Долоон зуу орчим км урт үргэлжлэх, хангайн сүрлэг нурууны ноён оргил, Төрийн тахилгат, Дархан цаазат, Богд Очирваань Отгонтэнгэр хайрханы баруун урдаас эх авч, алдарт "Монгол элсэн манхан"-ыг хөвөөлөн, "Уул усны цэнхэр хязгаар", "Айраг нуурт" цутгадаг голыг "Завхан" гэдэг.
Зуун гол нийлэхээр, "Мөрөн" болдог гэлцэнэ. "Завхан гол"-д 99 гол, горхи нийлсэн учир нутгийнхан "мөрний энтэй гол" гэдэг. "Ай Завхан гол Анир үргээж, адуу тургилна аа" гэсэн дууг Завхан хангайн хүргэн, Соёлын болон хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, яруу найрагч Намсрайн Лутбаяр бичсэн байдаг. Түүнд Монгол, Тува улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, Ц.Жамъян ая хийснийг, гавьяат жүжигчин С.Батсүх дуулж, олонд хүртээл болгож чадсан билээ. Түүнчлэн Улиастай хотын төв цэцэрлэгт байдаг "Дуун хөшөөнд" уг дуу ноттойгоо бичигдэж, аймгийн иргэдийн хурлаас "Аймгийн сүлд дуугаар" батлагдаж байсан. Завханчууд хурим найр баяр наадмын үеэр хүн бүхэн дуулдаг болсон юм. Монгол улсын хөдөлмөрийн баатар Ш.Отгонбилэг агсан санаачлан зохион байгуулж, баруун бүсийн "Сар хайрханы" хурдан хүлгүүдийн наадмыг хийхэд, хол ойроос зорьж очсон хүмүүс халуунаас дайжиж, "Завхан гол"-д шумбаж, сайхан байснаа мартаагүй байх.
Тэгвэл одоо орох нь байтугай, оочих усгүй болж байна.
Гол ус нь тасарч ширгээд байхад Завханчууд, Дөрвөлжинчүүд яагаад "амандаа ус балгачихсан юм" шиг гайхаж гөлрөөд сууцгаана вэ? "Төрийн төлөө оготно боож үхнэ" гэгчээр устаж үгүй болж байгаа "Завхан гол"-оо хараад сэтгүүлч хүний хувьд сэтгэл эмзэглэн, үзэг цаас нийлүүлж, энэ материалыг тэрлэж, эрхэм хүндэт уншигчдын алтан сонорт хүргэхийг зорилоо.
Тайширын "Улаан боомын" усан цахилгаан станц байгуулж эхэлсний уршгаар "Мөрний энтэй Завхан гол" замхарч" хуурай сайр боллоо. Мөн дуунд алдаршсан, "Эрээн нуур", "Тээлийн гол" ширгэж, голын эрэг дагуух сумын хүн мал ангаж, ургамал, чацарганы шугуй хатаж, устахын ирмэгт тулав.
Завхан голын ширгэсэн шалтгаан нь Тайширын усан цахилгаан станц
Энэ талаар "Ховдын мэдээ" сонинд бичихдээ Увс аймгийн Завхан, Наранбулаг сумын нутагт байх, Айраг, Хяргас нуур нэг хоолойгоор холбогддог учир их нууруудын хотгорт зэрэгцэн оршино.
Айраг нуур урьд нь цэнгэг устай байсан бол, одоо шорвог устай болсон нь сүүлийн жилүүдэд ус нь эрс багасаж түвшин нь доошилж, Хяргас нуурын устай холилдон шорвог болжээ.
Энэ нь "Улаан боомын /Тайширын/" усан цахилгаан станцын техник, эдийн засгийн үнэлгээ буруу хийгдсэнээс болж, Завхан гол ширгэж, түүнээс тэжээгддэг байсан Зостын нуур, Тээл, Шонт, Сэтэрт, Улаан сайр зэрэг гол ширгэжээ. Айраг нуур шорвог болсон зэрэг нь малчид, Завхан сумын иргэдэд ихээхэн бэрхшээл учруулаад байгаа ажээ.
Уух усгүй болсон учир малчид нүүхэд хүрчээ
Мөн Завхан сумын Засаг дарга Дпүрэвгончиг "Урьд нь гол урсдаг байсан газар одоо худаг ухаад ч ус гарахгүй байна. Манай сумын малчид хяргас нуураас малаа усалж, өөрсдөө Айраг нуураас уудаг байлаа.
Одоо уух усгүй болсон учир малчид, сумын ард иргэдийг нүүлгэн шилжүүлэх юмуу сумыг өөр газар суурьшуулах асуудал тулгараад байна" гэж ярьж байна.
Завхан гол ширгэж тасарснаас болж, өнгөрсөн жил 150 тонн загас үхчээ. Энэ бүхэн гол мөрөн ширгэснээр ямар их сүйрэл дагуулдгийн бодит жишээ билээ.
Богд Чигэстэйн голыг тойрсонгүй
Мөн Улиастай хотын хажуутаар урсдаг Богд Чигэстэйн голыг ч ийм зовлон тойрсонгүй. Зах, шатахуун түгээх станц байгуулж, хүмүүс машин тэргээ угааж, хог новшоо хийж, урсгал нь татарч, удалгүй "Завхан гол" шиг ширгэх аюул нүүрлээд байна.
Хатаж ширгэчихвэл Улиастайчууд хаана нарлаж, зугаалах бол. Ширгэсэн хойно нь шимширч суухын оронд одооноос дорвитой, зоримог ажил хийх нь аймаг, сумын удирдлагын өмнө тулгарч байна.
"Завхан гол" замхрах нь!!!
Завханчуудаа! Нэгийг бодож, хоёрыг хийцгээе! "Завхан гол" тасарч ширгэчихвэл, аймаг сүлд дуугаа яах вэ.
Сайр болж ширгэсэн "Завхан гол" оо дуулсаар сууцгаах уу. "Завхан гол" замхарах нээ. Завханчуудаа!
Урагшгүй "Улаан боомын усан цахилгаан станцыг харж хүлээж, "Мөрний энтээ Завхан гол" үгүй болцгоох уу, эсвэл хиймэл нуураа задалж, ай савд нь тавьж "Завхан голоо" дуулж, хойч үедээ бэлэглэж буян үйлдэх үү. "Завхан гол" замхарах нь. Заяа түшиж биднээс аврал эрж байна.
Л.Сэлээд http://niigmiintoli.mn/