“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар (ОНӨТҮГ) нь энэ сараас эхлэн хогоо ангилж хаядаг болсон.
Нийслэл хотын иргэдийн очих дуртай ногоон байгууламжийг цэвэр байлгахын тулд ийнхүү хогоо ангилж хаях шинэ сав байршуулсан юм.
Тэгвэл уг шийдэл хэрхэн хэрэгжиж иргэдэд яаж хүрч байгааг бид сурвалжиллаа.
ҮЦХ-ГИЙН НИЙТ ХОГИЙН 75 ХУВИЙГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ БОЛОМЖТОЙ
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь 973 га талбайд ногоон байгууламжийн бүтээн байгуулалт хийдэг нийслэлийн харьяа газар бөгөөд Улаанбаатар хотын нийт ногоон байгууламжийн дөрөвний нэгийг ганцаараа бүрдүүлдэг.
Байгуулагдаад 11 жил болж буй уг хүрээлэнгийн 183 га талбайд 140 мянга гаруй 32 төрөл зүйлийн мод ургадаг байна.
Хүрээлэнгийн зуу гаруй ажилтан тэдгээр мод ургамлыг арчилж эрүүл байлгахын төлөө ажилладаг.
Ногоон байгууламжийг эрүүл байлгах хамгийн сайн арга нь цэвэр орчин юм. Харин цэвэр орчныг бүрдүүлэх дараагийн алхам нь хогоо ангилж хаях хэмээн хүрээлэнгийн удирдлагууд үзсэн байна.
Энэ талаар Үндэсний цэцэрлэг хүрээлэнгийн дарга Ү.Оюунзул “Ногоон байгууламжийн хамгийн чухал арчилгаа нь хоггүй цэвэр орчныг бүрдүүлэх. Иймээс манай инженерүүд санаачлан хогоо ангилах үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.
Хогийн саваа байршуулаад сар гаруйн хугацаа өнгөрч байна. ҮЦХ-д дулааны улиралдаа өдөрт 12-15 мянга, хүйтний улиралд 6000-9000 хүн цугладаг.
Үүний үр дүнд хог хаягдал ихээр ялгардаг бөгөөд жилд 250-300 тонн хог хаягдлыг хогийн цэг рүү шууд ачуулдаг.
Энэ хог хаягдлын 60 хувь нь хуванцар буюу ус ундааны сав. 15 хувь нь цаас, шил, лааз байдаг.
Өөрөөр хэлбэл нийт хогийн 75 хувийг дахин боловсруулах боломжтой байна.
Иймээс хогийг эндээ ялгаж ангилаад холбогдох газарт тушаахаар болсон.
Ингээд 100 багц, 400 ширхэг дөрвөн өнгийн хогийн савыг ҮЦХ-гийн хүний хөдөлгөөн ихтэй 183 га талбайд байршуулсан” гэв.
Дахин боловсруулах боломжтой хогийг авахыг хүссэн байгууллагатай тохиролцон нийлүүлэх бол үлдэгдэл хогийг хогийн цэг рүү ачуулах аж.
ХОГОО АНГИЛЖ ХАЯАД СУРЧИХВАЛ БИДНИЙ АГААР, ХӨРСНИЙ БОХИРДОЛ БАГАСНА
Тус бүрдээ 120 литрийн багтаамжтай дөрвөн өнгийн шинэхэн савнуудыг хүрээлэнгийн хүний хөдөлгөөн ихтэй хэсэгт тараан байршуулсан байв.
Өмнөх хогийн савыг бодвол хүрээлэнгийн өнгө үзэмжийг нэмсэн харагдах бөгөөд хүүхдүүд ч хогоо хийхээс сэжиглэхгүй цэвэрхэн болжээ.
Хогийн савны доторхыг үзвэл дийлэнх нь зохих зориулалтын саванд хийсэн байх агаад гадна нь орхисон, дүүрч хальсан зүйл ажиглагдсангүй.
Үүнээс харахад иргэд хогоо ангилж хаяад цэвэр орчныг эрхэмлээд сурчихсан, хүрээлэнгийн ажилчид ч ил задгай хог байлгахгүй гээд сайн ажиллаж байгаа санагдав.
Энэ талаарх иргэдийн сэтгэгдлийг сонсоход “Аль эртнээс л хийх ёстой байсан зүйл. Ингээд цэвэрхэн, өнгөлөг байвал хэн ч гэсэн муухай болгохоос эмзэглэнэ шүү дээ” гэв.
Харин зарим нь “Хогоо ангилж хаяад сурчихвал бидний амьдрах орчны агаар, хөрсний бохирдол багасна. Аливаа зүйл худалдаж авахдаа ямар хог болж хаягдах талаар бодож байх хэрэгтэй” хэмээлээ.
Асуултад хариулсан иргэдийн дийлэнх нь “цэгцтэй харагдаж” байгааг хэлсэн бөгөөд “бусад газар ч ижил байвал сайхан” гэсэн юм.
Уг хогийн савнуудыг байрлуулснаар хүрээлэнгийн ажилчдад ч хялбар болж ам сайтай байгааг холбогдох албаныхан онцлов.
Хогоо ангилж хаях ажил эхлээд удаагүй байгаа тул зарцуулсан хөрөнгийн талаар тодорхой хэлэх боломжгүй байгаа бөгөөд стандартын хогийн савнуудыг зах зээлийн үнээр нь авсан гэв.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зочилсон иргэд, ялангуяа хүүхдүүд хогоо ангилж хаядаг болж хэвшсэнээр бусад орчинд ч энэ дадлыг хэвшүүлэх боломжтой юм.