Энэ он нийгмийн даатгалын салбарын хувьд хууль тогтоомжийн шинэчлэлийн жил байх нь. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг урт хугацааны хөрөнгө оруулалтад оруулах талаар хуулийн төслийг УИХ-аар батлуулахаар төлөвлөж байна. Энэ асуудлыг зохицуулсан хуультай болчихвол нийгмийн даатгалын сангийн үлдэгдлийг хэрхэн зарцуулах менежмент, удирдлага нь тодорхой болох юм.
Одоогийн мөрдөж байгаа хуулиар бол хадгаламжинд байршуулах хэлбэрээр л голдуу сангийн үлдэгдлийг өсгөж байгаа аж. Дэлхийн өндөр хөгжилтэй улс оронд нийгмийн даатгалын сангийн үлдэгдлийг олон чиглэлд хөрөнгө оруулалт хийх замаар арвижуулдаг. Тухайлбал: “Айвенхоу майнз” гэхэд Канадын тэтгэврийн даатгалын мөнгөөр зарим зарлагаа санхүүжүүлжээ.
Мөн энэ онд малчдыг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд өргөнөөр хамруулахад чиглэсэн хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцүүлэн батлуулахаар төлөвлөж байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар малчдын дөнгөж 10 орчим хувь нь даатгуулсан байдаг аж.
Цаашлаад иргэний эрүүл мэндийн даатгалын чанар, хүртээмжийг сайжруулах, нэр төрлийг оновчтой болгох, давхар даатгалыг хөгжүүлэх зорилгоор хууль тогтоомжийг цогцоор нь шинэчлэхээр Нийгмийн даатгалын ерөнхий газар төлөвлөж байна.
Б.Нар