Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн харьяа Сургалт, судалгаа, мэдээллийн төвийн нээлт боллоо.
Тус төв нь:
- Компьютер, мэдээллийн танхим /20 хүний/,
- Хурал, лекцийн танхим /40 хүний/,
- Лаборатори гэсэн сургалтын танхимуудтай бөгөөд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр өрөө, танхимыг бүрэн тохижуулан энэ өдөр Зохицуулах зөвлөлийн Сургалт, судалгааны төвийн дарга Д.Балдоржид хүлээлгэн өглөө.
Сургалт, судалгаа, мэдээллийн төв нь салбарын боловсон хүчнийг чадавхжуулах, тэдгээрийг мэргэшүүлэх сургалтуудыг зохион байгуулах, ус хангамж, ариутгах татуургын мэдээллийн санг байгуулж, түүнийг хөгжүүлэх, байнгын ажиллагааг хангаж, олон нийтэд холбогдох тооцоо, судалгаа, мэдээллийг хүргэх, сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах зорилготой байгуулагдсан.
Онол, практикийг хослуулж, дадлагажих боломжийг салбарын боловсон хүчний нийт ажилтан, албан хаагчдад олгохоор байна.
Мөн хөгжиж буй орнуудын шинэ дэвшилтэд техник, технологийн судалгааг хийж, туршлага солилцох, тэдгээрийг салбарт нэвтрүүлэх арга замыг судлан, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах, салбарын ажилтан, албан хаагчдыг мэдлэг, мэдээллийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой байна. Тус төвөөс танхимаар суралцсан зүйлээ практикт хэрэглэж, эдгээрийн хоорондын уялдаа сайжруулах, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж харилцаа холбоог өргөжүүлэх, онол, практикийг хослуулж, дадлагажих боломжийг салбарын боловсон хүчний нийт ажилтан, албан хаагчдад олгохоор байна.
Тус сургалтын төвийн нээлтийн үйл ажиллагаанд Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын Дэд бүтцийн салбар хариуцсан ахлах ажилтан Б.Туул, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь, Тусгай зөвшөөрөл, хэрэглэгчийн газрын дарга Г.Нарантуяа, Сургалт, судалгааны төвийн дарга Д.Балдорж, Барилга, хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хот, суурины ус, хангамж, ариутгах татуургын бодлогын зохицуулалт хариуцсан ахлах шинжээч Р.Батчимэг болон бусад албаны хүмүүс оролцов.
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн харьяа сургалт, судалгааны төвийн товч танилцуулга
Сургалт судалгааны төвийн зорилго:
1.Салбарын боловсон хүчнийг чадавхжуулах, мэргэшүүлэх сургалт зохион байгуулах,
2.Ус хангамж, ариутгах татуургын салбарын мэдээллийн нэгдсэн санг байгуулах, түүнийг хөгжүүлж, байнгын ажиллагааг хангах замаар мэдээ, мэдээллийг шинэчлэх, холбогдох байгууллага, олон нийтийг мэдээллээр хангах
3.Салбарын үйл ажиллагааг сайжруулах болон шинээр нэвтэрч байгаа шинэлэг техник, технологийн чиглэлээр судалгааг хийх, танилцуулах
4.Олон нийтэд зориулсан сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах
5.Шаардлагатай тохиолдолд усны чанарын шинжилгээ, тоолуурын хяналт хийх
Зорилтот бүлэг:
•НАА, ОСНАА-н байгууллагуудын удирдах ажилтнууд
•Инженерүүд
•Сумын төвийн НААҮ-ний байгууллагад ажиллах ажиллагсад
•Бага оврын ЦБ-д ажиллах ажиллагсад
•Лабораторийн мэргэжилтнүүд
•Санхүү эдийн засгийн ажилтнууд
•Техникийн ажилтнууд
•Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтнууд
•Хүний нөөц
•Бусад
Аргачлал:
•Онол
•Дадлага
•Интерактив
•Компьютер
Сургалтын орчин хүчин чадал:
•Компьютер, мэдээллийн танхим /20 хүний/
•Хурал, лекцийн танхим /40 хүний/
•Лаборатори сургалтын /2 танхим/