"Амлалт нэхэх ард түмний холбоо"-ныхон өнгөрөгч амралтын өдөр иргэдтэй "аминчхан" уулзалт хийв. Учир нь тус холбооныхон ирэх сарын 5-ны өдрийн морин цагт Сүхбаатарын талбайд жагсаал хийхээр зэхэж буй юм.
Харин энэ өдрийн уулзалт "UB ра1асе"-т 14.00 цагаас эхлэв. Танхимд хоосон суудал бараг үлдээгүй харагдсан. Уулзалтын эхэнд тус холбооны тэргүүн Д.Батцогт үг хэлж, дэд тэргүүн Г.Уянга ирэх сард болох бүх нийтийн цуглаанд хүрэлцэн ирэхийг уриалсан юм. Түүнчлэн энэ өдөр орон нутгийн иргэд ч өөрийн аймаг, сумын төв талбайд цуглаан хийхийг тэрбээр хүсч байв. Хурлын уур амьсгалаас ажихад, иргэд үнэхээр төр засагтаа бухимдалтай байгаа нь тэдний ярианы өнгөнөөс илт мэдэгдэж байсан. Тэр ч утгаараа танхимд цугласан олон тус холбооноос зохион байгуулж буй улс төрийн гол хүчнүүдийн УИХ-ын сонгуулийн үеэр дуу дуугаа аван амласан нэг сая, нэг сая таван зуун мянган төгрөгийг олигархиудаас нэхэх цаг нь болсон гэдгийг хоолой мэдэн уухай түрэн дэмжиж байв.
Иргэдийн энэ бухимдлыг ойлгож, анзаарсан хурлын зохион байгуулагчид удаа дараа "Ирэх сарын 5-ны жагсаалыг тайван замаар хийнэ гэдгээ" мэдэгдэж байлаа. Энэ үеэр дэд тэргүүн Г.Уянга "Магадгүй иргэд та бүхэн энэ бухимдлаараа буу, мод мөрөвчилж бидний зохион байгуулах гэж байгаа цуглаанд ирвэл би хувьдаа таныг хүлээж авахгүй. Та буу шийдэмтэй ирснээрээ бидний найз биш. Харин таныг олигархиудын гар хөл гэж ойлгох болно.
Дөрөвдүгээр сарын 5-ны тэмцэл амар тайван байх эсэх нь зөвхөн цагдаа нараас шалтгаална. Хэн нэгэн этгээдийн турхиралтад автаж ахан дүүс, аав ээжийнхээ өмнөөс эсэргүүцэл үзүүлэн мөргөлдөөн үүсгэхгүй байхыг та бүхнээс хүсч байна. Энэ л та бүхний хувьсгалт тэмцэлд нэгдэж, хувь нэмрээ оруулж байгаа хэрэг мөн шүү. Бидний тэмцэл бас таны сайн сайхан амьдрал, шударгаар албаа гүйцэтгэх боломжийн төлөө юм шүү гэдгийг бүү умартаарай" гэв. Мөн тэрбээр өнгөрөгч УИХ-ын сонгуулийн үр дүнд үүссэн долдугаар сарын 1-ний үйл явдлыг давтахгүйн тулд тодорхой арга хэмжээ авч буйгаа дуулгасан.
Дашрамд сонирхуулахад, тус холбоо нь орон нутагт 170 гаруй салбартай болжээ. Харин ирэх сард хийхээр төлөвлөж буй цуглаанд нь иргэний хөдөлгөөнүүд болон олигархи төрийг эсэргүүцэж байгаа улс төрийн хүчнүүд хамтрах аж. Эдний гол зорилго нь УИХ-ыг тараах тэмцэлд нэгдэн босч буй нь энэ гэнэ. Үүнтэй холбогдуулж, тус холбооныхон цагдаагийнханд хандан урилга гаргасан байна. Уриалгад "Цагдаа нар аа! эх орон ард түмнийхээ энх амгалан амар тайвны манаанд ээлж халаагүй зүтгэж байгаа ээж, аавын эрхэм хүндэт хөвгүүд ээ! Ард түмэн чинь та нарт хандаж байна" хэмээн тэд захидлаа эхэлжээ.
