gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     5.30
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 20
Зурхай
 5.30
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 5.30
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Бурхан гэж байдаг бол миний хүүхдийн эмнэлгийг л өөд нь татаасай

Эрүүл мэнд
2010-03-02
0
Twitter logo
0
Twitter logo
Эрүүл мэнд
2010-03-02

С.Цэзэн эмч уйлж байна. Энэ эмэгтэй Дархан-Уул аймагт “Хүслэн”  хүүхдийн хувийн эмнэлэг эрхэлдэг юм. Монголдоо анх хүүхдийн  эмнэлэг байгуулсан агаад 11 дэх жилдээ ажиллаж байгаа ч ихэд туйлджээ. Нийслэлд ч Дарханд ч  хүүхдийн эмнэлгийн ачаалал хэтэрсэн тухай ярьцгааж байна. Хүүхдийн хувийн эмнэлэг ачааллыг хугаслах гарц ч юм билүү. Үгүй дээ л  яагаад хүүхдийн хувийн эмнэлэг хөгжихгүй байгаагийн шалтгааныг олж сонсохоор түүний эмнэлгийг зорьсон юм. Гэр хорооллын наад захад оршдог “Хүслэн” эмнэлэг дарханчуудын брак гэж  нэрлэдэг хуучны нэг давхар байшинд байрлах аж. Ийнхүү С.Цэзэн эмчийг шалгаалаа.

-Та яагаад хүүхдийн эмнэлэг байгуулахаар шийдсэн юм бэ. Хүүхдийн эмнэлэг ашиггүй гэж ярьдаг юм билээ. Та юунд найдав?

-Анх 1999 онд хувийн эмнэлэг байгуулагдаж эхэлсэн юм. Аймгийн захиргаанаас “Та нар дунд хувийн эмнэлэг байгуулах хүн байна уу, төсөл хийгээрэй” гэсэн юм. Тэр үед  21 жил улсад ажиллаж, хүүхдийн сэхээний эмчээр 15 жил, зөвлөх эмчээр зургаан жил ажилласан байлаа. Мэргэжлээрээ гаршсан учраас хүүхдийн хувийн  эмнэлэг байгуулж үзвэл яасан юм бэ гэж бодсон. Төсөл хийгээд шалгарсан. 15 ортой хүүхдийн эмнэлэг Цэвээндулам эмчтэй хамтарч байгуулах боллоо. Хуучин төрөх байсан гурван давхар байрыг хувийн эмнэлгүүд зассан байсан. Тэнд байр түрээсэллээ. Хуучин төрөх газар дуудлага худалдаанд ороход 2005 онд одоогийн энэ байрандаа орсон.

-Гоо сайхан, эмэгтэйчүүд, шүдний хувийн эмнэлгүүд амархан өргөжиж байгаа харагддаг. Танай байрны нөхцөл хүүхдийн эмнэлэгт тийм ч тааламжтай биш юм аа?

-Бүх л юм  нь тааламжтай биш. Томчууд хувийн эмнэлэгт очоод хэвтчихдэг. Харин хүүхдэдээ тэр бүр мөнгө зарцуулдаггүй. Би эхлээд хоногийн мянган төгрөгийн төлбөртэйгөөр эмнэлэг нээсэн юм. Саяхныг хүртэл жил хэртэй 10 мянга  болголоо. Гэтэл хүмүүс төлбөр төлөх чадваргүй. Хүнд хүүхдийн эмчилгээний зардал маш өндөр. Төлбөрийн мөнгө эм тариандаа явж, надад илүү гарах юм байдаггүй. Өдий хүртэл есөн ажилтантай явсан. Гурав нь тэтгэвэрт гарлаа. Улсын эмнэлэг нэг хүүхдэд ор хоногийн мөнгө гэж даатгалаас 200 мянган төгрөг авна. Гурван хоног хэвтээд гарсан ч арав хоносон ч адилхан. Хувийн эмнэлгийн хувьд өнөө жилээс 82-92 мянган төгрөг ирдэг болсон. Үлдсэн 120 мянган төгрөгийг эцэг эхчүүдээс авах ёстой. 120 мянган төгрөгийн ор хоногийн мөнгө төлдөг эцэг эх эрэн сурвалжлаад олдохгүй. Намайг сайн эмч гэдгийг бүгд мэднэ. Хаалган дээр ирчхээд “Яанаа эмч ээ мөнгө байхгүй, улс руугаа явахаас” гэдэг. Улсын эмнэлэгт очоод гаднаас эм, тариа авах болдог ч тоодоггүй. Төрөөс хүүхдэд бүрэн гүйцэд тусламж үзүүлж чадахгүй байна. Би  халширч байна. 11 жил ингэж ажиллахад надад эксел машин ч байхгүй. Машин байтугай усны төлбөрт орчихсон яваа. Гэтэл арьс өнгө, эмэгтэйчүүд, уламжлалт хувийн эмнэлгийнхэн бүгд машинтай. Хүүхдийн мөнгө хасагдлаа, хэвтэх бололцоо байхгүй гээд байхаар нь би сая цагаан сараас хойш 5-6 мянган төгрөгийн төлбөртэй болгосон. Нэг хүүхэд хэвтээд гарахад 25-35 мянган төгрөг төлдөг. Гэтэл би нэг хүүхдэд үүнээс 5000 төгрөгийн илүү эмчилгээ хийдэг. Тэгээд л би өсч дэвжиж өөдөө гарч чадахгүй байгаа юм. 32 жилийн туршид би 50-60 мянган хүүхэд эмчилж, зөвлөгөө өгсөн. Хоёр, гурван жил ажиллуулаад эмнэлгээ хаадаг ч юм билүү гэж бодож байна.  (Тэр хоолой зангируулан хэлээд, нулимсаа арчив) Дархан-Уул аймаг хүүхдийн эндэгдэл багатайд тооцогдоход миний эмнэлгийн хувь нэмэр бий гэж боддог. Манай эмнэлэгт жилд 550 хүүхэд эмчлэгддэг. Бурхан гэж байдаг бол миний хүүхдийн эмнэлгийг л өөд нь татаасай.

-Яавал хүүхдийн хувийн эмнэлгүүд хөл дээрээ тогтох вэ?

-Улсын эмнэлэгт даатгалаас өгч байгаа ор хоногийн мөнгийг л улсын хувийн гэж ялгахгүйгээр бүрэн өгчих ёстой. Сайхан төслүүдэд хүүхдийн эмнэлгийг ч хамруулахад энэ эмнэлэг урагшаа явна. Өнөөдөр надад зургаахан мянган төгрөг өгөөд, тав хонож байгаа хүүхэд байна. Аймаар татдаг хүүхэд. Тавхан сартай тэр юугаа өгөх юм, надад. Гэтэл би тэр хүүхэдтэй зууралдаад, гурав хоног унтаагүй явж байна. Ийм өндөр хариуцлагатай учраас хүмүүс  айдаг. Би гэрийн утас, гар утсаа ерөөсөө хаадаггүй. Би эмнэлэг байгуулснаас хойш  5800 хүүхэд эмчилсэн. Эндэгдэл гараагүй. Эндэгдэл гарч болно л доо.

-Таны мөрөөдөл  юу вэ?

-Стандартад нийцсэн сайхан эмнэлэгтэй болох сон гэж мөрөөддөг.

-Та олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрүүдтэй хамтарч байв уу?

-Үгүй. Надад ах, дүү төрөл садан гэж байдаггүй. Арын хаалга байхгүй юм чинь хэн надад туслах вэ дээ.

-Дарханд хүүхдийн ямар өвчин зонхилж байна?

-Манайд онцлог хоёр төрлийн өвчин байдаг юм. Өвөл болохоор  амьсгалын замын үрэвсэл. Зун болохоор суулгалт өвчин зонхилдог.

Эдний эмнэлэгт ч бас ачаалал ихтэй байлаа. Хоёр ортой байдаг өрөөнүүдээ гурван ортой болгожээ. Сүүлд ирсэн хүүхдийг үзэж зөвлөгөө өгөөд буцааж байсан. “Эмнэлэгт үзүүлэхээр тоохгүй байна” гээд  хотын төвөөс ч ирж байгаа ээж байсан.

Ачаалал гурав дахин их байна

Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн эрхлэгч анагаах ухааны магистр, тэргүүлэх зэргийн их эмч Б.Шаравжамцтай ярилцлаа. Энэ эмнэлэгт ч бас ачаалал хэтэрч, коридортоо ор засан өвчтөн авч эхэлжээ. Бас хоёр гурван ч хүүхдийг буцааж байсан. Хүүхдийн тасгийн эрхлэгч ийнхүү ярив.

-Өнөөдөр нөхцөл байдал хүнд байна.  Уламжлалт цагаан сарын дараа томуу, томуу төст өвчин хүндэрч, уушигны хатгаагаар ирж хэвтэх нь их байна. Манайх 47 ортой тасаг. Өнөөдөр 105 хүүхэд хэвтэж байна. Ачаалал гурав дахин их байна. Эмч сувилагч, эм тариа бүх зүйл хүндрэлтэй байна. Бид өдий үед ийм ачаалал гардгийг тооцоод ор, цагаан хэрэгсэл эм тариа хүн хүчний нөөц төлөвлөж, өвчлөл ихэссэн үед 80-100 хүүхэдтэй үед хийх арга хэмжээг аваад төлөвлөсөн байдаг. Тэр дагуу ажиллаж байгаа. Энэ жилийн томуу, томуу төст өвчин маш амархан хүндэрч байна. Бараг хүүхэд  болгон уушгиндаа хэржигнүүртэй, хатгаатай ирж байна. Хүлээн авахаар үзүүлж, зөвлөгөө аваад буцсан хүүхэд 32, хэвтсэн хүүхэд 17 байна. Хоногтоо үзүүлж зөвлөгөө аваад буцаж байгаа хүүхэд 50-иад, хэвтэж байгаа нь 25-30 ингээд 75-80 хүүхдэд үйлчилж байгаа. Манай тасаг таван их эмчтэй.

-Урд нь хүүхдийн эмнэлэг ийм ачаалалтай ажиллаад байсан юм уу. Энэ жилээс гэнэт ачаалал ихэссэн юм уу?

-Урд нь ч ийм байсан. Энэ жил А хүрээний H1N1 халдвар гарсантай холбоотойгоор бүх сонин хэвлэл, эцэг эхчүүд, төр засгийн удирдлагууд анхаардаг болоод байгаа. Урьд  нь амьсгалын замын өвчин арваннэгдүгээр  сард гардаг. Мөн өдийд цагаан сарын дараа гардаг. Үйлийн үртэй эмч сувилагч нар үүрч гардаг шүү дээ. Нэг их эмч өдөрт 10-12 хүн үздэг. Гэтэл өдөрт 30, 40-өөр нь үзэхээр хүн л болсон хойно үдээс хойш ажлын чадвар муудна.

-Хүүхдийн эмчийн хүрэлцээ Дарханы нөхцөлд ямар байна?

-Муу л даа. Манай тасагт хамгийн залуу эмч 37 настай. Зун дадлага хийж байгаа  оюутнуудыг гуйгаад төлбөрийг чинь даая, төрийн сангаас сургая гээд байхад хүүхдийн эмч хийх хүн байгаагүй. Хариуцлага өндөртэй мөртлөө үнэлэгддэггүй мэргэжил. Хүүхдийн эмчийн ажлын үнэлгээг авч байгаа ачаалалтай нь холбож байж энэ мэргэжлийг хүн сонирхдог болно.

1970 онд 220 ортой хүүхдийн больницийг Дорнод, Дархан хоёрт барьсан байдаг. 1990-ээд оны дампуурлын үед төрөхийн барилгыг зараад төрөх, хүүхэд хоёрыг дунд нь хувааж өгөөд багтахаа байсан. Ирж байгаа хүүхдийг хэвтүүлэх газар байхгүй. Коридорт ор тавиад сууж байна. Өнөөдөр ч биш олон жил үргэлжилж байна. Төрөлт ихэссэн, ядууралтай холбоотойгоор хүүхдийн суурь өвчин их байгаа учраас одоо барьц алдаж байна.

Энэ жил бид 3150 хүүхэд  эмчилсэн байна лээ. Зөвлөгөө өгч  буцаасантайгаа нийлбэл жилд 6500-гаад хүүхдэд үйлчилж байгаа. Үйлчилж байгаа нь өнөө муу тав. Одоо 50-иас дээш настай нь тархиар нь хатгаад акт авна гэж намайг айлгаж байна. Энэ ажлыг чинь өөр эмч ирээд хийж чадахгүй. Энэ маягаар удаан явбал хүүхдээ үзүүлэх эмчгүй болно шүү.

-Төрөөс хүүхдийн эрүүл мэндийг даадаг ч бүрэн үйлчилгээ үзүүлж чадахгүй байна. Даатгалын хэлбэрийг өөрчлөх ёстой гэж үздэг үү?

-Даатгалаас хүүхэд, халдварт өвчтэй хүмүүс, төрөх, эмэгтэйчүүдийг үнэ төлбөргүй үздэг. Монголын нөхцөлд энэ сонголт нь л зөв байх. Монголчуудын ихэнх нь ажилгүй. Өөрөө хариуцна гэвэл эмнэлгийн тусламж авч чадахгүй гэртээ хүндрүүлээд, аюул болно. Төр засаг  эрүүл мэндийн даатгалын дэвтрээр ингэж тусламж үйлчилгээ авах хэрэгтэй юм шүү гээд үнэгүй бүх юмыг нь даагаад байхад ингэж хүндрүүлж ирж байгаа юм чинь. Азийн орнуудаар эмнэлгийн шугамаар туршлага судлаад явахад энэ холимог систем нь эрсдэлтэй хүмүүсээ хамгаалахад  хэрэгтэй нь харагддаг.

http://niigmiintoli.mn/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан