Танин мэдэхүйн буландаа зураачдын амьдрал уран бүтээлийг цувралаар хүргэж байгаа билээ. Бид түрүү түрүүчийн дугаартаа Оросын алдарт зураач Василий Иванович Суриков, Илья Ефимович Репин нарын тухай танилцуулсан бол энэ удаагийн дугаарт дэлхийн алдартай Эрмитажийн тухай оруулж байна.
ОХУ-ын Санкт-Петербург хотноо орших дэлхийд алдартай “Эрмитаж “ хэмээх музейг анх 1764 онд байгуулагдсан гэж үздэг. Екатерина II хатан хааны зарлигаар Берлиний худалдаачин Гоцковскийгоос худалдан авсан 225 зургууд нь Эрмитажын анхны цуглуулга болжээ. Эдгээр зураг нь өвлийн ордны олон танхимуудад тавигддаг байжээ.
Улмаар Эрмитажийн цуглуулга хурдан өсч тусгай байр хэрэгтэй болов. 1764-1767 онд Нева мөрний эрэг дээр том Эрмитажын барилга баригдаж 1783 онд Джакомо Кваренчи Эрмитажын театрын барилгыг дуусгав. 1769 онд Дрезден хотод Эрмитаж Саксоны сайд Брюлягийн хувийн 600 орчим зургийг худалдан авсны дотор Тицианы “Египет руу оргосон нь” Беллотогийн Дрезден, Пирни хотын зургууд орсон байна. 1772 онд барон Крозын уран зургийн цуглуулгыг II Екатерина худалдан авсан нь тэр үедээ Эрмитажийн галлерейн нүүр царай болж байжээ. Уг цуглуулганд Рафаэллийн “Ариун гэр бүл”, Джорджонегийн “Юдифь”, Тицианагийн “Даная”, Рембрант, Рубенс, ван Дейк, Пуссен, Клода Лоррены байгалийн зургууд оржээ. Харин 1779 онд Британийн ерөнхий сайд Уолполын цуглуулгаас Рембрандтын шилдэг бүтээлүүдийг худалдан авчээ. 1781 онд Брюссельд Кобенцлийн цуглуулгаас 5000 орчим зураг худалдан авсан байна. Цуглуулга үүгээр дууссангүй. II Екатерина нь Шарден, Гудон, Рентген нарт зураг захиалж байв. Мөн Вольтер, Дидро нарын номын санг худалдан авчээ. 1796 онд II Екатеринагийн хувийн цуглуулгад 3096 зураг тоологджээ.
Энэ бүх гайхалтай зургуудыг нэгэн дор цуглуулж чадсаны эцэст Эрмитаж олон нийтэд үүд хаалгаа 1852 онд нээсэн гэдэг.
I Александр, I Николай хааны үед Эрмитажид уран бүтээл нь ороогүй зураачид болох Караваджо, Боттичели, Джорджонегийн зургуудаар баяжуулжээ. XVIII зууны эцэст Эрмитажид дэлхийн нэрт зураач Рембрандт, Рафаэль, Жорджоне, Рубенс, ван Дейк, Пуссен, Мурильо нарын зурагнууд тавигдсанаар, Эрмитажийн цуглуулга Европт хамгийн шилдэгт тооцогдох болжээ.
Харамсалтай нь, Октябрийн хувьсгалын жилүүд Эрмитажийн түүхэнд гэрэлтэй үе байж чадсангүй. 1917 онд Эрмитаж болон Өвлийн ордныг улсын музей болгов. Мөн Эрмитажийн 400 үзмэрийг Москвагийн дүрслэх урлагийн музейд шилжүүлжээ. 1920-1930 онд Эрмитажийг бусад музей, хувь хуний цуглуулгаар баяжуулахын зэрэгцээ урлагийн шилдэг бүтээлүүдийг гадаадад худалдах болсон нь Эрмитажид ихээхэн хохирол учруулсан юм. Гэсэн хэдий ч хувьсгалын дараа Эрмитаж Боттичели, Корреджо, Канов, Энгр, Делакруа нарын зургаар баяжжээ.
Надир-Шах Их Моголын бүтээлүүдийг Эрмитажд өгсөн нь тун ч баярламаар зүйл болсон гэдэг. Мөн Москвагийн Морозов, Шукин нарын хувийн цуглуулгад байсан зургуудыг нэмж авчээ. Импресионистууд болох Сезанн, ван Гог, Матисс, Пикассо зэрэг шинэ урсгалын зураачдын зургууд ч нэмэгджээ. Гэвч эзэн хааны очир алмас үнэт эдлэлийн санг Москвагийн Кремльд шилжүүлэв. Эх орны дайны үед Эрмитажийн цуглуулгыг Урал руу нүүлгэж байжээ.
Эрмитажийн шинэ салбарыг 1981 онд Меншиковын ордны музейд нээжээ. Харин 1999-2004 онд Сомерст-Хаус (Лондон) Эрмитажийн өрөө, “ Эрмитаж-Гуггенхайм” гэдэг үзэсгэлэнгийн төв Лас –Вегас, “Эрмитаж-Амстердам” гэдэг үзэсгэлэнгийн цогцолборыг тус тус байгуулжээ.
Өнөөдрийн байдлаар Эрмитаж хоорондоо холбоотой дараах барилга байгууламж музейнээс бүрддэг юм.
-Өвлийн
ордон (1754 — 1762, архитектор Б. Ф. Расстрелли)
-Бага
Эрмитаж (1764 — 1767, архитектор Ж. Б.
Валлен-Деламот)
-Хуучин
Эрмитаж (1771 — 1787, архитектор Ю. М. Фельтен)
-Шинэ
Эрмитаж (1842 — 1851, архитектор Лео фон
Кленце, В.П. Стасов, Н.Е. Ефимов)
-Эрмитажын
театр (1783 — 1787, архитектор Дж. Кваренги)
-Төв
штабын барилга (1819 — 1829, архитектор К.
И. Росси)
Эрмитажийнн нийт талбай 183 820 кв.м, үзэсгэлэнгийн талбай нь 62 324 кв.м. Харин архив фондын цуглуулга нь 42 000 кв.м талбайг эзэлдэг. Дэлхийд дээгүүрт ордог энэхүү музейг жилд дунджаар 2,5 сая хүн үздэг байна.
Бэлтгэсэн Д.Наран