Дээрхийн гэгээн Далай багш Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн VIII дүрээр Болдын Эрдэнбат гэх 14 нао тай хүүг Баянхонгор аймгаас тодруулсан талаар манай сонин өмнө нь мэдээлж байсан. Гэгээнтнээр тодорсон хүү өдгөө Энэтхэгт сурч байгаа. Ламын гэгээний наймдугаар дүр саяхан Далай багш болоод багш нарт бараалхан хүндэтгэл үзүүлж, сургаал ном сонссон байна. Дээрх багш нар гэгээнтэн тодрон ирсэнд баярлаж, үнэтэй номлол олныг айлджээ. Тэрбээр Гэгээнтэнд хандан "Чи Монголын шашны гурван зулын нэг. Цаашид нэг зул гэгдэх болно. Учир нь Жавзандамба нас өндөр болсон, нөгөө нэгэн зул Зая бандида ном эрдмээ сайн суралгүй буцаад явчихсан өдгөө Монголын бурхны шашны итгэл найдвар тавд байгаа шүү" хэмээн ахин дахин захижээ.
Мөн Гэгээнтний хамт бараалхсан хүмүүст Гэгээнтнээ тодруулах үйлсэд ихээхэн зүтгэл гаргасанд баярлаж байгаа. Цаашид гэгээнтнийг ном эрдэмд шамдан суралцах нөхцөл бололцоог хангаж, өөрсдөө бурхны шашныг үнэн утга, мөн чанараар нь шүтэн, гүн боловсрох нь чухал шүү" гэж айлджээ.
Дээрхийн гэгээнтэн XIY Далай лам хэлэхдээ "Миний нэрийг Далай лам гэж Монголчууд өгсөн. Далай гэсэн нэр байгаа цагт би та бүхнийг хэзээ ч мартахгүй" хэмээн инээмсэглээд ном сайн үзэхийг захиж айлтгалаа өндөрлөжээ.
Тэндээсээ гэгээнтний сурч буй Балдан Брайбун дацанд очив. Тус газар Ламын гэгээн, Гүшир хутагт хувилгаад нарын өргөөний шав тавих ёслол болов. Энэ арга хэмжээнд Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн гишүүд болон аймгаас төлөөлж явсан Гонгандэдлин хийдийн хамба Ю.Батболд, аймгийн МХГ-ын дарга Д.Мөнхсайхан тэргүүтэй хүмүүс байлцав. Үүний дараагаар Самлоо аймагт гэгээнтнээ сэнтийд нь залж, түвд, Монгол лам нар хадаг барин хүндэтгэл үзүүлсэн байна.
Ламын гэгээн тэндээс эргэж Дарам салаад морилон Далай багшийн айлдсанаар гуравдугаар сарын 12-нд Гэцэл сахилаа Төв аймгийн Манчир хутагтын хамт хүртэж номын ах, дүү бололцоод Далай багшаас сургааль номлол олныг сонсжээ. Сахилын нэрийг нь Далай багш Данзанжамбалчойжишийнэн буюу шашныг баригч зөөлөн цогт номын багш гэсэн утгатай алдар хайрласан. Мөн Далай багш гэгээнтний Ёнзон буюу багшаар Түвдэняримпил гэдэг залуухан ламыг томилон мутрын бичгээ хайрлав. Гэгээнтний багш хэдий нас залуу ч ном эрдмээр тус сургуульдаа төдийгүй Энэтхэг улсдаа шагшигдсан хүн юм. Ийнхүү Гэгээнтэн маань багшдаа шавь орж, багш шавийн барилдлага тогтоож шашны ном эрдэмдээ шамдлаа.
П.Санаадагва (Баянхонгор) http://niigmiintoli.mn/