gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     25
  • Зурхай
     7.05
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 25
Зурхай
 7.05
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 25
Зурхай
 7.05
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хавраас эгшиглэх ийм нэг айзам

Нийгэм
2010-03-10
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2010-03-10
Гэрийн тооноор утаа суунаглаад, хашааны гадаа ишиг, хурга эхээ нудчин зогсоно. Хариулж явсан ишиг, хурганаасаа унтаж хоцорсон ийм л нэг хөгтэй, дурсамжтай үе хэн хүний бага насанд бий. Харин хотод бол хавар их өөр.

Аль цэцэрлэгийн модод түрүүлж нахиалах бол гэсэн шиг хэн хүнгүй тэр өдрийг хүлээнэ. Хос залуус түүгээр хөтлөлцөж алхаад л. Энэ зуураа ямархан холын бодол, мөрөөдлөө хуваалцаа бол... Уртаас урт хаврын өдөр тэдэнд хамгаас богино санагдах.

Уйдамхай заримд бол хамгийн хэцүү улирал ч гэх. За ямартаа ч жилийн жилд ирэх энэ хаврын өдрүүд жилдээ ганцхан болдог гэхээр харамсмаар. Аль л аятайхнаа өмсөж зүүсэн ганган хүүхнүүд хотын гудамжаар хөлхөлдөөд. Алс хэтийн бодлууд нүдний өмнүүр гүйх нь ахиад ганцхан хором саатаач гэмээр мөрөөдөлдөө ташуурах нь бий. Цэцэрлэгийн дундах савлуур зогсоо зайгүй ганхаад, цэнхэр сандалд духлах хосууд уйдах завгүй хөхрөлдөөд л... Тэр инээх чимээнд тэртээ хол нисч явсан сониуч болжморууд хүртэл "бид дутах вий" гэсэн шиг тэдний дээгүүр бас эргэлдээд л. Гудамжаар яаран сандран давхилдах машинууд хүртэл нэг л тайван хөдөлж явдаг сан. Зураг бийрээ аваад намайг зураач гэсэн шиг зугуухан бүгд зохицолдох нь сайхан.

Тэмээн жингийн цуваа шиг тийм аядуу өдрүүдийг тэгээд би лав зурж чадаагүй юм даг. Хэнзэлж буй нялх ногооны үнэрт талимаарч үе үехэн санаа алдчихаад хэсэгтээ л сэргэг явдаг сан. Ирж буй нэгнийг нь баярлан бахдан тосч авчихаад эргээд буцахыг нь лав төсөөлөөч үгүй суугаа. Яг л хаврын яргуйн үнэрт дурлан шунавч яах ийхийн зуургүй хүмүүл, таана руу тэмүүлэх ямаа шиг уйдчихдаг сан, хүмүүний сэтгэл.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан