gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     7.01
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 28
Зурхай
 7.01
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 7.01
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ялалт авчирсан түүхэн өдрийн ой тохиож байна

Улс төр
2010-03-09
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2010-03-09
-Энэ өдөр улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорчээ-

Одоогоос хорин жилийн өмнө буюу 1990 оны 3 сарын 4-ны өдөр ардчиллын төлөөх дөрвөн хүчний хамтарсан цуглаан Ялалт кино театрын өмнөх талбайд болов. Анх удаа 100 мянган хүн цугласан энэ цуглаанд тэд дараах шаардлагыг МАХН-ын Төв хороо, АИХ-ын тэргүүлэгчдэд тавьж, хариуг гурав хоногийн дотор өгөхийг хүссэн. Үүнд:
1.МАХН-ын Онц их хурлыг 1990 оны гуравдугаар сард зарлан хуралдуулж, МАХН-ын ТХ-ны бүрэлдэхүүнийг өөрчилж, намын үйл ажиллагааг тусгаарлах
2.Улс төрийн бүх хүчнийг тэгш эрхтэйгээр оролцуулсан Ардын түр хурлыг мөн энэ сард багтаан байгуулах гэжээ.

Гэвч энэ мэдэгдлийн хариуд МАХН-аас "Ээлжит их хурлыг хуралдуулах хугацааг нааш нь татахгүй буюу Үндсэн хуулийг шинэчлэн найруулах ажлыг түргэтгэхийн хамт төрийн эрх барих дээд байгууллагын шинэ тогтолцоог бий болгох, сонгууль хийх хугацааг наашлуулах саналыг АИХ-ын чуулганд оруулах нь зүйтэй" гэсэн шийдвэрээ АИХ-ын тэргүүлэгчид дахин нотолж байна гэжээ. Тиймээс өгсөн хариуг хангалттай гэж үзээгүй учир МоАХ, МоАН-ын 10 гишүүн 1990 оны гуравдугаар сарын 7-ны өдрийн 14,00 цагаас Сүхбаатарын талбайд амь насаараа дэнчин тавьж өлсгөлөн зарлав.

Өлсгөлөн зарлагчдын тоо нэмэгдсээр гуравт хүрсэн тул анхны арван гишүүн дээр гурван хүнийг нэмж авсанаар 13-уулаа өлсгөлөн зарлалаа. Энэ өдөр цугласан олон хяналтаас гарах явдал байсны улмаас хэсэг жагсагчдын зүгээс Засгийн газрын ордон руу дайрах оролдлого ч гарч байжээ.

Ингээд 1990 оны гуравдугаар сарын 8-ны үдээс хойш СНЗ-ийн орлогч дарга Ж.Батмөнх талбайд гарч 16.00 цагаас сөрөг хүчнийхэнтэй дугуй ширээний уулзалт хийх, түүнийг телевизээр нэвтрүүлэх тухай ярилцан тохиров. Уулзалтад СНЗ-ийн дарга Д.Содном, Д.Бямбасүрэн, болон Дөрвөн хүчнийнхэн МЗОНФ-ын төлөөлөгчид оролцож байсан юм. Гэвч энэ уулзалтаар талууд өөр өөрсдийн байр суурийг хамгаалснаар тохиролцоонд хүрч чадсангүй.

Харин дараагийн өдөр буюу 20 жилийн өмнөх энэ өдөр МАХН ба сөрөг хүчнийхний хэлэлцээр үргэлжилсэн боловч байдал улам ч хурцдах янзтай болжээ. Тиймээс 9-ний оройноос эхлэн улс орон даяар онц байдал тогтоож болзошгүй нь гэсэн яриа гарч, Ардчилсан хүчнүүдээс ард олондоо хандан улс төрийн өндөр ухамсар соёлтой байж бий болсон нөхцөл байдлыг хурцатгахгүй архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг уриалав.

Орой 19.00 цагаас Д.Бямбасүрэн тэргүүтэй нам засгийн төлөөлөгчидтэй Засгийн газрын ордонд дахин хэлэлцээр хийхээр болж өлсгөлөн зарлагчдын төлөөлөгчдөөс дөрвөн хүн тус хэлэлцээрт оров. Энэ хэлэлцээрийг Үндэсний телевизээр шууд нэвтрүүлэв. Хоёр талаас буулт хийсний үр дүнд харилцан тохиролцоонд хүрч Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох мэдэгдлээ гаргажээ.

Ийнхүү гурван өдөр хоёр шөнө үргэлжилж улс орны байдлыг нэн хурцадмал болгосон улс төрийн өлсгөлөн тус өдрийнхөө 23.00 цагийн орчимд дууссанаар Монголын Ардчилсан хувьсгалын шийдвэрлэх шат болж хамгийн анхны томоохон ялалтаа авчирсан түүхэн өдрийн 20 жилийн ой энэ өдөр тохиож байна.

Б.Өлзийдэлгэр http://www.niigmiintoli.mn/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан