gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 18
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хоёрхон хужаад самруулчихсан Хонгорын түмнээ яах вэ?

Нийгэм
2007-09-17
0
Twitter logo

Гамшигт нэрвэгдээд бай­гаа Хонгор суманд очиж газар дээрээс нь сурвалжлага хийх даалгавар аваад бямба гари­гийн өглөө эртлэн гарав. Социализмын үеийн ал­дар­тай сангийн аж ахуй­нуудын нэг Хонгор мөнгөн ус, цианит натри хэмээх химийн бодисонд нэлэнхүйдээ хор­дож, хүн зон нь өвчилж, мал хуй нь үхэж үрэгдэж байгаа тухай ноцтой мэдээлэл тү­гээд удаж байгаа билээ. Хаа сайгүй энэ сэдэв яригдаж хол ойргүй айдаст автаад байгаа эл өдрүүдэд хариуцлагатай албан тушаалт­нуудын ам­наас харин юу гээчийн үлгэр унаж эхлэв ээ. Хордлого тайлагдчихсан, Хонгорт байдал тогтворжсон, одоо тайван амгалан байцгаа гэх төрийн үг газар дээр нь очоод уулзаж учирсан түмний байдал хоёр тэнгэр газар шиг зөрүүтэй байгааг нүдээрээ харж, чихээрээ сонсоод ирс­ний дараа энэ итгэхийн ар­гагүй аймшигтай байдлыг хэрхэн яаж уншигчдадаа хүргэхээ, хаа­наас нь яаж эхлэхээ мэдэхгүй арга та­сарч сууна. Тариа ногооны орон Хон­гор түүхэндээ ийм хүнд хэцүү байдалд орж үзээгүй аж. Мал аж ахуй зонхилсон бусад аймгууд зуд турханд нэрвэг­дэн шаналж, малчид малын­хаа сэгний дэргэд нулимсаа урсгаж зогссон хүнд хүчир жилүүдэд тэд зовлон гэж мэддэггүй явжээ. Тийм зов­лон­­гийн үед төр улсын фон­доосоо машин машин өвс, тэжээл гарган ачуулж, гишүүд баяр наадамд очиж байгаа юм шиг торгон дээлээ өмсөж аваад өвстэй цуваатайгаа уралдаж давхисаар хүрч оч­дог байлаа. Тийм төрлийн нөхцөл байдлаас тэс ондоо зовлон өнөөдөр Хонгорын түмэнд учирчээ.

Өвс тэжээл тээж очоод шийдчихдэг гам­шиг биш болохоор сонгосон гишүүн нь хүртэл тэднийгээ гамшигтай нь цуг гарзанд нь хаясан гэнэ. Хордчихно гэж айгаад байгаа биз дээ гэж Хонгорынхон Цэрэнбалжир гэдэг гишүүний­хээ тухай цөхрөнгүй дуугарч байна. Хараад нэмэргүй, хүлээгээд ирдэггүй ганц муу гишүүний арчаагүй дотрын тухай одоо юу ч яриад хэрэггүй, гэтлээд гарч болдог зовлон мөн бол бид тэрэнтэй тэрэнгүй туул­чих л байсан гэх тэдний үг сэтгэл шимшрүүлнэ.

