Үхэр Монголчууд угаас тэнэг удамтай ч
Үүнээс тэнэг явсан нь зэвсгийн үед ч үгүй...»
УИХ-ын гишүүн, эрхэм түшээдийн амаа цангаж, хоолойгоо сөөтөл яриад үг хэлээ ололцож шийдэж чаддаггүй олон асуудлын нэг нь Парламентын ордон барих, тэр тусмаа хаана барих вэ? гэдэг асуудал болоод байгаа билээ. Их тэнгэр, Нүхт, Төр засгийн ордны арын цэцэрлэг, Хархорум, Дэлүүн болдог... өөр юу юу ч гэнэв. Эгээтээ л Сүхбаатарын хөшөөг буулгаад ором дээр нь барина, Богд уулын орой дээр босгоно гэх нь холгүй юм болцгоох шиг боллоо. Ийнхүү цэц булаалдаж, сэтгэлээ чилээн оюунаа гашилгасны эцэст УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар одоогийн Тагнуудын ерөнхий газар, Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг зэрэг байрлаж буй барилга байгууламжуудыг нураагаад буйран дээр нь өнөөх сүрлэг ордноо сүндэрлүүлэх шийдвэр гаргаж гэнэ. Арай ч дээ, Монголд газар мундсан биш. Нэг юмыг бүтээж босгохдоо нөгөөг нь устган сөнөөж байх ямар хэрэг байнаа?
Манай их хурлын гишүүд улс эх орныхоо хөгжил, цэцэглэлт ард түмнийхээ ахуй амьдралыг сайжруулахын төлөө гэж аман дээрээ чанга дуугардаг боловч ачир дээрээ өөрсдийнхөө эрх мэдлээ өргөжүүлэх, цалин тэтгэмж, нэмэгдэл, зиндаархуу тансаг хэрэглээ хангамжаа улам л сайжруулахыг чармайж, энэ талаар өөрсдөдөө ашигтай гэсэн бүхэнд улсын төсвөөс дур мэдэн зарцуулж байдгийг ард иргэд зах зухаас нь мэднэ.
Өнөөдөр Монгол улсад парламентын ордон тэгтлээ үгүйлэгдэн дутагдаад байгаа хоолойд тулсан амин чухал зүйл мөн гэж үү? Шинэ ордон бариулаад орчихвол эрхэм гишүүдийн ухаан саруулсаж, амьдралд нийцтэй, амьд сайн хуулиуд түргэн шуурхай гаргаад эхлэнэ гэж бодоод байгаа юм болов уу.
Шинэ ордон барих шалтаг нь Кувейтын сангаас 10 гаруй сая долларын тусламж үзүүлэх тохиролцоонд хүрсэн явдал мөн боловч урьдчилан гаргасан зураг төслөөр тусламжийн мөнгөн дээр нэмж улсын төсвөөс 30-аад сая төгрөг гаргахаар болоод байгаа сурагтай.
Парламентын шинэ сайхан ордонтой болчихвол улс орны нэр нүүрэнд хэрэгтэй нь мэдээж. Барьж болно. Гагцхүү энэ ордныг барихын тулд одоо болж бүтээд хэрэгцээ шаардлага хангаад байгаа нэг цогц газрын өч төчнөөн байр савыг нурааж, тухайн байгууллагын үүрийг эвдэж, бужигнуулан бусниулах гээд байгаад л асуудлын гол оршиж байгаа юм.
Тагнуулын байгууллага гэдэг бол улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдал, эх орон, ард түмнийхээ аюулгүй байдлыг хангаж, гадны нууц далд хорлол халдлагаас урьдчилан сэргийлж, тэмцэж, илрүүлэн таслан зогсоож, төр засаг, түмэн олныхоо нүд чих болж байдаг амин чухал алба шүү дээ.
Гэтэл манай улсын шинэ цагийн удирдлагууд үүнийг нэг л хөнгөн мөчид ойлгож, хайнга хандаад байх шиг санагдах юм. Магадгүй өнөөгийн УИХ-ын гишүүд дотор энэ талаар тодорхой ойлголтгүй, "барилгын" нэг компаниас өөрцгүй шахуу юм бодож явдаг хүн байхыг үгүйсгэх аргагүй.
Он удаан жил нэг газар суурьшин тохижсон төрийн том байгууллага байтугай хашаа байшинтай ганц айл нүүхэд ямар их хүч хөдөлмөр, зардал чирэгдэл гардгийг хэн хүнгүй сайн мэднэ.
Энэ байшинд Нийгмийг аюулаас хамгаалах яам гэдэг хөрөнгөтэй, хүчтэй байгууллага үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 1990 онд тус яамыг элдвээр муучлан татан буулгаж, нэгдсэн хүчийг задлан тарамдуулж, хэрвээ тэр үед дайн болсон бол хамгийн түрүүнд энэ байшин дээр бөмбөг мултлах байсан байх.
Тэр үед газрын хөрснөөс арчиж чадаагүйгээ олон жилийн дараа хэрэгжүүлж, одоо тушаалаар нурааж санасандаа хүрч санаагаа амраах гэсэн бодолтой хүмүүс байсаар байгаа нь үүнийг гэрчилж байна.
Энэ газрын төв байрыг 1930-аад онд барьж, түүнээс хойш ажлын хэрэгцээ шаардлагаар барилга байгууламжуудыг нэмсээр өнөөдөр үндсэн долоон барилга, нийтдээ том жижиг 19 байр савтай болж тохижин суурьшаад байгаа манайдаа л их том айл.,
Улсын өмчид бүртгэлтэй эдгээр барилгын зөвхөн балансын өртөг нь гэхэд хоёр тэрбум 580 сая төгрөг гэж данслагдсан байна билээ.
Нарийн ширийнийг нь сайн мэдэхгүй юм. Гэхдээ л гаднаас нь харахад энд ТЕГ-ын төв контор, Төрийн тусгай хамгаалалтын газар, Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг, Тагнуулын дээд сургууль, ТЕГ-ын музей, Төрийн холбооны төв, Хөнгөн тэрэгний авто граш, Соёлын танхим, Төрийн тусгай архив гээд олон чухал газар, салбар албад байрлаж байна.
Төрийн тусгай архив гэсний учир нь одоо "ТЕГ-ын тусгай архив" гээд байгаа энэ архив нь Монгол улсын түүхийн асар их баян сан хөмрөгтэй, магадгүй Улсын архив, Түүхийн төв архив, МАХН-ын архиваас ч илүү их зүйл агуулж байгаа газар. Монгол улсын түүх болон түүхт хүмүүс, хэлмэгдэгсдийн тухай бодит лавлагаа, нотолгоог гагцхүү энэ архиваас л гаргаж байна.
Саяхан болтол энэ архивт судлаачаар ажиллаж байсан нэгэн өндөр настан ийнхүү ярьж байв.
"Төр засгийн томчуул чинь юмны наад цаад захыг мэдэхгүй, дур зоргоороо авирладаг болжээ. Тэд өөрсдөө суух ордноо хаана ч барьсан болмоор юм. Гэтэл заавал энэ байрыг сүйтгэж, ором дээр нь барина гээд зүтгээд байгаа дуулдах юм. Хачин юм. ТЕГ-ын дарга нар учир байдлыг тэдэнд тайлбарлаж ойлгуулдаггүй юм байхдаа. Ярьж танилцуулсан ч ойлгодоггүй юм болов уу!
Миний мэдэхээр тусгай архивт 300-гаад мянган хадгаламжийн нэгж бий. Цаас гэдэг хүнд юм хойно барагцаалбал найм, есөн зуун тонн ачаа болно. Түүнийг чинь зөөнө гэвэл хачин юм болох байлгүй. Битүү бүрхүүлтэй ачааны машинаар 300-400 удаа рейс хийнэ, ингэхэд лав хагас жил орж таарна.
За тэгээд тэр 300-гаад мянган материалыг чинь талаас илүү хувь нь нууц, маш нууц, онц чухал-маш нууцын зэрэглэлтэй байдаг. Тэдгээрийг чинь банкны мөнгө шиг л буутай цэрэг, цагдаагаар хамгаалуулж авч явна. Тэгээд хаана ямар гээч байр саванд хийх вэ?. Тусгай байр саванд он удаан жил хадгалсан зүйл чинь нар салхи, ус чийг үзэхлээрээ дорхноо л чанар нь муудаж, хэрэгцээнээс гарна шүү дээ. Эрх биш нүүлгэх зөөх дээрээ тулбал архивын зориулалтын байр сав барьж тоноглож байж хөдөлгөх байлгүй дээ. Ширээ сандал, сейфээ бол хаана ч оруулсан яахав. Энэ бүхнийг бодолцож байгаа байлгүй дээ" гэж байлаа.
Энэ яриа бол учир мэдэх хүний яалт ч үгүй үнэн үг гэдгийг дээр доргүй анхаарах байх гэж бодогдож байна. Түүнчлэн төрийн нууц төвлөрсөн тагнуулын байгууллагын байр нь улсын онцгой обьект болохын хувьд аюулгүй байдал, нууцлалыг хангах зайлшгүй шаардлагын үүднээс зам талбай, бусад барилга байгууламжаас тусгаарласан хашаа, хана тусгай харуул хамгаалалт, дохиоллын систем, хяналтын бүс гэх мэт нарийн нандин гэж хэлж болохоор элдэв долоон зүйл ихтэй газар гэдгийг хэн хүн огтхон ч мэдэхгүй шүү дээ.
Үүний зэрэгцээ энэ байгууллагад төрийн холбооны бүх юм нь төвлөрч байдгийг бодолцох ёстой. Газар дор болон дээр нь ил далд холбооны сувагчлалын худаг, оролт, гаралтын үүр уурхайнууд, кабель шугамын тархалтын төвүүд, хүлээн авах, нэвтрүүлэх, дахин дамжуулах станцууд гээд мянга түмэн сүлжээ, хэрээс болсон маш нарийн зохион байгуулалттай иж бүрдэл бүхий холбооны системчлэл ашиглагдаж байдаг гэдэг. Хамгийн сүүлд гэхэд л гадаадын зээл тусламж, мэргэжилтнүүдийн оролцоотойгоор төрийн утасгүй телефоны системийн төвийг байгуулж, энэхүү төвийн дахин дамжуулах станцыг ТЕГ-ын байранд байрлуулж, тус газрын хашаан дотор 30 метр өндөр антенны цамхагийг барьж босгосон. Энэ төвийн хүчээр төр, засгийн бүх байгууллага, алба хаагчид өнөөдөр шуурхай, тод, саатал гацаагүй үйлчлүүлж, чөлөөтэй хэрэглэж байгаа.
Холбооны тоног төхөөрөмж, утас кабель ямар үнэтэй билээ, үүний дээр тоноглож байршуулсан инженерчлэлийн ажиллагаа, засвар тохиргоо, зүгшрүүлэлтийн үнэ хөлс гэвэл тамтаггүй их хөрөнгө мөнгө орсон байж таарна.
Аливаа юмыг нурааж буулгах, устгаж үгүй хийхийг тэнэг хүн ч чадна, их амархан. Харин хийж бүтээнэ гэдэг амаргүй. Төрийн холбооны шинэ станцын тоног төхөөрөмжүүдийг угсарч суурьлуулах, хэмжилт тохиргоо хийхийг манайхан чадахгүй болохоор гадаадаас инженерүүд урьж, нэг хүнийг өдрийн 500-600 ам.доллараар цалинжуулж байж хийлгэсэн юм гэнэ лээ.
Энэ бүхнийг мэдэхгүй төрийн томчуул баймааргүй юм. Гэтэл бодох санах ч юмгүй шууд л нураах, таслах, зөөх шийдвэр гаргаж байна гэнэ. Хэрэв энэ нь биелбэл ёстой нөгөө дайсны хорлон сүйтгэх ажиллагаа гэгч шиг юм болно гэж мөхөс надад бодогдож байна. ТЕГ-ын төв байр хэдийгээр олон арван жил болсон ч анхнаасаа чанартай сайн баригдсан учир өнөө хэр нь хагарсан ханзарсан юмгүй. Тэгээд ч сууж буй эзэд нь мөнгө хайрлахгүй засч тордож, үүд хаалгаар нь өнгөрөхөд өнгөтэй зүстэй, бас ч тэрүүхэндээ хөөрхөн сүр бараатай харагддаг юм.
Албан ёсоор бүртгэлд оруулаагүй ч энэ байшин бол тус улсын түүхэн дурсгалт байшинд тооцогдох болно. Энэ байшинд Монгол улсын маршал Х.Чойбалсангаас эхлээд төр засгийн олон нэрт зүтгэлтнүүд ажиллаж байсан бөгөөд энд байрлаж байсан Аюулаас хамгаалах, Цагдаа, Хилийн цэрэг, ШШГЕГ-ын алба хаагчдаас нийт 49 генерал цолтон төрөн гарсан байдаг юм.
Гэтэл улсын филармоны байрлаж байсан модон араг ястай, шавар байшинг "Цогт тайж" киноны зургийн нэг хэсгийг авч байсан "Төрийн дуулал", "Халуун элгэн нутаг" дуу бичигдсэн түүхэн дурсгалт байр учир нураах ёсгүй" хэмээн МЧАХ-ны тэргүүн гэх Баасан ярдаглан тэмцэж, эрх мэдэл бүхий дарга нар түүний үгийг дагаж нурааж чадахгүй байна. Тэр байр нь өөрөө аяндаа өмхрөн илжрээд энд тэндээсээ нурж хотын төв гудамжинд зэвхийрэн гадна дотны хүмүүсийн нүдэнд эвэр ургуулаад л байж байна.
УИХ-ын эрхэм гишүүд ордноо төр засгийн ордонтой хаяа залгаж босгох гээд байгаа юм бол зүүхэн талд нь Улсын хэвлэлийн комбинатын нураагаад хаячихсан бэлэн туурь хэдэн хана нь хэрзийгээд хоёр гурван жилийн нүүр үзэж байна шүү дээ. Зардал чирэгдэл гарахгүй бэлэн газар байхад тойрч давхиад байдгийн учир юу вэ? Учир гадарлах зарим хүний үгээр бол энэ газар ерөнхийлөгч Н.Энхбаяр, жанжин Ж.Лхагвасүрэнгийн хүү хурандаа Л.Лхагва хоёрын нэр дээр байдаг учир халдаж чадахгүй байгаа юм гэнэ лээ.
Түүнээс биш ёстой тохиромжтой бэлэн сайхан газар шүү дээ гэж байв. Ганц байр барихын тулд үйл ажиллагаа явуулж байгаа онцгой объект бүхий өчнөөн байр сав нурааж, хэд дахин илүү /олон тэрбумаар яригдана/ зардал үрэгдэл гаргана гэдэг чухам "ямаан дээр тэмээний гарз" гэгчийн үлгэр болно. Төрийн онц чухал албыг удаан хугацаагаар тасалдуулж, төвлөрсөн хүч боломжийг тарамдуулах нь улс орны аюулгүй байдалд ноцтой хор хохирол учруулж болзошгүй тул энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр нэн даруй хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналыг иргэн би өргөн соновдуулж байна.
З.Батсүх