Гаитийн нийслэл Порт-о-Пренст өчигдөр жагсагчид Ерөнхийлөгчийн ордон руу дайрах оролдлого хийжээ. Энэ үеэр цагдаа нартай мөргөлдөж, хэд хэдэн хүн шархадсан тухай ВВС мэдээлэв.
Ард иргэд хоол хүнсний үнэ нэмэгдэж буйг эсэргүүцэж Ерөнхийлөгч Рене Превалийг огцрохыг шаардсан байна. Эмх замбараагүй байдал гарах үеэр төрийн тэргүүн өргөөндөө байсан хэмээн хэвлэлүүд мэдээлжээ. Болсон явдлыг харсан хүмүүсийн ярьснаар, эсэргүүцэгчид Ерөнхийлөгчийн өргөөний хаалгыг төмөр багаж сэлтийг ашиглан эвдлэх оролдлого хийсэн байна. Тэднийг тараахаар НҮБ-ын энхийг сахиулагчид хуванцар сум, нулимс асгаруулагч хий ашигласан гэнэ. Үнийн өсөлттэй холбоотой үймээн дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг болох Гаитид өнгөрсөн долоо хоногт эхэлсэн. Мөргөлдөөний үеэр дор хаяж таван хүн амь үрэгдсэн хэмээн мэдээлж байна.
Тус улсын олон нийт ядуурлыг арилгах талаар тодорхой ажил хийхгүй байна хэмээн Ерөнхийлөгчөө буруутгаж байна. Жан-Бертран Аристидын тэргүүлсэн Засгийн газрыг Гаитид 2004 онд түлхэн унагасан. Улмаар эмх журам тогтоохоор НҮБ-ын энхийг сахиулагчдыг мөн онд оруулсан юм. Ерөнхийлөгч Рене Превалийг 2004 оны тавдугаар сард анхны ардчилсан сонгуулиар тодруулсан юм.