"Авто машины төлбөртэй зогсоол хаана хэрхэн хийгдэх талаар нийслэлийн Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга Н.Нацагдоржоос тодруулснаа хүргэж байна.
-НИТХ-ын
шийдвэрээр нийслэлийн зарим хэсэгт
автомашины төлбөртэй зогсоол байгуулахаар
болсон. Энэ шийдвэр хэдийнээс хэрэгжиж
эхлэх вэ?
-Хотод
төлбөртэй зогсоол байгуулж, хөдөлгөөн,
үйлчилгээний соёлыг бий болгох нь
хамгийн чухал асуудал. Зөвхөн төлбөр
хураамж авахын тулд үүнийг хийж байгаа
юм биш. Хүмүүсийн амьдарч буй орчинд
аливаа зүйлийг бусдаас илүү хэрэглэж
байгаа бол тэр хэмжээндээ тохирсон
төлбөр төлдөг байх ёстой гэсэн зарчмыг
бий болгох хэрэгтэй.
Өнөөдөр нийслэлд машины даац хэтрээд байгаа. Гэтэл машин тавих талбай хүрэлцдэггүй. Тиймээс төлбөртэй зогсоолуудыг бий болгохоор журам боловсруулагдаж, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдсан. Ирэх тавдугаар сараас энэ ажил хэрэгжиж эхэлнэ. Гэхдээ шууд гараад хүнээс мөнгө хураагаад эхлэхгүй. Эхний арван нэгэн байршилдаа төлбөр хураах орчин үеийн системийг нэвтрүүлнэ. Зураг төслийн ажлууд хийгдэж байгаа. Ирэх сараас газар дээр нь тэмдэг тэмдэглэгээ, хаалт хашлагыг хийж, Авто замын газар үйлчилгээг нь хариуцаж ажиллана.
-Төлбөрийн
асуудал дээр маргаан гарч байсан. Яг
эцсийн шийдвэр яаж гарч байгаа вэ?
-Нэг
цагийн хураамж нь 200 төгрөг байхаар болж
байгаа. Энэ төлбөрийг бага байна гэх
хүмүүс ч байгаа. Ашиг олохын төлөө,
хүмүүсээс мөнгө хурааж, замын бөглөрөлийг
шийдэх гэж буй асуудал биш. Бид иргэдэд
дарамт учруулахгүй байхыг илүүд үзэж
байгаа. Тиймээс бага хэмжээгээр бүх
иргэд төлбөрөө төлдөг байх нь чухал.
Нэг төрийн албан хаагч ажлын найман
цагт машинаа тавихад 1600 төгрөг төлнө.
Үүнийг сараар бодоход тухайн хүний орлогод нөлөөлөх хэмжээний мөнгө гарна. Өндөр төлбөр чөдөр тушаа болно уу гэхээс дэмжлэг болж чадахгүй. Тусгай зориулалтын машин болон урьдчилан төлбөрөө хийсэн зогсоолууд нь тэмдгээрээ ангилагдана. Урьдчилсан байдлаар төлбөрөө өгөөд, удаан хугацаагаар машинаа зогсооно гэвэл харьцангүй хөнгөлөлттэй үнээр гэрээ байгуулах боломжтой.
-Хураамжийн
хөрөнгө юунд зарцуулагдах бол?
-Тооцоолж
үзсэнээр эхний 11 байршилд хураах төлбөр
чамгүй хэмжээний мөнгө гарч байгаа. Энэ
мөнгө цаашдаа нийслэлийн бүх зогсоолыг
төлбөржүүлэхэд зарцуулагдана. Эндээс
орлого олоод, боломжийн хуримтлалтай
болбол нэгдсэн зогсоолуудыг бий болгоно.
Бидний хийгээгүй зүйлийг хувийн
хэвшлийнхэн хийж байгаа шүү дээ. Том
хашаагаар хашчихаад зогсоол хийгээд
мөнгө олж байгаа. Энэ нь улсын мэдэлд
байж, нэгдсэн соёлтой үйлчилгээ байх
ёстой. Бид шинэ зүйл хийж байгаа юм биш.
Өмнө нь хийгдээд, хүмүүс ашиг орлого
олоод байгаа ажлыг нэгдсэн зохион
байгуулалттай болгож, иргэдийнхээ
сэтгэл санаанд хүрсэн үйлчилгээг
үзүүлэхийг зорьж байгаа юм.
-11
байршлыг ямар нэг нөхцөл шаардлагаар
сонгосон уу?
-Нийслэлийн
төвийн хэсгийн ачааллыг багасгахын
тулд энэ 11 байршлыг сонгосон. Сүхбаатарын
талбайн урд талын хэсэг, нийслэлийн төр
захиргааны байруудыг тойрсон хэсэг,
томоохон худалдааны төвүүд зэрэг хотын
төв хэсгүүдийг сонгосон байгаа.
Б.Шүрэнцэцэг