gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.17
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.17
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.17
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 207 зөрчил илэрч, 9 хүн мөргүүлж гэмтжээ

О.Хандмаа
Нийгэм
2021-12-27
33
Twitter logo
О.Хандмаа
33
Twitter logo
Нийгэм
2021-12-27
Амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 207 зөрчил илэрч, 9 хүн мөргүүлж гэмтжээ Архивын зураг ашиглав

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 781 дуудлага мэдээлэл иржээ. Үүний 634 нь зам тээврийн ослын шинжтэй байсан аж.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл нийслэлд:

  • Явган зорчигч мөргөсөн осол 9 бүртгэгдэж,  9 хүн гэмтсэний 1 нь хүүхэд байна. 

Орон нутагт:

  • Онхолдсон 1 осол бүртгэгдэж,  1 хүн гэмтсэн
  • Хүн мөргөсөн осол 1 бүртгэгдэж, 1 хүний амь хохирсон байна.

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 207 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 133, орон нутагт 74 зөрчлийг илрүүлжээ.

“УУСАН ҮЕДЭЭ БҮҮ ЖОЛООД” ХЭСЭГЧИЛСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор "Хариуцлагаар үлгэрлэе" нэгдсэн арга хэмжээний хүрээнд Тээврийн цагдаагийн албанаас “Don’t drink and drive” буюу “Уусан үедээ бүү жолоод” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж, хяналт шалгалтыг хийж байна.

Амралтын өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг өмнөх 7 хоногийн амралтын өдрүүдийн нөхцөл байдалтай харьцуулахад 19.4 хувиар буурсан байна.

Явган зорчигч замын хөдөлгөөнд оролцох үедээ аюулгүй байдлаа хангаж, аль болох тод өнгө, гэрэл ойлгогчтой  хувцас, хэрэглэл ашиглах, явган хүний гарц, гармаар гарахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол  тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Явган зорчигч замын хөдөлгөөнд оролцох үедээ аюулгүй байдлаа хангаж, аль болох тод өнгө, гэрэл ойлгогчтой  хувцас, хэрэглэл ашиглах, явган хүний гарц, гармаар гарахыг мөн анхааруулж байна.

Сурагчийн амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эх асран хамгаалагч нар бага насны хүүхдийг хараа хяналтгүй гудамж, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, хөдөлгөөнд оролцох үедээ гараас нь хөтлөн явах, тээврийн хэрэгсэлд аюулгүй тээвэрлэх, аюулгүй байдлыг хангасан газар тоглуулахыг зөвлөж байна.

Хөдөө орон нутаг руу зорихдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, замын нөхцөл байдалд хурдаа зөв тохируулан явахыг санууллаа.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан