gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     5.13
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 12
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

За, ямар банк авах гэж байна даа?

Бизнес
2021-07-27
511
Twitter logo
511
Twitter logo
Бизнес
2021-07-27

Юм гэдэг хоржоонтой. Монголын Банкны Холбооноос иргэдийн дунд банкнуудын сэтгэл ханамжийн талаар судалгаа явуулжээ. Банкны талаарх иргэдийн сөрөг сэтгэгдлийн 50 хувийг зээлийн хүү өндөр гэх асуудал бүрдүүлсэн байна. Олон нийтэд үеийн үед эрчээ алддаггүй энэ сэдвээр улс төрчид хүртэл оноо цуглуулдаг. Сүүлдээ намууд шүүрч аваад л мөрийн хөтөлбөртөө болсон, болоогүй тусгадаг байв. Азаар гэх үү? эзээр гэх үү? цаг үеийн тохироо нь бүрдэж, банкны реформ нэртэйгээр банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулав. Тус хуулийн төсөл нь энэ оны 2-р сараас хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн билээ. Зөв асуудлаа тавьж, шахаж чадвал иргэний нийгмийн хүсэл, шаардлага ямар хүчтэй болох нь эндээс харагдана.

БАНКНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ГОЛ ӨӨРЧЛӨЛТ ЮУ БАЙВ?

Тус хуулийн гол өөрчлөлтөөр банк нь олон нийтэд хувьцаагаа гаргаж, улмаар хувьцаат компани болох юм. Өөрөөр хэлбэл, бидний мэдэх Сүү, АПУ, Говь, Мандал гэх мэт компаниуд шиг олон нийтийнх болноо л гэсэн үг. Чухам яагаад ийм шийдвэр гарав. Асуудлын уг нь бол өнөөх л зээлийн хүү гэх асуудалтай холбоотой.

Зээлийн хүү өндөр байгаа олон шалтгааны нэг нь банкны хувь эзэмшигчийн төвлөрөл юм. Манай санхүүгийн системд 12 банк үйл ажиллагаа явуулдаг. Ер нь тэгээд Хас банкийг эс тооцвол бусад банкнууд хувьцаа эзэмшигчийн төвлөрөл өндөртэй. Нэг хүний эзэмшилтэй банкны зовлон нь улс төрийн шахалтад орохоос эхлээд ашиг сонирхлын зөрчилтэй зээл олгох, банкны эзэд нь банкны үйл ажиллагаанд хэт оролцох гэх мэт олон асуудлуудтай нүүр тулдаг.

Банк олон нийтийнх болох процесс хугацааны хувьд ч нэлээд давчуу хэрэгжинэ. Энэ оны 7 сард системийн нөлөө бүхий 5 банк хөрөнгийн захад гарах бэлтгэл, төлөвлөгөөгөө Монголбанк, Санхүүгийн Зохицуулах Хороонд гардуулав.

Бэлтгэл ажлаа хангасны дараа жил орчим хугацаанд системийн нөлөө бүхий банкнууд хувьцааныхаа дор хаяж 25 хувийг олон нийтэд санал болгосон байх ёстой. Улмаар 2023 оны эцэс гэхэд нэг хувь эзэмшигч дор хаяж банкны хувьцааны 20 хувийг л эзэмших юм. Системийн нөлөө бүхий банкнуудын IPO дууссаны дараагаар жижиг банкнуудынх эхэлнэ.

БҮГД ХОЖИХ СИСТЕМ

Энэ бол жирийн нэг компани хөрөнгийн захад гарч буй асуудал биш юм. Монголын эдийн засагтай тэнцэх хөрөнгөтэй, Монгол улс дахь хөрөнгө оруулалтын тал хувийг санхүүжүүлдэг, хамгийн олон харилцагчид үйлчилгээ үзүүлдэг банк гэх тусгай эрхтэй компанийн олон нийтийнх болох тухай юм. Тэр ч үүднээсээ Монгол хүн бүр энэ түүхэн үйл явдлын оролцогч, гэрч нь болох ёстой.

Иргэний хувьд: Өнөөдөр Солонгосын иргэд Самсунг, Америкийн иргэд Аппле компанийн улирлын тайланг хүлээж суудаг. Өөрөөр хэлбэл, тэд үндэсний компанийнхаа хувьцааг өөрсдөө эзэмшиж, үр өгөөжийг нь өөрсдөө хүртдэг. Монголчууд бид ч гэсэн үндэсний том компанийнхаа хувь эзэмшигч болсноор баялгийн тэгш хуваарилалт хийгдэх, үр хүүхдүүддээ хөрөнгө өвлүүлэх, цалингийн орлогоос хамааралгүй амьдрах гэх зэрэг олон давуу талтай.

Компанийн хувьд: Ер нь түүхэнд том корпорацууд аль түрүүлж хөрөнгийн зах дээр гарсан нь хурдан томорч, өрсөлдөгч компаниудаа зах зээлээс шахсан байдаг. Мэдээж банк олон нийтийнх болсноор дараагийн шатандаа гарч томрох, улс төрчдийн дарамт шахалтад өртөхгүй байх, олон хөрөнгө оруулагчдын хяналтаар үйл ажиллагааны үр ашиг нь сайжрах, ашигт ажиллагаа нь нэмэгдэх боломжтой.

Улс орны хувьд: Дээр хэлсэнчлэн банкны үйл ажиллагаа нь эрүүлжиж, үр ашиг нь нэмэгдсэнээр зээлийн хүүгийн түвшин буурах нөхцөл бүрдэнэ. Улсын хөрөнгө оруулалтын тал хувийг санхүүжүүлдэг банкны системийн хүү буурснаар улс орны хөгжилд ч чухал хувь нэмэр оруулна. Түүнчлэн банкны хувьцаат компани болох үйл явц нь хөрөнгийн зах дээр дараа, дараагийн шинэ санхүүгийн бүтээгдэхүүн бий болох эхлэл нь болох юм.

ГЭХДЭЭ БИДЭНД ТҮҮХИЙН ГАШУУН СУРГАМЖ БИЙ

Үнэндээ банк нь олон нийтийнх болж, хөрөнгийн захад гарч буй анхны тохиолдол бус. Зоос банк олон нийтийнх болж, эцэст нь дампуурч, хөрөнгө оруулагчид хохирсон гашуун туршлага бий. Одоо дахин ийм үйл явдал давтагдахгүй гэх баталгаа бий юу? Хөрөнгийн захад гараагүй ч гэлээ сүүлийн 20 жилд 19 банк дампуурсан байдаг. Сүүлд гэхэд л нийгмийн даатгалын мөнгө аваад дампуурсан Капитал банк байна. Нээлттэй ч бай, хаалттай ч бай эдгээр дампуурсан банкнуудын нийтлэг шинж нь юу байв?

Системд нөлөөгүй жижиг банк: Эхний шинж тэмдэг нь тэд банкны системд огт нөлөөгүй жижиг банкнууд байсан. Тэр ч үүднээс эдийн засагт учруулах хор хохирол нь бага. Тиймдээ ч зохицуулагч байгууллагууд шууд л дампууруулдаг. Та бодоод нэг үзээрэй. Өнгөрсөн хугацаанд системийн нөлөө бүхий банк дампуурч байсан уу? Мэдээж үгүй. Тэгвэл яагаад? Эдийн засагт ёс суртахууны гажуудал гэх ойлголтоор үүнийг тайлбарладаг. Ёс суртахууны гажуудлын нэг тод жишээ бол 2008 оны хямрал юм. АНУ-д том банкнууд ДАМПУУРВАЛ ЭДИЙН ЗАСАГТ ХЭТЭРХИЙ ТОМ НӨЛӨӨТЭЙ байсан учраас Засгийн газраас дэмжлэг үзүүлэх шаардлага тулгарсан. Тухайлбал, Голдман сакс банк нь тухайн үед төв банкнаас их хэмжээний мөнгө авснаар амьд үлдэж байсан. Тиймдээ ч системийн том банкнууд ямар нэг байдлаар үйл ажиллагаа нь доголдвол эдийн засгийн уналтын гол шалтгаан болно гэдгийг мэддэг учраас Төв банкны шаардлага хяналт өндөр, Засгийн газрын зүгээс дэмжлэг үзүүлэх хандлага ч давамгай байдаг.

Олон улсын хяналт шалгалт, стандартыг мөрддөггүй: Дампуурсан банкнууд дотоодын аудит, Төв банкны хяналт шалгалт хийлгүүлдэг хэдий ч гадны хяналт, шалгалт болон олон улсын стандартыг мөрддөггүй. Тэд санхүүгийн тайландаа аудит хийлгэхдээ, гадны топ аудитын компаниудыг тогтмол хөлсөлж байсангүй. Учир нь санхүүгийн үзүүлэлт нь хангалтгүй, ил тод бус учраас Делойт, Эрнст Янг, Пи Даблю Си, Ки Пи Эм Жи гэх мэт топ аудитын фирмүүд нь үнэлгээ хийхээс өөрсдөө татгалздаг. Түүнчлэн олон улсын санхүүгийн тайлагналын IFRS, Базелийн стандартуудыг дагаж мөрдөх, гадны томоохон банкнуудаас эх үүсвэр татах зэрэг нь тухайн банкийг олон улсын түвшинд хэр үнэлэгдсэнг тодорхойлж өгнө. Тэгвэл дээрх дампуурсан банкнуудад энэ түвшний чадавх огтоос байгаагүй. Харин одоогийн хувьцаа гаргах гэж буй системийн нөлөө бүхий банкнууд нь дээр дурдсан олон улсын шаардлагыг хангаж ажилладгийг хэлэхэд илүүдэхгүй биз ээ.

Үнэнч харилцагчгүй, Өрсөлдөх чадвар муу: Эдгээр дампуурсан банкнуудын аль нь Хаан, Голомт, Худалдаа хөгжлийн банк, Хас банктай өрсөлдөж байсан бэ? Аль нь ч биш. Өөрөөр хэлбэл, дампуурсан банкнуудын өрсөлдөх чадвар сул байсан. Түүнчлэн тогтсон, үнэнч харилцагчид байдаггүй. Тухайн банкны эзний танил, хүрээллийн хүмүүс нь өндөр хүүтэйгээр банканд нь мөнгөө хадгална. Түүнээс биш жирийн нэг харилцагч мөнгөө хадгалуулах гэж байгаа бол топ банкнуудаас сонгох нь ойлгомжтой билээ. Банк бол итгэлцэл дээр тогтдог бизнес. Үнэнч харилцагчгүй банкны үнэ цэн хаана орших билээ. Тиймээс л дампуурлын гол шалтгаануудын нэг болдог.

ОЛОН НИЙТИЙНХ БОЛЛОО ГЭЭД БАНКНУУД ЦААШИД ТОМРОХ УУ?

Бид хөрөнгийн зах дээр хэт өндөр үнэлэгдсэн, ногдол ашиг тараадаггүй, хувьцааны үнэ нь ч өсдөггүй олон хувьцаат компаниудыг мэднэ. Тэгвэл Монголын банкнуудад цаашид өсөх боломж бий юу? Үр, өгөөжөө өгч чадах уу?

Үнэндээ БАНК бол хөгжил, дэвшил, технологи бүх зүйлийг өөртөө ШИНГЭЭЖ авдаг аймшигтай том бүтээмжийн хөдөлгүүр. Ер нь технологи шинэчлэлийг банк өөрөө хэрэглэх зэвсэг л гэж харна уу гэхээс биш өрсөлдөгч гэж ч үзэхгүй. Харин нөгөө том өрсөлдөгчөө цохих зэвсэг болгон л ашиглаж, томрох тухай л бодно.

Дарвины онолоор бол хамгийн хүчтэй нь бус, хамгийн ухаантай нь бус хамгийн хувьсаж өөрчлөгдөх чадвартай нь амьд үлддэг гэж үздэг. Тахиа бол үндсэндээ нэг төрлийн жижиг үлэг гүрвэл байсан бөгөөд хувьслын явцад өөрийнхөө өнөөгийн дүр төрхийг олжээ.

Банк ч яг адил. Эхэндээ банкны үндсэн бизнес нь хадгаламж татаад, зээл олгох л байв. Харин 500 орчим жилийн түүхэнд банк хөгжлийн олон өөрчлөлтийг өөртөө тусгаж, шингээж явсан байдаг. Одоогоор банкны 25-30 нэр төрлийн бүтээгдэхүүн байна. Жишээ нь, банк интернэтийг өөртөө шингээж авахдаа ИНТЕРНЭТ БАНК болгов. Утсыг өөртөө шингээж авахдаа МОБАЙЛ БАНК болгов. Итгэмжлэлийг өөртөө шингээж БАТЛАН ДААЛТ болгон хувиргав. Энэ мэтээр банк бол шинээр гарсан технологи бүрийг өөртөө шингээж авч томордог. Аж үйлдвэрийн 4-р хувьсгалд ч тэр блокчейн мэтийн технологийг банк өөртөө өлхөн шингээгээд авчихна.

Мандал Ирээдүйн Өсөлт Санд нэгдэх: www.mandalasset.mn

Хөрөнгө оруулалтын захиалга хийх: www.order.mibg.mn

Утсаар захиалга өгөх: 7272 9911

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан