Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу БНХАУ нь жил бүр тус улсын их, дээд сургуульд сурч буй Монгол улсын 220 иргэнд БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг олгодог.
Энэ дагуу БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 2010-2011 оны хичээлийн жилд 147 оюутан үргэлжлүүлэн суралцах тул шинээр 73 оюутан /38 бакалавр, 35 мэргэжил дээшлүүлэгч/-ийг сонгон шалгаруулж, суралцуулах юм. БНХАУ-д тэтгэлгээр суралцах тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүссэн олон уншигч манай сонинд хандсан билээ.
Бид энэ удаагийн дугаартаа БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны соёлын зөвлөх У Шиньинийг энэ удаагийн дугаартаа урив.
-Танай
улсад тэтгэлгээр суралцах оюутнуудыг
хэдийд бүртгэж эхлэх вэ шалгалт хэзээ
авах юм бол? Шалгалтын журамд ямар нэгэн
өөрчлөлт орсон уу?
-Монголын
Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд
сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид
2,5-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа
болон БНХАУ-ын их, дээд сургуулийн
бэлтгэл ангид нэг хичээлийн жилээс
илүү хугацаагаар 80 ба түүнээс дээш
хувийн амжилттай суралцаж, хятад хэлний
түвшин тогтоох HSK шалгалтад 4 ба түүнээс
дээш зэрэг авсан 25 хүртэлх насны Монгол
Улсын иргэд шалгалтад орох эрхтэй. Энэ
сарын 18-ны дотор БСШУЯ-ны мэргэжлийн
боловсролын газарт материалаа ирүүлж
бүртгүүлж дуусах юм. БНХАУ-ын Засгийн
газрын тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг
БНХАУ-ын Боловсролын яамны холбогдох
журмын дагуу БНХАУ-аас Монгол Улсад
суугаа Элчин сайдын яам хариуцан зохион
байгуулдаг . Шалгалтыг математик, англи
хэл, хятад хэлний мэдлэг, чадварыг
шалгасан нэгдсэн тестээр дүгнэнэ.
Бакалаврын сургалтад хамрах суралцагсдаас
дээрх шалгалтыг энэ сарын 27-нд авах юм.
Шалгалтын дүн болон ярилцлагад орохоор шалгарсан хүмүүсийн нэрсийг энэ сарын 31-нд БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны үүдний самбар дээр зарлана. Ярилцлагад орохдоо дотоодын их, дээд сургууль, коллежид суралцаж буй хүмүүс нь иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, суралцаж буй хугацааныхаа сурлагын болон голч дүнгийн тодорхойлолтоо, харин БНХАУ-д суралцагч болон мэргэжил дээшлүүлэгч нь бүртгүүлэхдээ бүрдүүлсэн материалуудыг эх хувиар нь авч ирэх шаардлагатай. Ярилцлагын цагийг ЭСЯ-ны үүдний самбар дээр жич зарлана.
Сонгон шалгаруулалтын дүнд ямар нэгэн тайлбар хийхгүй. Мэргэжлийн хувьд ямар нэгэн хязгаар байхгүй. Өөрийн сонгосон мэргэжлээр Хятадын аль ч их, дээд сургуульд сурах боломжтой. Эдийн засаг, банк санхүү, соёл, түүх, утга зохиол, анагаах ухаан, хөдөө аж ахуй, биеийн тамир спорт гээд бүхий л мэргэжлээр суралцаж болно.
-Шалгалт
хэр шударга болдог юм бол. Хүн бүр л үр
хүүхдээ тэтгэлгээр сургахыг хүсдэг?
