Жүдо бөхийн ДАШТ Унгарын нийслэл Будапешт хотноо 6-р сарын 13-20-ны өдрүүдэд үргэлжилж байна. Манай улсын тамирчдаас өнөөдөр -63 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин Ази тивийн аварга, Душанбе их дуулгын аварга, ОУХМ Б.Ганхайч Унгарын жүдоч Герсактай барилдаж яллаа.
Үүний өмнө ОУХМ Б.Ганхайч Б хэсгийн аваргын төлөөх барилдаанд Япон улсын тамирчин Кажү Харүкад ялагдаж, дагах барилдаанд шилжсэн. Дагах барилдаанд Унгар буюу эзэн орны тамирчинтай барилдан нэмэлт цагт юүко үнэлгээгээр ялж, Хүрэл медалийн төлөө шөнийн 00.00 цагт Бразилын тамирчин Рафаэла Силватай барилдана.
Финалын барилдааныг шөнийн 00:00 цагт С1 телевизээр шууд дамжуулан үзүүлнэ.
00.00 цаг. Болдын Ганхайч, Бразилын тамирчин Рафаэла Силва нар анх удаа барилдав. Б.Ганхайч үндсэн цаг дуусахаас 4 секундын өмнө вазари үнэлгээгээр дэлхийн аваргын хүрэл медальтны болзол хангалаа. Тэрбээр 18 жил жүдо бөхөөр хичээллэж, өнөөдөр дэлхийд данстай тамирчин боллоо.