Ирэх жилийн сонгуулийн бэлтгэл ажил эхлээд нам, хөдөлгөөнүүд бужигналдаж, сонгуульд нэр дэвших хүмүүсийн нэрс хэдийнэ тодроод эхэлсэн цаг. Тэд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө ч боловсруулаад эхэллээ. Манай ууган нам болох МАХН мөрийн хөтөлбөрөө ирэх сард хуралдах XXV их хурлаараа ярих сурагтай байгаа. Тэд аягүй бол намын даргаа халах, солихоо яриад мөрийн хөтөлбөрөө дорвитой боловсруулж чадах нь уу яах нь гэмээр л байгаа. Тэгвэл тэдний өрсөлдөгч Ардчилсан нам өнөөдөр сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэлэлцүүлгийнхээ нээлтийг хийлээ. Энэ тухай өнөөдөр АН-ынхан намын байрандаа сэтгүүлчдийг дуудсан юм. Тэд ирэх жилийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөө ард түмэнтэйгээ хамт боловсруулах гэнэ. Удалгүй уншигч таны хаалгыг “АН-аас явж байна аа” гээд тогших бололтой. Тэд Монгол Улсын айл, өрх бүрийн санал, бодлыг судалж үзэн, мөрийн хөтөлбөрөө боловсруулна гэсэн.
Харин саяхан байгуулагдсан Иргэний хөдөлгөөний намын дарга Ж.Батзандан тэргүүтэй нөхөд зүүн аймгуудыг зорьж тэндэхийн сонгогчдыг тандахаар явсан гэнэ. Энэ мэтчилэн сонгуулийн ажил орон даяар бүр ч илүү идэвхжиж эхэллээ.
Ч.Болортуяа