gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     5.21
  • Валютын ханш
    $ | 3571₮
Цаг агаар
 18
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3571₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3571₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Буддын хамгийн том бурхан

Нийгэм
2010-04-07
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2010-04-07
Буддын хамгийн том бурхан

Хаан нь ханцуй шамлан газар ухаж байжээ
Хамгийн сүрлэг томд тооцогддог буддын шашны сүм Япон улсад байдаг аж. Уг сүмийг Дайбуцудэн гэдэг бөгөөд VII зуунд сүмийг босгох ажил эхэлжээ. Энэ үе нь Япон улсад анхны төвлөрсөн улс

Хонсю арал дээрх анхны нийслэл Нара буюу "Энх тайвны цайз" байгуулагдаж байх үетэй цаг хугацааны хувьд давхацдаг байна.

Энэхүү Дайбуцудэн сүм дотор байх Будда бурхны хөшөөг Японы Шому хааны зарлигаар байгуулж байсан гэдэг. Учир нь тус улсад буддын шашныг дэлгэрүүлэх зорилгоор 753 онд зарлиг гаргажээ. Ингээд хааны зарлигийн дагуу урчуудыг нийслэл хотоос холгүй цуглуулж тусгай талбай сонгож 16 метр өндөр модон хөшөөг дөрвөн жилийн хугацаанд барьжээ. Барьсан хөшөөгөө хэсэгчлэн хувааж нийслэл хотдоо авчирч угсарсан аж.

Буддын хөшөөг барих ажилд япон орны өнцөг булан бүрээс хүн бүхэн тус дэм хүргэхийн сацуу ихээхэн хэмжээний хүрэл цуглуулж хоёр жилийн турш цутгасан байна. Энэ ажилд Шому хаан ч гар бие оролцож ханцуй шамлан газар ухаж байсан гэдэг.

Ганц ч чулуу ороогүй сүм
Япончууд бахархал болсон хөшөөгөө хайрлан хамгаалахын тулд гадуур нь 48 метр өндөр 50 метр өргөн нийтдээ 2500 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий сүмийг мөн л хааныхаа зарлигаар барьжээ. Ингэхдээ сүмдээ ганц ч чулуу оруулалгүй барьсан аж.

Өндрөөрөө таван давхар байшинтай дүйх будда бурхны хөшөөг халхлах сүмийг зургаан жилийн турш барьжээ. Түүхэнд тэмдэглэснээр уг сүм, буддаа бурхны хөшөөг 20 жилийн туршид барьж дуусгасан байдаг аж.

Уг сүм нь өдгөө ч хамгийн том сүм, хамгийн том будда бурхан нэрээ хадгалсаар ирсэн бөгөөд хоёр удаа түймэрт өртсөн ч гуравны хоёр хэсэг нь өдгөө ч яг л анх баригдсан байсан үеийнх шигээ байдаг байна.

Бурхны нүүрний урт нь таван метр
Хэдийгээр Япончууд Дайбуцудэн сүм, будда бурхныг өөрсдийн ард түмний хүч хөдөлмөр, гэгээн хүслээр бүтээсэн гэдэг ч түүхэнд уг бурхныг нь Солонгосын уран барилгач бүтээсэн гэж үздэг байна. Суумал хэрнээ 16 метр өндөр уг бурхны нүүрний урт нь таван метр, өргөн нь гурав, нэлээд дэлдийлгэж хийсэн чих нь 2.5 метр урт аж.

Бурхны баруун гарын алгыг дээш харуулсан нь бишрэн шүтэгчдэд бурхнаас үзүүлж буй нийгүүслийг илэрхийлж буй, мөн нийгүүслийг хүртсэн хүмүүсийн сэтгэл санаа тайвширдаг гэсэн агуулгыг илэрхийлсэн байна. Харин зүүн гараар нь түмэн хүсэл мөрөөдөл биелэхийг бэлгэдсэн аж. Будда бурхныг 56 ширхэг бадамлянхуа цэцгийн ишин дээр суурилуулсан нь өнө мөнхийн бэлгэдлийг илэрхийлсэн гэдэг.

Япончууд зуунаас зуун дамжин Дайбуцудэн сүм, будда бурхнаа тордсоор ирэхдээ олон зүйлийг нэмж хийж байжээ. Түүний нэг нь XVII зуунд толгойны нь ард өрөвч сэтгэлтэй эм бурхан Канон, Аз жаргалын бурхан хоёрыг нэмж чимэглэл маягаар хийсэн аж.

Ёслолд хэрэглэсэн хувцас одоо ч тэр янзаараа бий
Дайбуцуйэн сүмийг барьж дууссаны дараа сүмийг аравнайлах ёслол хийхэд эзэн хаан хатантайгаа, шадар сайдууд, Солонгос, Хятад улсын зочид ирж оролцсон байна. Уг ёслолд оролцсон лам нарын хэрэглэсэн хувцас хунар, сав суулга, эрдэнэсийн зүйлс, үнэт эдлэл нь сүмийн Сёсоин нэртэй агуулахад хадгалагдаж байдаг аж. Тэдгээр эд хэрэглэл нь өдгөө ч тэр л янзаараа байдаг бөгөөд тэдгээрийг жилд нэг удаа шалгаж тоолдог байна.

Сёсоин агуулахыг мөн л Шомун хааны зарлигаар 752 онд барьж байжээ. Тэгш өнцөгт хэлбэртэй энэ барилгыг хооронд нь төмөр бүслүүрээр холбосон 2.7 метр өндөртэй 40 ширхэг шон дээр босгосон гэдэг. Мөн энэ сүмийн ойролцоо буддын шашны урсгалын төв хэмээгддэг Тодайзи сүм оршдог. Уг сүмд ҮII зууны үеийн хоёр танхим, лам нарын байр, цай ууж амрах цэцэрлэг, Хятад Солонгосын урчуудын бүтээсэн эд зүйлс бүхий музей бий аж.

С.Туул http://www.niigmiintoli.mn/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан