Монголчуудад эрт дээр үеэс угийн бичгийг хөтөлж байсан арвин их туршлага бий. Нийгмийн хөгжил, дэвшил, технологийн эрин зуунд хуучин уламжлалт цаг үеийн цаасан хэлбэрээр хөтлөх зан үйлд шинэчлэл (инноваци) хийх зүй ёсны шаардлага бий боллоо.
Уламжлалт ёсоор угийн бичиг хөтөлдөг зан үйл алдагдаж ирсэн энэ цаг үед угийн бичиг хөтлөх программ бүтээж монгол хүн, өрх бүр үе удмаа мэдэж танин, мөнхлөн дархлах боломж олгосон нэгэн эрхэмтэй та бүхнийг танилцуулъя.
Угийн бичгийн бүтээх загварыг цахим хэлбэрт шилжүүлэн бүтээсэн Орд Дата Софт /ODS/ компанийн үүсгэн байгуулагч, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн багш Тэрбишийн Батхуягтай ярилцлага өрнүүллээ.
-Угийн бичиг хөтлөх цахим системийг та яагаад зохиох болсон бэ?
- Би энэ системийг ганцаараа бүтээсэн юм биш ээ. Манай баг, хамт олны хөдөлмөр бөгөөд хамтарсан зохиогчийн эрхтэй. Миний зүгээс техник технологи, ерөнхий шаардлага, аргазүй, технологийн шийдэл, маркетинг, удирдлагаар хангаж ажиллаж байна. Мэдээж орон нутагт цус ойртолт их байгаа асуудал нийтэд ил тод болоод удаж байна. Энэ талаар төр засаг хууль тогтоомж, дүрэм журам баталж байгаа байх. Бидний зүгээс энэ асуудлыг шийдэх зорилгоор мөн бүтээлээ бизнес модель, инноваци болгох үүднээс энэхүү системийг бүтээх болсон юм.
-Цахим систем гэдгийг тодруулж өгөөч?
Цахим систем гэдэг нь нэг үгээр хэлбэл компьютер интернетийн орчинд ажиллах боломж гэж ойлгож болно. Одоо цагт банкны систем, сургууль, гааль татвар, уран зураг, дуу хөгжмийн бүтээлүүд бүгд цахим хэлбэрт шилжиж байна. Үүний тод жишээ болсон маш олон систем, бүтээгдэхүүнүүд байгаа. Олон улсад цахим мөнгө буюу койн, метавэйрс буюу хиймэл газар орон үүсгэх төсөл рүү бүгд хошуурч байна. Монголчууд гадны инженерүүдээс дутахгүй олон төрлөөр хийж чадаж байна.
-Систем дээрээ угийн бичгээ яаж хөтлөх вэ?
-Dnadeed.com гэсэн хаягаар ороод андройд (android) эсвэл айпойн (iphone) -ий аль нэгийг сонгож, суулгах заавар харна. Системээ утсандаа суулгасны дараа бүртгэх гэсэн хэсэг рүү орж бүртгүүлээд угийн бичгээ хөтөлнө. Мөн интернетэд холбогдсон зөөврийн болон суурин компьютероос dnadeed.com гэсэн хаягаараа ороод хөтлөөд байх боломжтой. Систем дотроо заавар гэсэн хэсэгт яаж хөтлөх талаар бичлэг байршуулсан. Богино хугацаатай бичлэгүүд байгаа учраас ямар нэгэн асуудал гарахгүй.
-Цахим угийн бичгийн мэдээллийг та хэрхэн хамгаалах вэ?
-Үндэсний дата төв дээр сервер байршиж байгаа. Хамгаалалтын тал нэмэлтээр гэрээ байгуулж ажиллана. Мөн системээ хамгаалах тал дээр блокчейн технологи суурилсан механизм шийдэл гаргасан. Нөгөө талдаа хүн өөрийн нууц үгээ зохистой байдлаар хамгаалах анхааруулга өгөх боломжтой.
-Хувь хүний нууцын тухай хууль гарч байгаа. Энэ тал дээр та юу бодож байна вэ?
Шинэ хуулийн хүрээнд нэлээд мэдээллийг хувь хүний нууцаар бүртгэж авсан байсан. Бид энэ тал дээр цахим угийн бичиг хөтлөхөд хууль зүйн санамж оруулж өгсөн байгаа. Хувь хүн өөрөө хүсээд мэдээлэл оруулаад үйлчилгээгээ бүрэн авах эсэх нь хэрэглэгчийн эрхийн асуудал болов уу.
-Цахим угийн бичиг бүтээх системийн хүрээнд ямар үр дүн гарах боломжтой вэ?
Сайхан асуулт байна. Баярлалаа
- Угийн модоо 4 янзын хэлбэр болох босоо, хэвтээ, дугуй, жагсаалт гэсэн загвараар харах;
- Цахим угийн бичгээ намтар оруулсан байдлаар хэвлэх;
- Хүний амьдарч байгаа орон нутгийг газрын зураг нь дээр тэмдэглэгээ хийх боломж, хамаатан садангууд хаагуур нягтарч суурьшсан байдлыг харах;.
- Цахим угийн бичигт хэдэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс байгаа график байдлаар;
- Цахим угийн бичигт төрсөн, дагавар, бутач, өргөмөл хэдэн хүн байна график байдлаар
- Нас барсан байдал жамаар ёсоор, хорт хавдар, ковид гэх мэтийг график байдлаар;
- Шашин шүтлэг, Төрсөн газар орон, боловсрол, ажил, эрүүл мэнд, шагнал, шийтгэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийг график байдлаар
- Хань ижлийн тайлангуудад ямар аймгийн хүмүүстэй суугаад байна, худ ураг боломж байгаа хүмүүс ямар шалтгаанаар нас барсан, ямар яс үндэс хүндтэй суугаад байна гэх мэт олон төрөл зүйлийн тайланг шууд хэвлээд авах боломжтой
-Цахим угийн бичгээ хөтлөхдөө юуг анхаарах ёстой вэ?
- Аавын төрөл, ээжийн төрөл садан гэж ялгаатай байдаг. Энэ хоёр хүний угийн бичгийг хамт хөтөлж болохгүй. Тус бүрдээ угийн модны зураглал гарах учраас өөр өөр хаягаар бүртгүүлээд хөтлөх хэрэгтэй. Мөн програмд зөвхөн өөрийн и-мэйл хаяг, нууц үгээрээ нэвтэрч өөрийн угийн бичгийг үзнэ. Бусад хүний мэдээлэл харах боломжгүй.
-Есөн үе гэж ярьдаг тэгвэл энэ систем нийт хэдэн үе хөтөлдөг вэ?
-Хүн өөрөө хүсвэл дээшээ, доошоо хэдэн ч үеэ хөтөлж явах боломжтой. Яг одоогоор хязгаар тогтоосон зүйл байхгүй. Жишээлбэл бид судалгаандаа Чингис хааны угийн бичгийн 34 үеийг туршилтаар ашиглаж байна. Олон улсын системүүд угийн модны үе, бүртгүүлж байгаа хүний тооноос хамаарч үнэ нь нэмэгдэг. Манайх шинээр гарч байгаа учраас хэрэглэгчээ татах үүднээс чөлөөтэй болгосон байгаа.
- Та нар системдээ үнэ тогтоох уу ?
Бид бизнесийн үйлчилгээ үзүүлж байгаа болохоор жилийн 40,000 төгрөгөөр үйлчилгээ үзүүлнэ гэж ярилцаж тохирсон. Шинэ хэрэглэгчдээ 2022 оны 3 сарын 1 хүртэл 5-10 жилийн төлбөрөө 50%-аар хөнгөлөхөөр болсон.
- Ижилхэн төрлийн системийн судалгаа хийсэн үү?
Олон улсад ийм төрлийн програм хангамж олон байгаа. Ерөнхийдөө хоорондоо хөгжил, бүтэц, төлбөр тооцоо, системээрээ ялгаатай. Сарын төлбөр есөн доллар байх ба жилийн төлбөр 60-200 долларт хэлбэлздэг. Манайд компьютерт суулгадаг аппликейшн хэлбэрээр байгаа, харин онлайн хэлбэр олж харсангүй. Хүмүүс хувиараа гэр бүлдээ зориулаад систем зохиолгодог байх л даа. Монголчууд ёр нь нутаг ус гэдэг тал руугаа сэтгэлтэй хүмүүс шүү дээ.
-Цахим угийн бичиг хэрэгжүүлэхийн тулд юу хийх вэ?
Манайд цахим угийн бичгийг идэвхтэй хэрэглэх 200-300 мянган хүний зах зээл байгаа гэж харж байгаа. Ямарваа нэг бизнес харилцан итгэлцэл дээр тогтдог. Олон нийтийн итгэлийг бий болгох үүднээс урт хугацаанд тууштай цахим угийн бичиг хэрэгжүүлэх бодол байна. Мэдээж эдийн засгийн эргэлтэд ороход урт удаан оршин тогтох учраас:
1. Энэхүү программ хэрэгжүүлэхийн тулд хот, аймаг, сум, дүүрэг, орон нутгийн удирдлага мөн бүх шатны сургалтын байгууллагатай хамтарч сургалт зохион байгуулна.
2. Жил бүр сар шинийн гурванд удам судраа хөтлөх өдөртэй болгох тал дээр хууль санаачлах эрхтэй хүмүүст санал бичиг хүргүүлнэ.
3. Мөн бие биенээ гишүүнчлэлээр урих тогтолцоо бий болгож жилийн төлбөрөөс 20 хувийг цалин байдлаар урилга илгээж, сургалт явуулсан хүмүүстээ цалин болгож өгнө.
Жич: Урьж байгаа Батын болон бусад хүний мэдээлэл хоорондоо харагдах боломжгүй.
Жишээлбэл Бат ангидаа байгаа 30 хүүхдэд цахим угийн бичиг хөтлөх системээ зааж, өөрийн эрхээр, зөвшөөрлөөр системд урина. 30 хүүхдээс 10 хүүхэд идэвхтэй хэрэглэгч болж нэг жилийн системийн төлбөрөө 10*40,000=400,000 төлөв. Эндээс Батад манай байгууллага 20 хувь болох 80,000 төгрөгийг систем цалин болгон өгнө.
4.”Цахим угийн бичгээ хэр сайн хөтлөх вэ” улсын хэмжээний уралдаан зарлана гэх мэт бодсон зүйл олон байгаа. Цаашлаад бид олон улсын зах зээлд цахим угийн бичиг системээ гаргах судалгаа хийж байна.
-Цахим угийн бичгийн талаар хэрхэн холбогдох вэ?
- Мэдээлэл өгөх болон хамтран ажиллах тал дээр нээлттэй. Надтай 99858233, 99062437 утсаар буюу info@dnadeed.com хаяг болон “ЦАХИМ УГИЙН БИЧИГ” фейсбүүк пэйж хуудсаар холбогдож болно.
Усан бар жилдээ Элгээрээ энх амгалан
Төрлөөрөө төвшин амгалан байх болтугай.