gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     6.02
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 16
Зурхай
 6.02
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 6.02
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Дархан аварга Ж.Мөнхбатын охин М.Баасанжаргал: Даваа маань охид шоглодог насандаа Япон явсан болохоор Монгол охидтой дотносож амжаагүй

Спорт
2008-02-04
0
Twitter logo

Бөхөө дээдэлдэг Монгол түмнийхээ бахархал болсон дархан аварга Ж.Мөнхбатын бага охин М.Баасанжаргалыг цагаан сарын өмнөхөн "Хэний хэн бэ?" буландаа урилаа. Хар багын л аваргын охин гэж хүндлэгдэж, тэр ч хэрээрээ аавыгаа "том" хүн гэдгийг мэдэрч өссөн тэрээр одоо бөхийн гэргий, хоёр хүүхдийн ээж. Аавынхаа "Их шавь" сургуулийн гүйцэтгэх захирлын албыг хашдаг М.Баасанжаргал арлын Японы сумогийн аварга, од хийморь нь гийж яваа дүүгээсээ гуравхан насны зөрүүтэй болохоор, ойр шадар өссөн гэсэн. Тиймдээ ч монголчуудынхаа сэтгэлийг гонсойлгон байж Япон бүсгүйг сонгосон дүүгийнхээ шийдвэрт ер эмзэглээгүй гэнэ лээ.

-Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнээ арал бяраа гайхуулан дархалсан Дархан аваргын охины бага нас яаж өнгөрөө бол? Жаахнаасаа л аавыгаа нэр төртэй, том хүн гэдгийг мэдэрч өссөн байлгүй?
-Бид аав ээжээс тавуулаа. Том, бага хоёр нь эрэгтэй. Охидуудаас би хамгийн бага нь. Миний бага нас хотын айлын хүүхдүүдийн бага нас яаж өнгөрдөг вэ, яг л ижилхэн өнгөрсөн. Байрныхаа хойд талд байдаг цэцэрлэгт явдаг. Цэцэрлэгээсээ ирээд эгч, дүү нартайгаа тоглоод л өдрийг өнгөрөөдөг. Тэгээд 23-р сургуульд орсон. Тэгэхдээ бусад хүүхдүүдээс арай өөр нь аав ээж зуны амралт эхлэнгүүт шуудайтай талх, гурил, будаа хийж өгөөд л замын унаанд найз нөхөд таньдаг хүндээ биднийг захиж өгөөд хөдөө явуулдаг. Бид 8 сарын сүүлээр л хот руу орж ирдэг байсан. Тэр утгаараа хотынх ч гэсэн хөдөөний ахуйтай багаасаа танилцсан болохоор айраг бүлж мэддэггүй, морины зөв талаас мордож чаддаггүй хүүхдүүдээс арай жаахан ялгаатай. Харин аавыгаа нэр төртэй бөх хүн гэдгийг бүр багаасаа л мэдэрч өссөн. Анх цэцэрлэгт ороход л багш нар намайг "Өө энэ чинь аваргын охин. Ёстой хөөрхөн. За алив дэвээрэй, дэвээрэй. Мундаг аварга хүүхэд шүү" гээд л би чинь дэвээд л явчихдаг байсан. Тэрнээс гадна аав ээжтэйгээ хамт наадам үзэх гээд очихоор "Өө аваргынхан дээшээ суу, дээшээ суу" гээд л бүр багаасаа л дээр суугаад хүндлүүлээд өссөн. Тийм болохоор "Ер нь л манай аав ёстой мундаг том хүн" гэдэг ойлголттой өсөж том болсон. Одоо ингээд аавынхаа сургуульд ажиллаад ирэхээр ааваараа улам л бахархаад байдаг юм байна.

-Хакухо та хоёр айлын багууд болохоор илүү аминчхан өсөцгөөсөн байж мэдэх нь ээ. Тамирчин аав, эмч ээж хоёр тань зав зай их л муутай байдаг байсан байх?
-Бид хоёр гурван насны зөрүүтэй. Манай ах, том эгч насны хувьд биднээс хол зайтай болохоор барагтай бол юм хэлэхгүй. Даваа, миний дээдэх эгч бид гурав нас ойрхон болохоор илүү ойр дотно, сайн ойлголцоно. Амархан ч муудалцчихдаг. Хоорондоо тоглоод л, чихэр жимсээ хуваагаад л идэж өссөн. Ээж, аав өглөө гараад л орой ирнэ. Бид ихэнхидээ эмээ өвөө дээрээ байна. Гэртээ байхаараа хэдүүлээ өрөө өрөөгөө хувааж авч, айл гэр болж тоглож байна гээд л цэвэрлэцгээчихдэг байсан. Манай аав чинь тэмцээн, арга хэмжээ гээд гадаад, дотоод их явна. Явахаар нь би их санадаг байсан шиг байгаа юм. Ямар сайндаа дээд талынхаа айлын нэг ахыг "Ааваа" гээд тэврээд авчихсан байсан гэсэн шүү.

-Хэзээний л шулуухан түс тас зан, ёжтой үгтэй аваргаас эмээдэг хүн олон. Харин аварга хүүхдүүддээ бол нуур, нугас шиг байдаг гэж дуулж байсан?
-Аав их зөөлөн хүн. Ямар сайндаа манай эгч нар "Аавтай хамт хичээлээ хийх аягүй амархан" гэдэг юм. Ойлгохгүй юмыг нь хэлээд өгчихнө. Бодож чадахгүй бол бодоод өгчихдөг. Ээж бол өөрөөр нь хийлгэж сургах гээд байдаг. Ямартаа л манай аав ахыг зодож байна гэсэн чинь дэр тавьчихсан, аягүй зөөлхөн цохьчихсон зогсож байсан гэсэн. Ер нь аав биднийг жаахан байхад зодох нь битгий хэл чанга үг хэлж үзээгүй дээ.

-Ажиглаж байхад аав, ээж хоёр чинь хүүхдүүдийнхээ асуудал, гэр бүл сонголтонд нэг их оролцоод байдаггүй юм шиг. Лав л танай хүнийг Сүхбаатар аймгийн арслан гэж дуулсан даа?
-Манай аав ээж хоёр тэр тал дээр их зөөлөн. Би тавдугаар ангидаа л хуульч болох юмсан гэж боддог байсан. Уг нь найз нар маань, ангийн багш хүртэл "Ээж чинь сайхан эмч хүн. Чи анагаахад орох юм бол сайн эмч болно ш дээ" гэдэг байсан. Харин би өөрөө шийдвэрээ гаргаад "Шихихутуг" хууль зүйн дээд сургуульд орсон. Ер нь манай ээж, аав охинтой бол хүргэнтэй, хүүтэй бол бэртэй гэж ярьдаг. Тийм болохоор хэн нь ч байсан "Охин минь, хүү минь" гээд л хүлээж авдаг. Тэрнээс тэр ч энэ ч болохгүй, бүтэхгүй гээд байдаггүй. Бүгдээрээ л өөр өөрсдийнхөө сонголтоор гэр бүлээ сонгоод явж байгаа. Манай хүн Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор Сүхбаатар аймагт түрүүлж арслан болсон. Батжаргал гэж хүн бий. Бүр багаасаа чөлөөт бөхөөр барилддаг байсан. Бөх тайлбарлагч Ганбаатар агсны гурван шавийнх нь нэг. Одоо Баттулга багшийн удирдлаганд хичээллэж байгаа.

-Сондгой тоотой сар болгоны арван таван хоног танай гэрийнхэн сумогоор амьсгалж зурагтынхаа өмнө уягддаг нь аргагүй. Тэр дундаа аав тань хамгийн идэвхтэй нь биз. Анх дүүгээ жаахнаараа сумо барилдана гээд явахад эгчид нь юу бодогдож байв?
-Мэдээж аав, ээж хоёр үр хүүхэд минь сайн сайхан яваасай, амжилттай сайн барилдаасай гэж бодож явдаг болохоор шимтээд үзээд л сууна. Миний хувьд дүү маань өөрөө их тайван байдаг болохоор дагаад их тайван үздэг. Анх дүүгээ сумод явах гэж байхад нь "Өө нөгөө аавын авчирдаг сэтгүүл дээр зураг нь байсан бөхөөр л барилдах гэж байгаа юм байна" гэж л бодож байсан болохоос екозүна гэж юу байдгийг нь мэдэхгүй л байлаа шүү дээ. Дүүгээ явахад би чинь 10-р ангийн хүүхэд байсан. Хүний нутагт хэцүү учраас "Миний дүү биеэ сайн бодоорой" гэж байснаас биш бие галбир чинь таргалчихвий, үс гэзэг чинь ургачих вий гэж ерөөсөө хэлж байгаагүй, бодож ч байгаагүй. Эхлээд очсоныхоо дараа ихэвчлэн захиа бичдэг байсан. Сүүл рүүгээ утсаар ярьдаг болоод л юм хөгжөөд бүр mail болно биз дээ. Одоо бол өдөрт хэд л бол хэд утсаар ярьж байна шүү дээ. Тэгэхдээ ээж, аавтай л илүү их яриад байдаг. Айлын бага ээж аавын л хүүхэд. Монголдоо ирэхээрээ яван явтлаа ээж аавтай өрөөнд нь хамт байж байгаад л буцдаг. Хүмүүс манай Давааг намуухан, зөөлхөн харцтай, их зөөлөн хөөрхөн хүү байна" л гээд байдаг. Ерөнхийдөө зөөлхөн тал руугаа л даа. Дорхноо уярна. Хүнийг өрөвдөх үедээ өрөвдөнө. Алиалах үедээ алиална. Манай эмээ биднийг "Битгий чанга дуугар. Хүнтэй эвгүй муухай харьцаж болохгүй" гэж сургадаг байсан. Тэгэхээр манай эмээгийн хүмүүжил бид нарт байдаг юм л даа. Хүмүүс манайхныг өнөөгийн нийгэмд цаг нартай уралдаж байхад "Өө тэрийгээ хийх юмсан" гэчихээд л амар тайван явдаг, их амгалан улсууд шүү л гээд байдаг.

