“Эс Эф Си Эс” ХХК-ийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн баталгаажуулалтын төвийн захирал Н. Нарангэрэлтэй “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн үзэсгэлэн худалдааны үеэр ярилцав.
-Хүнсний бүтээгдэхүүний баталгаажуулалт гэж юу?
-Манай компани 2019 оноос хүнсний баталгаажуулалт хийж байна. Энэ нь менежментийн тогтолцоо, аюулгүй байдалтай холбоотой баталгаажуулалт юм. Баталгаажуулалт олон янз байдаг. Эхлээд баталгаажуулалтын компаниуд бүтээгдэхүүнээ лабораторийн шинжилгээнд өгч, манай бүтээгдэхүүн баталгаатай гэдэг. Энэ нь тухайн бүтээгдэхүүний шаардлага үзүүлэлтийг хэлдэг. Харин хөндлөнгийн баталгаажуулалт цогцоороо органик, хөдөө аж ахуйн зохистой дадал, бүтээгдэхүүн гэх мэтээр цогцоор нь хөндлөнгөөс баталгаажуулаад, гэрчилгээ олгодог. Ялангуяа органик бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн зохистой дадалд тодорхой код, тэмдгийг ашиглаад баталгаажуулалт хийсний дараа тэр тэмдгийг ашиглах эрх үүсдэг. Тэгэхээр манай бүтээгдэхүүн баталгаатай гэж хэлдэг нь хөндлөнгөөс баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно. Сүүлийн үед аж ахуйн нэгжүүд үүнийг ойлгож эхэлсэн.
Баталгаажуулалт дотор органик бүтээгдэхүүний баталгаажуулалт бий. Органик хүнсний тухай хууль 2016 онд батлагдсан. Манай улсад органик бүтээгдэхүүний баталгаажуулалт хийж байгаагүй. 2019 оноос хүнсний бүтээгдэхүүнийг баталгаажуулах, органик үйлдвэрлэлд тавих шаардлага журмыг баталсан. Энэ журмын хүрээнд манай компани баталгаажуулалт хийгээд аж ахуйн нэгжүүдэд гэрчилгээ олгож, Хөдөө аж ахуйн яамны organic.gov.mn хаягт бүртгүүлж, яамнаас хянаж гэрчилгээ олгох зөвшөөрлийг өгдөг.
Органик бүтээгдэхүүн жирийн бүтээгдэхүүнээс үнэтэй байдаг.
Хөндлөнгийн баталгаажуулалтыг хэн нэгэн дураараа хийдэггүй, төрөөс итгэмжилдэг. Үндэсний итгэмжлэлийн төвөөс манай компанийн баталгаажуулалтын төвийн үйл ажиллагаа олон улсын ISO17065 стандарт байдаг. Энэ хүрээнд баталгаажуулалт хийх чадамжтайг итгэмжилсний дараа бид баталгаажуулалт хийх эрхтэй болдог. Бид есөн газар органик бүтээгдэхүүний баталгаажуулалт хийлгэсэн. Үүнд таримал бүтээгдэхүүн “Артишок”-ийн бүтээгдэхүүнүүд, анхны сүү сүүн бүтээгдэхүүнд баталгаажуулалт хийсэн “Үлэмж органик” компани мал аж ахуйн фермтэй.
Бүтээгдэхүүнийг баталгаажуулахын тулд түүхий эд нь баталгаатай байх ёстой. Түүхий эдийг баталгаажуулахын тулд малчин, фермерийн аж ахуй нь баталгаатай байх ёстой. Мал органик газар тариалангаас ургасан тэжээлээр хооллодог эсвэл байгалийн бэлчээрт бэлчдэг. Сүү сүүн бүтээгдэхүүнийг баталгаажуулахын тулд малын идэж байгаа өвс тэжээлийг баталгаажуулна. Үүний дараа сүү сүүн бүтээгдэхүүнээр бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр баталгаажуулалтад хамрагдсан байх ёстой зэргээр олон шат дамжлагаар баталгаажуулалтыг хийдэг.
БАТАЛГААЖУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ИРГЭДЭД НИЙЛҮҮЛЭХ НЬ ХҮНС ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ГОЛ ЗОРИЛТ БАЙХ ЁСТОЙ
-Баталгаажуулалт хийхийн давуу тал нь юу вэ?
-Баталгаатай бүтээгдэхүүн зарах ёстой. Органик гэсэн тэмдэг тавиад зардаг нь Зөрчлийн тухай хуулийг зөрчиж, иргэдийг төөрөгдүүлж байна. Баталгаажуулсан бүтээгдэхүүн аюулгүй, баталгаатай гэдгийг нотолдог. Органик гэдэг тэмдэгтэй бүтээгдэхүүнийг иргэд айлтгүй сонгох боломжтой. Энэ нь генийн өөрчлөлтгүй, химийн хортой бодис, бордоо ашиглаагүй, органик бүтээгдэхүүний шаардлагуудыг хангадаг. Өөрөөр хэлбэл органик бүтээгдэхүүн жирийн бүтээгдэхүүнээс үнэтэй байдаг. Жишээ нь Ургамал, газар тариалангийн чиглэлийн бүтээгдэхүүн органик болохоор янз бүрийн бордоо, ургац нэмэгдүүлэх бодис хэрэглэдэггүй.
Цөөн тооны атлаа өндөр өртөгтэй үйл ажиллагаа учир харьцангуй үнэтэй байдаг. Ийм бүтээгдэхүүнийг иргэд авч байгаа нь аюулгүй хүнсээр хангаж байна гэсэн давуу тал нь юм. Монгол улс Органик хүнсний тухайн хуулийг хэрэгжүүлээд, баталгаажуулалт хийлгэхийг шаардаж байна. Баталгаажуулсан бүтээгдэхүүнийг иргэдэд нийлүүлэх нь хүнс үйлдвэрлэгчдийн гол зорилт байх ёстой. Органик бүтээгдэхүүнийг заавал үйлдвэрлэ гэж шаарддаггүй, үүнийг сайн дураар хийлгэдэг. Хөдөө аж ахуйн зохистой дадлыг Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд хүнсний бүх сүлжээнд түүхий эд бэлтгэхээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн худалдаанд гарах хүртэл нэвтрүүлсэн байх ёстой, аж ахуйн нэгж заавал хийлгэсэн байх шаардлагатай байдаг.
Дэлхий нийтэд органик хүнс өндөр өртөгтэй, эрүүл ахуйн шаардлага хангасан, аюулгүй байх нь чухал болов. Монгол Улсад хүний эрүүл мэнд, хоол хүнснээс шалтгаалсан өвчлөл нэмэгдэж байна. Монгол улс ч дэлхий нийтэд тавигддаг органик аюулгүй хүнсийг үйлдвэрлэлд нийлүүлэхийг санал болгож байгаа нь иргэдийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, иргэдийн урт наслах боломжийг хангахад чухал үүрэгтэй. Жинхэнэ органик бүтээгдэхүүнд шилжихийн тулд нэг жилийн хугацааг дамжиж өнгөрдөг. Мөн энэ тэмдгүүд олон улсад хүчинтэй. Тухайн улс бүхэн өөр өөрийн гэсэн онцлогтой тэмдэгтэй байдаг.
Органик бүтээгдэхүүнд хоёр төрлийн баталгаажуулалт байдаг. Хамтын баталгаажуулалт гэдэг нь иргэд, үйлдвэрлэгч, хэрэглэгч, тал талын оролцоог хангасан хэсэг хүн нийлээд хамтын баталгаажуулалтын байгууллага байгуулаад ХХААХҮЯ зөвшөөрвөл уг бүтээгдэхүүн дотоодын зах зээлд органик гэдгээ нотолж байгаа юм. Хөндлөнгийн баталгаажуулалтын байгууллагаар баталгаажуулах нь экспортод чиглэсэн үйлдвэрүүдэд хамаардаг. Томоохон аж ахуйн нэгжүүд хамтын баталгаажуулалтын байгууллагаар бус хөндлөнгийн баталгаажуулалт хийлгэхийг эрмэлздэг. Засгийн газар органик бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд анхаарч байна.
-Ярилцсанд баярлалаа.