-Энэ
удаагийн Засгийн газрын тэтгэлгийн
шалгалтыг Монгол Улсын БСШУЯ-тай хамтарч
явуулна. Урьд нь БНХАУ-ын Засгийн газрын
тэтгэлэгт хамраад бакалавр төгсч байгаа
оюутан дахин үргэлжлүүлэн магистрт
суралцах боломжгүй. БСШУЯ давхар тэтгэлэг
өгөх хэрэггүй гэж үзсэн. Тэд үүнийгээ
тайлбарлахдаа Хятадад сурах гэж хүсдэг
залуучуудын тоо улам нэмэгдэж байгаа.
Бусад хүүхэд, залууст боломж олгох нь
зүйтэй гэж үзсэн. Баклавраар Засгийн
газрын тэтгэлэг авч суралцсан оюутан
эх орондоо хоёроос доошгүй жил амжилттай
ажил хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд дахин
Засгийн газрын тэтгэлэгт хамарч магистрт
сурах боломжтой гэсэн. Бид Монголын
БСШУЯ-наас гаргасан бодлогыг хүндэтгэн
үзэж хамтарч ажиллаж байна. Болзол
хангаж бүртгүүлсэн хүүхдүүдээс манай
ЭСЯ шалгалт авах юм. Бакалаврын шалгалт
өмнөх жилийг бодвол арай өөрчлөгдсөн.
Урьд нь зөвхөн математикийн шалгалт тестээр авч байсан бол энэ жилээс эхлээд хятад хэлний шалгалт тестээр авдаг боллоо. Ямар мэргэжлээр суралцах нь хамаагүй. Математик, англи, хятад хэлний шалгалт өгнө. Монголд хятад хэл сурч байгаа хүүхдүүдийн тоо олширсон. Эцэг, эхчүүдээс энэ шалгалтандаа хятад хэлний шалгалт оруулах нь зүйтэй гэсэн санаа дэвшүүлсэн. Өмнөх жилүүдтэй харьцуулж харахад хятад хэл сайн мэдэхгүй оюутнууд очсон хойноо нэг жил хэлний бэлтгэлд сурдаг ч үндсэн ангидаа орж суралцахад хэлний түвшин хүрэлцэхгүй бэрхшээлтэй тулгараад байдаг юм билээ. Зарим нь бүр хичээлээ дийлэхгүй дундаас нь хаях ч тохиолдол гарч байсан. Энэ нь эргээд Засгийн газрын тэтгэлгээр сурах гэсэн нэг хүүхдийн замыг хааж байна л гэсэн үг. Тийм учраас хятад хэлний шалгалт нэмсэн. Тестийн шалгалтад тэнцсэн хүмүүсээс ярилцлага авах юм. Шалгалтын тестийг Хятадын шалгалтын тест боловсруулдаг комисс байдаг. Тэндээс боловсруулсан тест ирдэг юм.
-Хятадын
ЕБС төгсөгч ерөнхий шалгалт өгдөг үү?
-Танайхтай
мөн адил ЕБС төгсөөд их, дээд сургуульд
элсэх шалгалт өгдөг юм. Маш өрсөлдөөнтэй,
их хүнд тест орж ирдэг. Бид хүүхдээ их,
дээд сургуульд элсүүлэх гэж нэлээд
сандардаг. Харин Засгийн газрын тэтгэлгээр
манай улсад суралцахаар очиж байгаа
Монгол залуус их сайхан боломжтой юм
шиг санагддаг. Зөвхөн ганц тестээр
шалгалт өгөөд Хятадын нэртэй их, дээд
сургуульд элсэж байна шүү дээ.
-Хятадад
төрийн байгууллагын ажилтны нэг хүүхдийг
улсаас сургалтын төлбөрийг нь төлнө ч
гэдэг юм уу, төрийн сангийн зээл тусламж
гэж байдаг уу?
-Бид
дунд сургуулиас эхлээд их, дээд сургуулийн
бүхий л зардлыг өөрсдөө даадаг. Ямар
нэгэн хөнгөлөлт байхгүй. БНХАУ-ын Засгийн
газрын тэтгэлэг бол бусад улс оронтой
найрамдал, хамтын ажиллагааны илэрхийлэл
болгон олгож байгаа тэтгэлэг юм. Танай
сониноор дамжуулаад Засгийн газрын
тэтгэлэгт хамарч байгаа залууст хандаж
хэлэх үг байна.
Энэ сайхан боломжийг маш үр өгөөжтэй, жинхэнэ сурч мэдэхийн төлөө цаг заваа зориулаарай. Ноднин Засгийн газрын тэтгэлгээр сурч байсан хүүхдүүдийг харж байхад зарим оюутнууд хичээл таслах, муу дүн үзүүлэх, өөрийгөө дайчилдаггүй, идэвхгүй байна гэдэг мэдээлэл ирсэн. Тийм оюутнуудтай гэрээ цуцлах асуудал ч ярих болдог юм байна. Зарим нь эрүүл мэндээр таарахгүй болоод буцах нь ч бий. Эндээс эрүүл мэндийн үзлэгт ороод эрүүл гарсан хэрнээ очоод дахин эрүүл мэндийн үзлэгт хамруулахад өвчтэй гарах тохиолдол гардаг. Охидууд жирэмслээд тэтгэлэгээ гүйцээж сурч чадахгүй орхиод ирэх ч тохиолдол байна.
-Ерөнхийдөө
хятад хэлтэй залуус Засгийн газрын
тэтгэлэгт хамрах нь гэж ойлгож болох
уу?
-Манай
энэ шалгалтын тест ганц хятад хэлнийх
биш математик, англи хэлний түвшин
тогтооно. Миний судалснаар бусад улс
оронд тэтгэлгээр суралцахад тухайн
орны хэлээр шалгалт авч байх шиг. Хятад
хэлний тестийн шалгалт нийт шалгалтын
тестийн 40 хувийг эзэлж байгаа. Магадгүй
дараа жилээс хувь нь өндөрсөх байхаа
гэж бодож байна. Европын оронд сургуульд
сурахад англи хэлний, Японд сурахад
япон хэлний шалгалт өгдөг.
Монголын зарим их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургуульд хятад хэлний хичээл нэмэгдсэн байна лээ. Хятадын зарим нэг их, дээд сургуульд дан англи хэлээр хичээл заадаг ч бий. Жишээ нь анагаахын чиглэлээр. Ер нь тухайн улс орныхоо хэлийг мэдэхгүй орчиндоо очиход хэцүү бэрхшээлтэй байнга тулгардаг. Аль болох Хятадад сурах хүсэлтэй байгаа л бол ямар ч мэргэжил эзэмших нь хамаагүй хятад хэлийг сайн сураарай гэж хэлье. Тэгвэл суралцахад тань хялбар байх болно шүү дээ.
-Тэнцсэн
оюутнууд суралцах хугацааны зардлаас
гадна амьжиргааны тэтгэлэг авах уу?
-Энэ
жилийн 73 оюутан 100 хувь БНХАУ-ын Засгийн
газрын тэтгэлгээр сурна. Сургалтын
төлбөрийг хариуцахаас гадна сар бүр
амьжиргааны түвшиний зардал, сурах
бичиг, хичээлийн хэрэглэл үнэгүй. Мөн
эрүүл мэндийн үзлэгт байнга үнэ төлбөргүй
хамрах юм. Визний зардал, олон улсын
унааны зардлыг өөрөө хариуцна. Харин
Бээжинд очоод цаашаа Ухань ч юм уу өөр
хот, мужид сурах бол нэг удаагийн тээврийн
зардлыг Хятадын тал хариуцна. Бакалаврт
суралцагсад сар бүр 1400 юань, магистр
1700, доктор 2000 юанийн тэтгэлэг авах юм.
Нэг зүйлийг онцолж хэлэхэд тэтгэлэг
авсан хүүхдийн нэг жилийн тэтгэлгийн
үнэлгээ гарна. Харин хичээлдээ тааруу
суралцсан, хичээл тасалсан байвал
тэтгэлэг олгохгүй. Шалгалтандаа муу
дүн үзүүлэх юм бол тэтгэлгийг бүр мөсөн
хасах ч магадлал байдаг.
Одоогийн байдлаар Хятадын 160 гаруй их, дээд сургуульд гадаадын оюутнуудыг хүлээн авдаг. Яг Засгийн газрын тэтгэлгээр 220 оюутан, бусад өөрсдийн зардал, тухайн сургуулийн тэтгэлгээр 3000-4000 монгол оюутан БНХАУ-д сурдаг. Зөвхөн магистрт олгодог Засгийн газрын тэтгэлэг гэж байдаг. Их, дээд сургууль өөрсдөө энэ оюутнаас шалгалт авч элсүүлдэг юм. Сүүлийн үед эцэг, эхчүүд хүүхдээ дунд сургуулиас нь эхлээд хятадын ерөнхий боловсролын сургуульд сургадаг болжээ. Жишээ нь Эрээнд 200-аад хүүхэд ЕБС-д сурдаг юм билээ.
-Дөрөвдүгээр
сард Шанхайд олон улсын экспо үзэсгэлэн
болно гэж дуулсан. Бэлтгэл ажил хэр
байна вэ? Манайхаас нэлээд том баг очих
юм билээ?
-Шанхайн
экспод Монгол Улсын өөрийгөө сурталчлах
талбай бий. ҮДБЭЧ-ынхан оролцоно. Энэ
удаагийн үзэсгэлэнд 200 гаруй улс орон
өөр өөрийн соёл, эдийн засаг, техник
технологийн дэвшил юу байдгаа дэлгэн
үзүүлнэ. Монголчууд ч Шанхай экспо
үзэсгэлэнг үзэх боломжтой яагаад гэвэл
ойр учраас. Зөвхөн Хятадтай танилцах
биш дэлхийн 200 гаруй улс оронтой танилцах
өргөн боломж бүрдэж байгаа юм. Үзэсгэлэнгийн
ач холбогдол нь улс орон бүр нэгэн дээвэр
дор өөр өөрийнхөө улсын хөгжил дэвшил,
техник технологийн дэвшлийг танилцуулах
бөгөөд тэгснээр цаашид бие биедээ
туршлага, жишиг болж хөгжлийн замд гүүр
болох юм. Хэвлэл мэдээллийн та бүхэн ч
очиж сурвалжилна байхаа.
Бэлтгэл ажил ерөнхийдөө жигдэрч байгааг телевизээр харсан.
-Та
Монгол Улсад томилогдож ирээд багагүй
хугацаа өнгөрлөө. Ирснээсээ хойш ямар
ажил амжуулав. Хоёр улсын соёл, боловсролын
хамтын ажиллагаанд цаашид ямар дэвшил,
өөрчлөлт гарах бол?
-Би
ирээд нэг жил найман сар болжээ. Энэ
хугацаанд ЭСЯ-ны Соёлын зөвлөх гэдэг
албан тушаал хашиж байгаа болохоор хоёр
улсын хоорондын боловсрол, соёлын
солилцоо, хамтын ажиллагааг улам
гүнзгийрүүлж, нэмэгдүүлэхээр ажилладаг.
Хятад хэл сурч буй Монголын залуучуудад
Хятадыг улам сайн таниулах, хятад хэл
сайн сургах, Хятад улсын Засгийн газрын
тэтгэлгийг аль болох сурахыг хүсч байгаа
хүүхэд, залуусыг хамруулахыг зорьж
ажиллаж байна. Монголд хятад хэл үздэг
олон сургууль байдаг. Эдгээр сургуулиудад
хятад хэл заах аргыг сайжруулах, хятад
хэлийг сайн сургах арга зүйг холбож
санаа тавьж ажилладаг. Монголд болдог
хятад хэлний олимпиад, Хятадад болдог
“Хятад хэлний гүүр” хэлний уралдаан
тэмцэнд Монголын хүүхэд, залуус маш
сайн оролцдог. 2008, 2009 онд болсон “Хятад
хэлний гүүр” уралдаанд Монгол хүүхдүүд
хоёрдугаар байр эзэлсэн.