-Хакухо амжилтанд хүрлээ, аварга боллоо. Таныхаар энэ бүхэн танай гэр бүлд юуг авчирсан бэ?
-Өө. Зөндөө л юм байлгүй яахав. Өнөөдөр аав хүү хоёр хоёулаа аварга байна. Хоёулаа гавьяат тамирчин байна гэдэг бол ховорхон тохиох зүйл. Дээрээс нь би өөрийгөө их хувь тохиолтой гэж боддог. Аварга аавтай, аварга дүүтэй юм чинь. Хэн болгонд заяагаад байхгүй хувь тохиол гэж л боддог юм.

-Мөөеө аваргынх хэзээ хаузд орох бол гэдэг ч юм уу, ер нь яаж өөрчлөгдөх бол гэж хүмүүс харж байгаа?
-Аав ээж маань энэ байрандаа их дасчихсан байдаг. Үнэхээр л 40 мянгат гэдэг бол дөчин мянгат л байдаг юм байна. Өнөөдөр 40 мянгатад ус, дулаан, агаар нь хүртэл арай л өөр, утаа бага байгаа биз дээ.

-Хакухо та хоёр их адилхан юм аа. Өөрөө нэлээд эрх юм шигээ?
-Эрхийн хувьд намайг их эрх гээд байдаг юм. Харин надад болохоор гурван насны зөрүүтэй Даваа төрсөн болохоор нэг их эрхэлж амжаагүй ч юм шиг санагдаад байдаг ш дээ. Гэхдээ Даваагаас илүү намайг эрх гэдэг шүү. Даваа чинь хөөрхий минь багаараа аав ээжийн дэргэдээс яваад өгчихсөн. Бид хоёрыг адилхан гэдэг юм аа. Даваа одоо мундаг болчихсон юм чинь би л Даваатай адилхан юм байна л даа. Уул нь Даваа намайг дуурайгаад төрчихсөн баймаар юм. Би өмнө нь төрсөн юм чинь(инээв). Сая төрөөд жаахан таргалчихсан болохоор бүр л адилхан харагдаад байгаа юм шиг байна. Сая манай "Их Шавь" сургуулийн 15 жилийн ой болоод, аавын найз нар, төгсөгчид гээд олон хүн ирсэн. Тэгсэн намайг "Миний дүү чинь дүүтэйгээ адилхан болчихсон байна ш дээ" гээд байсан.

-Дүүг тань харийн бүсгүйг сонгоход монголчууд дургүй хүлээж авсан. Яг үнэндээ ээж тань бол ийм юм болохыг түрүүлээд мэдэж байсан шиг байгаа юм. Бэр дүү тань ямар санагдсан бэ?
-Надад их л хөөрхөн санагдсан ш дээ. Миний л дүү юм чинь хоёуланг нь цуг харсан чинь их хөөрхөн санагдаад "Ямар хөөрхөн юм бэ. За миний дүү, ийшээ суу" л гэсэн. Мэдэхийн тухайд Бид чинь нэг гэр бүл юм чинь бүгд л нэг дор мэднэ шүү дээ. Би түрүүн хэлсэн дээ. Манай аав, ээж хоёр "Хүү минь, охин минь" гээд л хүлээгээд авдаг. Яг л түүгээрээ хүлээж авсан. Бид хэд дүүгийнхээ сонголтыг хүндэтгэж л хүлээж авсан.

-Тэгээд бэртэйгээ Монголоор тэгж чөлөөтэй ярилцдаг хэрэг үү?
-Монголоор ярина. Сайн ойлгоно. Сая 9 сард л бид хоёр танилцсан. Өмнө нь намайг Осакад очиж тэмцээн үзэж байхад харсан байсан. Намайг "Та яасан хөөрхөн юм бэ. Одоо удахгүй төрөх гэж байна" гээд Монголоор сайн ярьж байсан. Утсаар ярихад "Байна уу" гээд л утсаа авна шүү дээ. Тэр хоёр хоорондоо Монголоор ч, японоор ч ярина.

-Хакухо багаараа Япон явчихсан. Энд ирэхээрээ найз нөхөдтэйгээ барагтай л уулзаж чадахгүй буцчихдаг байсан болохоор монгол бүсгүйтэй дотносох цаг хугацаа ч олдоогүй л гэж ойлгогддог?
-Үгүй ээ. Манай Даваа ирэхээрээ ангийнхантайгаа уулзацгаагаад гараад явдаг шүү дээ. Найз нөхөд нь Германд, Америкт, Шинэ Зеландад байна. Байнга л холбоотой байдаг. Энд найраа хийхдээ арван жилийнхээ хүүхдүүдийг урьсан. Тэгэхдээ яахав дээ, хэрвээ энд нэг охинтой үерхэж байгаад, хорь гарчихсан хойноо ч юм уу явсан бол бас арай өөр байх байсан биз. Бүр жаахнаасаа тэнд оччихсон. Хүний нутагт зовох цагт ньтүшиг болоод хамт байж байсан учраас илүү их сэтгэлд нь хүрсэн байх. Бид нар эмзэглэдэггүй. Манай Даваа чинь өдөртөө гадаа сагсан бөмбөг тоглоод л охидтой үерхдэг биш шоглодог насан дээрээ явсан болохоор дотносож амжаагүй ээ.

-Найзууд чинь ч юм уу, ер нь хүмүүс чамд дүүдээ Монгол найз бүсгүй олж танилцуулчихгүй гэх юм уу?
-Сая найран дээр ирэхэд манай найзууд "Яасан хөөрхөн өхөөрдмөөр юм бэ. Монголоор яриад байна ш дээ" гэж байсан. Тэрнээс өөр юм яриагүй. Тэр хоёр бие биедээ их халамжтай хамт явж байгаа нь хүртэл их зохицсон санагддаг. Манай бэр чинь Даваагийн юунд дуртай, юу хийвэл таалагддаг, ямар хоол идэх дуртайг надаас илүү сүрхий мэднэ. Тэгэхэд энд ирэхэд нь би чинь бараг л Даваагийн амыг хараад "Миний дүү яамаар байна. Яах вэ" л гээд байна. Бэр бол бүх юмыг нь жин тан л байлгана. Ер нь тэгээд хүн чинь аав ээж, ах дүү гэхээсээ илүү хажуудаа байгаа ханиа л гээд сонгочихсон хүндээ бүхий л юмаа зориулдаг, хуваалцдаг болчихдог юм шиг.

-Аавынхаа сургуулийн гүйцэтгэх захирал нь өөрөө биз дээ. Саяхан сургуулийн тань ой болж байсан?
-2003 оноос хойш гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Манай сургууль ер нь их дэгтэй. Дан харчуул. Манай сургуулийн багш нар, ажилчид гоё хамт олон болж чадсан хүмүүс. Нэг нэгнийгээ ойлгодог, нөхөж ажиллаж чаддаг гэж ойлгодог. Ер нь би ажил дээрээ эрчүүдээс дутахгүй, яг л адилхан түс тас байна. Болгоно гээд л дайраад орчихдог. Тэгж байвал амар юм шиг санагддаг. "Их Шавь" дээд сургууль гэж явж байгаа тохиолдолд заавал аавтай холбоотой. Ажил төрөл  хөөцөлдөхөд зайлшгүй нөлөөлнө. Бусад асуудлаа өөрөө л шийдвэрлэж амжуулахыг боддог.

-Ингэхэд та тав дахь өдөр төрсөн юм уу?
-Тийм ээ. Тэгээд Баасанжаргал гэж нэр өгсөн байхгүй юу. Даваа болохоор нэг дэх өдөр төрсөн.

-Цагаан сарын бэлтгэл хангалт хэр байна? Гахай жил танай гэр булд их ивээлтэй байлаа?
-Ерөнхийдөө гайгүй шүү. Бэлдэж л байна. Одоо манай аав, ээж хоёр чинь хамаатнууддаа ч нас өндөр болж байна. Бас жарны эхлэл болж байгаа юм чинь сайхан бэлдээд, сайхан орох юмсан л гэж бодож байна даа. Өнгөрч буй гахай жил сайхан ивээлээ өгсөөн. Дүү маань аварга боллоо. Хүүхэдтэй боллоо. Би бас хүүхэдтэй боллоо. Хүнд хүнээс өөр хэрэгтэй юм гэж юу байхав дээ.

Ж.Болорхажид

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан