gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.01
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.01
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.01
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Ахмадуудын асуудлыг шийдэхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ"

А.Анужин
Нийгэм
Өчигдөр
496
Twitter logo

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо энэ сарын 12, 13-нд хуралдаж, бодлогын хүүг одоогийн 12%-д нь хадгалах, тэтгэврийн зээл олгох дээд хязгаарыг 50% болгож өөрчлөхөөр шийдвэрлэсэн.

Энэ шийдвэрийг ахмадууд эсэргүүцэж, Сүхбаатарын талбайд ес дэх хоногтоо суулт зарлаж байна.

 Иргэн Ц.Алтанзул

"ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН САН 11.7 ТЭРБУМЫН ЭРСДЭЛД ОРОХ ЯМАР Ч ҮНДЭСЛЭЛГҮЙ"

Ц.Алтанзул "Монгол банк зургаадугаар сарын 12-нд "Тэтгэврийн зээлийг 50:50 хувийн нөхцөлтэй, ахмадуудад олгоно" гэсэн журам гаргасан. Энэ журам бидний амьдралд огт хэрэгцээгүй.

2020 онд Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн төсөл батлагдаж, зургаан сая хүртэлх тэтгэврийн зээлтэй ахмадуудын зээлийг төлсөн.

Түүнээс хойш таван жил өнгөрчээ. Гэтэл гэнэт ийм тогтоол гаргаж, худал мэдээлэл түгээж байгааг эсэргүүцэж байна.

Хоёрдугаарт, "Тэтгэврийн зээлийг хадгаламж эзэмшигчдийн мөнгөнөөс гаргаж байна" гэсэн. Тэтгэврийн сан хаачсан бэ? 1995 оноос эхлэн ажил олгогчийн цалингаас сар болгон шимтгэл суутгаж авч байна. Тэр хуримтлагдсан мөнгө хаана байна?

Мөн "Тэтгэврийн зээл 11.7 тэрбумын эрсдэлд орсон" гэж мэдээлсэн. Яагаад ч тийм байх үндэслэлгүй.

Учир нь зургаан сараас дээш тэтгэврийн зээл авахад батлан даагч шаарддаг. Гэтэл зээл авсан ахмад нь нас бараагүй байхад батлан даагчаас зээлийг нь төл гэж шаарддаг.

Түүнчлэн ахмадуудыг нийгэмд сөрөг харагдуулахаар ташаа мэдээлэл цацдаг. Бид ч адилхан хүн шүү дээ. 

Монгол Улсын гурван сая гаран иргэний нэг хэсэг болсон 400 мянган ахмадаа огт хүндлэхгүй, есөн хоног хүйтэн цемент дээр суулгаж байгаадаа ичих хэрэгтэй. 

Бид гаднын орны ахмадууд шиг сайхан амьдарч чаддаггүй.

Өнөөдөр ахмадуудын төлөөлөл УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороонд 72 цагийн шаардах хуудас өгсөн.

Хэрэв бидний асуудлыг хаврын чуулганаас өмнө шийдэхгүй бол тэмцлийн дараагийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ хатуу сануулъя" гэв.

Иргэн М.Оюун

"БИД ӨӨРСДИЙН ТӨЛӨӨ БИШ ҮР ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ ТӨЛӨӨ ЭНД ЗОГСОЖ БАЙНА"

М.Оюун "Би 65 настай, хоёр хүүхэдтэй. Бага хүүгээ 40 нас гараад төрүүлсэн. Одоо Японд сурдаг. Хүүгийнхээ сургалтын төлбөрийг тэтгэврээрээ төлдөг юм. 

Одоо наймдугаар сард найман сая төгрөгийн сургалтын төлбөр нэхэгдэнэ. Сүүлийн гурван жил тэтгэврээрээ төлж болоод л байсан. Гэтэл энэ шийдвэрээс болж үлдсэн хоёр жилийн төлбөрийг нь төлж чадахгүйд хүрч байна.

Мөн тэтгэврийн зээлийг "эрсдэлтэй" гэж үзсэн. Үнэндээ тийм юм байхгүй. Учир нь банк хэзээ ч ганц бие, харж хандах хүнгүй ахмадуудад зээл олгодоггүй юм.

Ахмадуудад хураасан хөрөнгө байхгүй. Социализмын үед тийм нөхцөл ч бага байсан. Тэтгэврийн зээл бол бидний хураасан хөрөнгө. Тэр хуримтлагдсан хөрөнгөөрөө л амьдардаг. 

Гэтэл улсад хадгалуулсан мөнгө хаашаа орчхоод, ийм байдалд хүрснийг ойлгохгүй байна. Үүнд тайлбар авмаар байна. Бидний гол шаардлага бол тэтгэврийн зээлийн 50:50 нөхцлийг огт хүлээн зөвшөөрөхгүй" гэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан