Манай эриний өмнөх VII зуунд Вавилон Эртний Дорнодын хамгийн том, хамгийн баян хот байжээ. Тус хотод гайхамшигт барилга байгууламж олон байснаас хамгийн алдартай нь хааны ордны домогт "Дүүжин цэцэрлэг" юм. Өдгөө Иракийн нийслэл Багдад хотоос 90 километр зайтай Вавилон хотын балгас байдаг.
Ертөнцийн гайхамшгуудад багтдаг "Дүүжин цэцэрлэг" нь Ассирийн Семирамида хатан хаантай холбоотой гэж грекийн түүхчид үздэг байна.
Сирийн хааны шадар түшмэл Оннес зугаалан явахдаа үзэсгэлэн төгс Семирамида (Шаммурамат) бүсгүйг харан дурлаж гэргийгээ болгож тэд хоёр хүүтэй болжээ. Энэ үед хөрш Бактри улс руу довтолсон Оннес удтал тулалдаад хүч оюун ухаан мохосдож эхнэрээ дуудуулсан аж. Семирамида бүсгүй аян дайнд мордохдоо өмсөхөд эр, эм нь үл мэдэгдэх хувцас хийлгэж нөхөр дээрээ иржээ. Тэгээд дайсны бэхлэлтийн хамгийн хүчтэй хэсэг рүү дайралт хийж цайзыг эзэлжээ. Түүний хатан зоригийг Нин хаан бахдаж шадар түшмэл Оннесийг эхнэрээ шилжүүлэхийг ятгаж оронд нь төрсөн охин Сосанаг гэргий болгон өгөхөө амалжээ. Эхнэртээ хайртай Оннес хааныхаа гуйлтыг хүлээж аваагүй учир нүдээ сохлуулж нас барсан гэдэг.
Нин хаан ийнхүү Семирамидаг хатнаа болгож хүүтэй болсон авч төдөлгүй бие барж түүний оронд хатан нь хаан ширээнд заларчээ. Олон эр гэрлэхийг гуйсан ч Семирамида хатан хаан ер зөвшөөрөөгүй бөгөөд ажилсаг, зоригтой тэрээр өөд болсон хааныг үйл ажиллагаагаараа давахыг зорьж Евфрат мөрний эрэг дээр хүчит хэрэм цамхагуудтай, мөрнийг дамнуулсан сүрлэг гүүртэй Вавилон нэртэй хот сүндэрлүүлжээ. Мөн хотын эргэн тойронд байсан намгийг хатааж хотын төвд Бела бурханд зориулж сүм бариулжээ. Тэрчлэн Бага Азид орших Лиди улс хүрэх долоон зөрөг замыг хад асгатай уул дундуур гаргаж, харилцаа холбоог өргөжүүлжээ.
Үүний дараа Семирамида хатан хаан дайн өдөөж Миди, Перс, Египет, Ливи, Этиоп улсуудыг дараалан байлдан дагуулсан боловч Энэтхэгт халдан довтлоод ялагджээ. Энэ дайн нь 13 жил үргэлжилсэн аж. Энэ үед хүү нь эрийн цээнд хүрч хаан ширээнд залрахыг хүсэхэд Семирамида эрх мэдлээ шилжүүлжээ. Вавилон хотын чимэг болох хааны дөрвөн давхар том ордонд томоохон засвар хийлгэж түүний зүүн хойд хэсэгт дүүжин цэцэрлэгийг байгуулжээ. Ордны давхар бүрийн доторх тасалгаа бүрийн дор байх өндөр, өргөн багануудаар тулсан тагт дээр дүүжин цэцэрлэгийг бий болгожээ.
Ховор мод анхилуун үнэртэй цэцгүүдтэй үзэсгэлэн төгс цэцэрлэг нь элсэн цөлийн халуу төөнөсөн Вавилон хотыг үнэхээр ертөнцийн гайхамшиг болгож чадсан гэдэг. Энэхүү хааны ордон дорно зүгийн байдлаар баян тансаг янзалж чимсэн нийтдээ 52 мянган хавтгай дөрвөлжин талбай бүхий 172 танхим өрөө тасалгаатай байжээ. Персийн хаанчлалын үед л энэ ордон эзгүйрч хоосорсон гэдэг. Гэвч IV зуунд 16 жил дайтахдаа ганц ч удаа ялагдаж үзээгүй алдарт жанжин Александр Македонский энэ ордонд байрлаж байсан түүхтэй. Цэргийн суут жанжин ордны хааны танхим, дүүжин цэцэрлэгийн доод давхрыг өргөөгөө болгон байрлаж байсан түүхтэй.
Дүүжин цэцэрлэгийг олж илрүүлж хүн төрөлхтөнд танилцуулсан хүн бол 1855 онд төрсөн Германы эрдэмтэн Роберт Кольдевей юм. Уран барилгач, яруу найрагч, хуучныг судлаач, түүхч, хамгийн сонирхолтой нь суваг шуудууны ажил сонирхдог энэ том эрдэмтнийг Вавилон хотыг малтах ажилд томилон явуулсан нь аз болж "Дүүжин цэцэрлэг"-ийг олж нээн мөн хавар цагт эргээсээ 3-4 метр өндөр хальдаг Евфрат мөрний үерт автан сөнөснийг ч тогтоожээ.