Дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн хөрөнгийг тооцдог Bloomberg Billionaires Index-ийн мэдээлснээр, 40 настай Португалийн болон “Al-Nassr” клубийн довтлогч Роналдугийн хөрөнгийг анх удаа үнэлжээ.
Тус үнэлгээнд түүний карьерийн орлого, хөрөнгө оруулалт болон ивээн тэтгэгчдийн гэрээг хамруулсан бөгөөд Роналдугийн нийт хөрөнгө 1.4 тэрбум ам.доллар (1.04 тэрбум фунт стерлинг) гэж тооцсон байна.
Мөн түүний 2002–2023 оны хооронд авсан цалин нь 550 сая ам.доллар (410 сая фунт стерлинг)-оос давсан гэжээ. Түүнчлэн Nike компанитай 10 жилийн турш жил бүр 18 сая ам.долларын (13.4 сая фунт) үнэтэй гэрээ байгуулсан байдаг.
Роналду 2022 онд Саудын Арабын “Al-Nassr” клубт элсэхдээ хөлбөмбөгийн түүхэнд хамгийн өндөр цалинтай тоглогч болсон бөгөөд жилд 177 сая фунт стерлингийн цалин авдаг байв.
Анхны гэрээ нь 2025 оны 6 сард дуусах байсан ч тэрээр хоёр жилийн шинэ гэрээ байгуулж, 400 сая ам.доллар (298 сая фунт стерлинг)-оос дээш үнэ бүхий нөхцлөөр 42 насныхаа дараа хүртэл тус клубт тоглохоор болжээ.
Харин Аргентины болон “Inter Miami” клубийн довтлогч Лионель Месси нь карьерийнхаа туршид 600 сая ам.доллар (447 сая фунт стерлинг)-ийн өмнөх татварын цалин авч байсан гэж Bloomberg мэдээлэв.
Мөн 2023 оноос хойш жил бүр 20 сая ам.долларын (15 сая фунт) баталгаат цалин авч байгаа нь Роналдугийн ижил хугацааны орлогын ойролцоогоор 10 хувьтай тэнцэж байна.
Месси зодог тайлахдаа “Inter Miami” клубийн хувьцааны тодорхой хэсгийг эзэмшихээр төлөвлөж байгаа аж.
Эх сурвалж: BBC