gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ч.Сайханбилэг хийгээд компьютер, интернэт, гар утас…

Улс төр
2008-04-29
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2008-04-29

Ч.Сайханбилэг гэхээр л компьютер, интернэт, гар утас санаанд буудаг болоод удаж байна. Дөрөвхөн жилийн өмнө Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газар гээчийг байгуулж даргаар нь энэ хүнийг тавихад дээрх хэдэн үгийг цээжээр холбоод хэлчих хүн олон байгаагүй л юм даг.

Ард түмэнд мах, сүү, талх хэрэгтэй болохоос юун компьютер, интернэт… гэж загнагсад харин олон байсан. Харин одоо бол ингэж хэлэх хүн олдохгүй. Энэ бол хариуцсан салбараа мах сүү талх мэт хүний өдөр тутмын амьдралтай холбож өгсөн залуу даргын гавьяа биш гэж үү. Гээд Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын дарга тэр “цахим хүн”-тэй уулзаж ярилцсанаа толилуулж байна.

-Засгийн газрын саяхны хуралдаанаар иргэдийг “ухаалаг иргэний үнэмлэх”-тэй болгох төслийг дэмжлээ. Ухаалаг иргэний үнэмлэх гэж чухам юу вэ?
-Монгол Улс даяар Бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөр боловсруулаад ажиллаж байгаа юм л даа.

Энэ нь дотроо зургаан төрлийн үндсэн ажил болж хуваагдана. Түү­ний зөвхөн нэг нь л энэ “Ухаа­лаг иргэний үнэмлэх” байгаа юм. Ямар ч байсан эхний том даваагаа давлаа. Засгийн газрын хурал­даанаар дэмжигдлээ.

-Улаан паспортоос одоо­­гийн хэрэглэж байгаа иргэний үнэмлэх хүртэл овоо юм боллоо. Зарим иргэд энэ үнэмлэхээ авч амжаагүй шахам байхад дараагийн үнэмлэхний су­раг дуулдаж эхэлсэнд тийм ч таатай бус байгаа шүү. Бас л баахан мөнгө гарах байх даа гэлцэж байна.
-Одоо энэ хэрэглэж бай­гаа иргэний үнэмлэх бол ач холбогдол багатай л даа. Энэ үнэмлэхийг задгай гэдэг хая­гаар хэн ч, хэдэн ч ширхгийг авч болно. Төр энэ үнэмлэ­хийг иргэндээ өгсөн хэдий ч иргэнийхээ талаар ямар ч мэдээлэл байхгүй таг сохор байна. Та болон таны гэр бүлийн хичнээн хүн нь гадаа­дад сурч, ажилладаг, хэн хэн нь бурхан болов гэдгийг мэ­дэх ямар ч арга алга. Тийм болохоор Монгол Улсын хүн ам 2.6 сая байна уу, 26 сая байна уу тоолох бололцоо бас байхгүй. Бас таны өмнөөс хэн ч, хэдэн удаа ч сонгуульд санал өгч мэдэх нь. Бидний одоо хэрэглэж байгаа иргэний үнэм­лэх бол ийм л олон сул талтай хуванцар карт болж хувираад байна шүү дээ. Тийм болохоор төрийн бод­лого иргэддээ хүрч чадахгүй байна. ХХI зууны монгол хүүхдүүд компьютер­гүйгээр хол явахгүйтэй адил Монго­лын төр бодлогоо хүр­гэх иргэ­дийнхээ мэдээлэл­гүй­гээр явахгүй нь. Үүнийг цаг хугацаа зугтах газаргүй бол­тол нь харуулна. Тиймээс заавал тулж очиж үнэнтэй нүүр тулж цаг хугацаанд хав­чиг­далгүйгээр одооноос хийж эхэлье. Бид эхнээсээ цаг хугацаатай нүүр тулж ша­хаанд орж эхэллээ. Ашигт малтмалын тухай асуудал өнөөдөр манай төрийг нойр­гүй хонуулж байна шүү дээ. Тиймээс эртнээс асуудлаа цэгцэлж ажлаа эхлэх хэрэг­тэй байна. Ухаалаг иргэний үнэмлэх гэдэг маань ямар ч үнэ төлбөргүйгээр иргэдийн гар дээр очно. Хэрэв та энэ үнэмлэхийг авсан л бол түүн дотор тантай холбоотой бүх мэдээлэл байх тийм цахим үнэмлэх юм. Та хэн хэнтэй­гээ хаана амьдардаг, хүүх­дүүд чинь хаана сурдаг, өвөг дээдэс тань ямар хүмүүс байсан болон таны хурууны хээ, цусны бүлэг, жолоооны үнэмлэхний дугаар гээд л бүх мэдээлэл багтана. Үүнийг дуурайлган хийж таныг “хуви­лах” ямар ч боломжгүй. Та­ныг дэлхийд ганцхан хувь бай­гаа хувь хүн гэдгээр нь таниулж чадах нь байна.

-Төр бас иргэдийнхээ талаар нэлээд сайн мэдээл­лийн архивтай болох нь ээ.
-Тэгэлгүй яахав. Аливаа улсад хил гааль, цэрэг цагдаа заавал байж тусгаар улс оршин тогтнодогтой адил иргэдийнхээ тухай мэдээл­лийн сантай байх ёстой. Одоо бид манай улсын мэдээллийн сан устсан, устаагүй гээд л яриад байдаг. Итгэл алга байна. Тэгэхээр одоо цахим мэдээллийн сантай болно гэсэн үг. Тавдугаар сарын 10-нд бид Мэдээллийн сангийн­хаа шавыг тавина.

-Одоо бүх сум гар утас­ны сүлжээнд холбогдож чадав уу?

-Өдөр тутмын болон до­лоо хоногийн сонинуудар суртал­чил­гаа нь хэвлэгдэж байгаа даа. Долоо хоног ту­тамд хоёр сум шинээр үүрэн телефоны сүлжээнд холбог­дож байна. Долдугаар сарын 1 гэхэд бүх сум холбогдож дуусах байх аа.

-Ердөө дөрөвхөн жи­лийн өмнө таныг “Монго­лын бүх сумыг үүрэн теле­фоны сүлжээнд холбоно, өндөр хурдын интернэт үйл­чил­гээнд хамруулна” гээд ярихаар өнө холын мөрөө­дөл мэт санагддаг байлаа шүү дээ?
-Тиймээ, дөрвөн жилийн өм­нө энэ бол холын мөрөөдөл мэт санагдаж байсан байх. Гэвч бид зөв менежменттэй зо­хион байгуулалттай багаар сайн ажилласны үр дүнд бо­ги­но хугацаанд тэр мөрөөд­лийг биелүүлж чадлаа. Энэ сал­бар дахиад дөрвөн жил энэ эр­чээрээ ажиллаж чадвал дэл­­хийн түвшинд хүрэх болно.

-Энэ газрыг анх байгуу­лаад таныг даргаар нь тавьж байх үед байдаг л нэг албан тушаалын нэмэгдэл гэж ойлгож байлаа. Эрх баригчид бялуу хуваах ёстой, харин хүртэх ёстой хүн нь таныг л юм байж гээд нэлээд шүүмжлэл дага­сан санагдана.
-Тиймээ, хүмүүс үнэхээр тийм л ойлголттой байсан. Мэдээлэл, харилцаа холбоо, технологи гэдэг үгнүүдийг зөв холбож ярьдаг, ойлгодог хүн цөөн байлаа. Гэтэл “орон зай мурийж, цаг хугацаа тасар­на…” хэмээн аль өнгөрсөн зууны дунд үед Альберт Айнштейны зөгнөсөн зөгнөл ёсоор болж бөмбөрцөг хэл­бэр­тэй гэж бидний одоо хүр­тэл бодсоор байгаа энэ ер­төнц хэлбэр дүрсээ өөрчилж хав хавтгай болоод аль өнцөг буланд нь оршин байгаа маань хамаа­гүй болсон бай­на шүү. Нэгэнт хавтгай болж хил хязгаар, орон зай арилсан энэ үед бүгд л дэлхийн иргэд л болон амьдарч байна. Ма­най улс ч дэлхийн улс болж мон­гол­чууд дэлхийн иргэн бол­сон. Тэгэхээр өнөөдөр дэлхий ертөнцийг аалзны тор шиг хэрсэн шилэн кабель дотуур хүн төрөлхтөн ус адил урсаж, загас адил сүлжилдэх болсон. Анх манай газрыг байгуулж байхад ард түмэнд мах сүү, талх хэрэгтэй бай­хад юун компьютер, интернэт вэ гэх УИХ-ын гишүүн олон байсан. Харин одоо бол тэгж хэлэх хүн гарвал бусдаасаа ичих байлгүй.

-Нээрээ л интернэт гар утас шиг өдөр тутмын хэ­рэг­лээ болж чадсан байна шүү.
-Одоо хэрвээ интернэт тасарвал тог тасарсан юм шиг л болоод байна шүү дээ. Ингэтлээ хүмүүсийн өдөр тутмын амьдралын хэрэглээ болж чадсан байна. Одоо мөдхөн интернэтгүй бол ца­лин, тэтгэврээ авч чадахгүй, телевиз үзэж, сонин уншиж, радио сонсч чадахаа болино. Энэ бол асар том дэвшил юм даа.

-Энэ газрыг үүсгэн бай­гуулснаас хойш хийсэн ажлуудаа нэг нэг өгүүлбэ­рээр хэлж болох уу?
-Зөндөө ажил хийсэн. Гэх­дээ маш товчоор дурдвал Бүх нийтийг компьютер­жүү­лэх ая, Өрх бүрт интернэт, Шилэн кабелийн сүлжээ, Гар утасны сая дахь хэрэглэгч, Хүүхэд бүрт зөөврийн компьютер гээд л... Бас бүх яам, төрийн байгууллагуудыг хамарсан видео хурлын сис­тем бий болгосон гээд манай хамт олны хийсэн ажил их ээ. Тэр бүхнийг ганц өгүүл­бэ­рээр тоочих боломжгүй. Бас интернэтийн үнэ буурч байна.

-Харин энэ бол сайхан мэдээ шүү. Бүх юмны үнэ өсч байхад ганцхан танай салбарт л үнэ буурч байдаг. Нийтдээ хэдэн хувиар буур­сан бэ?

-325 ам.долларын үнэтэй байсныг 110 ам.долллар бол­го­­сон. Тэгэхээр хэдэн хувь буурсан байна вэ. Гэхдээ бас харилцан адилгүй. Өндөр хөгжилтэй орнуудад өндөр хурдны интернэтийг сарын 20-80,90 ам.доллар хүртэл багц үнэтэй байна. Ингээд бодо­хоор манайд бас л үнэ­тэй байгаа биз. Энэ бол да­лайд гарцгүйн л зовлон шүү дээ. Орос, Хятадаар шилэн кабел дайрч гарах бүрт бид илүү үнэ төлж байгаа юм. Гэхдээ үнийг бууруулахад бид багийн тог­лолт хийж чад­сан. Интер­нэ­тийн үйлчилгээ үзүүлдэг ISP компанид бид хамтдаа очсон. Бүх хэрэг­лээ­гээ нийлүүлээд хамт очиж их хэмжээгээр авах тусмаа бөөний үнэд шилжсэн. Дараа нь Орос, Хятад хоёроос дотоодынхоо үнээр бидэнд нийлүүлэхийг хүссэн. Тэд хүлээж авсан. Ингэсний хү­чинд гурван орон­той тоонд байсан үнийг хоёр оронтой тоо руу бараг шил­жүүл­сэн дээ. Одоо Ази, Евро­пыг хол­бо­сон мэдээллийн хурдны замыг Монголоор дайруулж чад­вал 100 ам.дол­лараас тав, до­лоо болтлоо буурах бо­ломж­той. Ямар ч байсан бид­ний өмнө асар их боломж бий.

-Харамсалтай нь, таны ажиллах хугацаа дуусч байна?
-Үгүй ээ, хувь хүнээс болж төрийн үйл ажиллагааны чиглэл өөрчлөгддөг байж болохгүй. Энэ бол миний зарчим. Жишээлбэл, 1996-2000 онд боловсролын сал­барт төвлөрлийг тараах, их дээд сургуулиудын аливаа үйл ажиллагааг төрөөс ха­маа­ралгүй болгох гэж багагүй зүйл хийсэн юм. Гэтэл 2000-2004 оны хооронд тэр бүгдийг буцаагаад хэвэнд нь оруул­чих­сан байна. Тэгэхээр тө­рийн бодлогын залгамж чанар алдагдсан байгаа биз. Энэ газрын дарга нь Сайханбилэг байна уу эсвэл өөр хэн нэгэн байна уу чанарын ялгаа­гүй­гээр хийх ёстой ажлаа л хийж байх ёстой.

-Та энэ жил УИХ-д нэр дэвшихээр болсон бил үү?
-Тэгсэн. Баянзүрх дүүр­гийн Ардчилсан намаас нэ­рийг маань УИХ-д дэвшүү­лэ­хээр баталж гаргасан.

-Баянзүрх дүүргийн на­мын хороо таныг сонгоо юу эсвэл та Баянзүрх дүүр­гийг сонгосон хэрэг үү?
-Аль аль нь. Дүүргийн намын байгууллагыг бэх­жүү­лэх чиглэлээр би нэлээд ажилласан юм. Бас Баянзүрх дүүрэг хотын дүүрэг атлаа амьдралын түвшин маш хүнд байгаа өрхүүд олон байна. Улаанбаатар хотод амьдарч байгаа байж сонин сэтгүүл хүрдэггүй, цахилгаангүй тийм газар ч бий. Улсын нийслэлд амьдарч байгаа хүмүүс тийм байж болохгүй шүү дээ. Тий­мээс юу хийж чадахаа, тэр бүхнийг өөрчилж чадах эсэ­хээ харуулах сорилт гэж харлаа. Тэнд хийх ажил их байна даа. Ямартай ч ажил­лаад л үзье.

-Та төрд дөрвөн жи­лийн дараа эргэж ирсэн. Эргэж ирээд цахим ертөн­цийг өөрөөрөө овоглуулж чадлаа. Хэрвээ танд баян­зүрхчүүд итгэл найдвараа өгвөл Монголын төрд юу хийж бүтээх вэ?
-Төлөвлөсөн ажил их. УИХ-д нэр дэвшиж байгаа хүмүүст зовлон байдаг л даа. Сонгогчдодоо таалагдахын тулд юм амлана, популизм хийнэ. Бас зарим нь хамаагүй юм амлахаасаа ч эмээдэг. Миний хувьд хийх юм нэлээд бий. Тухайлбал, Үндсэн хуу­лийн өөрчлөлт, Засаг захир­гаа­ны нутаг дэвсгэрийн өөрч­лөлтийг хийх, Төрийн албаны шинэчлэлтийг хийж дуусгах, Татварын шинэтгэлээ ч дуус­гах, монгол иргэдийнхээ дав­хар иргэншлийг хөндөх, авли­гын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох гээд олон ажил хүлээж байна.

-Монголын улс төр их өөрчлөгдөж үү?

-Ерөнхийдөө бидний туулж өнгөрүүлсэн 18 жилийн хугацаанд гадны орнуудын хэдэн зуун жилээр туулж өнгөрүүлсэн, алдаж оносон бүхнийг бид бараг туулсан байна. Мэдээж тэдний алдаа оноо бүхэн нь бидний өмнө сурах бичиг болж байгаа. Тэгэхээр яаралтай хийж дуус­гах, шинээр эхлүүлэх ажлууд бий.

-Та “Эсгий хотоос ин­тер­нэт сити хүртэл” гэсэн комикс ном хийсэн байсан. Энэ их шинэлэг алхам бол­сон шүү. Яагаад ийм санаа төрсөн юм бэ?
-Миний хамгийн анхны эзэмшсэн мэргэжил бол түү­хийн багш юм шүү дээ. Гэх­дээ хүн бүхэн түүхийг со­нирх­­доггүй. Гэвч хүн бүхэн түүхийг мэдэж байх шаард­ла­га­тай байдаг. Тэгэхээр түү­хийг сонирхолтой хэлбэрээр яаж хүмүүст хүргэж болох талаар бодож байсан л даа. Харин Цэнддоогийн “Соёлын довтолгоо” бол түүхийн мар­гаантай үеийг хүн бүр, өрх бүрийн амьдралын жирийн ахуйд хамаатайгаар хөнгө­хөн буулгаж харуулж чадсан сайн бүтээл болсон. Тиймээс өөрийнхөө энэ ажиллаж бай­гаа мэдээлэл, харилцаа хол­бооны технологийн салбарт хийж бүтээснийг хэрхэн хүр­гэх талаар Цэнддоотой уул­заж ярилцсан. Тэгээд л хамт­раад энэ номоо хийсэн дээ.

-Уншигчид яаж хүлээж авч байх юм бэ?
-Монголд комикс номыг хүлээж аваад уншдаг соёл хэдийнэ бий болсон байна. Барууны өндөр хөгжилтэй орнуудад комикс бол бие даасан төрөл шүү дээ. Энд нэг зүйлийг сонирхуулж хэлэ­хэд манай комиксчдийг Хол­ливуд сонирхож эхэлсэн байна билээ. Ер нь монгол­чуудын оюуны чадамж өндөр шүү дээ. Математикийн олим­­пиа­дад гэхэд л дэлхийд 33, Азид есөд явж байна. Япо­ны инженерийн суурь шал­гал­тыг Зүүн өмнөд Азийнхнаас илүү өгдөг болсон. Ганцхан жилийн өмнөөс өгч байгаа шалгалт шүү дээ.

-Нэг сонин жишээ бай­даг юм шүү. Хөдөө теле­ви­зийн антенн суурилуулах гэж япон инженерүүд ирж л дээ. Тэгээд бүх техникээ задалж тавьчихаад үдийн цайндаа орох хойгуур га­зар шорооных нь ажлыг хийхээр ирсэн хоёр залуу зургийг нь харж байгаад угсарчихаж. Гэтэл өнөөх инженерүүд “Танайх өөрс­дийн­хөө инженерүүдийг нуугаад байна” гээд баахан гомдоллосон гэсэн. Нөгөө хоёр нь юуных нь инженер байхав, дөрөвдүгээр анги төгсөөд мал дээр гарсан нөхдүүд л байхгүй юу.

-Денверт урт завины урал­даан жил болгон болдог юм. Гэтэл тэнд амьдарч байсан есөн монгол залуу тэр завин дээр нь сууж сэлүүр­дээд л цагдаа, гал коман­дынхныг нь түрүүлчихэж байсан. Ерөөсөө урт завин дээр сууж үзээгүй гэж байгаа юм, тэд. Монгол­чууд ийм л сэргэлэн авьяас чадалтай хүмүүс. Гагцхүү тэднийгээ дэмжих л хэрэгтэй байна. Төрийн бодлогоо ч тийш нь хандуулах учиртай.

Түүнтэй ярих юм их бий. Зөвхөн цахим ертөн­цийн сонин сайхнаас цухас­хан ярилцахад л ийм. Мон­го­лын хамгийн залуу сайд явсных нь хувьд улс тө­рийн тогтол­цооны га­жууд­лыг хэрхэн за­сах ту­хай, үе үеийнхний гиж­гийг хүргэдэг Үндсэн хуульд хийх өөрчлөлтийн та­лаар, бүр гэр бүлийнх нь тухай, МАХН төр барьж байсан тэр л дөр­вөн жилд юу хийж явсан ту­хай сэдэв бол хязгааргүй. Гэвч тө­рийн албан хаагч Ч.Сай­ханбилэгийг л энэ удаа “Ярилцъя” буландаа урь­сан болохоор улстөрч Ч.Сай­хан­би­лэгийг үлдээ­лээ. Дараа түүнтэй ярилцъя.

Л.Мөнхбаясгалан

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан