-Төрсөн өдөр-
Жосеф Роланд Барбера нь 1911 оны энэ өдөр Нью-Йорк хотод мэндэлжээ.
Хүүхэлдэйн киноны загалмайлсан эцэг гэгдэх гайхалтай зураач, зохиолч болох тэрээр хорь дугаар зууны түүхэн алдартнуудын нэг юм. "Цахиур чулууныхан", "Сгүүби дүү", "Смурфууд", "Ёогий баавгай", "Том ба Жерри" гэх зэрэг маш олон хүүхэлдэйн киног бүтээсэн нэгэн билээ.
Түүний хүүхэлдэйн кинотой амьдралаа холбосон учир нь тэрээр багаасаа л шог зураг зурах авъяастай байснаас болсон аж. Алдарт найруулагч маань 1937 онд Калифорниа мужид нүүж ирснээс хойш Метро-Голдуэн-Майерсд хүүхэлдэйн киноны зураачаар ажилд орсон байна.
Тэрний хүүхэлдэйн кинонууд анх гарч эхэлсэн даруй л 300 сая хүн үзэж сонирхож байжээ. Мөн түүний "Том ба Жерри" нь гарсан жилдээ бүх улс үндэстний үзэх дуртай хүүхэлдэй нь болж ойролцоогоор 20 гаруй хэл дээр орчуулагдаж байсан байна. Жосеф Роланд Барбара нь 2006 оны арван хоёрдугаар сарын 18-ны өдөр 95 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.