gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.03
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.03
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.03
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хоригдлынхоо хөлийг хөлдтөл ажиллуулснаа тас нуужээ

2010-03-31
0
Twitter logo
0
Twitter logo
2010-03-31
Говьсүмбэр аймгийн Чойр сум дахь хорих 425 дугаар ангид ял эдэлж байсан С.Булгантамир тус ангийн хошууч н.Батсүх, нийгмийн ажилтан н.Цолмон, мөрдөнгийн дарга н.Цэвэгдорж нарын буруутай үйлдлээс болж насан туршид хөлгүй болсон явдал гарчээ. Уг хэрэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр гарсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрынхан үүнийг чанд нууцалж, өдий хүрсэн байна. Энэ талаар хохирогчийн гэр бүлийнхэнтэй уулзаж, тус өдөр чухам юу болсон талаар тодруулахад “Дээрх ангид хоригдож байсан 10 гаруй хүмүүжигчээр галт тэрэгнээс нүүрс буулгуулахаар болсон юм билээ.

Тухайн үед 2-3 хоригдол зуны гуталтай байсан юм гэсэн. Тэдний хөл даараад тэсэхээ байгаад ирэхээр нь дарга нартаа хөл даарч байгаагаа хэлсэн гэсэн. Гэвч үгийг нь хүлээж аваагүйгээр барахгүй, ажлаа хурдан дуусгахыг шаардаж, амралт өгөөгүй байсан. Өмнөх өдрийн 10.00 цагаас 04.00 цаг хүртэл ажиллуулахдаа зуны гуталтай, хувцас тааруутай хүүхдүүдийг амрааж, дулаацуулаагүй л байгаа юм.

Тус ангийн удирдлага С.Булгантамирын хөл хөлдсөнийг мэдсэн даруйдаа ШШГЕГ-ын төв эмнэлэг болох 401 дүгээр ангид хэвтэн эмчлүүлсэн. Баруун хөлийнх нь бүх хурууг, зүүн хөлийг нь шагайгаар нь тайрсан. Гэвч энэ хэрэг холбогдох бүх албан тушаалтнуудын дунд үлдэж, С.Булгантамир эрүүл мэндээрээ хохирч үлдлээ. Хүний амь, амьдрал, эрүүл мэндийг хохироосон энэ хэргийг нууцалсан гэсний учир нь түүнийг эмнэлэгт хэвтүүлэхдээ худал нэрээр карт нээж, эмчлүүлсэн байна.

Тухайлбал, С.Булгантамирыг 33 настай Аюушийн Бадамцэрэн гэсэн эмэгтэй хүний нэрээр өвчтөний карт нээж, хэвтүүлсэн байсан. Ямар учир нэрийг нь нууцалж байгаа талаар асууж, үнэн зөв нэрээр хэвтэн эмчлүүлэхийг сануулахад нэрийг нь С.Булгантамир болгосон ч нас, хүйсийг нь “33 настай, эмэгтэй” хэвээр үлдээсэн байжээ. Үүнийг түүний ар гэрийнхэн “Хэргийг нуун дарагдуулах гэж ийнхүү хоорондоо хувилдсан байж магадгүй” хэмээн онцлон хэлсэн юм. Одоогоор түүний биеийн байдал сайн байгаа ч насан туршдаа эрэмдэг, зэрэмдэг болсонд нь харамсаж, хаана хэнд хандахаа мэдэхгүй байгаа талаар тэд ярьж байсан юм.

Дээрх хорих ангийн удирдлага хэрэг болсон талаар нуухыг оролдож байгаа бололтой. Тухайлбал, С.Булгантамирыг ажил хийж байгаад биш, мал харж байгаад хөлөө хөлдөөсөн хэмээн ШШГЕГ-т мэдэгдсэн гэх. Чойрын хорих ангийн дарга нар ар гэрийнхэнтэй нь уулзахдаа “Танай хүүхэд ажил хийхгүй ганцаараа зогсож байгаад хөлөө хөлдөөсөн юм билээ. Бусдынх нь хөл хөлдөөгүй байсан” гэсэн байна. Үнэн хэрэгтээ бол н.Содбаатар гэх хоригдол тухайн өдөр хөлөө хөлдөөсөн аж. Хэргийг Чойрын цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бололтой.

Хорих ангийн харгалзагч нар хоригдлуудыг дарамталж, хүнээс дор үздэг гэдгийг ярих хүн олон байдаг. Үүний нэг жишээ гэхэд өнгөрсөн жилийн есөн сард Багануур дахь хорих ангид хүмүүжиж байсан нэгэн хоригдол энэ талаар аавдаа бичиж, түүний аав олон нийтэд мэдээлж байсан. Дээрх хоригдол өлсгөлөн зарласан боловч, түүнийг албадан эмчилгээ хийлгэсэн гэдгийг мөн л ар гэрийнхэн ярьж байсан.

Дээрх хэргийг тодруулахаар ШШГЕГ-т очиход үүнийг үгүйсгэсэн юм. Мөн Ганцхудаг дахь хорих ангиас өнгөрсөн оны арванхоёрдугаар сард нэг хоригдол оргосныг тухайн үед нууж байсан. Энэ бүхнээс үзэхэд ШШГЕГ-ынхан зарим нэг хууль бус үйлдэл, хүний эрүүл мэнд, амь настай холбоотой хэргийг нуун дарагдуулдгаас харъяа хорих ангийн ажилтан, албан тушаалтнуудын эрх мэдэл хэрээс хэтэрч, ял эдэлж байгаа хоригдлуудад элдэв дарамт, шахалт үзүүлэх нь газар авсан байж болзошгүй хэмээн иргэд ярьж байна.

Э.Хүрэлбаатар http://www.niigmiintoli.mn/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан