gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     6.12
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 21
Зурхай
 6.12
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 6.12
Валютын ханш
$ | 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хоёр дахь “Зөн билгийн тулаан”-ы ялагчаар өөрийгөө харж байгаа

Нийгэм
2010-04-02
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2010-04-02
Бусдын амьдралын өнгөрсөн, одоо, ирээдүйг, тэр буу хэл дэлхий дахинд нүүрлэх гай гамшгийг урьдаас хэлж, мэдсэн олон арван ер бусын зөнчдийн талаарх мэдээллийг та сонссон байх. Сүүлийн үед эдгээр ирээдүйг мэдэгчид хэт олширлоо гэх яриа хүмүүсийн амнаас унах болсон. Хэн нь үнэн, хэн нь худлаа вэ гэдэгт хариулт хайхаас биш үнэхээр тийм эрдэм чадалтай хүмүүс байдаг гэдгийг дэлхий дахин хүлээн зөвшөөрсөн. Таван настайгаасаа эхлэн төрөлхийн зөн билгийн мэдрэмжтэй гэдгээ мэдсэн Өвөрхангай аймгийн харьяат, үзмэрч, зөн билэгч Ш.Энхжаргалтай ярилцлаа.

-Та өөрийн удам судар, хэрхэн үзмэрч болсон тэр түүхээс хуваалцаач?
-Миний ээжийн аав, аавын аав хоёулаа том төлөгч хүмүүс байсан. Би гурав дахь үе нь байгаа юм. Хүн мэдээ орж, орчноо ойлгож, таньж эхэлдэг дээ. Тэр үеэс эхлэн миний зөн билгийн чадвар мэдрэгдэж эхэлсэн. Ах морио алдсан үед тэнд байна гээд хэлэхэд тэнд нь байж л байдаг. Иймэрхүү чадвартай хүмүүс үхээд сэхэж байж чадвараа нээж, олж авдаг гэж ярьдаг. Миний хувьд хоёр удаа үхээд сэхсэн хүн. Сүүлийн удаад нь мориноос унаж тархиа гэмтээгээд эмч нар хүртэл эмчилгээгүй гэж байсан. 15-тайгаасаа эхлэн хүмүүсийг үзэж, болох болохгүйг нь хэлдэг болсон. Тухайн үед хүнийг шууд хараад өөрийнх нь талаарх мэдээллийг хэлчихдэг байсан бол одоо эрхи, шоо ашиглаж үзэж байна. Зурхай, зурлага, мэргэ ашигладаг. Гол нь гарынхаа мэдрэмжээр үздэг.

-Багшийнхаа тухай яриач?
-Миний амьдралд хар өдрүүд нүүрлэсэн үе байлаа. Хоногийн хоол, өмсөх хувцасгүй Улаанбаатарт гудамжинд шахуу хонож явахдаа арга хайж багшдаа анх хандсан. Тэгж би багшийгаа, багш маань намайг олж авсан юм. Багш намайг 100-н мянгад нэг тохиох хүн байна гэж хэлснээр миний багын мэдрэмж зүгээр ч нэг зүйл бишийг ойлгосон. Миний багшийг хүмүүс Зөн билгийн тулаанд орж, нилээд дээгүүр байрт үлдэж байснаар нь мэдэх байх. Богд-Очир гэж хүн бий. Багшийн маань тухайд оюуны болоод мэдрэхүйн онгодтой. Би бас багш шигээ онгодтой. Багшийгаа шүтэж, багшийн багшийг шүтэж явдаг даа.

-Зөн билэгчдийг ямар нэгэн шашинтай холбож ойлгож болох уу?

-Шашнаас ангид ойлголт. Өөрийн гэсэн дүрээр тодордог. Би ногоон дарь эхийн дүрээр тодорсон. Гарын судас таваас илүү салаалсан, бүх эрхтэн дээрээ мэнгэтэй, хөх тойрсон 21 товруу, бурхны даатгалтай алганы зураас гээд ногоон дарь эхэд байдаг бүхий л шинж надад бий. Өөрийнхөөрөө тодорсон, шашнаар биш. Гэхдээ шашныг үгүйсгэдэг гэсэн үг биш. Миний явах зам бол буддын шашны философи мөн. Би мэдрэхүйн онгод сайтай, оюуны онгод ихтэй. Миний сүнс надаас яваад оронд нь өөр нэг сүнс миний биед байрласан. Чухам өөрийхөө хувьд хэд үхээд, хэд амьдрах, хэзээ яах тухайгаа мэдэхгүй л дээ. Чиний өмнө байгаа бие би боловч, чамтай ярьж байгаа хүн нь би биш.

-Бусдыг үзэж харсан энэ жилүүдэд сонин содон үзэгдэл, үзүүлсэн хүмүүсийн талархлыг их сонсоно биз?
-Би бариа засал хийдэг. Унаж татдаг хүүхдүүдийг бишгүй л эдгээж байсан. Ер нь хүүхэд гэдэг чинь бидний маргааш. Энэ утгаараа хүүхдүүдэд их тусладаг. Ингэснээр нэг ч гэсэн хүн зөв амьдарч, сайн сайхан ирээдүйг бүтээнэ гэж найддаг. Ходоод, бөөрний үрэвслийг био энергиэрээ эмчилдэг. Миний гар 48 хэмээс дээш халдаг. Хүнд өөрөөсөө хүртэл нуухыг хүсдэг зүйлийнх нь тухай хэлэхээр зарим нь айж эмээнэ, гайхна. Миний нэг онцлог юу харсан түүнийгээ нуулгүй бүгдийг нь шууд хэлчихдэг. Өвөрхангайд байхад маань нэг залуу эхнэртэйгээ ирж үзүүлсэн. Тэр үед нь түүнд эхнэрийгээ их хуурдаг болохыг мөн хойд зүгт намхан бор эмэгтэйтэй гэдгийг нь бүгдийг шууд хэлсэн. Нөгөө залуу айж, чичирч байсан удаатай.

-Амьдралд бүх үнэнийг ил гаргаж, ирээдүйг тодорхой болгохыг хэр зөв гэж боддог вэ?
-Зөв гэж ойлгодог. Учир нь хүмүүсийг муугаас холдуулж сайн юмных нь зам дээр гаргаж өгдөг болохоор тэр. Хэрэв чамайг бусдын хэл ам ороогоод, бүх зүйл чинь бүтэлгүйтээд байх үед хэн нэгэн засаж залруулж, туслана гэдэг сайн зүйл мөн биз дээ. Миний хувьд хувь хүмүүсийн амьдралын ээдрээг илрүүлж, алдааг нь засдаг болохоос биш дэлхий дахины гай гамшгийг урьдаас хараад хэлэх тийм чадвар одоохондоо байхгүй. Хоёр жилийн дараагаас харин би тэгж хэлдэг болно гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа. Тиймээс одоохондоо бүх үнэнийг амьдрал дээр гаргаж тавиагүй гэсэн уг.

-Хүмүүсийн амнаас ам дамжиж яригддаг нэг зүйл бол сүнс. Та тийм зүйлүүдийг хардаг уу?
-Учирна, тулна. Надад харагддаг. Намайг хорино. Зүгээр алхаж байхад хөл хөдлөхөө байх, явж байхад хажууд хэн нэгэн хамт алхах зэрэг зүйл зөндөө. Хамгийн гол нь түүнээс айхгүй байж сая өөрийгөө хамгаалдаг. Айвал надад муу юм нүүрлэнэ. Би өөрөө их цайлган болохоор амархан бузартдаг. Яр шархтай хүнийг эдгээх үедээ юм бодсоноос болоод дараа нь гаран дээр юм гарах зэрэг сөрөг үр дагавар ажиглагддаг. Гэхдээ өөрөө л юм бодохгүй байх нь чухал.

