Израил, Иран Улс харилцан довтолсонтой холбоотой нөхцөл байдал хурцдаж магадгүй тул дээрх хоёр улсад зорчихгүй байхыг Гадаад харилцаа яамнаас иргэддээ зөвлөж байна.
Мөн үүсээд буй нөхцөл байдлын улмаас эх орондоо буцах хүсэлтэй Израил, Иран улсад оршин суугаа иргэд Гадаад харилцааны яамны +976-83042222 дугаарын шуурхай утас болон consul@mfa.gov.mn цахим шуудангаар холбогдсоны дагуу энэ сарын 19-ний өдөр Израил улсаас 13 иргэнийг Монголдоо авчиржээ. Монгол иргэдээ эх орондоо авчрах зардлыг ГХЯ-ны Иргэдэд туслах сангаас гаргасан байна.
Иран улсад аялж явсан нэг монгол иргэн Турк улс дахь Элчин сайдын яаманд хандаж буцах хүсэлтээ илэрхийлсэн. Тухайн иргэнийг авчрах ажлыг холбогдох ЭСЯ-наас зохион байгуулж байна.
Израил улсад байнга оршин суудаг 30 гаруй монгол иргэн бүртгэлтэй бол Иранд амьдардаг иргэн байхгүй гэж ГХЯ-наас мэдээлэв.