gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     11
  • Зурхай
     4.30
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 11
Зурхай
 4.30
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 11
Зурхай
 4.30
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Нийгмийн сүлжээнд Туулын хурдны замын талаар нийт 32 сая пост нийтлэгдсэнийг бид судалсан"

Б.Азбаяр
Нийгэм
2026-04-20
Twitter logo

Туулын хурдны замын төсөлтэй холбоотой олон нийтийн маргаан идэвхжиж буй энэ үед нийслэлийн удирдлагаас байгаль орчны үнэлгээ, олон нийтийн хэлэлцүүлгийг өргөжүүлэхээр болсноо мэдээллээ. 

Хотын дарга Х.Нямбаатар хэлэхдээ, "Туулын хурдны замын төслийн менежментийн төлөвлөгөөгөө шинэчилж баталж байна. Өөрөөр хэлбэл, байгаль орчны нарийвчилсан үнэлгээний дагуу тухайн бүтээн байгуулалтын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөө гэж давхар батлагддаг. Тэрийгээ л одоо шинэчилж баталж өгч байгаа.

Энэ ажлыг бид өнөө маргаашдаа эхлэхгүй. Яагаад гэвэл нэлээд бэлтгэл ажлууд өрнөж байна. Хоёрдугаарт, олон нийтийн дунд нэлээдгүй хэлэлцүүлгүүд хийнэ. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн байгууллагууд, байгаль орчны нарийвчилсан үнэлгээнд оролцсон эрдэмтэн судлаачид олон нийтэд зөв мэдээлэл өгөх бэлтгэл ажлуудыг хийнэ.

Дээр нь олон улсын байгууллагуудтай, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдтэй уулзалт хийж, хэлэлцүүлэг зохион байгуулах бэлтгэл ажлууд явна. Би дөнгөж сая НҮБ-ын Монгол Улсад суугаа суурин төлөөлөгчтэй уулзаад гарч ирж байна.

Бидний хийсэн судалгаагаар нийгмийн сүлжээнд сүүлийн 45 хоногт давхардсан тоогоор ойролцоогоор 32 сая орчим Туулын хурдны замтай холбоотой пост, коммент өрнөсөн байна. Видео сайтууд дээр мөн ойролцоогоор 1.5 сая орчим коммент бичигдсэн байна.

Энд гарч байгаа асуудлуудын дийлэнх нь Туулын хурдны замын бүтээн байгуулалт хийгдвэл Туул голын ус багасах уу, ширгэх үү гэдэг эрсдэлийн асуудал. Энэ талаар байгаль орчны нарийвчилсан үнэлгээнд маш тодорхой дурдсан. Үүнийг олон нийтэд зөв мэдээлэх шаардлагатай байна.

Туул гол нь Хэнтийн нурууны өврөөс нийт урсацынхаа 25 хувийг мөнх цэвдгээс, үлдсэн 75 хувийг тухайн жилийн хур тунадаснаас авдаг гэсэн дүгнэлт байгаа. Хур багатай жилд ус багасна, хур ихтэй жилд үерлэнэ. Энэ бүх мэдээллийг бид олон нийтэд хүргэнэ.

Мөн Улаанбаатар хотыг дайран өнгөрч байгаа гүүрний асуудал яригдаж байна. Гүүрний тулгуур баганууд Туул голын ай савд нөлөөлөх үү, үгүй юу гэдэг асуудал байна. Хэдэн ширхэг багана байх вэ, газрын гүний усанд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг мөн тодорхой тайлбарлах хэрэгтэй.

Ер нь анхнаасаа төслийг эхлүүлэхдээ олон нийтийн өргөн хүрээний хэлэлцүүлэг хийх ёстой байсан. Энэ бол 10 гаруй жилийн өмнөөс яригдсан асуудал. Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд бүгдэд нь тусгагдсан.

Цаашид дагнасан хэлэлцүүлгүүд зохион байгуулна. Үүний дараа тойрог хурдны замын тендерийг дахин зарлана. Тэр төсөл дээр бүр илүү олон тулгуур багана баригдана. 1 дүгээр хорооллоос Баянхошуу, цаашлаад туннел, 5, 6 буудал, Дарь-Эх, Шар хад, Жанжин клуб гээд хотыг тойрсон том бүтээн байгуулалтууд хийгдэнэ.

Мөн "Туулаа аваръя" хөдөлгөөнийхнийг хэлэлцүүлэгт урих асуудлыг ярилцана. Ер нь эдгээр хүмүүсийг та бүхэн яаж харж байна вэ? Өдөр бүр жагсаал хийж байна. Хаанаас санхүүжиж байгаа нь тодорхойгүй. Сайн дурынх гэдэг ч үнэтэй оффис авч, сошиалд их хэмжээний мөнгөөр сурталчилгаа явуулж байна. Энэ бол санхүүжилттэй үйл ажиллагаа.

Судалгаа хийсэн үү гэж асууж байна. Би сая судалгааны дүн дээр үндэслэж ярьж байна" гэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан