Редакцын бус нийтлэл
Агаарын болон хөрсний бохирдолд санаа чилээж ирсэн Улаанбаатарчууд өдгөө дуу чимээний бохирдол гэх шинэ асуудалтай тулгарах болжээ.
Чанга дуутай машин, мотоциклын чимээний улмаас шөнө амрахад “амаргүй” байсан бол сүүлийн жилүүдэд “Төв Цэнгэлдэх” болон “SocialPay Park” (өнгөрсөн жил HIT Park нэртэй байсан) зэрэг газруудад буюу хотын төв, суурьшлын бүс орчмоор зохион байгуулагдах тоглолтын чимээ мөн л асуудал дагуулж эхлэв.
Зарим иргэний хувьд “Төв цэнгэлдэх” анхнаасаа тэнд байсан, харин ойр орчмын орон сууцнууд сүүлд баригдсан гэх зэргээр гомдлоо илэрхийлж буй иргэдийг буруутгах хандлагатай байна. Гэхдээ, “Үндэсний их баяр наадам” – д зориулсан энэхүү цэнгэлдэхэд шөнийн цагаар чанга дуу чимээтэй үйл ажиллагаа зохион байгуулдаггүй байсныг анхаарах нь зүйтэй.
“SocialPay Park”–ын хувьд хүүхдийн паркийн газрын нэг хэсэг задгай талбайд тайз засан, үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд мөн л чанга дуу чимээ бүхий тоглолт зохион байгуулах зориулалтын орчин, байгууламж биш. Иймдээ ч зөвхөн ойр орчмын бүсэд нь амьдарч буй иргэдэд тоглолтын чанга чимээ сонсогдоод зогсохгүй олон километрийн зайтай амьдарч буй иргэдэд ч сонстож буй.
Угтаа, тоглолт зохион байгуулж буй хүмүүс бусдыг хүндлээд Улаанбаатарын “Дуу чимээний бохирдлын менежмент” – ийн талаарх UCS 2001A:2023 стандартыг баримтлахад энэ асуудлыг цэгцэлж болохоор.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2023 оны 37-р тогтоолын 1-р хавсралтаар дээрх UCS 2001A:2023 буюу “Дуу чимээний бохирдлын менежмент” – ийн стандартыг баталжээ.
Уг стандартын 5-р зүйлд “Дуу чимээний хүлцэх хэмжээ” – г тодорхой заасан. Тухайлбал, 5.1 заалтад дуу чимээний хүлцэх хэмжээ нь газар ашиглалтын бүсээс хамаарч өдрийн цаг (06:00-22:00) болон шөнийн цаг (22:00-06:00) -аар ямар хэмжээнд байж болох вэ гэдэг хязгаарыг дараах байдлаар нарийвчлан зохицуулсан.
Төв цэнгэлдэх, “SocialPay Park” орчим нь “Дуу чимээнд мэдрэмтгий бүс /Суурьшлын бүс, сургууль, цэцэрлэг/” гэх ангилалд хамрагдахаар байгаа бөгөөд энэ орчинд шөнийн цагаар буюу 22:00 цагаас 06:00 цагийн хооронд 40дБА – аас илүү чанга дуу чимээ гаргах нь энэ стандартын зөрчил болно.
Түүнчлэн, уг стандартын 5.9-д “Хууль журамд өөрөөр заагаагүй бол задгай талбай, олон нийтийг хамарсан арга хэмжээнээс үүсэх дуу чимээ нь ойролцоох орон сууцны хороололд 60дБА-аас хэтрэхгүй байна.” гэж хязгаарлалт тогтоож өгчээ.
Харин, тоглолт, олныг хамарсан үйл ажиллагааны үеэрх гардаг дуу чимээний дундаж түвшин гадна талбай дахь ердийн тоглолтын үеэр 90-105дБА, рок тоглолт болон хөгжмийн наадмын үеэр 110-120БА зэрэг түвшинтэй байдаг байна.
Бусад улс, хотуудын адил ийнхүү суурьшлын бүс, дуу чимээнд мэдрэмтгий бүс зэргээр ангилан өдрийн болон шөнийн цагийн дуу чимээний хязгаарыг тогтоожээ.
Түүнчлэн, ихэвчлэн тоглолтын дараа буудуулдаг галт наадам (салют) нь тухайн буудуулж буй орчиндоо 150-175дБА, тус газраас 15-50 метрийн зайд 120-140дБА, 100 метр ба түүнээс дээш зайд 85-100дБА сонсогддог аж.
Өөрөөр хэлбэл, тоглолтын болон галт наадмын дуу чимээ аль, аль нь дээрх “Дуу чимээний бохирдлын менежмент”–ийн стандартын 5.1, 5.9 заалтуудыг зөрчиж байгаа шинжтэй байна.
Энэ стандартад заасан шөнийн цагт хамаарах дуу чимээний хязгаарлалт нь дэлхийн бусад хотуудын жишгээс төдийлөн зөрүүгүй зохицуулагджээ. Тухайлбал, АНУ-ын хотуудад шөнийн цагийн дуу чимээний хязгаарлалт нь дунджаар 45-55дБА – ын хооронд байдаг. Ийнхүү хязгаарлалтыг зөрчсөн бол 5,000 хүртэл ам.доллараар торгох зохицуулалттай байна.
Европын хотуудад ч мөн шөнийн цагийн хязгаарлалт 22:00–07:00, 23:00–07:00 цагийн хооронд хамаарахаас гадна дуу чимээний хэмжээг мөн 45-60дБА хооронд хязгаарладаг байна.
Азийн улсуудад, тухайлбал Филиппин, Вьетнам зэрэг улсуудад ч цагийн хязгаарлалт нь ойролцоо бөгөөд дуу чимээний хязгаарлалт шөнийн цагт 40-50дБА, 55дБА-с хэтрэхгүй гэх зэрэг хязгаарлалтууд байдаг аж.
Бид уг нь дэлхийн бусад улс, хотуудын адил ийнхүү суурьшлын бүс, дуу чимээнд мэдрэмтгий бүс зэргээр ангилан өдрийн болон шөнийн цагийн дуу чимээний хязгаарыг тогтоожээ. Гэвч өнөө л хэрэгжилт дээрээ очоод гацдаг жишгээр иргэд цахим орчинд бухимдлаа илэрхийлж, талцаж муудахаас цааш арга хэмжээ авч чадахгүй хэвээр байна.
Угтаа тоглолт зохион байгуулж буй газрууд бусдын амгалан тайван байх эрхийг хүндэтгээд тоглолтоо эрт эхлүүлж 22:00 цаг гэхэд дуусахаар зохицуулчихад л энэ асуудал хэн, хэндээ төвөггүй шийдэгдэхээр байгаа юм.
Мөн, 2019 оны 05 сарын 22-ны өдөр байгуулагдсан “Нийслэлийн Хяналт, Шалгалтын Газар” нь үндэсний болон хотын стандарт, нормыг мөрдүүлж, төрийн хяналт шалгалтын үр нөлөөтэй байдлыг сайжруулах зорилгоор байгуулагджээ. Харамсалтай нь НИТХ-аас баталсан стандартыг илтэд, тодорхой зөрчиж буй үйлдэл, үйл ажиллагаа олон дахин давтагдсаар байхад тус Хяналт, Шалгалтын Газар уг зөрчил дээр хэрхэн ажиллаж байгаа нь тодорхойгүй, эсвэл үр дүнгүй байна уу гэж харагдаж байна.
Хэрвээ, тус UCS 2001A:2023 стандартыг зөрчих нь “Нийслэл хотын дүрэм”-ийг зөрчсөнд тооцогдох бол Зөрчлийн тухай хуулийн 6.30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуут зөрчил болох бөгөөд эрх бүхий байгууллагаас хууль зөрчсөн үйл ажиллагааг таслан зогсоох, торгууль оногдуулах эрх хэмжээтэй байна.
“Төв Цэнгэлдэх” болон “SocialPay Park” орчмоор амьдардаг, уг газруудад болж буй тоглолт, үйл ажиллагаануудын шөнийн цагаар чанга дуу чимээний улмаас амрахад бэрхшээлтэй байгаа иргэд тус Хяналт, Шалгалтын Газарт гомдол гаргах, ажлаа хийхийг шаардах боломжтой.