gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     6.06
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 23
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Аварга” хууль

Улс төр
2010-03-29
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2010-03-29
Саяхан төрийн ордонд Монголын уул уурхай эрхлэгч компаниудын захирал, геологи, ашигт малтмалын салбарын эрдэмтэд цугларлаа. Тэд ашигт малтмалын салбарыг улс төрөөс ангид байлгах ганцхан хүсэлтэйгээ сэтгүүлчдэд тайлбарлаж ядаж байв. Би бодохдоо уул уурхайн салбар Авирмэд гэдэг ганцхан эрдэмтэнтэй, Хурц гэдэг ганцхан сайдтай юм байна даа. Тэр хоёр манай тал эх орноо хамгаалагч. Бусад нь дайсны тал эх орноо харийнханд худалдсан гэж төсөөлж байв. Гэтэл уул уурхай ашигт малтмалын салбарт өндөр мэргэжилтэй залуу хөгшин эрдэмтэд байдаг юм байна. Харин энэ салбарыг мэргэжилтэнгүүд нь аль хэдийнээ мэдэхээ байжээ. Нэг бол улс төрчид мэддэг. Нэг бол янз бүрийн хөдөлгөөнийхөн уул уурхайг удирдаад удаж байгаа гэнэ. Уул уурхай ашигт малтмал гэдэг уг нь мэргэжлийн бүүр нарийн мэргэжлийн шинжлэх ухаан юм гэнэ. Ямар ч улс оронд энэ салбарын талаар, тухайлбал Оюу толгой, Таван толгойн орд газруудын тухай шийдвэр гаргахад заавал салбарын мэргэжилтнүүд дуугардаг тэд шийддэг юм байж.

Харин манайд бол улс төрчид /улс төрч нь ямар ч мэргэжилгүй хэн ч байж болно/ их л сайндаа жагсдаг, хөдөлдөг, лоозон барьдаг, иргэдийн төлөөлөгчид оролцож Монгол орны ашигт малтмалын ордуудын хувь заяа, хөрөнгө оруулалт, техник технологийг шийдэлцдэг гэлээ. Энэ зөвлөлгөөний урилгыг УИХ-ын гишүүдэд өгчээ. Ирсэн нь УИХ-ын гишүүн дархан аварга Д. Бат-Эрдэнэ. Сүүлийн үед ашигт малтмалаар мэргэжиж албан тушаал ахиж байгаа ч энэ удаа уул уурхайнханд ёстой нэг бариулчих шахав.

Бусад гишүүд очвол бариулна гэдгээ мэдсэн, хэнэггүйгээрээ аварга зөвлөлгөөнд оролцоод уурлаж улайж байгаа нь энэ болж таарлаа. Бат-Эрдэнэ аварга уул уурхайн талаар нэг “тэнэг хууль” батлуулчихсан гэнэ. Ой мод, ус голтой газар ашигт малтмал хайж, эрж олж ашиглаж болохгүй гэсэн хуулийг батлуулчихжээ. Тэгсэн чинь ой мод, ус голтой газар ашигт малтмал эрж хайж ашиглаж байсан компаниуд харин ч баярлаад явчихаж. Мөнгө нэхсэн компаниудын тоо нэмэгдсээр байна. Энэ хуулийн балгаар, татвар төлөгчид бид чинь мөнгөнд дуртай компаниудад Орост төлсөн их өртэй тэнцэхүйц хэмжээний мөнгө өгөх өрөнд орсон байна.

Сэлэнгэ, Төв аймгийн Орхон, Туул голын сав газар үйл ажиллагаагаа явуулаад авдгийгаа авчихсан нэг хоёр компани газраа зүгээр хаяснаас тэнэг төрөөс мөнгө салгаж аваад гаръя гээд мод ус хамгаалах нэг иргэний хөдөлгөөн, бас мөнгөнд дуртай хэдэн эрхмүүдийг хөлслөөд “ус модтой газар ашигт малтмал олж ашиглаж болохгүй гэсэн “тэнэг хууль” санаачилжээ.

Лоббитой юм болохоор тэр дороо батлагдаж. УИХ үүнийг сайн мэдэж байгаа ч одоо гаргасан хуулиа мөрдөж болохгүй, буцаая гэхээр бас болохгүй ацан шалаанд ороод сууж байгаа гэнэ. Мод устай газар ашигт малтмал ашиглаж болохгүй гэдэг ийм аварга “тэнэг” хуультай улс орон байдаггүй гэнэ. Аварга маань бас нефть хайж байгаа гадаадын нэг компанийг хэдэн мянгат малчинтай нийлээд Хэнтий аймгийн Дархан сум, Төв аймгийн Баянжаргалан сумаас хөөгөөд явуулчихаж. Тэр хоёр сумынхан мэдээж гадаадын хөрөнгөтнүүдийг хөөж явуулсан эр зоригт баатар болон тодров. Манай Баянжаргалан сумынхан нефть эрж байсан хэдэн Америкийг хөөгөөд явууллаа гэж бөөн баяр болж намаржин найрласан юмдаг. Аварга маань Хэрлэн голоо говь руу урсгахаас аварч бас нэг том гавъяа байгуулсан. Хэрлэн гол Хэнтийн нуруунаас урагшаа говь руу чиглэж байснаа гэнэт зүүн зүг эргэж Хэнтий Дорнод чиглээд урсдаг. Ус хэрэгтэй говийнхон маань ойртож ирсэн Хэрлэн голоос урагш нь шуудуу татаж тал мал хоёрынхоо голыг дэвтээх санаатай эрдэмтэдтэй нийлж нэг төсөл хийсэн байж. Гэтэл өнөө Бат-Эрдэнэ аварга гэнэт уурсан “Миний Хэрлэн голыг энэ муу говийн Шаравдорж авах гээд байна” /Одоо УИХ-ын тамгын газрын дарга Шаравдоржийг хэлж байгаа юм./ гэж бодсон уу. Говийг усжуулах төслийг Щаравдоржтой нь түлхээд унагасан санагдана.

Уул уурхайнхан Бат-Эрдэнэ аваргыг үнэхээр бариад идчих шахсан. Зарим нь бүүр шоолж доромжилж байсан. Бөхөөр хууль хийлгэхээр ийм “аварга” хууль гаралгүй яах вэ дээ. Ашигт малтмалын ордуудыг эзэмшүүлэхдээ бөх барилдуулж хэн давсанд нь өгнө гээгүй нь их юм. Хятад, Орос, Япон, Америк бөх барилдуулаад хэн түрүүлсэн нь хөрөнгө оруулах эрх олж авбал арай дээр хуультай болох байлаа гэж уул уурхай, ашигт малтмалын зөвлөлгөөнийхөн төрийн ордноос ууртайхан гарцгааж зөвлөлгөөн тарж байна билээ.

Г.Дашрэнцэн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан