Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, “Уужим-Од групп” компанийн захирал Б.Эрдэнэ-Очиртой ярилцлаа.
-Хот болох зорилт дэвшүүлсэн Ханбогд сумын талаар ярилцлагаа эхэлье. Энэ сум хот болсноор манай улсын эдийн засагт ямар давуу талууд бий болох вэ?
-Манай Ханбогд сум цаг агаарын болоод газар зүйн байршлын хувьд хот болох хамгийн тохиромжтой бүс нутаг. Жавар тачигнасан өвлийн улиралд нэмэх градустай өдрүүд олон. Монгол Улсын хамгийн дулаан цэгээс гадна сум орон нутгийн өөрийн гэсэн онцлогтой. Бид 2018 онд гурван түмэн тэмээ тоолуулж улсдаа тэргүүлсэн. Зуун жилийн түүхэнд анх удаа манай сумаас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар төрлөө. Монголын хөгжилд томоохон түлхэц болох нөхцөл боломж нь бүрдсэн сум бол яах аргагүй Өмнөговь аймгийн Ханбогд сум юм. Дэргэдээ дэлхийн нэрийн хуудас болсон Оюутолгойн уурхайтай. Урд нь Гашуун сухайтын хилийн боомт байна. Ерөнхий сайдын санаачилсан Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хилийн боомтуудыг хөгжүүлж, тээвэр ложистикийн сүлжээг сайжруулахын тулд бүтээн байгуулалтын ажлууд өрнүүлнэ гэж байгаа. Ханбогдод томоохон бүтээн байгуулалтын ажлууд өрнөхийн хэрээр үүн рүү чиглэсэн эдийн засгийн урсгал эрчимжинэ. Тэгэхээр Ханбогд хот болсноор зөвхөн орон нутгийн төдийгүй Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулах юм.
-Таны хувьд Өмнөговь аймгийн ИТХ-д Ханбогд сумаа төлөөлөн гурав дахь удаа улиран сонгогдсон. Сонгуульт ажлын тань мөрийн хөтөлбөрөөс Ханбогд сумаа хот болгох туйлын зорилго тэмүүлэлтэй нь шууд уншигддаг. Тэр утгаараа оны өмнөхөн Ханбогд хотын ерөнхий төлөвлөгөөг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлууллаа. Ханбогд хотыг ямар хөрөнгийн эх үүсвэрээр босгох вэ?
-Миний бие намынхаа мөрийн хөтөлбөрийн амлалтыг биелүүлэхийн төлөө чармайн ажиллаж байгаа. Монголчууд Ханбогдыг Эрдэнэт хоттой жишиж, шүүмжлэх нь элбэг байдаг шүү дээ. Оюу толгой төсөл эхлээд 10 гаруй жилийн нүүрийг үзэж байхад Ханбогд сумыг Эрдэнэт хот шиг сүндэрлэсэнгүй гэдэг. Тэгвэл Эрдэнэт бол орос ах нарын байгуулж өгсөн хот. Харин Оюу толгойн орд газар Эрдэнэтээс нэлээд том. Үүнийг дагасан том хот байгуулагдах ёстой гэж орон нутгийн иргэд төдийгүй монголчууд үздэг. Ханбогд хотыг хэн байгуулах вэ гэдэг асуудлын цаана Монголын төр үү, эсвэл Оюутолгой компани уу, магадгүй нутгийн иргэд өөрсдөө оролцох уу гэсэн хүлээлт байсаар ирсэн. Мэдээж гаднаас хэн нэгэн ирээд бариад өгөхгүй нь тодорхой. Оюутолгой байгуулахгүй. Улс маань ч тэр их хэмжээний хөрөнгийг төсөвлөх эдийн засгийн боломжгүй.
Ханбогд суманд хаалттай тендерүүд зарлаад Оюутолгойн үйл ажиллагаанд нутгийн аж ахуйн нэгжүүдийг оруулах боломжуудыг бий болгосон.
Тэгэхээр төр бодлогоороо зохицуулж, үйл ажиллагаануудыг уяж нэгтгэн чиглүүлж өгвөл нутгийн иргэдийн оролцоотойгоор Ханбогд хот төвөггүй сүндэрлээд ирнэ. Сүүлийн жилүүдэд орон нутгийн хувьд Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай хамтын ажиллагаа өрнүүлэх тал дээр нааштай ойлголцож байгаа. Манай ханбогдчууд хотын Ерөнхий төлөвлөгөөгөө хэд, хэдэн удаа батлуулсан ч тэр нь ажил хэрэг болохгүй цаасан дээр явсаар олон ч удаа өөрчлөгдөж, шинэчлэгдсэн. Ингээд оны өмнөхөн Ханбогд хотынхоо ерөнхий төлөвлөгөөгөө аймгийн ИТХ-аар батлуулж, Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлээд байна. Үүнийг батлуулахад Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар үүрэг рольтой оролцож байгаад нутгийн хүний хувьд ихэд олзуурхаж байгаа. Б.Мөнхбаатар сайд өмнө “Эрдэнэс Оюутолгой”-н ТУЗ-д байсан болохоор бодлогын асуудлуудыг сайн мэдэх хүн. Тиймдээ ч Ханбогд сум хот болох ёстой гэдгийг нэлээд ярьж ирсэн хүний нэг. Ямартай ч нутгийн иргэд бид бүхэн Ханбогдоо хот болох том мөрөөдлөөр орон нутгийн хэмжээнд бодлого төлөвлөлтөө тодорхойлж ирсэн. Хот босно гэдэг бол өөрөө цаг хугацаа, санхүү, эдийн засгийн хувьд асар том зүйл. Тэгэхээр хувь хүн, иргэн бүрийн хүчин зүтгэл, чармайлт чухал л даа.
ХӨДӨӨ АЖ АХУЙ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ДЭМЖСЭН ОЛОН ТАЛТ ХӨГЖЛИЙН БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛНЭ
-Ханбогд хотын ерөнхий төлөвлөгөөг яам хэзээ батлах бол. Том зургаар нь харвал ямар бүтээн байгуулалтууд тэнд өрнөх вэ?
-Мэдээж уул уурхайг түшиглэсэн хөдөө аж ахуй, аялал жуулчлалыг дэмжсэн олон талт хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхийг зорьж байгаа. Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжууд байна. Хөдөө аж ахуйн чиглэлээр мал аж ахуй, газар тариалан хөгжүүлэх гарц шийдлүүд ч бий. Тэр дундаа Ханбогд маань Галбын улаан тэмээгээрээ алдартай сум. Галбын улаан тэмээнийхээ ашиг шимээр үйлдвэр үйлчилгээ явуулж, эдийн засгийн эргэлтэд оруулах талын ажил нэлээд учир дутагдалтай байна л даа. Нэн түрүүнд тэмээний ноос боловсруулах үйлдвэрийг бий болгоё гэж төлөвлөсөн. Бид зөвхөн төр засгийг хараад зүгээр суугаагүй. Хувийн хэвшлийнхэнтэй ойлголцоод энэ чиглэлийн ажлуудыг явуулахыг зорьж байгаа. Мөн ноолуур, болон арьс шир боловсруулах үйлдвэрүүд барихаар төлөвлөж, зүтгэж байна. Мөн “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан” ТББ-ын хөрөнгөөр Малын эрүүл мэндийн төвийг сумандаа байгуулсан. Энд зөвхөн өмнийн говийнхон гэлтгүй ойролцоох аймаг, сумдын малчид малынхаа мах, сүү, цагаан идээг шинжлүүлээд Ганц мод, Гашуун сухайтын боомтоор экспортлох бүрэн боломжтой болсон. Бизнес эрхлэгчид, малчид, ногоочдыг дэмжиж чанартай, эрүүл аюулгүй бараа бүтээгдэхүүн уул уурхайн компанид нийлүүлэх хүрээнд энэ лабораторийг байгуулсан.
Өнөөдөр зөвхөн Ханбогдын 70 гаруй аж ахуйн нэгж Оюутолгойтой өдөр тутмын үйл ажиллагаа эрхэлж байна. Өмнөговийн хэмжээнд нийт 120 компани үйл ажиллагаа явуулдаг болсон байна. Үүгээр дамжуулаад орон нутгийн төсөвт 110 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт орсон.
Ерөнхий төлөвлөгөөгөөр Ханбогд сум хэрхэн тэлж хөгжих үү, орон сууц нь хаанаа байх, нийтийн үйлчилгээ нь хаагуураа байрлах вэ зэрэг бүтээн байгуулалтуудын нэгдсэн зэрэг, төлөвлөлтөө бүх шатандаа батлаад гаргаад ирлээ л дээ. Үүнийхээ дагуу бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд шат дараатайгаар явагдана.
Өнөөдөр зөвхөн Оюутолгойд кэмпийн зохион байгуулалтаар арав гаруй мянган хүн ажиллаж, амьдарч байна. Уул уурхайг дагасан хүний хөл нэмэгдэхийн сацуу тээвэр ложистикийн чиглэл рүү түлхүү үйл ажиллагаа явж байгаа. Зөвхөн Оюутолгойг дагасан бизнес эрхлэгчдээ тойлох биш бүх салбараа дэмжиж, хөгжлийн төлөвлөгөөтэйгөө хослуулж явах нь бидний баримтлах том бодлого гэж харж байгаа.
-Ингэхэд Оюутолгой болон нутгийн иргэдийн хоорондын харилцаа, хамтын ажиллагаа ямар байна вэ?
-Би 2012 онд аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч болоод Оюутолгойтой орон нутгийн иргэд ямар харилцаатай байдаг юм, бизнес эрхлэгчид ямар үйл ажиллагаанд оролцдог юм, Оюутолгойн зүгээс орон нутаг руу ямар хөрөнгө оруулалтыг хийв гэдгийг сонирхсон юм. Гэвч тэр үед цохоод нэрлэчихээр ажил юу ч байгаагүй. Асар том нөөц ордын дэргэд байдаг сум сууриныгаа өнгөтэй, өөдтэй болгож хөгжүүлэх хэрэгтэй байдаг. Эмнэлэг, сургууль, үйлчилгээний газруудыг нэмэгдүүлэхээс эхлээд зам, дэд бүтцийн ажлуудыг хийх цаг үеийн хэрэгцээ шаардлага зайлшгүй байв. Ийм байдлаар удаан явж болохгүйг хөндөж, Оюутолгойтой нэлээд чангахан ярьсан. Байгалийн баялаг хэзээ нэгэн цагт шавхагдана. Тэр үед нутгийн иргэд л энэ онгорхой хар нүхийг сахиад үлдэнэ. Хамаг баялгаа өгчхөөд нутгийн иргэд нь ямар ч орлогогүй, бизнесгүй байж таарахгүй гээд тэр үедээ ширүүхэн үзсэн л дээ. Манай нутгийн иргэд ч Оюутолгойн талаар ойлголт муутай, үзэн ядсан шинжтэй байсан. Багийн хурал хийхээр хөрөнгө оруулагчид руу дайрч давшилсан, уурлаж бухимдсан улсууд байгаад байдаг. Хөрөнгө оруулагчид, нутгийн иргэдийн хоорондын харилцаа ийм байхад цаашид сайн сайхан зүйл яриад ямар ч нэмэргүй шүү дээ. Иймд хамгийн түрүүнд тэдний харилцаа, хандлагыг эерэг болгох хэрэгтэй юм байна гэдгийг олж хараад хэрхэн хамтарч ажиллах боломжийг эрэлхийлж, гарц шийдлүүдээ ч олсон. Ханбогд суманд хаалттай тендерүүд зарлаад Оюутолгойн үйл ажиллагаанд нутгийн аж ахуйн нэгжүүдийг оруулах боломжуудыг бий болгосон. Тэр үед орон нутгийн нэг ч компани байгаагүй. Харин өнөөдөр зөвхөн Ханбогдын 70 гаруй аж ахуйн нэгж Оюутолгойтой өдөр тутмын үйл ажиллагаа эрхэлж байна. Өмнөговийн хэмжээнд нийт 120 компани үйл ажиллагаа явуулдаг болсон байна. Үүгээр дамжуулаад орон нутгийн төсөвт 110 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт орсон.
ОЮУТОЛГОЙ ХХК СУМ ОРОН НУТГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛ ДЭЭР БОДЛОГЫН ХУВЬД ИХЭЭХЭН ДЭМЖИЖ БАЙГАА
-Ханбогд суманд сүүлийн жилүүдэд ямар бүтээн байгуулалтууд өрнөв?
- Стратегийн ач холбогдол бүхий том ордыг дагасан хөгжлийн хөрөнгө оруулалтуудыг хэрхэн үр өгөөжтэйгөөр татах уу гэдэг асуудлууд он удаан жил яригдаж, эхнээсээ бодитоор ажил хэрэг болоод явж байгаа.
Ханбогд сум-Өмнөговь аймаг-Оюутолгой ХХК-ийн гурван талт хамтын ажиллагааны хүрээнд “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан” ТББ-ыг байгуулж, жил бүр таван сая ам.долларыг Өмнөговь аймгийн хөгжлийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтад зориулж олгодог боллоо.
Миний бие “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан”-г байгуулагдахад анхнаас нь орж ажилласан хүний хувьд орон нутаг дахь бүтээн байгуулалтын ажлуудад онцгой анхаарч ирсэн. Тус сангийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн бүтээн байгуулалтын ажлууд олон бий.
Ханбогд сум хүн амьдрахад таатай, тохь, тухтай ЭКО хот болно. Түүнчлэн Ханбогд суманд бизнес эрхлэгчид рүү чиглэсэн үйл ажиллагаанууд нэлээд идэвхтэй явагдаж байгаа. Хот болох зорилгынхоо хүрээнд бодлогоо чиглүүлэн ажиллаж байна.
Мөн Оюутолгой компанийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажил ч их бий. Тухайлбал, Оюутолгой-Ханбогдыг холбосон 35 км-ын хатуу хучилттай засмал зам, цахилгааны шугам сүлжээ, 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг бүхий цогцолбор, Малын эрүүл мэндийн төвийг барьж байгуулан ашиглалтад оруулсан. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Оюутолгойтой хамтраад инженерийн шугам сүлжээ, Цэвэр усан хангамжийн төв, Цэвэрлэх байгууламжийг шийдэж өгсөн. Ханбогд сум 35 мянган хүн амьдрахад хүрэлцээ бүхий цэвэр ус, цэвэрлэх байгууламжтай боллоо. Газар доорх инженерийн шугам сүлжээгээ гэр хороолол, айл өрхүүд, аж ахуйн нэгжүүдэд холбоод явж байна. Бид бүхэн газар доорх бүтээн байгуулалтаа хийчихлээ. Одоо газар дээрх байгууламж зам харилцаа, барилга бүтээн байгуулалт, эмнэлэг, сургуулийг сайжруулах, орон сууцжуулах ажлуудыг түлхүү хийхээр төлөвлөж байна.
Сүүлийн жилүүдэд Оюутолгой компани сум орон нутгийг хөгжүүлэх тал дээр бодлогын хувьд ихээхэн дэмжиж байгаа. Ханбогдыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө батлагдсантай холбоотойгоор хоёр талаасаа бүтээн байгуулалтын ямар ажлуудыг хэрхэн уялдаатай хийх талаар ярилцаад явж байна.
Ханбогд сум хүн амьдрахад таатай, тохь, тухтай ЭКО хот болно
Ямартай ч Ханбогд сум хүн амьдрахад таатай, тохь, тухтай ЭКО хот болно. Түүнчлэн Ханбогд суманд бизнес эрхлэгчид рүү чиглэсэн үйл ажиллагаанууд нэлээд идэвхтэй явагдаж байгаа. Хот болох зорилгынхоо хүрээнд бодлогоо чиглүүлэн ажиллаж байна.
-Оюутолгой ХХК, Гашуунсухайт хилийн боомтыг чиглэсэн иргэдийн нүүдэл Ханбогд суманд ихээр төвлөрдөг байх. Танай сумын хүн амын тоо хэд байгаа вэ?
-Манай сумын хүн ам жил ирэх бүр өнөр өтгөн болж байгаа. Өнөөдрийн байдлаар Ханбогд суманд бүртгэлтэй хүний тоо 8 мянга гаруй байгаа бол хөдөлгөөнт хүн ам 15-20 мянгад хүрсэн. Бид Оюутолгойд ажилладаг ажилчдыг үе шаттайгаар орон нутагт суурьшуулах, амьдруулах, асуудлуудыг Оюутолгой компанитай ярьж ирсэн л дээ. Оюутолгойд ажиллаж байгаа ажилчдын амьдрах нөхцөл, боломжийг нь бүрдүүлэх тал дээр ихээхэн учир дутагдалтай байсаар ирсэн. Оюу толгойд хуарангийн маягаар ажиллаж, амьдарч ирсэн арав гаруй мянган залуусын нөхцөл байдал хэдий болтол үргэлжлэх үү гэдгийг бид тухайн компанид байнга тавьдаг. Айл өрх халуун ам бүлээрээ байхад амьдрал нь ая тухтай, аз жаргалтай байдаг шүү дээ. Тэр хэрээр ажлын бүтээмж илүү байна. Тэнд ажиллаж байгаа залууст ийм боломжийг нь бүрдүүлж өгөх ёстой. Энэ ажил бодлогоор хэрэгжээд эхэлбэл Ханбогд сум хүрээгээ тэлнэ. Иргэдийн ахуй амьдралаа авч явахад бизнесийн таатай орчныг Ханбогдод бий болгоно. Тэнд олон монголчууд маань очиж амьдраасай гэж энэ нутгийн унаган хүний хувьд хүсч, урьж байна.
ХАНБОГД СУМАНД 1500 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ СУУРИА ТАВЬЖ,
ЭХНЭЭСЭЭ АШИГЛАЛТАД ОРЛОО
-“Уужим-Од групп” компани Ханбогд суманд анхны орон сууцны хорооллыг барьж, эхнээсээ ашиглалтад оржээ. Оюутолгойд өдөр тутамдаа 10 гаруй мянган иргэн ажиллаж, амьдардаг гэлээ. Орон сууцны хороололтой болсноор иргэдийн хэрэгцээ, шаардлага ямар байна вэ?
-Ханбогд сум маань хот болсноор нийслэл Улаанбаатарын бөөгнөрлийг хөдөөд сааруулах зорилготой. Мэдээж уул уурхай дагасан их нүүдэл энд бий болно. Энэ асуудлыг байнга ярьсаар ирсэн. Өнгөрсөн 13 жилийн хугацаанд бид бүхэн Ханбогдыг хот болгох зөвхөн дэд бүтцийн асуудлыг эхний ээлжид шийдлээ.
“Уужим-Од групп” компани Ханбогдод 1500 айлын орон сууц бариад эхэлчихсэн. Одоогийн байдлаар 180 айлын орон сууц баригдаж, оны өмнөхөн Улсын комисс хүлээж аваад эхний 40 айл байрандаа ороод байна. Орон сууцны хороолол босгоод ирэнгүүт нутгийн иргэдийн эрэлт ихээр нэмэгдэж байна. Говь нутагтаа халуун, хүйтэн ус, бохирыг нь шийдсэн тохитой, дулаан байранд хүмүүс амьдрахыг эрхэмлэж байгаа. Оюутолгойгоос хүртэл залуус маш их хандаж, гэр бүлээ нүүлгэж ирээд амьдрах хүсэлтэйгээ илэрхийлж, тэр хэрээр орон сууцны эрэлт нэмэгдэх болсон.
Ханбогд хотын концепци маань анхнаасаа хүнээ бодсон бодлоготой. Аль болох хотын стандартаар бүтээн байгуулалтаа өрнүүлнэ. Орон сууцны хотхон гэхэд дотроо Худалдааны төв, спорт, урлагийн заал, танхим, супермаркет, залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсрон өнгөрүүлэхэд зориулсан цогц шийдлүүдийг цогцоор нь төлөвлөсөн. Тохижилт нь эко ногоон байгууламжтай байх юм. Ер нь орон сууцны хотхон бүрэн ашиглалтад ороход 500 гаруй ажлын байр бий болно.
-Ханбогд хотыг байгуулах саналаа та гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад тавьж байв уу?
-Энэ нутагтаа төрж өссөн, бизнес эрхэлдэг хүний хувьд Ханбогд хот байгуулах төслийг эхлүүлэх гэж олон жил төлөвлөж, хөөцөлдөж явна. Япон, Солонгос, Хятадын барилгын компаниудыг орон нутагтаа авчраад “Ирээдүйд энэ сум хот болно. Та нар хөрөнгө оруулалт хий, хамтаръя” гэсэн саналыг нэлээд тавьсан. Хөдөөний зэлүүдхэн газар бүхэл бүтэн хот болчихно гэдэгт хөрөнгө оруулагчид итгэл үнэмшил багатай байсан. Ямарваа нэгэн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд цаана нь эрсдэл, баталгаа зэргээ хөрөнгө оруулагчид тооцож байж хөдөлдөг. Тэгэхээр энд гадны хөрөнгө оруулагчид орж ирэхэд амаргүй. Цаана нь төр юм уу ямар нэгэн компани баталгаа гаргаад өгөх юм бол өөр түвшинд биеллээ олох боломжтой. Миний бие барилгын топ компаниудтайгаа хамтарсан компани байгуулаад явсан. Энэ том зорилгыг биелүүлэхэд нутгийн иргэд өөрсдөө эрсдэл үүрч, ханцуй шамлаж, оройлон уриалж оролцохгүй бол өөр хэн нэгэн зориглож орж ирэхгүй юм байна гэдгийг яс махандаа мэдэртэл ойлгосон.
“Уужим-Од групп” компани Ханбогдод 1500 айлын орон сууц бариад эхэлчихсэн. Одоогийн байдлаар 180 айлын орон сууц баригдаж, оны өмнөхөн Улсын комисс хүлээж аваад эхний 40 айл байрандаа ороод байна.
Тэр утгаараа “Уужим-Од групп” барилгын компани байгуулж, хотын суурь тавих ачааг өөрөө үүрэх ёстой юм байна гээд ханцуй шамлан орсон доо. Ингээд ерөнхий төлөвлөлт хийгээд 1500 айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүллээ. Улаанбаатар хот дахь бүхий л үйлчилгээг иргэд орон нутагтаа авдаг болно.
Орон сууцны хотхондоо хүмүүсийн ая тухтай амьдралын хэв маягийг эрхэмлэж, залуусын амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх тэр бүх боломжийг бүрдүүлэхээр зорьж байгаа. Соёл урлаг, энтертайнмент үйлчилгээг ч цогцлооно.
-Мэдээж хоосон байсан газар та “мөс хагалж” томоохон эрсдэл үүрчээ. Өнгөрсөн хугацаанд ямар хүндрэл бэрхшээлүүдийг даван туулав?
-Цар тахалтай хоёр жилийн хугацаанд Монголд маш олон бизнесийн салбар хүнд байдалд орлоо. Бид ч тодорхой эрсдэлүүдийг даван туулж ирлээ. Хотынхоо суурийг эхлүүлэх гээд гаднын хөрөнгө оруулагч авчирсан. Монголчуудтайгаа ч нэгдэх гэж үзсэн боловч амжилт олоогүй. Тэглээ гээд том зорилгоосоо буцаагүй.
Миний үүрч байгаа эрсдэлийн цаана хүлээлт байгаа юм байна гэдгийг ойлгосон. Ханбогд сум хурдан хот болоосой, эхний ээлжид орон сууц ашиглалтад ороосой гэсэн олон хүний хүсэл намайг зоригтой шийдвэр гаргахад бас нэг түлхэц болсон. Иргэд ирээдүйд энэ нутагт гэрэл гэгээ байна гэдгийг хараад байна л даа.
Оюутолгой компанитай бодлогоо нэгтгээд нэгэн чигт хамтраад явах юм бол Ханбогд хот босоход амархан. Оюутолгойд ажиллаж байгаа хүмүүсээс судалгаа авахад 70 гаруй хувь нь тэнд орон сууц баригдвал гэр бүлтэйгээ амьдарна гэж хариулсан байна лээ. Сүүлд Оюутолгой 10 мянган хүнээс судалгаа авахад дийлэнх хувь нь ингэж хариулсан байгаа юм. Хүн хэдэн жил хуарангийн системээр ажиллаж, амьдрах уу. Үнэхээр залхаж байна шүү дээ. Дээрээс нь Оюутолгой жилдээ нэг хүнд 12 мянган ам.доллар зарцуулдаг гэсэн судалгаа байдаг. Хэрэв тэдгээр ажилчдаа орон сууцны нөхцөл боломжоор хангавал тэр их үргүй зардал нь хэмнэгдэнэ.
Одоо энэ цаг үед Засгийн газар, Оюутолгойн хөрөнгө оруулагчдын хэлэлцээр эд явагдаж байгаа. Цаг хугацааны хувьд түүхэн боломж ирчхээд байна л даа. Яагаад гэвэл хөрөнгө оруулалтын гэрээнд орон нутагт хийх бүтээн байгуулалтын талаар ямар ч заалт байдаггүй. Тэгвэл хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээрт орон нутагтай хэрхэн хамтарч ажиллаж, ямар бүтээн байгуулалт өрнүүлэх талын заалтыг бодлогын хэмжээнд оруулах талаар санал бодлоо хэлж байгаа. Оюутолгойтой ч бид Ханбогд хот байгуулахад хэрхэн хамтран ажиллах боломжуудын талаар ойлголцохыг хичээж байна.
МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖИЛ ӨМНИЙН ГОВЬД БАЙНА
-Өмнөговь түүхэндээ анх удаа өндөр дүнтэй төсөв баталсан харагдсан. Ханбогд суманд хэдий хэмжээний төсөв батлагдав?
-Өмнөговь аймагт жил ирэх тусам хөрөнгө оруулалт нэмэгдэж байна. 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс олон хууль шинээр хэрэгжиж эхэллээ. Энэ хуультай холбоотойгоор орон нутгийн эрх мэдэл, орлогоо олох, татвар тогтоох боломжууд нь нээгдэж байна л даа. Өөрөөр хэлбэл, төсөв бүрдүүлэх, төсвөө захиран зарцуулах эрх нь орон нутагт ирж байгаа. Өмнөговь аймаг түүхэндээ анх удаа 450 гаруй тэрбум төгрөгийн төсөв баталлаа. Ханбогд сум маань өөрөө төсвөө бүрдүүлээд давсан орлогоо аймагтаа өгдөг цөөн сумдын нэг нь. Ханбогд сум өнөө жил 60 орчим тэрбум төгрөгийн төсөв баталлаа. Ингээд харахаар Монгол Улсын эдийн засаг, хөгжил Өмнийн говьд байна. Монголчуудын ирээдүйн баталгаа тэнд л байна. Нэгэнт байгалийн асар том нөөцтэй, уул уурхай явж байгаа юм чинь эдийн засгаа солонгоруулж, хөгжүүлэх том боломжтой.
-Уул уурхайг дагасан бүтээн байгуулалт өрнөхийн хэрээр ундны усны асуудал хөндөгдөнө. Үүнийг яаж шийдэх ёстой вэ?
-Орон нутагтаа үйлдвэр хөгжүүлэх, бүтээн байгуулалт өрнүүлэхэд зайлшгүй усны асуудал хөндөгдөнө. Манай намын мөрийн хөтөлбөрт Орхон, Онги голын усыг татах талаар тусгагдсан байгаа. Энэ төсөл хэрэгжсэнээр олон ажлын байр бий болж, олон үйлдвэр шинээр байгуулагдана. Говьчууд бид энэ төсөлд ихээхэн ач холбогдол өгч, өндөр хүлээлттэй байгаа. Нутгийн хүний хувьд миний бие энэ төслийг ажил хэрэг болгох тал дээр санал бодлоо илэрхийлээд явж байна. Байгаль орчны сайд асан Н.Цэрэнбат Эрдэнэс Оюутолгойн ТУЗ-ийн даргаар ирлээ. Өөрөө энэ салбарын яамыг толгойлж, бодлого тодорхойлж байсан хүний хувьд энэ төслийг шуурхай эхлүүлэх байх гэж харж байгаа.
Оюутолгой компанийн унд, ахуйн ус ашиглахтай холбоотой зайлшгүй анхаарч, тогтоол шийдвэрт нь өөрчлөлт оруулах нэг асуудал бий.
-Монголчууд маань харийн орон руу хар ажил хийх гэж зорихын оронд Ханбогд руу тэмүүлдэг болно гэж харлаа?
-Тэгэлгүй яах вэ. Өмнө нь орон нутгаас хот руу шилжилт хөдөлгөөн их байсан. Суурин хотын хөгжил, орон сууцжуулалтыг дагаад соёл, боловсролын түвшин, орчин нөхцөл сайжирч, иргэд нь хөгжинө. Амьдрах таатай орчин, нийгмийн дэд бүтэц бүрдээд ирэхээр цөөхөн монголчууд маань заавал гэр бүлээ орхин байж харийн нутагт очиж ажиллахыг хүсэхгүй. Эдийн засгийн нөхцөл сайтай газар руу шилжилт хөдөлгөөн тасрахгүй байх гэсэн хүлээлт харагдаж байгаа. Оюутолгойн кэмпийн системтэй ажилтнууд өдөр тутмын хэв маягийн амьдрал руу шилжээд ирэхээр Ханбогдыг чиглэсэн нүүдэл нэмэгдэнэ. Үүнтэй холбоотой ажлын байрууд олноор бий болно. Тэгэхээр тогтвортой, тасралтгүй орлоготой өрхийн тоог нэмэгдүүлэх нь улсын хөгжлийн гол бодлого. Өрх бүрийг ажлын байр, орлогын эх үүсвэртэй болговол баялаг дагасан орон нутгийн хөгжил тогтвортой болно.
-Ханбогдыг аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлэх боломжийн талаар та дээр дурдсан. Ямар төлөвлөлт хийгдсэн юм бол?
-Аялал жуулчлал хөгжихөөр үйлчилгээний чанар стандарт хүртэл дагаад сайжирна. Хот төлөвлөлтийн хүрээнд Худалдааны гудамжийг байгуулахаар зорьж байгаа. Аль ч суурин газар очоод иргэд наад захын хэрэгцээ шаардлагатаа нийцсэн үйлчилгээ авчихдаг бүтээн байгуулалтуудыг цогцлооно.
-Экпортод чиглэсэн үйлдвэржилтийг орон нутагт хөгжүүлнэ гэлээ. Нутгийн брэндийг хэрхэн бий болгох боломжтой гэж та харж байна вэ?
-Дээр дурдсанчлан Ханбогд сум Галбын улаан тэмээгээрээ алдартай. Иймд бид тэмээнийхээ үүлдрийг баталгаажуулж авлаа. Өнөө жил илүү нугаламтай Гавилууд хониныхоо омгийг баталгаажуулсан.
Оюутолгой том уурхай дэргэд байна. Гашуунсухайтын хилийн боомт байна. Үүнийг дагасан эдийн засгийн эргэлтэд хүн ардаа ажилтай, орлоготой байлгая. Нутгийн иргэдийн орлого олох боломжийг нь бүх талаар эрэлхийлж, Оюутолгой компанийн эдийн засгийн урсгал, өдөр тутмын ажилд нь Ханбогдынхоо компаниудыг оруулахад анхаарч ажилласаар ирлээ. Эдгээр компаниуд маань улсынхаа эдийн засагт хувь нэмрээ оруулж, Үндэсний шилдэг татвар төлөгч аж ахуй нэгжүүд төрөн гарсан. Ер нь бизнес эрхлэгчдээ Оюутолгой компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оруулахыг зорьдог доо. Тэнд боломжууд байна. Тухайн аж ахуйн нэгжүүдийн чадавхыг дээшлүүлье. Сургалт, үйл ажиллагаа чухал байна. Дэлхийн топ уул уурхайн компанийн үйл ажиллагааг том соёл авч явж байна. Энэ соёлд нутгийн иргэд, аж ахуйн нэгжүүд суралцаж байна. Энэ нь Ханбогдын хөгжилд хувь нэмэр оруулж байгаа нь үнэхээр бахархам.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.