-Бусдыг үзэж харснаар тэдний муу энерги хүнд шингэдэг гэж ярьдаг. Тийм зүйл байдаг уу?
-Байлгүй яахав. Тухайн үзүүлж байгаа хүний мууг өөртөө үлдээгээд сайн сайхан болгож байгаа юм шүү дээ. Тиймээс өөрөөсөө хар энергийг зайлуулахын тулд галаар ариутган, арцтай усанд орно. Ер нь хүмүүс болж бүтэхээ байгаад ирэхээрээ л бусдад хандаж, өөр нэг далдын зүйлээс хүчээ сэлбэхээр эрж хайдаг. Тэр бүхэнд нь туслаж, өөрийгөө зориулж байгаа учраас миний амьдрал тийм ч сайн сайхан байгаагүй. Би хүнтэй суугаад салсан. Нэг хүүхэдтэйгээ амьдардаг. Аав маань элэгний үрэвсэлтэй эмчилгээгүй гэж байсан ч би өөрөө эмчлээд өнөөдрийг хүртэл амьд сэрүүн явна.

-Үзмэрчдийг харын болоод цагааны гэж ангилж, хүмүүс ч тэгж ойлгодог. Та аль талынх нь вэ?

-Ингэж ярьдаг. Тийм ч юм. Бөөг харын талдаа гэж ойлгодог. Харин миний хувьд цагааны талдаа. Тиймээс энэхүү ариун зүйлийг улам хөгжүүлэхийн тулд өдөр болгон хүн үзэж, бусдын далд зүйлийг ил болгох ёстой болдог. Тэгэхгүй бол миний чадвар муудна уу гэхээс дээрдэхгүй. Энэ нь нэг ёсондоо өөрийгөө хөгжүүлж байгаа нэг хэлбэр.

-Хүн бүхэнд амьдралын зорилго гэж бий. Таны цаашдын зорилго юу вэ?
-Өнөөдөр намайг нэгээхэн хэсэг нь мэдээд нилээд хэсэг нь мэдэхгүй байна. Тэдэнд өөрийгөө таниулж, тэд надаас яах ийхээ мэдэж, амьдралынхаа алдаа эндлийг гарахаас нь өмнө сэргийлээсэй гэж боддог.

Тиймээс "Зөн билгийн тулаан-2" нэвтрүүлэгт оролцохоор болсон. Дараа нь Дархан хотод ийм чиглэлийн нэвтрүүлэг болно гэсэн. Түүнд бас оролцох төлөвлөгөөтэй байгаа. Эдгээр телевизийн нэвтрүүлгүүдэд яагаад оролцох гээд байна гэхээр өөрийнхөө чадварыг үнэлснийх юм. Зарим талаараа би Дашцэрэн үзмэрчээс илүү. Энэ удаагийн "Зөн билгийн тулаан-2" нэвтрүүлэгт эхний гуравт үлдэнэ гэж өөрийгөө харж байгаа. Багш маань ч тэгж харсан. Одоо нас залуу байна. Цаашдын амжилтууд маань илүү их байх болно. Хоёр жилийн дараа Сарандаваа, Дашцэрэн гээд Монголдоо нэртэй хүмүүсээс илүү гарах болно.

-Монголын нийгэм хямарч, дээр дооргүй худал үнэнээ ялгахаа больчихсон юм шиг. Танд юу харагдаж байна?

-2012 онд Монголын нутгийг нэг солир мөргөх гээд байгаа юм билээ. Тэрнийг зайлуулах юм бол Монголын аюул холуур өнгөрнө. Хүн зоны тухайд малчид нь малаа маллаад явах нь зөв. Гадны орнууд манай мал махыг ихээр сонирхоно. Нэг, хоёр жилийн дараагаар мал өөрөө асар их мөнгө болно. Нөгөө талаар Хятадуудад уусах аюул нүүрлээд байна. Саяхан гэхэд манай дээл, хөөмийг өөрийнхөө өв соёл хэмээн дэлхийн өвд бүртгүүлчихсэн байгаа шүү дээ. Энэ мэтчилэн үндэстний хэмжээний аюул заналхийллийг манай зөн билэгчид харсны үндсэн дээр зөв замыг зааж, залруулах боломж нээлттэй байгаа. Харамсалтай нь төрийн түшээд нь толгойгоо худалдаад түмэн олон болсон бидний үгийг сонсохгүй юм. Ийм замаар бид удаан явбал харь гүрний эрхшээлд орно. Тиймээс төрд эргэлт хэрэгтэй, түмэн олонд сайн сайхан амьдрал хэрэгтэй.

-Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа.

П.Санаадагва (Баянхонгор) http://niigmiintoli.mn/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан