gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     5.25
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 23
Зурхай
 5.25
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 5.25
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Мөнгөөр үнэлэгдэшгүй шагнал буюу тэнгэрлэг хосууд

Нийгэм
2010-03-09
0
Twitter logo

Бидний хэлж заншсанаар "Хуримын ордон" хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Гэхдээ тулганд галаа асааж, туурга тусгаарлах гэж залуус цугласангүй. Харин азай буурлууд ач, гуч, зээ, зээнцэрүүдтэйгээ ирсэн нь энэ. Юуны учир азай буурлууд ирсэн юм бол, алт, мөнгөн хуримаа хийж буй юм болов уу гэх бодол юун түрүүнд буух биз. Тэгвэл алт, мөнгөн хурим ч бас болох гээгүй аж. Харин “Тэнгэрлэг гэp бүл”-ээр шалгарсан 10 хос олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Мартын 8-ны өмнөхөн өргөмжлөлөө гардаж авахаар ирсэн нь энэ.

Эдгээр 10 хосын хамгийн ахмад нь ханьтайгаа 56 жил ханилсан гавьяат агрономич Р.Дамбадаржаа, эх баригч бага эмч З.Цэвээнжав, хамгийн залуу нь 26 жил тоонот гэрт толгой холбон байгаа, олноо "Хасар" хэмээн алдаршсан Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, жүжигчин Г.Урнаа, мөн аймгийн заан, онц тээвэрчин Р.Дашдорж, онц тээвэрчин, менежер Д.Оюунчимэг нар байсан юм. Тэнгэрлэг хосуудыг нэгдүгээр давхарын зочдын өрөөнд хүлээн авч зүсэм лемонтой хундага дарс барьснаар ёслолын ажиллагаа эхэлсэн.

Жүнзтэй дарсны ирмэгт зүсэм лемоноо тогтоосон нь цэцэг дэлгэрсэн мэт цаанаа л дэгжин харагдаж байсан юм. Дарс, лемоны утга учрыг Гэрлэх ёслолын ордны дарга Х.Оюунчимэг "Амьдрал дарс шиг л амттай, бас лемон шиг гашуун байдаг гэдэг" хэмээн тайлбарласан юм. Дараа нь хуримлах танхимд хосуудыг урьсан. Ихэнх ахмадуудад шатаар өгсөх амаргүй байсан ч хожим бууж байгааг нь харахад өгсөхөөсөө ч хэцүү харагдсан. Тэдэнд дунд тэргэнцэртэй эмээ, таягтай өвөө нар ч цөөнгүй байсан. Эмээ, өвөөгийнхөө тийн буухыг харсан ач хүү "Би том болоод урсдаг шаттай хуримын ордон барина аа.

Тэгвэл эмээгийн хөл нь өвдөхгүй. Ээжээ, орой эмээгийн хөл өвдсөөн тийм ээ" гэж байв. Тэнгэрлэг гэр бүлүүдийг хуримлах ёслолын танхимын баруун зүүн талаар суулгасны дараа энэ шалгуурт ямар гэр бүл тэнцдэг тухай Х.Оюунчимэг дарга тайлбарлаж өгсөн. Түүний хэлснээр "Олон жил сэвгүй сэтгэлээр амьдарч, үр Хүүхдээ өвчин зовлонгүй, энх тунх өсгөн хүмүүжүүлсэн, улсдаа хүч хөдөлмөрөө зориулсан" тийм гэр бүлийг шалгаруулдаг аж. Энэ ёслолыг 1995 оноос эхлэн зохион байгуулсан бөгөөд өдгөө 15 дахь жилтэйгээ золгож буй аж.

Эхлээд есийн тоог бэлгэдэж есөн гэр бүлийг тодруулдаг байснаа хожим нь 10 болгож, 15 жилийн дотор 140 орчим гэр бүлийг шалгаруулсан байна. Хосуудын нэрийг дуудахад хамтдаа хорвоог элээж буй эмээ өвөө нар бие биенийгээ хүндэтгэн түшиж, зарим нь сугадаж, нэг хэсэг нь зугтах гэж байгаа хүнийг барих мэт гарыг нь чанга гэгч атгаад зогсож байгааг харахад буурлуудаар бахархах сэтгэл төрсөн. Өвөө нар ханиа тийн халамжлахыг харсан үр хүүхдийн нь нүд баярын нулимсаар дүүрэн байсан.

Шагналын хамгийн анхны эзнээр 56 жил ханилсан хөгшид тодорсон бол дараа нь гэр бүлийн 2 эмч 46 жил хамт амьдарч байгаа Д.Гунгаа, З.Сарайдамба, хамгийн залуу тэнгэрлэг гэр бүл Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Г.Урнаа нарт өргөмжлөл гардуулсан. Түүний дараа 55 жил хамтдаа амьдарсан нябо, эдийн засагч Б.Лхагва, жолооч Д.Батбаяр, 44 жил амьдарцгаасан эм зүйч, Ж.Хишигдорж, соёлын тэргүүний ажилтан, ерөөлч ХЦэрэнчимэд, 40 жил амьдарцгааж байгаа инженер, доктор, профессор М.Магмут, эмч профессор А.Мутай, 53 жил ханилж байгаа жолооч П.Бүдханд, нябо Ч.Маам-Аюур нар өргөмжлөлөө гардан авцгаасан.

Тэдний дараа 54 жил ханилсан гавьяат багш С.Нэргүй, багш Р.Бямбасүрэн 52 жил хорвоогийн тоосыг хамтдаа элээсэн  ардын боловсролын тэргүүний ажилтан багш гэр бүл Р.Бямбасүрэн, Ч.Тунгалаг нарт өргөмжлөлийг нь гардуулсан юм. Танхимд суух хосуудаас арай залуу, бас цагтаа барилдаж явсан гэх аймгийн заан Р.Дашдоржийг гэргий Д.Оюунчимэгийн хамт өргөмжлөлөө авахаар гарахад хурсан "Үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж ахтай иь андуурч сүүлдээ "Мэнгэгүй байгаа биз дээ. Р.Нямдорж чинь хацар дээрээ мэнгэтэй шүү дээ.

Тэгэхлээр дүү нь л байж таараа гэх явган яриа танхимд өрнөж байлаа. Аливаа шагнал урамшлыг хэд гурван төгрөг өгөөд л авчихдаг болсон энэ цаг үед мөнгөөр өгдөггүй ганц шагнал нь энэ гэх. Хосуудыг өргөмжлөлөө гардсаны дараа зан үйлийн танхимд урьж бяцхан цайллага болсон. Энэ үед эмээ, өвөөгөө санасан танхил жаахан ач, зээ нарын жинхэнэ дүр төрх нь харагдаж зарим нь бүр шатаар мөлхөж "эмээ, өвөө" хэмээн гараа сарвалзуулан уйлж байгаа харагдсан. Юмны учир мэдэхтэй болсон нь чулуун аквариумыг сонирхон дотор нь байх есөн загасыг тоолж зарим нь тоог нь зөрүүлж, бас нэр өгч өмчлөөд авчихсан хооронд нь уралдуулж өөрсдийгөө сатааруулж байв.

Энэ өдөр танхим дүүргэн үр хүүхэд ач зээ дагуулан ирсэн 10 хосоос хамгийн содон нь Хасар Жагаагийн гэр бүл байсан. Эхнэр Урнаа нь байн байн цагаа харж байгаагаас үзэхэд яарч байгаа бололтой байсан. Гэтэл хэсэг хугацааны дараа тэрбээр шуба өмсчихсөн гүйхээрээ шахам гарч яваа харагдсан. Цайллага өндөрлөсний дараа тэнгэрлэг хосууд хуримлах танхимын үүднээ зургаа татуулцгаахад Хасар Жагаа охины хамт холхон зогсож байв. Гол шатны төвд 10 хос хамтаараа зураг авахуулсны дараа тэр "Үл үзэгдэгч" гэдэг шиг л алга болсон байсан юм.

Тэнгэрлэг гэр бүлийн ёслолыг ажиллаглаг хүүхдийн инээд уйлаан чимэхтэй зэрэг цэн Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын "Хөсөгтөн" хамтлаг ая дуугаа өргөсөн юм. Ардын уламжлалыг илтгэсэн тэр хамтлагт гитар хөгжим хөөмийтэй хослон эгшиглэх нь сонин содон байсан. Зарим хосууд хоёр жилийн өмнөх Мартын 8-аар болсон явдлаа хуучилж хосуудыг инээлгэж, бас гайхашруулж байсан нь энэ ажиллагааны бас нэгэн шигтгээ болж байлаа. Тэрбээр хоёр жилийн өмнө эхнэртээ "Хөгшөөн чи надаас ямар бэлэг авмаар байна" гэжээ.

Гэтэл эхнэр нь "Чи ямар бэлэг өгдөг биш" гэж. Хариуд нь "Би чамдаа шүлэг бичиж өгье" гэж ээ. Эхнэр нь нэлээд басамжил "Чи чадах уу" гэж гэнэ. Тэгтэл өвгөн нь 79 настай хирнээ яг л 19 настай залуу шиг шүлэг бичиж өгчээ. Эхнэр нь баярлаж нөхрөө сайхан үгээр урамшуулжээ. Түүнээс хойш өвгөн нь 200 гаруй шүлэг бичиж хоёр ном хэвлүүлсэн аж.

Ёслолын ажиллагааны дараа Р.Дамбадаржаа гуайн сэтгэгдлийг сонссон юм.

-Та олон жил улсдаа хөдөлмөрлөхдөө нэлээд шагнал авч байсан байх. Энэ шагналын хувьд ямар санагдаж байна вэ?

-Хүн олон шагнал аваад байхад их л сайхан байдаг. Гэхдээ хамгийн онцлог шагнал нь энэ Тэнгэрлэг гэр бүл" юм байна гэж бодлоо.

-Яагаад тэр билээ?
-Үр хүүхэд ханийн заяаг тээж яваа, их сайхан бэлгэдэлтэй шагнал юм байна. Цаашдаа манай залуучууд ингэж он удаан жил амьдарч улс эх орондоо ихийг хийж бүтээгээрэй.

-Та хэдэн хүүхэдтэй вэ?

-Дөрвөн хүүхэдтэй. Тэд маань өсч үржээд 30 гаруй болж. Хооронд нь хольж сольж өгнөө. Заримыг нь хэн билээ гээд л сууж байдаг юм. За хүүхдүүд хүлээгээд байна. Танд болон танай хамт олонд Мартын 8-ны мэнд дэвшүүлье.

Өвөөг явах гэхэд тэдний нутгийн буюу Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат Д.Оюунчимэг ирж

-Сайн байна уу. Танд баяр хүргэе. Та бид хоёр нэг сумынх юм байна. Би Бигэрийн Дагвасэд гэж дарга байсан даа. Тэдний охин шүү дээ. Аавынхаа үеийн хүнтэй энэ шагналыг авч байгаадаа маш их баярлаж бэлгэшээж байна.
-Өө. Тийм үү. За сайн байна охин минь. Дагвасэд даргыг танилгүй яахав. Өнөөдөр манай Алтайгаас чинь дөрвөн хүн энэ шагналыг хүртлээ шүү дээ хэмээн яриа өрнүүлээд амжсан юм.

С.Туул http://www.niigmiintoli.mn/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан