Цүнхнээсээ томгүй харагддаг бяцхан сурагч байх даа өдөр бүр ээжээрээ шагнуулдаг байж билээ. Шагнал гэдэг маань миний хүү хичээл дээрээ очоод идээрэй гэж ээжийн минь өгдөг чихэр, жигнэмэг байв. Ингэж жаахан хүү, охиноо хичээлд явахад нь шагнадаг ээжүүдээс гадна улсаас "Үдийн цай"- нэртэй хөтөлбөр хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрлөө.
Анх 2005-2006 оны хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулиудын 1-2 дугаар анги, 2006-2007 оны хичээлийн жилээс 1-4 дүгээр ангийн сурагчдад өдөрт 300 төгрөгийн өртөг бүхий "Үдийн цай" өгөх болсон. Түүнчлэн Засгийн газраас 2008 онд хөтөлбөрт хамрагдах хүрээ болон үнийг өөрчилж, 1-5 дугаар ангийн сурагчдад 400 төгрөгөөр тооцон "Үдийн цай" олгож байхаар шийдвэрлэсэн.
"Үдийн цай" хөтөлбөр хэрэгжсэнээр сурагчдын хичээл таслалт цөөрч, идэвх сайжирсан. Мөн ажлын байрыг нэмэгдүүлж, эдийн засагт дэмжлэг үзүүлж байгааг сургуулийн захирал, эмч, багш, эцэг эхчүүд үнэлж байлаа.
Гэтэл уг хөтөлбөр өнөө сурагчдад хоол биш хор болж амь насанд нь заналхийлэх болов. Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургууль, Ховд аймгийн Булган суманд Үдийн цайндаа хордсон хэрэг намжаагүй байтал дахин ийм хэрэг зэрэг мандав.
Өнгөрсөн баасан гаригт нийслэлийн Баянзүрх дүүргийн 53 дугаар дунд сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчид "Мон сүү" компанийн гашилсан сүүнээс болж амиа алдах дөхөв. Сурагчид тухайн өдрийн үдийн цайндаа тус компанийн сүү, ааруулыг иджээ. Ингээд 1-5 дугаар ангийн 20 гаруй хүүхэд ХӨСҮТ-д хүргэгдсэн. Харин зарим хүүхдийн бие гайгүй байсан тул гэрээр эмчилгээ хийхээр болжээ. Өчигдөр өдрийн 14 цагийн байдлаар ХӨСҮТ-өөс хүүхдүүдийн биеийн байдлын талаар тодрууллаа. Тус эмнэлэгийнхэн нийслэлийн 53 дугаар сургуулийн 12 сурагч манай эмнэлэгт хордлого тайлах эмчилгээ хийлгэж байна. Биеийн байдал нь гайгүй болж байгаа. Мөн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэж буй тавдугаар ангийн охины бие арай дээрдсэн. Гэхдээ эрчимт эмчилгээний тасагтаа хэвээрээ байгаа гэх хариултыг өглөө.
Энэ удаад ганцхан нийслэлд "Үдийн цай"-наас хордсонгүй. Мөн л баасан гаригт Ховд аймгийн Зэрэг сумын удирдлагууд сурагчиддаа өгөх "Үдийн цайг" нь сонгохоор амталгаа хийж байгаад эмнэлэгт хүргэгдэв. Нийт 10 гаруй хүний биеийн байдал тааруухан байгаа тул сумын эмнэлэгтээ хэвтэн эмчлүүлж байгаа аж. Ийн "Үдийн цай"'-г амтлах төдийд хордож байхад цаашид уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зөв эсэх талаар эцэг эхчүүд хэдий нь эргэлзэж хичээлдээ явсан хүүхдийнхээ араас зовнидог болоод байна.
Уг хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш сургуулийн удирдлагын идэвх санаачлага, дотоод зохион байгуулалтаас шалтгаалан харилцан адилгүй түвшинд хэрэгжсэн гэдэгтэй олон хүн санал нийлдэг. "Үдийн цай" хөтөлбөрийг эхлэхдээ сургуулиудын гал тогооны тоног төхөөрөмж, ажилчдын чадавх, нийлүүлж буй хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуй, чанарыг бүрэн шийдвэрлээгүй нь одоо тулгарч буй бэрхшээл хүндрэлийн үндэс хэмээн холбогдох хүмүүс үздэг. Гэвч дээр доргүй ярьж суухаас илүүг хийж чадсангүй өдий хүрэв. Тухайн хүнсний бүтээгдэхүүнийг нийлүүлэгч тал хийгээд сургуулийн зүгээс сурагчдад өгөх хоол, хүнсний хэмжээ, чанар, аюулгүй байдлыг хангалттай анхаардаггүй. Зарим сургуулиуд хүнсний үйлдвэрүүдээс ирж буй бүтээгдэхүүнийг тавих, хадгалах тусгай тавиургүй. Шалан дээр тавьж байгаад ангиудад хуваарилдаг хэмээх гомдол олонтаа гардаг.
Түүнчлэн ихэнх сургууль үдийн цайны тогтсон цэсгүй байдаг. Сургуулийн цайны газруудад эх орны үйлдвэрийн баяжуулсан гурилыг бус орос, хятад улсаас орж ирсэн гурил хэрэглэдэг.
Мөн хичээлийн завсарлагааны 10-15 минутад амжихгүйн улмаас хүчин чадал хэт жижиг цайны газрууд тогтсон цаггүйгээр хичээлийн дундуур цай өгдөг. Өдөрт нэг сурагчид өгөх хоол, хүнсний үнэ 500 төгрөг байдаг боловч нийлүүлэгчээс өгч байгаа хоол, хүнс бодит үнэндээ хүрдэггүй. Мөн ижил төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг харилцан адилгүй хэмжээгээр савладаг. Хүнсний бүтээгдэхүүний хоорондын зохицлыг тооцдоггүй гэх мэт олон зөрчил "Үдийн цай" хөтөлбөрийг дагадаг. Энэ бүхний цаана хэсэг бүлэг хүмүүсийн далд бизнес өргөжиж буй нь илэрхий. Ямар сайндаа л нэгэн сумын Засаг даргын эхнэр тогооч болчихсон сурагчдын "Үдийн цай"-г хийгээд зогсож байхав. Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдад "Үдийн цай"-нд зарцуулж буй мөнгийг баталгаагүй хүнс болгож байхаар мөнгөн хэлбэрээр нь өгвөл яасан юм. Чанаргүй хүнсэнд хордож эмнэлгийн орон дээр хордлого тайлуулж буй балчир үрс юу гэж бодож хэвтээ бол. Аягүй бол би "Үдийн цай"-г дахиад яасан ч уухгүй. Ингэж байхаар ээжид минь мөнгийг нь өгчихсөн нь дээр хэмээн бодож байгаа ч юм билүү хэн мэдлээ.
Т.Сэлэнгэ