gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     5.28
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хүүхдийг яагаад удаан уйлуулж болохгүй вэ?

Эрүүл мэнд
2021-09-20
1105
Twitter logo

Ядрах өлсөх болон живх норох, даарах халууцах эсвэл зүгээр л тэврүүлэх хэрэгцээ гээд хүүхэд маш олон шалтгааны улмаас уйлдаг, энэ нь хэвийн юм. Нярай хүүхэд уйлах, орилох нь бусдад өөрийгөө сонсгох болон эргэн тойрныхонтойгоо харилцаж байгаа арга хэрэгсэл нь юм. Хүүхэд өдөрт дунджаар 2-3 цаг орчим уйлдаг. Энэ үед эцэг эх хүүхэдтэйгээ зөөлөн, тэвчээртэй хандах нь маш чухал.

Уйлах нь хүүхдийн хөгжлийн хэвийн үзэгдэл ч, хүүхэд бүр адилгүй учир зарим хүүхэд бусад хүүхдээс илүү уйлах тохиолдол ч байдаг. Ерөнхийдөө хүүхдийн их уйлах үе ойролцоогоор гурав юм уу дөрвөн сарын дараа багасаж, тогтвортой хэлбэрт ордог.

Хүүхдийн тань уйлах хэмжээ багасаж тогтвортой болохгүй удвал та мэргэжлийн эмчид үзүүлэн зөвлөгөө авах шаардлагатай.

Гэвч зарим үед эцэг эхчүүд хүүхдээ уйлахад хариу үйлдэл үзүүлэхгүй хэт удах, хүүхдийг уйлуулсан хэвээр нь орхих тохиолдол байдаг. Энэ нь эсрэгээрээ хүүхдийн тархины хөгжилд, ялангуяа мэдрэлийн төв системийн үйл явцыг гэмтээх, муу нөлөө үзүүлэх эрсдэлтэй.  
         
Төв мэдрэлийн систем нь тархи ба нугаснаас бүрдэх мэдрэлийн системийн хуваагдал бөгөөд энэ нь маш олон янзын үүрэгтэй. Үүнд ясны булчингийн хөдөлгөөнийг хянах, сэтгэн бодохтой холбоотой үйл ажиллагаанууд багтдаг. Товчхоноор тайлбарлахад төв мэдрэлийн системийн тогтолцооны ачаар хүн мэдээллийг хүлээн авч, цээжлэх цаашлаад өдөр тутмын туршлагад үндэслэн зан авираа өөрчлөх чадвар зэрэг нь хүний төв мэдрэлийн системийн ачаар явагддаг процесс юм.

Тэгвэл хүүхэд тань урт удаан хугацаагаар зогсолтгүй уйлах нь хүүхдийн тань төв мэдрэлийн системийн үйл явцад сөргөөр нөлөөлж гэмтээх эрсдэлтэй.Тиймээс хүүхдээ уйлах үед та аль болох аргадаж, удаан уйлуулахаас сэргийлж байгаарай.

Мөн олон судалгааны үр дүнгүүд хүүхдийг анхаарах болон энхрийлэн хайрлах бүх үйлдэл хүүхдийн тархины хөгжилд сайнаар нөлөөлдгийг баталсаар байна.

Америкийн Нотхо дам их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүнд төрснийхөө эхний жилүүдэд ээж ааваараа их тэврүүлдэг болон аав ээжтэйгээ илүү их цагийг хамт өнгөрүүлж өссөн хүүхдүүд ганцааранг нь удаан хугацаагаар үлдээдэг байсан болон бага байхдаа их уйлдаг байсан хүүхдүүдтэй харьцуулахад насанд хүрсэн хойноо илүү эрүүл чийрэг, тайван,  бусдыг ойлгох чадвар нь илүү байсныг тогтоосон байна.  

Орчуулсан Т.Баасандулам

Эх сурвалж :
https://carrouseletcalins.com/pourquoi-il-ne-faut-laisser-pleurer-les-bebes-a-la-maison-comme-a-la-creche
https://www.soinsdenosenfants.cps.ca/handouts/pregnancy-and-babies/colic_and_crying

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан