УИХ-ын Төсвийн төсвийн байнгын хорооны 2026 оны 3-р сарын 31-ний өдрийн хуралдаанаар “Туулын хурдны зам” төслийн эдийн засгийн үр ашиг, ТЭЗҮ, санхүүжилтийн эх үүсвэр, гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалттай холбогдох мэдээллийг нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар тэргүүтэй хотын удирдлагууд УИХ-ын гишүүдэд өгсөн юм. Энэ үеэр хотын удирдлага болон УИХ-ын гишүүд ам зөрөлдөж байсан бөгөөд хуралдааны танхимын үүдэнд УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин Нийслэлийн Засаг даргын орлогч дарга Т.Даваадалайг унагаасан нь шуугиан тарьсан.
Энэ үл ойлголцлын дараа УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин Засаг даргын орлогч Т.Даваадалайгаас уучлалт хүсэж, Т.Даваадалай ч уучилсан гэдгээ сэтгүүлчдийн асуултад хариулах үеэр илэрхийлж байв.
Гэвч тухайн өдөр Т.Даваадалай Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хандаж гэмтлийн зэрэг тогтоолгоход “Тархинд хөнгөн гэмтэл авсан” гэх дүгнэлт гарчээ. Энэ шалтгааны улмаас тэрбээр тав хоногт эмнэлэгт хэвтсэн гэжээ.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинд Эрүүгийн хуулийн 11.6-д заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэрэгт буруутгаж, яллагдагчаар татах саналыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн байна.
Эрүүгийн хуулиас:
11.6 дугаар зүйл. /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/
УИХ-ын Д.Энхтүвшин өөрийн бурууг хүлээн зөвшөөрч буй бөгөөд энэ асуудлыг УИХ-ын Ёс зүйн байнгын хороогоор хэлэлцүүлэх хүсэлт гаргаж, хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ илэрхийллээ. Мөн “хүний биед хөнгөн гэмтэл учруулсан” гэх асуудлыг нягтлах зорилгоор бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлтээ холбогдох байгууллагад уламжилжээ.
Нийслэлийн Засаг даргын орлогч дарга Т.Даваадалай өөрийн хүсэлтээр өнгөрсөн лхагва гарагт /2026.04.29/ албан тушаалаас чөлөөлөгдсөн бөгөөд түүнийг нийслэлийн дэд бүтцийн томоохон төслүүдээс их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй гэх асуудлаар Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж буй юм.