Мал сүрэг нь халуун нам­раар хээл хаях нь хаяж, зулбах нь зулбаж, тэр бүү хэл бүхэл амьдралынхаа түүхэнд олж хараагүй эрэмдэг зэрэм­дэг харахаас нүд халтирмаар төл нэртэй амьтай амьгүй аймаар амьтан төрж, жигүүр­тэн шувууд нь газар шургаж унан амь тавин татвалдаж, үр хүүхдүүд нь химийн хорт бодисонд хордон яр шар­хандаа баригдаж, өөрсдөө идээ бээрэндээ идүүлчихээд дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу үгээр хэлшгүй гамшгийн байдалд сум орноо­роо автчихаад байж байгаа болохоор тэд бурхнаас ядаж гэтэлж болдог, даваад гарах арга замтай зовлон оноох­гүйдээ гэж гомдох нь аргагүй. Ар­га зам зааж, аврах гэтлэхийн тухай амнаасаа нэг ч үг унагахгүй байгаа засаг төрөө “Ерөөсөө биднийг энд нь золигт гаргах гэж байгаа хэрэг” хэмээн тэд хардаж байна. Ийм хэмжээний ний­тийг хамарсан хордлого ма­най оронд урьд өмнө тохиол­дож байгаагүй юм байна. Хонгорт нүүрлээд байгаа өнөөд­­рийн энэ гамшиг хүн төрөлхтний түүхэнд аюул заналаараа зартай онцгой байр байдал гэдгийг аль болох сум орны иргэдээс нууцалж, өнгөлөн далдалт хийж, амыг нь барьж, хуурч мэхлэх гэсэн хачирхалтай аргаар ажиллаж байгаа болохоор энэ бүсээс сэтгэлийн амар амгалан гээч зүйл аль хэдийнэ хийсэн оджээ. Айлууд гэртээ ганцхан зүйлийн тухай ярилцаж, ар­гатай нэг нь нүүж шилжиж, хүүхдүүд биеэрээ туурсан юмнаас ичиж нугдайн дуугаа хураасан байна. Хүүхдийн цангинасан инээд алга болж Хонгор нутаг дуугаа хураасан байна.

Сумын төвийн төрд дан­с­тай цөөн тооны албан хаагчид нь дээрээс өгсөн тушаалын дагуу ажлаасаа салчихгүйн тулд арга буюу нутгийн ол­ноосоо элгээ буруулсан үйл ажиллагааг явуулж сууна. Су­мын Засаг дарга Б.Батнаран өөрийн хувийн “Мич” гэх компанидаа хятад иргэдийг авчран алт угаалгаж, мөнгөн ус цианитийн хортой элсээ сумын төвийн иргэдэд бай­шин барилга барихад онцгой сайн чанарын бүтээгдэхүүн хэмээн арилжиж орхисноос энэхүү гамшиг эхтэй ажээ. Мөнгөн ус, цианитийн хортой элсийг сумын төвд байрлах компанийнхаа хашаанд хээвнэг савлан ачуулж, салхиар дамжин нөгөө элс сум даяар хийсэн сүв болгоноор шургаж явсаар Хонгор нэлэнхүйдээ хоронд нэвчиж орхиж. Тэр бүү хэл сургуулийн хүүхдүүдийг хөдөлмөрийн хичээлийнх нь цагаар тэрхүү хортой элсийг шуудайлан зөөлгөж, сургуу­лийнх нь шалны доогуур дэвсүүлж байсан тухай хүүх­дүүд хоолой зангируулан ярьж байна. Энийг хорлон сүйтгэх ажиллагаа гэхээс өөрөөр нэрлэх нэр олдсонгүй. Нутгийнхан анх Засаг даргын “Мич” компани дээр хоёр хятад иргэн алт угааж байхыг хараад төдийлөн юм санадаг­гүй байж. Санасан ч монгол хүний уужуу сэтгэл юу юугүй дэврээгүй. Одоо тэд Хонгор сайхан нутгийг минь хоёрхон хужаа түйвээчихлээ дээ гэж нулимс дуслуулан ярьж бай­на.

Нэг дарга нь ингээд аюу­лын харанга дэлдэнгүүт ай­маг руу эрүү үүсгэгдээд яв­чихаж. Харин нөгөө дарга нь “Хонгорын мэдээ” хэмээх нэртэй ухуулах хуудсаараа дамжуулан ард иргэддээ юу ярьж байгааг та бүхэнд то­лилуу­лъя.

Хонгор сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Д.Ганхуяг: Хоёр толгойтой тугал биш, ховорхон үзэгд­дэг тархины хавдар
Хонгор суманд Улаан­баатар хотоос химийн болон химийн хортой аюултай бо­дисын эсрэг бодлого зохиц­жуулалтын үндэсний зөв­лөлөөс манай суманд хавар ажиллаж саармагжуулалт хийж байсан багийнхан ахин ирж шинжилгээ аваад явсан. Хариу нь удахгүй гарна. Га­рах хариунаас шалтгаалан Хонгор сумыг цаашдаа яах вэ гэдэг асуудал яригдана. Үнэ­хээр хортой байна уу, хоргүй байна уу гэдэг нь эцэслэн шийдэгдэнэ. Урьд урьдын шинжилгээ буюу долдугаар сард авсан шинжилгээгээр мөнгөн усны байх ёстой хэ­м­жээ өндөр гарч, өвчлөл хүндэрсэн нь үнэн. Гэхдээ наймдугаар сард авсан шин­жилгээгээр агаар дахь мөнгөн усны хэмжээ буурсан. Сүү­лийн хариунууд бүгд буурсан хариунууд гарч байгаа. Бид өвчилсөн иргэддээ дусал хийлгэж, ойр зуурын эм та­риагаар хангаж байгаа.

-Мөнгөн усанд хордсон хүмүүсийн тоо хэд хүрсэн вэ?
-Долдугаар сараас эрс нэмэгдсэн л дээ. Бид өдөртөө 90 орчим хүнд дусал хийлгэж байна. Дарханаас өдөрт хоёр эмч ээлжлэн ирж үзлэг эм­чилгээ хийж байгаа. Сүүлийн үед Хонгор суманд үсгүй тугал гарсан, хоёр толгойтой тугал гарсан, гахай давжаарч өсөлт нь зогссон, эмэг­тэй­чүүд нь зулбаж, үр хөндүүлж байна гээд янз бүрийн мэ­дээлэл гараад байгаа. Газар дээрээ ийм юм болоогүй. Урангоогийн тугал хоёр тол­гойтой гарлаа гэж байна. Энэ бол хоёр толгой биш. Ховор­хон үзэгддэг тархины хавдар байна гэсэн мал эмнэлгийн шинжилгээ гарсан.

-Голомтын бүсэд Дар­ханаас усаа зөөж хэрэглэж байгаа. Зөөврийн ус, гад­наа байгаа хашааны худаг­ны ус хоёрыг хэрэглэж байгаа тохиолдолд тууралт буурахгүй гэж яриад бай­на?
-Өдөрт хоёр удаа 10 тонн ус Дарханаас зөөж байгаа. Засгийн газраас усны шинэ эх үүсвэрийг барих хоёр худаг ухах хөрөнгийг шийдэж өгсөн. Одоо тендер зарлах шатандаа явж байна. Удахгүй ажил эхлээд энэ жилдээ нэ­лээд ажил нугарчихна гэсэн төлөвлөгөөтэй байна.

-Хонгорын иргэдийн мах, сүү, тариа ногоог авах­гүй байна гэж иргэд бухим­даад байна. Яах вэ?
-Манай сумын иргэдийн гол амьжиргаа нь газар тариа­лан, мал аж ахуй. Буруу та­шаа мэдээлэл их цацагдаж байгаагаас болоод бор­луу­лалт нэлээд муудсан. Иймээс би дарханчууддаа хандаад албан ёсны тайлбар хиймээр байна. Манай Хон­горт цианит бол байхгүй ээ. Мөнгөн ус ч сүүлийн үед ба­га­сч зөвшөө­рөгдөх хэм­жээнд хүрсэн гэж дүгнэлтүүд гараад байгаа. Тэгээд ч мөн­гөн ус бол хүнд металл учир ногоогоор дам­жихгүй. Манай сумын ихэнх тариа ногоо голомтоос хол. Хүйт­ний гол, Хараа гол, Мо­гойн гол, Мухрын гол гээд бүгд нэлээд алс урсдаг. Тэгэхээр мөнгөн ус тийшээ очиж наал­дахгүй.

…Засаг даргын яриаг уншаад бид инээж, тэд эм­гэнэж байлаа. Нэг айлын үнээнээс хоёр толгойтой тугал төрж Хонгор даяар шуугиан болжээ. Очиж үзсэн иргэдийн ярьснаар бол хүү­хэл­дэйн кинонд гардаг аймш­гийн динозаврын зулзаганы төрхтэй төстэй толгой дээрээ модны ур шиг арзайж цэл­хэгнэсэн үзэшгүй муухай ахиад нэг толгой залгаатай байсныг тэд гэрчилж байна. Малын эмч нөгөө овгор юм руу тариураар пүл­хийтэл хатгатал ногоон шар өнгөтэй идээ бээрэрхүү шин­гэн зүйл олгойдож байснаа шалчийгаад буучихсан гэнэ. Эх нь ч төд удалгүй үхэж, нөгөө аймшгийн амьтныг аймаг руу музейд тавина гээд аваад явцгаасан гэж нутгийнхан ярьж байна. Бас тугалын эзнийг янз бүрээр аргалж, дарамталж байгаад мөнгөн уснаас болоогүй гэсэн бичиг хийлгэн гарын үсэг ч авсан гэнэ. Харин аймгийн мал эмнэлгийн дарга энэ талаар ингэж ярьж байна.

