МУСТА дуучин Ж.Алтанцэцэг "Миний дуулсан ардын дуунууд" нэртэй 18 дуунаас бүрдсэн шинэ цомгоо гаргажээ. Дуучин Ж.Алтанцэцэгтэй уулзан шинэ цомог болон уран бүтээлийнх талаар ярилцлаа.
-Дан
ардын дуунаас бүрдсэн цомог гаргалаа.
Шинэ цомгоо манай уншигчдад танилцуулахгүй
юу?
-За
баярлалаа. Ардын дуу гэдэг бол бидний
түүх, соёл, зан заншлыг агуулсан зүйл.
Тиймээс энэ соёлоо бид хайрлан, хамгаалж,
хөгжүүлэн, түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй.
Ялангуяа дуучин хүн. Би урлагийн хүний,
мөн Монгол хүний үүргээ биелүүлсэндээ
баяртай байна. Цомог маань 18 дуунаас
бүрдсэн. Монголчуудын сайн мэдэх Хэен
хуар, Аргагүй амраг, Гарын арван хуруу,
Гандан уулын цэцэг... гэх мэт дуунууд
багтсан. "Prosound" студийн залуус
миний цомгийн бүх ажлыг хийсэн байгаа.
Цомгийн хавтасны зургийн хувцаслалт
болон нүүр будалтыг "Topaz" салон,
хувцасны дизайнераар Халиунаа, Энхтуяа
гэдэг хоёр загвар зохион бүтээгч бүсгүй
ажиллалаа.
-Дээр
үеэс дуулагдан, өвлөгдөж ирсэн маш олон
ардын дуунууд байдаг. Дууныхаа сонголтыг
яаж хийв?
-Тэгэлгүй
яахав. Монголчуудын дунд дуулагдсаар
ирсэн маш олон дуунууд байдаг юм билээ.
Би 500 гаруй дуунаас сонголт хийж хүн
бүрийн мэддэг, олны дунд хамгийн их
тархсан 18 дууг сонгосон. Тэр дундаа
"Сайхан хангайн буга", "Юндэн
гөөгөө" зэрэг дуунуудыг би урьдаас
төлөвлөж байгаад оруулсан. Яагаад гэхээр
миний аав, ээж хоёрын байнга дуулдаг
дуунууд.
-Поп
дуучин ардын дуугаар цомог гаргахад
ямар байв?
-Би
өмнө нь тоглолт болон ямар нэгэн
телевизийн нэвтрүүлэгг ганц хоёр ардын
дуу дуулдаг байсан. Мөн олон жил дуулсан
дуучин болохоор өөрийгөө ардын дуу
дуулж чаддаг гэж боддог байсан ч үгүй
юм байна. Ардын дуу хэн бүхний дуулчихдаг,
хийчихдэг ажил биш юм байна гэдгийг
ойлголоо. Би цомгоо гаргахын тулд маш
их сургуулилт хийсэн. Миний ажлыг дэмжиж
"Түмэн эх" чуулгын ардын урлагийн
хөгжимчид болон тус чуулгын дуучин
Л.Бямбажаргал нар хамтарч ажиллан, зааж
зөвлөсөн. Цомгийн маань бас нэгэн онцлог
нь би өөрөө өөрийнхөө цомгийг анх удаа
продюссерлаж гаргалаа. Гэхдээ миний
хань надад маш их тусалсан.
-Монголчууд
ардын урлаг, үндэснийхээ соёлыг сонирхох
нь багассан юм шиг санагддаг. Ардын
дуугаар цомог гаргасан уран бүтээлчийн
хувьд энэ талаар ямар бодолтой явдаг
вэ?
-Хамгийн
гол нь түгээн дэлгэрүүлж өөриймсгөөр
хандах хэрэгтэй. Энэ бидний соёл болохоор
бид л хамгаалах үүрэгтэй шүү дээ. Сая
бид хөөмийгөө урд хөршийнхөндөө
алдчихлаа. Мөн дуу дууны дээд болсон
"Үлэмжийн чанар" дууг Хятадын поп
дуучин залуу яаж дуулан, дэлхий даяар
цацав. Энэ бүхэн Монголчуудын тэр дундаа
уран бүтээлчдийн хувьд маш харамсалтай
хэнэггүй асуудал болсон. Би зүгээр
хийрхсэндээ ингэж хэлж байгаа юм биш,
хэлэх ёстой учраас хэлж байгаа гэдгийг
ойлгох хэрэгтэй.
-Дуучин
Алтаагийн цаашдын уран бүтээлийн зорилго
юу байгаа вэ?
-2010
оны уран бүтээлийн ажил маань ардын
дуунаас бүрдсэн энэ цомгоор эхэлсэн.
Би он гараад л ардын дууны цомгийнхоо
ажилд гарсан. Харин өнөөдөр бэлэн болоод
миний гар дээр ирлээ. Цаашдын зорилго
гэвэл би поп, опера чиглэлээр дуулах
бодолтой байгаа. Бүр төлөвлөөд ажилаж
байна.
Б.Энхжаргал
МУСТА дуучин Ж.Алтанцэцэг "Миний дуулсан ардын дуунууд" нэртэй 18 дуунаас бүрдсэн шинэ цомгоо гаргажээ. Дуучин Ж.Алтанцэцэгтэй уулзан шинэ цомог болон уран бүтээлийнх талаар ярилцлаа.
-Дан
ардын дуунаас бүрдсэн цомог гаргалаа.
Шинэ цомгоо манай уншигчдад танилцуулахгүй
юу?
-За
баярлалаа. Ардын дуу гэдэг бол бидний
түүх, соёл, зан заншлыг агуулсан зүйл.
Тиймээс энэ соёлоо бид хайрлан, хамгаалж,
хөгжүүлэн, түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй.
Ялангуяа дуучин хүн. Би урлагийн хүний,
мөн Монгол хүний үүргээ биелүүлсэндээ
баяртай байна. Цомог маань 18 дуунаас
бүрдсэн. Монголчуудын сайн мэдэх Хэен
хуар, Аргагүй амраг, Гарын арван хуруу,
Гандан уулын цэцэг... гэх мэт дуунууд
багтсан. "Prosound" студийн залуус
миний цомгийн бүх ажлыг хийсэн байгаа.
Цомгийн хавтасны зургийн хувцаслалт
болон нүүр будалтыг "Topaz" салон,
хувцасны дизайнераар Халиунаа, Энхтуяа
гэдэг хоёр загвар зохион бүтээгч бүсгүй
ажиллалаа.
-Дээр
үеэс дуулагдан, өвлөгдөж ирсэн маш олон
ардын дуунууд байдаг. Дууныхаа сонголтыг
яаж хийв?
-Тэгэлгүй
яахав. Монголчуудын дунд дуулагдсаар
ирсэн маш олон дуунууд байдаг юм билээ.
Би 500 гаруй дуунаас сонголт хийж хүн
бүрийн мэддэг, олны дунд хамгийн их
тархсан 18 дууг сонгосон. Тэр дундаа
"Сайхан хангайн буга", "Юндэн
гөөгөө" зэрэг дуунуудыг би урьдаас
төлөвлөж байгаад оруулсан. Яагаад гэхээр
миний аав, ээж хоёрын байнга дуулдаг
дуунууд.
-Поп
дуучин ардын дуугаар цомог гаргахад
ямар байв?
-Би
өмнө нь тоглолт болон ямар нэгэн
телевизийн нэвтрүүлэгг ганц хоёр ардын
дуу дуулдаг байсан. Мөн олон жил дуулсан
дуучин болохоор өөрийгөө ардын дуу
дуулж чаддаг гэж боддог байсан ч үгүй
юм байна. Ардын дуу хэн бүхний дуулчихдаг,
хийчихдэг ажил биш юм байна гэдгийг
ойлголоо. Би цомгоо гаргахын тулд маш
их сургуулилт хийсэн. Миний ажлыг дэмжиж
"Түмэн эх" чуулгын ардын урлагийн
хөгжимчид болон тус чуулгын дуучин
Л.Бямбажаргал нар хамтарч ажиллан, зааж
зөвлөсөн. Цомгийн маань бас нэгэн онцлог
нь би өөрөө өөрийнхөө цомгийг анх удаа
продюссерлаж гаргалаа. Гэхдээ миний
хань надад маш их тусалсан.
-Монголчууд
ардын урлаг, үндэснийхээ соёлыг сонирхох
нь багассан юм шиг санагддаг. Ардын
дуугаар цомог гаргасан уран бүтээлчийн
хувьд энэ талаар ямар бодолтой явдаг
вэ?
-Хамгийн
гол нь түгээн дэлгэрүүлж өөриймсгөөр
хандах хэрэгтэй. Энэ бидний соёл болохоор
бид л хамгаалах үүрэгтэй шүү дээ. Сая
бид хөөмийгөө урд хөршийнхөндөө
алдчихлаа. Мөн дуу дууны дээд болсон
"Үлэмжийн чанар" дууг Хятадын поп
дуучин залуу яаж дуулан, дэлхий даяар
цацав. Энэ бүхэн Монголчуудын тэр дундаа
уран бүтээлчдийн хувьд маш харамсалтай
хэнэггүй асуудал болсон. Би зүгээр
хийрхсэндээ ингэж хэлж байгаа юм биш,
хэлэх ёстой учраас хэлж байгаа гэдгийг
ойлгох хэрэгтэй.
-Дуучин
Алтаагийн цаашдын уран бүтээлийн зорилго
юу байгаа вэ?
-2010
оны уран бүтээлийн ажил маань ардын
дуунаас бүрдсэн энэ цомгоор эхэлсэн.
Би он гараад л ардын дууны цомгийнхоо
ажилд гарсан. Харин өнөөдөр бэлэн болоод
миний гар дээр ирлээ. Цаашдын зорилго
гэвэл би поп, опера чиглэлээр дуулах
бодолтой байгаа. Бүр төлөвлөөд ажилаж
байна.
Б.Энхжаргал