Мөн "Цагдаа бол улс орны цог хийморь, нүүр царай, сүр сүлд нь байдаг. Цагдааг хараад сүрдэж, хүндэтгэж, эмээж байдаг иргэдийн тоо сүүлийн хэдэн жилд цөөрөн цөөрсөөр одоо та бүхнийг төрийн хувцасны цаана нуугдсан эрхтэн дархтнуудын гар хөл, бууны нохой гэж харагсад хэтэрхий олширчээ. Яагаад цагдаа ингэж нэр хүндээ алдсан гэж эгэл жирийн цагдаа та боддог вэ" гээд энэ асуултынхаа хариуг маш дэлгэрэнгүй тайлбарлажээ. Тэрбээр "Цагдаа, ард түмэн хоёрыг ингэтэл нь холтгосон шалтгааныг бид өнөөдрийн олигархижсан төр засаг, түүний гар хөл, холбоо сүлбээний эд эс нь болсон цагдаагийн албан тушаалтнуудтай холбож үздэг. Хөрсөн гэртээ хүлээж байгаа ангаахай үрдээ маргааш идэх талхыг нь олж өгөхөөр хүйтэнд хөрч, халуунд халан зогсож байгаа эгэл жирийн төрийн албан хаагч цагдаа нар бол ард түмний л нэг хэсэг. Тиймээс бид хамтдаа энэ бусармаг төрийн буруу бодлогын золиос болж байгаа гэдгийг цагдаа болгон ухамсарлаасай гэж хүсч байна" гэж тодруулжээ.
Уулзалтын үеэр цугласан олны төлөөллөөс сэтгэгдлийг нь сонссон юм.
Б.Батбаатар: Цагдаа ч ард түмний хүүхэд (Баянгол дүүрэг)
-Жагсаалынхаа уриалгыг яагаад цагдаа нарт хаяглах болов?
-Цагдаа бол ард түмний хүүхэд, УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгч, дарга, сайд, компанийн захирлын хүүхэд цагдаа болсон гэж та сонссон уу. Өнгөрөгч долдугаар сарын 1-ний үймээний үеэр цагдаа нар ямар өрөвдөлтэй харагдаж байсан билээ. Тэр явдлыг давтуулахгүйн тулд энэ уриалгыг эхнээс нь хүргэж байгаа юм. Тэгээд ч борог амьдралтай эгэл ард түмний хүүхдүүд л өнөөдөр эргүүл хийн гудамжаар алхаж, согтуу хөлчүү, үхсэн үрэгдсэн, алсан талсан гээд нийгмийн аль муу муухайтай зууралдан амиа, гэр бүлээ чадан ядан тэжээдэг. Эгэл борчуудын хөвгүүд л цагдаа болж дохиур барин зам дээр зогсож Улаанбаатарын утаан дээр нэмээд дутуу шатсан шатахууны хорт утаагаар амьсгалдаг шүү дээ.
Г.Заманд: Олигархиуд хэтэрч байна (Багануур дүүрэг)
-Уулзалтад ямар зорилготой оролцож байна вэ?
-Энэ уулзалтад орох гэж бүр хэдэн өдрийн өмнөөс ажил төрлөө зохицуулаад нийслэлд ирсэн. Харин ашгүй олон нийтийн уулзалт болохоор ард түмэнд үг хэлэх эрх олгож, сая индэр дээр гарч бодит байдлыг илтгээд байна. Бидний амьдрал өдрөөс өдөрт доройтож байгааг хэн хүнгүй хэлнэ. Гэтэл төрийн эрхэнд өөрсдийнхөө чадлаар гарсан юм шиг хэдэн нөхөр л хагартлаа баяжаад байх юм. Анх эдгээр нөхөр төрд гарахдаа яаж биднийг хормойдож, гуйж байлаа. Гэтэл одоо хүслээ гүйцээсэн гэсэн шиг өөрсдөө яаж дураараа дургиж байна. Хамгийн наад захын жишээ гэхэд, Оюутолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээ хийгээд л маргаашнаас эхлээд ард түмэн ажилтай, мөнгөтэй болно гэсэн яав. Харин өнөөдөр манай Засгийн газар "Айвенхоу майнз"-аас хэдэн төгрөг зээлж, хэдхэн хүнд 70 мянган төгрөг өгчихөөд үүнийгээ ажил хийсэн гэж хэлэх гээд байна уу. Ийм юм гэж аль төрд байсан юм бэ.
О.Сэлэнгэ http://www.niigmiintoli.mn/