Дархан-Уул аймгийн ХХААГ-ын мал эмнэлгийн үржлийн албаны дарга Х.Хав­самет:
-Хонгор суманд үсгүй тугал гараагүй ээ. Тэр яриг­даад байгаа тугал чинь бол тугал биш юм шүү дээ. Зү­гээр нэг хээл хаясан зул­бал­тыг мэдээллийн хэрэгслээр тарааж байгаа нь зүйд ний­цэхгүй.

-Хоёр толгойтой тугал гарсан талаар тайлбар байна уу?
-Иргэн Сүхцэрэнгийн үхэр төрж байна гэсэн дуудлагаар малын эмч Гэрэлцолмон, Дүгэрсүрэн,Энхцэцэг нар үзлэг хийгээд эх барихын тусламж үзүүлэх боломжгүй тул хагалгаа хийж тугалыг авсан. Тэгэхэд тэр тугал тархины усан хавантай гар­сан. Дархан Сэлэнгийн нутагт анх удаа гарч байгаа то­хиолдол юм. Тийм учир бид арьсыг битүү өвчиж аваад чихмэл хийж мал эмнэлгийн эмгэг судлалын музейд тавих болсон. Мөнгөн уснаас бо­лоогүй гэдгийг албан ёсоор хэлье.

-Тэгэхээр Хонгор су­манд дахин ийм тугал гарах­гүй гэж ойлгож болох уу?
-Тэгэлгүй яахав.Тийм асуу­дал дахин гарахгүй.

…Нэг айлын үнээнээс хоёр удаа үсгүй тугал төр­чихөөд байхад энэ эрхэм тэднийг үгүйсгэсээр байгаа гэнэ. Зулбалт гэх ганцхан үг унагачихаад эздийг нь тас загначихаад давхиад яв­чих­на.
Биднийг оччихоод байхад Хонгорт ахин нэг аймаар зэрэмдэг тугал гараад ирсэн. Толгойгоороо биш бөгсөөрөө төрсөн тэр тугал эрүүний дороо хэсэгхэн үстэй, бас сүүл нь үстэй, бусад газар нь үсгүй харахын аргагүй муу­хай амьтан байлаа. Амьд гараад төд удалгүй үхэж айлын эзэн ахиад л Хавсамет дарга руу утасдлаа. Утасны цаана мань дарга “Би очиж үзэхгүй, хөдөө явж байна за юу” гэж хашгираад тасалсан. Үгүйсгээд байгаа үсгүй тугал ахиад л нэг гараад ирлээ. Маргааш аймгийн дарга нар нь юу мэдээлэхийг бүү мэд. Үсгүй тугалны эзэнг аймгийн Засаг дарга Хаянхярваа “Үзэш­гүй муухай тугалныхаа зур­гийг барьж энд тэндгүй гүйлээ” гэж баахан загнаад зогсохгүй, цагдаа явуулж бай­цаалгаж дарамтлуулжээ. Хи­мийн хорт бодисонд хүн мал­гүй хордчихоод яахаа мэ­дэхгүй шаналж суугаа тэд­нийг хэл ам хийдэг улсууд гээд нүд үзүүрлэж эхэлсэн гэнэ. Эхнэр нь гэнэт өвдөж, хамрынх нь цус тогтохгүй сандарч Дархан руу үзүү­лэхээр явжээ. Гэтэл эмнэлэг хүрээгүй явж байтал нь хоёр чих, хоёр нүднээс нь цус гарч эхэлсэн гэнэ. Үүнийг аймшиг гэхгүй юм бол бид юуг айм­шиг гэх юм бэ. Эрүүл мэндийн дэд сайд А.Отгонболдыг Хон­горт айлчлан очоод байх үед мөнөөх эмэгтэй муужран унаж эмнэлэгт хүргэгдээд байж. Дарханд үзсэн эмч нар нь “Та гүн хорд­логотой байна” гэж хэлээд зө­влөгөө өгөөд явуулсныг хэл­тэл дэд сайд “Юуны чинь гүн хордлого юугаа яриад байгаа юм, ямар ч гүн хордлого байхгүй за юу” гэж ирээд загнаж гарсан тухай харуусан ярих эмэгтэйд хэ­лэх үг олд­сонгүй. Тэр бүү хэл биднийг сумын ерөнхий эмч­тэй уул­захад энэ эмэг­тэйн талаар илтэд дур­гүйлхэн үгүйсгэсэн аястай үгийг уна­гаж байсан юм.

Сумын ерөнхий эмч Цэц­гээ: Хоёрхон хүүхэд л ха­муурсан ш дээ
Сумын эмнэлгээр орж ерөнхий эмчтэй нь уулзлаа. Сэтгүүлчдээс залхаж гүйцсэн хэмээн ихэрхэх тэр эмэгтэй би­дэнд хоёр дахь буюу ир­гэдийн ярьж байгаагаар засаг­даж ирээд байгаа худлаа шинжилгээний хариуг баахан ярив. Тэрийг нь алгасаад нэгэн асуултын хариуг та бүхэнд хүргэе.

-Танай Хонгорынхон нэ­лэн­хүйдээ хамуурсан гэж үнэн үү. Яагаад тийм юм болдог билээ?

-Хамуу байхгүй. Дотуур байранд 64 хүүхэд байдаг. 61-ийг нь үзлэгт хамруулсан. Хоёр л хүүхэд хамуурсан нь тогтоогдсон.

…Эрүүл мэндийн сайд Д.Туяа сумын иргэдийн 60 хувь нь хамуурсан хэмээн мэдэгдэл хийсэн нь Хон­горынхныг галзууруулах гэж байна. Энд гамшиг нүүрлэж хүмүүс өвдөж, хүүхдүүд ша­налж байхад газар дээр ганц ч удаа ирж танилцаагүй атлаа манай сумынхныг ха­муутай гэж гүжирдсэнийг уучлахын аргагүй байна гэж тэд шаг­ширч байлаа. Эрүүл мэндийн сайд, орон нутгийн эмч хоёрын гаргаж тавьж байгаа факт хоорондоо ямархуу зөрүүтэй байгааг та бүхэн дүгнэнэ биз ээ.

-Хонгорт насаа элээсэн бид эцэстээ ийм эмгэнэлтэй дуусч болно. Харин Хон­горынхны үр ач нар, тэд­ний үрийн үрд ямар гай зовлон ирэхийг хэн ч мэдэхгүй. Яагаад энэ сайд дарга нар манай сумыг ингэж хөсөр хаяж байгаа юм бэ гэж тэд эмгэнэн ярьж байна. Одоогийн байдлаар хоёр ч эх дутуу төрснийг эмнэлэг ихэд нууцалж байгаа юм байна. Гарсан хүүхдийн нэг нь бас л тайлбарлахын аргагүй хачин сонин байсан гэдгийг нутгийнхан шивэр авир ярьж байлаа. Хөөрхий залуу бүсгүй таван сартай ийн зулбаж гэрлэх гэж байсан залуу нь тэр байдлаас болоод дүрвэн одсон гэхийг сонсоод сэтгэл эмзэглэхгүй байхын аргагүй байлаа. Хонгорын иргэдийн цусны даралт ихсэх тохиол­дол элбэгшиж байгаа гэнэ. Тэдний нүд арган улайж, хоолой нь хатаж, биеэр нь юм туурснаас гадна толгой нь тэсэхийн аргагүй өвддөг тухай захын айлаар ороход л ярьж байна. Хоёр хүүхэдтэй залуухан ээж бидэнд “гурван настай хүүгээ Дархан руу явуулчихсан. Бага маань дөрөвхөн сартай. Хөхний сүүгээр хор дамждаг бололтой. Хүүхэд мань туурч эхэлсэн гээд өөрийнхөө биеийг үзүүлэв. Энд тэндгүй улаан гөвдрүү. “Усаа хаанаас ууж байна” гэсэн асуултад хашаанаасаа гэж хариуллаа. Гудамжинд таарсан захын хүүхдийг дуудаад асуухад л цэнхэр өнгийн түрхлэг түрхсэн шархтай биеэ хүүхдийн гэнэн цагаан сэтгэлээр цамцаа сөхөн үзүүлэх. Энд хоёр ч хүн цус харвачихаад байгаа гэж эх сурвалж өгүүлсэн. Харин эмнэлэг тэрнийг нь жам ёсны харвалт гэх маягийн ха­риу­гаар л таглаж байгаа гэнэ. Хуучин Засаг даргын хаанчлал энд хэрээс хэтэрчээ. Түүний ах дүү танил талынхан хэвлэл мэ­дээлэлд янз бүрийн юм ярилаа хэмээн зарим нэг хүнийг зодож занчсан явдал биднийг очихын урд шөнө болсон байв. “Мич” компаниас хортой элс худалдаж аваад байшин­гаа шавардсанаас болж гэ­рээрээ хордсон айлын эзэг­тэй аймгийн дарга Хаян­хярваад хандаж “Ядаж гэр олгооч” гэж гуйгаад элдвээр загнуулсан тухай иргэд ярьж байлаа. “Чи хортой байшингаа өөрөө нураагаад газартай тэгшлэхгүй юу. Би аваачаад хаяад өгөх үү. Битгий олон юм яриад бай. Чамд гэр өгч чадах­гүй” хэмээн дуугаа өндөрсгөн загнасан Засаг даргыг аймгийнхаа хамаг юмыг өмч хувьчлалаар авчихсан атлаа ард иргэддээ ингэж л ханддаг хүн дээ гэж тэд гомдоллосон. Гахай үхлээ гээд мэдэгдэхэд дууд­лагаар ирсэн албаны хүмүүс эзнийг нь сүржиг­нэлээ хэмээн загнах, арьснаас нь хусаж шинжилгээ гэх зүйл аваад явах гэхээр нь аргаа бараад нүдэн дээр нь гахайгаа алаад дотор эрхт­нүүдийг нь үзүүлэхэд шинжээчид дуугарч чадахгүй ангайсан гэх. Гахайн элэг голоороо цууран хагарч, уушиг нь мөөгөнцөр маягийн цагаан цагаан эдэд идэгдэн агшсан гээд хүн хараад л гайхмаар шинж тэмдгүүд илэрч байгааг эзэд нь шагшин ярьж байна. Харин ходоодноос бусад эрхтэнг нь шинжилгээнд авч явчихаад дүгнэлтээ гаргахдаа ходоодон дотроос нь хулганы хор илэрлээ гэсэн дүгнэлт гаргачихсан байгааг тэд гайхаж ядаж байлаа. Нэг айлын 27 гахай гэнэт үхэж, бусад гахайнуудынх нь өсөлт зогсон давжаарч, биеэр нь дүүрэн хөх толбо тодрон гарч ирсэн гэнэ. Биднийг газар дээр нь очиж үзэхэд гахай нь ч тэр, нохой нь ч тэр хэвийн харагдаагүй. Хонгорынхон хүн малгүй толгой гудайсан байна. Замын хажуугаар хэсэг хэсгээрээ үхэдхийн унасан бор шувуунуудыг бид явж үзэв. Оройдоо үхсэн болжмор бүр ихэсдэг гэнэ. Харин дарга нар болохоор бор шувуу машинд дайрагдаад байна гэдэг гэнэ. Үнэхээр ийм тохиолдолд бид хэлэх үг олдохгүй гацаж байв. Сэт­гүүлчдээс дарга даам­лууд нь дөлөн зугтаж, найдах юмгүй энэлж суугаа ард иргэд нь бүчин уулзаж, бид л асуудлыг нь шийдчих юм шиг сэтгэлээ дундалж аваад явахыг нь харах гашуун байлаа.

Б.Ганчимэг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан