Сэтгэл гутрал, аз жаргал, уур бухимдал ба ховсын талаар сэтгэл засалч эмч, клиникийн профессор Д.Эрдэнэбаатартай ярилцлаа.
-Олны танил зарим хүн сэтгэл гутралд орсон гэж мэдээлдэг. Харин иргэд юу дутлаа гэж гутардаг юм байна аа хэмээн гайхан хүлээж авах нь бий. Ярилцлагаа сэтгэл гутралын шалтгаан юу вэ гэдгээс эхэлье.
-Ямар ч хүн сэтгэл гутралд орох магадлалтай. Учир нь тухайн хүний сэтгэл зүйн дархлаа, ачаалал даах босгыг давсан, удаан хугацааны эсвэл богино хугацаанд маш хүчтэй сэтгэлзүйн цохилт авбал сэтгэл гутралд орно.
Тиймээс энэ нь тухайн хүний эдийн засаг, нийгмийн байр сууринаас үл хамаардаг. Хүн болгон сэтгэл гутралд орох эрсдэл бий. Тэр тусмаа алдар хүндтэй хүмүүсийн эрсдэл улам өндөр. Тэд нэр хүндийнхээ дагуу илүү их ачаалал үүрдэг, сэтгэлзүйн дарамтад өртдөг. Наад зах нь нийгмийн сүлжээгээр янз бүрийн халдлагуудад илүү их өртөх учраас сэтгэцийн эрүүл мэнд нь эрсдэлд ордог. Тиймээс энгийн хүмүүсээс магадгүй илүү цочромтгой болсон байх талтай.
-Зарим хүн би стрессдчихлээ, депресст орчихлоо гэдэг. Эдгээрийн ялгаа юу юм бол?
Стресс удаан үргэлжилбэл, тухайн хүн стрессээ тайлахгүй байвал дараагийн үе шат нь депресс буюу сэтгэл гутрал, түгшилт, айдас сэтгэл зүйн шалтгаант янз бүрийн өвчнүүд болж даамжирдаг.
-Стресс нь хүчдэл гэсэн утгатай англи үг. Тухайн хүний бие махбод буюу сэтгэцийн эрүүл мэндэд заналхийлж байгаа хүчин зүйл, төлөв байдлыг стресс гэнэ. Стресс удаан үргэлжилбэл, тухайн хүн стрессээ тайлахгүй байвал дараагийн үе шат нь депресс буюу сэтгэл гутрал, түгшилт, айдас сэтгэл зүйн шалтгаант янз бүрийн өвчнүүд болж даамжирдаг.
Сэтгэл гутралын үед бол хүн сөрөг бодолтой, идэвхгүй, өөрийгөө үнэлэхгүй, шийдвэр гаргах чадваргүй, өөртөө сэтгэл дундуур болдог. Мөн маш их өвчирхөх буюу өвчин хэлэмтгий хам шинжтэй байна.
-Ийм байдалд хүргэдэг хүчин зүйлс юу вэ?
-Тухайн хүнд үзүүлж буй бүхий л сөрөг, эерэг хүчтэй нөлөө стресст оруулдаг. Янз бүрийн өвчнүүд, санхүүгийн хямрал, сургууль шилжих, хэн нэгний сэтгэлзүйн дарамт хүчирхийлэл, нийгэмд болж байгаа сөрөг үйл явдлууд, цар тахлын талаарх мэдээллүүд, гэр бүлийн асуудлууд гэх мэт.
Сөрөг шалтгаануудаас гадна эерэг стресссийн шалтгаан болох ямар нэг шагнал авах, шинэ байранд орох, шинэ сургуульд орох, албан тушаал ахих гэх мэт сайхан үйл явдал ч стресст оруулдаг. Эдгээрийн бие махбодод үзүүлдэг үр дагавар яг адилхан.
-Таны үйлчлүүлэгчдэд ямар зовиур түлхүү илэрч байна вэ?
-Стресстэй холбоотой янз бүрийн өвчнүүд болох түгших эмгэг, сэтгэл гутрал, нойргүйдэл гэх мэт өвчин байна. Нөгөө талаар нийгмийн стрессээс үүдэлтэй гэр бүлийн зөрчлийн асуудлууд их гарч байна. Хүүхдийн хүмүүжлийн асуудал, архи, компьютерын донтолт бас орно.
-Сэтгэл гутрал, түгших эмгэг, айдсын талаар судалгаа байдаг уу?
-Ер нь бол судалгаа байнга хийдэг. “Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв”-өөс хийсэн, цар тахлын үеийн нэлээн том судалгааг ноднин хийсэн. Энэ судалгаанд коронавирусын цар тахлын үед гурван хүн тутмын нэг нь ямар нэгэн сэтгэлзүйн асуудалтай гэжээ. Үүнд нөгөө л айдас, гутрал, түгшилт байна.
20-р зууны сүүлийн үед Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 21-р зуунд сэтгэл гутрал тахлын хэмжээнд хүрнэ гэж анхааруулжээ.
20-р зууны сүүлийн үед Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 21-р зуунд сэтгэл гутрал тахлын хэмжээнд хүрнэ гэж анхааруулжээ. Үнэхээр ч тийм болж байна. Үүний үндэс нь удаан хугацааны стресс юм.
-Сэтгэл гутрал, айдас, түгшүүрээр өвчилсөн хүмүүс эдгэрэх үү?
-Эдгэрнэ. Өвчнийхөө хүнд хөнгөнөөс, үргэлжилсэн хугацаа, тухайн хүний өөрийн сэтгэл зүйн онцлог, хэв маягаас хамаарах ч удаан хугацааны эмчилгээ шаарддаг. Эмийн эмчилгээ дангаараа хийх тохиолдол ч бий. Гэхдээ эмийн эмчилгээ, сэтгэл заслыг хавсарч хийвэл илүү хурдан үр дүнд хүрнэ.
-Ийм өвчтөнүүдтэй гэрийнхэн нь яаж харилцах ёстой вэ?
-Юу ч болоогүй юм шиг энгийнээр харилцах нь хамгийн оновчтой. Тэднийг үл тоовол гутарсан учир илүү хүндрэх эрсдэлтэй. Гэхдээ хэт халамжлаад, анхаараад бөөцийлөөд байвал өвчний хоёрдогч эрх ашиг буюу өвчирхөх хам шинж үүсэж болзошгүй. Тодруулбал тухайн хүн эдгэрэхийг хүсэхгүй, байнга зовуураа тоочоод өөрөөсөө янз бүрийн өвчний шинж тэмдэг хайн, түүндээ итгэчихдэг. Тийм болохоор энгийн хүнтэй яаж харилцдаг уу тэгж л хандах нь хамгийн оновчтой.
-Та сэтгэл гутралд орсон хүмүүст зөвлөгөө өгөөч?
-Хөнгөн хэлбэрийн хариу урвалын сэтгэл гутралын үед зөвлөгөөгөөр засаж болно. Найз нөхөдтэйгөө уулзах, уул хаданд гарах, хоббитой болох, дуулж бүжиглэх нь үр дүнтэй. Спорт маш чухал ач холбогдолтой.
Харин дунд буюу хүнд хэлбэрийн сэтгэл гутралд гарцаагүй эмчилгээ хэрэгтэй. Мөн дотоод шалтгаант гутралын үед эмийн эмчилгээг сэтгэл засалтай хавсарч хийх хэрэгтэй.
-Сэтгэлзүйн өвчин улирлаас хамаардаг уу?
-Хамаарна. Хавар намар шилжилтийн улирал юм. Зун сайхан налайсан хүмүүс намар өвлийн бэлтгэлээ базааж эхэлдэг.
Амархан уурлах, хурдан ядрах, нойр хөнгөрч хөвсөлзөж эхэлбэл, магадгүй биеийн энд тэнд чинэрэх бадайрах шинжүүд илэрвэл, хүнтэй харилцахаас дургүй хүрээд эхэлбэл би ер нь биш болж байгаа юм байна гэж бодох хэрэгтэй.
Хүн ажил, хичээлдээ орж ачаалал нь нэмэгддэг. Энэ үед хүн ямар нэг хууч өвчинтэй байвал сэдрэх магадлалтай. Мөн өвөлжин бие махбод, сэтгэл санааны нөөцөө шавхаж дуусгачихсан бие хавар сульддаг. Яг тэр үед дахин хууч өвчин сэдэрч болно. Хүний амьдрал ийм л мөчлөгтэй. Эрүүл хүмүүс ч хавар тамир тэнхээ нэмэх шаардлагатай болдог.
-Ямар шинж тэмдэг илэрвэл “За, би болохоо байж дээ” гэж ойлгож, өөртөө анхаарах ёстой вэ?
-Амархан уурлах, хурдан ядрах, нойр хөнгөрч хөвсөлзөж эхэлбэл, магадгүй биеийн энд тэнд чинэрэх бадайрах шинжүүд илэрвэл, хүнтэй харилцахаас дургүй хүрээд эхэлбэл би ер нь биш болж байгаа юм байна гэж бодох хэрэгтэй. Эмнэлэг сувилалд хэвтэж, арга хэмжээ авч болно. Мөн спорт, иог, бясалгалаар хичээллээрэй.
-Ер нь сэтгэл зүйн дархлаагаа сайжруулах арга замууд юу вэ?
-Сэтгэл зүйн дархлаа эхийн хэвлийд байх үеэс, урагт төлөвшиж эхэлдэг. Ээж тайван, ээж аавын харилцаа сайхан, зөв хүмүүжүүлэх мэдлэг чадвартай, хүүхдэдээ багаас нь хайрыг хангалттай мэдрүүлж, багаас нь өөрөөр нь шийдвэр гаргуулж, хүмүүстэй нийгэмтэй харилцуулж, ачааллыг даван туулах чадвартай болгож хүмүүжүүлбэл тэр хүн ирээдүйд сэтгэлзүйн дархлаатай болж төлөвшдөг. Хүчирхийлэлтэй гэр бүлд өссөн, хаягдсан хүүхэд, хэт эрхлүүлсэн, харшилдсан байдлаар өсвөл сэтгэл зүйн дархлаа харьцангуй сул болдог.
-Сэтгэлзүйн дархлааг яаж оношилдог вэ?
-Олон янзын сорил бий. Мөн мэргэжлийн сэтгэл засалч эмч нар, мэргэшсэн сэтгэлзүйчид ярилцлагаар оношилдог.
-Сүүлийн үед хүмүүс нойргүйдэх нь их болжээ. Ийм хүмүүс сэтгэлзүйн ямар нэгэн асуудалтай гэсэн үг үү?
-Нойргүйдэл бол стрессийн, айдас түгшилтийн, сэтгэл гутралын, шизофренигийн үндсэн шинж тэмдгүүдийн нэг. Нөгөө талаар бие даасан “F51” нэртэй нойргүйдлийн өвчин бий. Нойргүйдэлтэй хүн хүссэн хүсээгүй сэтгэлзүйн ямар нэгэн өөрчлөлтөд орно. Наад зах нь ууртай, сэтгэл санаа нь тогтворгүй болдог. Магадгүй айдастай болдог, тодорхой хэмжээний гутрал илэрч байдаг. Тиймээс нойргүйдэл илэрвэл даруй арга хэмжээ авах хэрэгтэй.
Шинжилгээгээр өөрчлөлтгүй атлаа зовуур илрээд байвал дийлэнх тохиолдолд сэтгэцийн, сэтгэлзүйн шалтгаант ямар нэгэн өвчин эмгэг байдаг.
-Өвдөөд онош тодроогүй хүмүүс бөөд их ханддаг. Бөөгөөр явсан хүмүүс танд хандаж байна уу?
-Маш их ирдэг. Сэтгэцийн талын зарим өвчин эмгэгийн үед олон эрхтэн тогтолцооны өөрчлөлт, зовуур илэрнэ. Тухайлбал зүрх дэлсэх, амьсгал давчдах, даралт ихсэх, толгой өвдөх, ойчих гэж байгаа юм шиг мэдрэмж төрөх, сэтгэл санаагаар унах, гутрах шинж тэмдгүүд илэрдэг.
Зүрх судасны дотоод шүүрлийн, эмэгтэйчүүдийн гэх мэтчилэн шинж тэмдгийг дурдаж болно. Энэ үед сэтгэл түгшилт үү, сэтгэл зүйн шалтгаант бие махбодын өвчин үү гэдгийг бусад салбарын эмч нарын дийлэнх нь харамсалтай нь мэддэггүй. Зүрх судасны, дотоод шүүрлийн, эмэгтэйчүүд, мэдрэлийн эмч нар маань үүнд анхаараасай.
Шинжилгээгээр өөрчлөлтгүй атлаа зовуур илрээд байвал дийлэнх тохиолдолд сэтгэцийн, сэтгэлзүйн шалтгаант ямар нэгэн өвчин эмгэг байдаг. Ийм үед шууд сэтгэл засалч эмч рүү явуулах нь хамгийн оновчтой.
ДӨНГӨЖ ТӨГССӨН СЭТГЭЛ ЗҮЙЧ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ НЬ ЁС ЗҮЙН ХУВЬД ЗОХИМЖГҮЙ
-Сэтгэл зүйч, сэтгэл засалч нар ялгаатай юу?
-Сэтгэл зүйчид бакалавр зэрэгтэй байдаг. Харин сэтгэл засалч эмч нар анагаахын их дээд сургуулийг зургаан жилийн бакалавраар хүний их эмчээр төгсөөд, сэтгэцийн эмгэг судлалын резиденсийг хоёр жилд дүүргэж, сэтгэл заслын курсэд зургаан сар суралцдаг. Үндсэндээ есөн жилийн дараа сэтгэл засалч болдог.
Иймд сэтгэл судлаачдад өнөөдрийн нөхцөлд хүнтэй ажиллах дадлага харьцангуй сул байдаг бол сэтгэл засалч эмч нар гүн түвшинд, удаан хугацаанд бэлтгэгдэг гэсэн үг.
Сэтгэл засалчдын нийгэмлэгийн дүрэмд дор хаяж 2000 цаг дадлага хийсний дараа л зөвлөгөө өгөх эрхтэй болдог.
-Тэгвэл сэтгэл зүйчид хүмүүст зөвлөгөө өгөх нь зөв үү?
-Таны асуулт маш тулгамдсан асуудал. Яагаад гэхээр гаднын орнуудад сэтгэл зүйн зөвлөгөө өгөхийн тулд ийм хичээлийг тэдэн цаг үзэх ёстой гэсэн өндөр шалгууртай. Сэтгэл зүйн зөвлөгөөг тусгай хянагч багш ахлах багшийн хяналтад өгнө. Тэр багш маш туршлагатай байх ёстой. Дэлхийн Сэтгэл засалчдын нийгэмлэгийн дүрэмд дор хаяж 2000 цаг дадлага хийсний дараа л зөвлөгөө өгөх эрхтэй болдог.
Манайд энэ тогтолцоо байхгүй. Тиймээс дөнгөж төгссөн залуус зөвлөгөө өгдөг. Энэ бол ёс зүйн хувьд, хууль эрхзүйн хувьд ч хүлээн зөвшөөрөмгүй зүйл. Хүний эрүүл мэндтэй холбоотой асуудал шүү дээ.
-Тэгвэл ямар хүмүүс сэтгэл засалч эмчид, ямар нь сэтгэлзүйчид очих ёстой вэ. Ялгааг нь сайн тайлбарлаад өгөхгүй юу?
-Сэтгэлзүйн тулгамдсан асуудал ба уур, энгийн түвшний айдас, хувь хүн хоорондын зөрчилтэй хүмүүс сэтгэлзүйчээс зөвлөгөө авна.
Сэтгэл заслын эмчилгээг сэтгэцийн завсрын эмгэг, стрессийн шалтгаант янз бүрийн эмгэгтэй, сэтгэлзүйн тулгамдсан нэлээд хүнд асуудалтай хүмүүст хийдэг. Энэ эмчилгээ зөвлөгөөнөөс өөр. Энэ нь шууд хүний оюун ухаан буюу үл ухамсарлахуйд нөлөөлөх арга техниктэй. Гэхдээ сэтгэл засалчид ч зөвлөгөө өгөх боломжтой.
Аз жаргалтай амьдарна гэдэг нь тухайн хүний хандлагаас маш их хамаарна.
-Гадны оронд сэтгэл зүйн асуудал үүсэхэд шууд сэтгэлзүйч рүү очдог. Монголд сэтгэлзүйчдэд хэр олон хүн ханддаг вэ. Ямар хүмүүс ирдэг вэ?
-Сүүлийн үед бидэнд хандах нь нэмэгдсэн. Юм уншдаг, мэддэг болсон учраас оношлуулахын тулд ирдэг хүмүүс нэмэгдэх шинжтэй байна. Манай хүүхэд ямар байна, сэтгэлзүйг нь оношлуулъя гэх хүмүүс ч ирдэг.
ХОВС БОЛ ХҮНИЙ ҮЛ УХАМСАРЛАХУЙ РУУ НЭВТРЭХ АРГА ТЕХНИК ЮМ
-Та олон жил сэтгэл засалчаар ажилласан. Ер нь яаж аз жаргалтай байх вэ, аз жаргал юу вэ. Аз жаргалын хэмжүүр юу вэ?
-Сайхан асуулт байна. Аз жаргал гэдэг бол бие махбод сэтгэл санааны амар амгалан, эрүүл тайван, сэтгэл хангалуун байдлыг хэлдэг. Аз жаргалтай амьдарна гэдэг нь тухайн хүний хандлагаас маш их хамаарна. Аливаад эергээр ханддаг, дайчин, чухал биш зүйлийг орхиж чаддаг хүн аз жаргалтай амьдрах чадвар өндөртэй байна.
Харин сөрөг, гутранги, сэтгэлзүй нь хэлбэлздэг хүний аз жаргалтай амьдрах магадлал багасдаг.
Гэхдээ мэдээж тэр хүн үнэхээр аз жаргалтай амьдрахыг хүсэж байвал сэтгэлзүйн хандлагаа өөрчлөх боломжтой. Хувь хүний янз бүрийн хөгжлийн сургалтууд зохиож байна, ном зохиол байна, сэтгэл заслын эмчилгээ ч тодорхой үүргийг гүйцэтгэдэг.
-Уур бухимдлаас яаж ангид байж, уураа яаж удирдаж сурах вэ?
-Уур хүн болгонд бусад сэтгэл хөдлөлийн адил байж ирсэн. Уур ихтэй юу уур багатай юу гэдэг ойлголт байна. Энэ нь тухайн хүний сэтгэлзүйн онцлог, хандлага, төлөвшлөөс хамаардаг.
Бусдыг уучилж чаддаг, ойлгож ухаардаг хүмүүс харьцангуй бага уурлана. Бусдын байр суурийг, тэр дундаа өөрийн байр сууриа ойлгодоггүй, хүндэлдэггүй, хүлээн зөвшөөрч чаддаггүй, эсэргүүцдэг хүмүүс уур ихтэй байдаг. Уур хүнийг маш их зовоодог учир уураас болж шаналж байгаагаа мэдэрч ойлговол үүнийг засаж болно.
Ийм хүмүүст зөвлөхөд амьсгалын дасгал бий. Амьсгалаа авахдаа хэвлийгээ төмбийлгөж, 3-5 секунд амьсгалаа түгжин, хэвлийгээ хотойлгож амьсгалаа гаргаад дахин түгжинэ. Амьсгал түгжих үед цусан дахь нүүрсхүчлийн хий нэмэгддэг. Энэ хий тархин дахь нойрны төвийг цочроодог.
Нойрны төвийн хажууд сэтгэл хөдлөлийн төв байрладаг. Түүнд нөлөөлснөөр хүнийг тайвшруулдаг юм.
-Ярилцлагынхаа төгсгөлд та манай уншигчдад ховсын талаар тайлбарлаж өгнө үү?
-Ховс их нууцлаг ид шидтэй зүйл шиг санагддаг. Гэхдээ энэ нь тодорхой аргаар хүний оюун ухааны хяналтыг сулруулаад, хүний үл ухамсарлахуй руу нь нэвтрэх техник юм. Хүнийг трансын буюу хагас нойрмог байдалд оруулж эсвэл гүн нойронд оруулж байгаад далд ухамсар гэгдэх үл ухамсарлахуй руу нь орж, тулгамдсан асуудлыг шийдэж өгөх арга юм.
-Маш дэлгэрэнгүй мэдээлэл, үнэтэй зөвлөгөө өгсөнд баярлалаа.