2025 оны 7 сарын 18-19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Канте” шөнийн цэнгээний газрын гадаа талбайд гарсан зодоон буюу бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан хэрэгт Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл нарыг сэжигтнээр тогтоож 2025 оны 07 сарын 20-ны өдөр баривчилсан байдаг.
Ийнхүү баривчилсан үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль (“ЭХХШтХ”)-ийн 31.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл байгаа, түүнчлэн дахин гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл байгаа бол” гэж заасныг үндэслэн баривчилжээ.
Харин, өчигдөр буюу 07 сарын 22-ны өдөр Нийслэлийн прокурорын газраас “яллагдагч Э.Т, Ц.С нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “..., эсхүл оргон зайлах, ...” гэх үндэслэлээр яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах” саналыг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд гаргасан байна.
Ингэхдээ, 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тус саналд тусгажээ. Мөн дээрхээс харвал Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл нарыг уг хэрэгт яллагдагчаар татсан болох нь харагдаж байна.
Харин, дараах тохиолдолд яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар хуульчилсан. Үүнд:
1. эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан, эсхүл оргон зайлсан (ЭХХШтХ 14.9.1.1);
2. шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, эсхүл сүрдүүлсэн, эсхүл нөлөөлсөн, эсхүл тэдгээрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа (ЭХХШтХ 14.9.1.2);
3. хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, эсхүл оргон зайлах, эсхүл хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа (ЭХХШтХ 14.9.1.3);
4. урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй (ЭХХШтХ 14.9.1.4).
Түүнчлэн, холбогдсон хэргийн ялын доод хэмжээ нь найман жил ба түүнээс дээш хугацаатай бол дээрх үндэслэлүүдээс гадна Монгол Улсад байнга оршин суудаггүй, оршин суух газрын хаяг тодорхой зэрэг болон бусад үндэслэлүүдээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авдаг байна (ЭХХШтХ 14.9.2.1 – 14.9.2.5).
Дээрхээс харвал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд аливаа байдлаар саад, хүндрэл учруулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчид нөлөөлөх, үйлдэхээр завдсан гэмт хэргээ төгсгөх, өөр гэмт хэрэг үйлдэх, өмнө авсан өөр бусад таслан сэргийлэх арга хэмжээг зөрчих, мэдэгдэх хуудсаар дуудахад ирэхгүй байх зэрэг үндэслэл тогтоогдсон тохиолдолд л цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжтой байна.
Уг үндэслэлүүдийн аль нь ч тогтоогдоогүй байхад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь хүний эрхийн зөрчил болох юм.
Зарим иргэдийн хувьд Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарын зөрчлийн хэргээр баривчлах шийтгэлээр шийтгэгдсэнтэй энэхүү зодооны хэргийг адилтгаж байгаа нь хууль зүйн талаас илтэд үндэслэлгүй, буруу харьцуулалт юм. Учир нь “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ” нь шийтгэл биш, ял биш бөгөөд харин хэргийг шалгах явцад саад бэрхшээл учруулсан бол, бусад аюул занал учруулж буй бол түүнийг нь таслан зохих үүднээс авч хэрэгжүүлэх албадлагын арга хэмжээ юм.
Хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй байхад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь хүний эрхийн зөрчил болно гэдэг дээр салбарын судлаачид ч санал нэг байдаг гэж хэлж болно.
Тухайлбал, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 2018 онд гаргасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээ” – ний тайланд “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ нь хүний халдашгүй байх, эрх чөлөөтэй байх салшгүй эрхийг хөнддөг учраас үндэсний төдийгүй олон улсын түвшинд эрх зүйн хамгаалалт тогтоодог. ...” гэдгийг дурдаад НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас баталсан Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 9-р зүйлд “Хэнийг ч дур мэдэн баривчлах, саатуулах буюу хөөн зайлуулах ёсгүй” гэсэн заалтыг зөрчжээ.
Энд “дур мэдэн саатуулах” гэснийг хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахыг хориглодог буюу энэ нь хүний эрхийн зөрчил болно гэж тайлбарлах нь зүйтэй юм.
Учир нь, дээр дурдсанчлан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ нь ял, шийтгэл биш. Зөвхөн, хэргийг шалгах үеэр хуульд заасан тодорхой үндэслэл бүрдсэн нь баримтаар тогтоогдсон үед авч болох арга хэмжээ юм. Энэ нь ЭХХШтХ-ийн 1.15 дугаар зүйлд заасан “гэм буруугүйд тооцох” зарчим болох “Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй.” гэх эрүүгийн эрх зүйн дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн суурь зарчимтай ч холбоотой.
Нийслэлийн прокуророос “…, эсхүл оргон зайлах, …” гэдэг үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал гаргасан талаар шүүгчийн захирамжийн тоймд дурджээ.
Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй ЭХХШтХ-аас өмнө үйлчилж байсан хууль болох Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар “оргон зайлж болзошгүй” гэдэг үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болдог байсан. Харин, энэ “болзошгүй” гэх үндэслэлийг “… хэт субьектив бөгөөд хэнийг баривчлах, хэнийг цагдан хорих эсэх асуудал нь бараг үзэмжийн гэж ойлгоход хүргэдэг” гэж эрүүгийн эрх зүйн судлаач, доктор Д.Баярсайхан тайлбарласан талаар дээр дурдсан Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн судалгааны тайланд дурдсан байна (тайлангийн хуудас 16).
Ийнхүү “оргон зайлж болзошгүй” гэх үндэслэл нь хэт субьектив гэж үзээд энэ агуулгыг оргон зайлахыг завдсан эсвэл оргон зайлсан эсвэл оргон зайлах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа зэрэг бодит үйлдэл тогтоогдсон бол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар өөрчлөн хуульчилсан байна.
Ийм үндэслэл тогтоогдоогүй буюу “оргон зайлах гэж байгаа талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл” байхгүй тохиолдолд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах талаарх прокурорын саналыг хүлээж авахаас татгалзсан шүүгчийн шийдвэр буруутгах үндэслэлгүй юм.
Бид тодорхой хэрэг, тохиолдолд хэн холбогдсон эсэхээс үл хамаарч хэрэг шалгахтай холбоотой суурь зарчмын шаардлагуудыг тавьж байх нь чухал бөгөөд ингэснээр аливаа хэрэг дээр хэрэг хянан шалгах байгууллагын зүгээс хүний эрхийн зөрчил гаргах боломж, эрсдэлийг багасгах ач холбогдолтой билээ.