"Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт болон эрх нь зөрчигдсөн гэх ТҮЦ эрхлэгчид Нийслэлийн удирдлагууд, Захиргааны хэргийн шүүхийн шүүгч нарыг АТГ-т шалгуулахаар мэдээлэл хийлээ. Учир нь ТҮЦ эрхлэгчдийн эрхийг зөрчсөн, шударга бус хандаж буйг шүүмжиллээ.
"Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт "Захиргааны хэргийн шүүхийн шүүгч нар иргэдтэй ялгаварлан хандаж, үзэмжээр хандаж байна. Хаантай тэрсэлдвэл толгойгүй болно гэдэг шиг биднийг асуудалд орно гэж бодоод байх шиг байна. Угтаа бид хаант засаглалтай биш, ардчилсан тогтолцоотой учир бид хамтдаа шүүх засаглалаа аврах цаг ирсэн. Хамбын овоо бол их хэлмэгдүүлэлтийн гунигт түүхтэй газар байсан, тэр түүх бараг давтагдаж байна. Тэнд бид үзэсгэлэнгээ гаргаж, ард иргэдийн чөлөөт хэлэлцүүлгийг хийх болно. Ая тухтай гэж нэрлээд буй сүлжээ дэлгүүрүүд нь бүгд чанартай зүйл худалдаалаагүй. Яг л ТҮЦ-нд байсан бүтээгдэхүүнийг л зарж байна. Тиймээс ТҮЦ-ийн түүхийг өгүүлэх үзэсгэлэнг дэлгэх болно. Өнөөдрийн хотын удирдлагууд их гоё хөгжил, мөнгө л яриад байдаг. Бодит амьдралд иргэдэд юу хэрэгтэйг олж харахгүй байна" гэсэн юм.
ТҮЦ ажиллуулдаг байсан иргэн "Анх Нийслэлээс зөвшөөрөлтэй гээд ТҮЦ-ийн үйл ажиллагааг хүлээн зөвшөөрч, зарчихаад дараа нь зөвшөөрөлгүй гээд хураан авах нь шударга бус. Тийм байтал ТҮЦ эрхлэгчдийн буруу мэт яриад байж болохгүй гэлээ. Зургаан дүүрэг, УИХ-ын гишүүдэд үзэсгэлэнгийн урилга өгсөн. Хэн дуртай нь хүрэлцэн ирж үзэж болох ба энд 90-ээд оноос эхтэй ТҮЦ-ийн үйл ажиллагааны талаар өгүүлсэн байгаа" гэв.