Энэ тэмцээнд дэлхийн 60 гаруй улс орон оролцдог. Монгол хүүхдүүд дээгүүр байр байнга эзэлдэг нь хятад хэлний түвшин сайн байгаагийн илрэл. Хятад хэлний гүүр тэмцээнд оролцож амжилт үзүүлсэн хүүхдүүдийг энэ жилийн Засгийн газрын тэтгэлгийн шалгалтад орох эрхтэй болсон. Соёлын солилцооны ажиллагаа гэх юм бол Монголын Морин хуурын чуулга Бээжингийн хамгийн том театрт тоглолт хийсэн. Хятадын урлаг, соёлын томоохон баг Монголчуудад тоглолтоороо бэлэг барьсан. Харилцан гэрэл зургийн үзэсгэлэн гаргасан. Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал хэд хэдэн удаа болсон. Цаашдаа хоёр улсын боловсрол, соёлын харилцааг улам хөгжүүлэхийн төлөө илүү их чармайн ажиллах болно.
-Та
Монгол хэл хаана сурсан бэ?
-Би
Бээжингийн их сургуульд Монгол хэл
сурсан. Ер нь 40 жил Монгол хэл үзэх шив
дээ. Гэхдээ өөр өөр албан тушаал хашиж
байлаа. Монгол хэлийг 18 наснаасаа үзлээ.
Мартахгүйг хичээж Монголын ном, зохиол
байнга уншдаг. 1988, 1989 онд МУИС-д мэргэжил
дээшлүүлсэн. Миний багш нар доктор
Х.Нямбуу, Д.Чоймаа. 1993-1995 онд Хятад улсын
Засгийн газрын томилолтоор МУИС дахь
хятад хэлний тэнхим байгуулах ажилд
гар бие оролцсон. Тэр үед Чой.Лувсанжав
багштай хамтарч ажиллаж байлаа. Дипломат
ажил хийхээс өмнө Монголд олон удаа
ирсэн. Бээжингийн их сургуульдаа Монгол
хэл судлалын өөрийн гэсэн тэнхимтэй,
тэнхимийн эрхлэгч байсан. 1950-иад оны
үед хэл шинжлэлийн их эрдэмтэн Шадавын
Лувсанвандан манай тэнхимд мэргэжилтэн
багшаар ажиллаж байлаа. Монгол Улс бол
миний хувьд таньж мэдэхгүй улс биш.
Надад их дотно сэтгэгдэл төрдөг. Аль
болохоор өөрийн чаддаг, мэддэг бүхнээ
дайчилж хоёр улсын соёл, боловсролын
хамтын ажиллагааг улам өндөр дээд
түвшинд гаргахаар ажиллах болно.
-Монгол
хүний тухай та нэлээн сайн мэдэх болсон
биз. Монголчуудын ямар зан чанар танд
таалагддаг вэ, ямар нь таалагддаггүй
вэ?
-Монгол
хүмүүс их шударга, зочломтгой, хүнд чин
сэтгэлээсээ хандаж чаддаг. Үерхэл
нөхөрлөлдөө их үнэнч. Монгол эмэгтэйчүүд
их агуу хүмүүс. Ялангуяа хөдөөний малчин
бүсгүйчүүд өглөөнөөс орой хүртэл зогсоо
зайгүй ажиллана. Үр хүүхэд, нөхөр, мал
ахуй гээд тэр их ажлыг яаж амжуулж
байгааг хараад бахархдаг. Ер нь бэрхшээлийг
даван туулах чадвар сайтай.
Д.Догсмаа