан юм.
110/35/10 кВ-ын Туул дэд станцын хажууд баригдсан энэхүү сургалтын полигон нь 22 метрийн өндөртэй анкер тулгуур, бетон тулгуур, шугамын салгуур, гүйдлийн трансформатор, цэнэг шавхагч зэрэг иж бүрэн тоноглолтой юм.
Тус компанийн Инженерийн албаны дарга М.Ганзориг "Тоноглолууд өвөл зуны горимд байнга ажиллагаанд байдаг тул шинээр орж ирж байгаа ажилчдаа сургах боломж маш хомс. Иймд бид шинэ ажилчдаа контейнер хооронд өндөрт гарч айдсаа даван туулах гэх мэт энгийн аргаар сургадаг байлаа.
Харин одоо бол 110 кВ-ын бүрэн хэмжээний анкер тулгуур, тоног төхөөрөмж суурилуулсан полигоноор дамжуулан засвар, хэмжилт, туршилтын сургалт хийх боломжтой болж байна. Цаашид үүнийг удирдлагатай болгож, алсаас хянах боломж бүрдүүлнэ" гэв.