Монгол Улсын Засгийн газар ирэх тавдугаар сарын 1-нээс эхлэн хилээ шат дараатай нээхээр төлөвлөж байгаа юм. Энэ талаар болон бусад цаг үеийн асуудлаар Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшигтэй ярилцлаа.
-Тавдугаар сарын 1-нээс эхлэн хилээ шат дараатай нээнэ гэсэн. Хил нээх бэлтгэл ажил ямар шатандаа байгаа вэ?
-Засгийн газар, УОК-ын зүгээс ирэх тавдугаар сарын 1-нээс Монгол Улсын хилийг шат дараатай нээх урьдчилсан шийдвэр гарсан. Гадаад харилцааны яам чиг үүргийнхээ хүрээнд хилийг нээх, хаах, хилийн дэглэмийг нарийвчлан тогтоох асуудлыг дипломат шугамаар нөгөө улстайгаа тохирдог. Өнөөдөр цар тахлын улмаас гадаадын улс орнууд хилээ бүрэн болон хэсэгчлэн хаасан горим хэвээрээ үргэлжилж байна. Жишээлбэл өнөөдрийн байдлаар дэлхийн 116 улс хилээ бүрэн болон хэсэгчлэн хаасан. Тавдугаар сарын 1-нд хил нээхтэй холбоотой шийдвэрийн хүрээнд ГХЯ дэлхийн улс орнуудын хилийн дэглэм, манай улс аль улстай хилээ нээх вэ гэсэн нарийвчилсан судалгаагаа саналын хамт энэ сардаа багтаан УОК-т танилцуулна. Энэ хүрээнд ГХЯ, Зам тээврийн яам, ИНЕГ, Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран аялал жуулчлалын салбарыг хэрхэн дэмжих вэ, энэ ондоо жуулчдыг хүлээж авах уу, авах тохиолдолд халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахих вэ зэрэг судалгааг гаргана.
Тавдугаар сарын 1-нээс эхлэн тусгай үүргийн нислэгийг тогтмол хуваарьтай энгийн нислэгт шилжүүлэхээр яригдаж байна. Хил нээхтэй уялдах учир аль чиглэлд нээж тогтмол хуваарьтай нислэгт шилжүүлэх асуудлыг Зам тээврийн яам, ИНЕГ, авиа компаниудтай зөвлөлдөж байгаа юм.
Сүүлд гаргасан судалгаагаар өнөөдөр дэлхийн 87 улсад 171-172 мянган монгол иргэн бий.
-Аль улсуудтай нэн түрүүнд агаарын хилээ нээх вэ?
-Улс орнууд хилийн хязгаарлалтын горимоо тогтмол өөрчилж байна. Тухайлбал Европын орнууд дахин хөл хорио тогтоож эхэллээ. Япон улс хөл хориогоо сулласан ч хилийн хаалттай горимоо хэвээр үлдээсэн. Монгол Улсаас БНХАУ, ОХУ, БНСУ, Япон, Турк, Хонконг, Казахстан, Герман гэсэн шууд нислэг үйлддэг чиглэл дээр ГХЯ судалгаа хийсэн. Судалгаагаар хэрэв яг өнөөдрийн байдлаар дээрх орнуудад мөрдөж буй хилийн хязгаарлалтын дэглэмийн үед манай улс хилээ нээсэн тохиолдолд харилцан адил нөхцөлтэйгээр хилээ нээх улс нь одоогоор ОХУ, Турк, Казахстан байна. Хил нээх нь ямар ангиллын визээр нэвтрүүлэхтэй шууд холбоотой асуудал. БНХАУ, БНСУ, Япон, Герман зэрэг Европын Холбооны улсууд богино хугацааны визийн олголтыг зогсоосон. Тэгэхээр авиа компаниудын нислэгүүдийг тогтмол хуваарьт шилжүүлэх нь визийн олголттой шууд уялдаа холбоотой.
-Хил нээнэ гэдгийг иргэдийн зүгээс өмнөх шигээ гадаад руу чөлөөтэй зорчих, хилээр нэвтрэх боломжтой гэж ойлгоод байх шиг байна. Энэ талаар тодруулбал?
-Хил нээх гэдгийг иргэд зөв ойлгох хэрэгтэй. Энгийн ухагдахуунаар давхар хаалга байна. Нэг нь Монголын хаалга нөгөөх нь Орос юм уу Хятадын хаалга. Монгол Улс хаалгаа нээхэд нөгөө улсын хаалга хаалттай хэвээр байвал үүнийг хил нээсэн гэж үзэхгүй шүү дээ. Цар тахлын өмнөх шиг энгийн үедээ хэзээ эргэн очих вэ гэсэн асуултад өнөөдөр хариулж чадах улс орнууд ховор байна.
ӨНГӨРСӨН ОНД 960 ГАРУЙ ИРГЭНД НИЙТ 3.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛСЭН
-Аялал жуулчлалын сэргээх талаар судалгаа хийгдэж байна гэж та дурдлаа.
-Ерөнхий сайд аялал жуулчлалын салбарынхантай хийсэн уулзалтад Гадаад харилцааны сайд болон миний бие оролцсон. Монголын аялал жуулчлалын холбооны төлөөлөлтэй хэд хэдэн удаа цахим уулзалт хийж, нарийн горимуудаа ярьж байна. Мөн Засгийн газраас баталсан 10 их наядын цогц төлөвлөгөөнд аялал жуулчлалыг сэргээхтэй холбоотой маш тодорхой 2 саналыг ГХЯ-наас оруулсан. Нэгдүгээрт, аялал жуулчлалын ногоон бүс үүсгэх, хоёрдугаарт аялал жуулчлалыг сэргээх хүрээнд хөдөлгөөнт тусгаарлалтын горимыг санал болгосон. Ингэснээр Ковидын үед халдвар хамгааллын дэглэмийг сахиад аялал жуулчлалыг сэргээх боломжтой гэж үзсэн юм. Үүн дээр мэргэжлийн хяналтын байгууллага дэмжин ажиллаж байгаа.
-Хөл хорио тогтоосноос хойш гадны хэдэн улсаас иргэдээс татан аваад байна вэ?
-Бид өнгөрсөн оны хоёрдугаар сараас эхлэн Хятад улстай хилээ хаасан. Үүний дараа бусад улс орнуудтай. Хилээ хааж эхэлсэн цагаас хойш өнөөдрийг хүртэл нийт 31647 хүнийг зохион байгуулалттайгаар татан авсан. Үүнд 145 удаагийн тусгай үүргийн нислэгээр 24894 иргэн, Монгол-Хятадын боомтоор 4266, Монгол-Оросын боомтоор 2487 иргэн эх орондоо ирсэн. Үндсэндээ дэлхийн 93 улсаас 31647 иргэнээ эх оронд нь ирүүлсэн.
Судалгаагаар хэрэв манай улс хилээ нээсэн тохиолдолд харилцан адил буюу хилээ нээх улс нь ОХУ, Турк, Казахстан гэж харж байна. Хил нээх нь ямар ангиллын визээр нэвтрүүлэхтэй шууд холбоотой асуудал.
-Нэн шаардлагатай бүх иргэдээ тавдугаар сарын 1-нд гэхэд авчирч дуусгана гэж Гадаад харилцааны сайд хэлсэн. Энэ ажил ямар шатанд яваа вэ. Одоогоор ирэх нэн шаардлагатай хэдэн хүн хүсэлт гаргаад байна вэ?
-Өнгөрсөн хоёрдугаар сараас тусгай үүргийн нислэгийг тогтмолжуулаад, тусгаарлалтын хугацааг 14-өөс 10 хоног болгож бууруулснаар нислэгүүдийн тоо давтамжийг нэмэгдүүлэх, гадаадаас ирэх иргэдийн тоог хамгийн боломжит түвшинд нэмэгдүүлсэн. Үүний хүрээнд хоёр, гуравдугаар сард иргэдийн зүгээс ирэх нислэг байхгүй, нислэгт хамрагдаж чадахгүй байна гэдэг гомдлууд буурсан. Тэгвэл гуравдугаар сараас эхлэн ямар дүр зураг ажиглагдсан бэ гэхээр хэдийгээр ЭСЯ-нд бүртгүүлсэн хэдий ч нислэгийн өмнө холбогдохоор дараагийн нислэгээр эсвэл хөл хорионы дэглэм буурахаар нутаг буцна гэх зүйл ярих болсон. Ингэснээр 160 хүний суудалтай онгоцыг дүүрэн ирүүлэхийн тулд 300-400 хүнтэй холбогдож, хүний тоог бүрдүүлж байна. Монгол иргэд хамгийн ихээр оршин суудаг Өмнөд Солонгост одоогоор 42 мянган хүн бий. Одоогийн байдлаар нутаг буцах хүсэлтэй хүний тоо 3700-3800 орчим бий. Тийм учраас Сөүлээс бусад чиглэл буюу Европ, Америк, Зүүн Өмнөд Азиас ирэх иргэдийг заавал ЭСЯ-нд бүртгүүлэх шаардлага тавихгүйгээр энгийн үед нислэгийн тийз худалдан авдаг горим руу дөрөвдүгээр 1-нээс эхлэн шилжүүлсэн. Ингэснээр БНСУ-аас бусад улсад оршин суудаг монгол иргэд нислэгийн компанитай шууд холбогдон тийзээ авах боломжтой болсон. Хилийг нээхтэй холбогдуулан нислэгийн тийз захиалгыг бас энгийн горим руу үе шаттайгаар шилжүүлж байгаа нь энэ юм. Өмнөд Солонгос улсаас ирэхээр өргөдлөө өгсөн 4000 гаруй иргэдийн дунд наймдугаар сард өргөдлөө өгсөн хүмүүс байгаа учир тэдгээр иргэнийг тэргүүн ээлжинд хамрагдах боломжийг олгох зорилгоор Сөүлийг бүрэн чөлөөлөөгүй байгаа. Харин Сөүлээс бусад чиглэлийг энгийн горимд шилжсэн гэсэн үг.
-Тусгаарлах байрны хүрэлцээ ямар байгаа вэ. Гадаадад шинжилгээгээ өгөөд халдваргүй гэж гарсан хүмүүс тусгаарлах байранд биш гэртээ тусгаарлагдах хүсэлтээ өгч байгаа юм билээ. Энэ боломжтой юу?
-ГХЯ тусгаарлах байрны асуудлыг шууд хариуцдаггүй. Гадаадаас ирж байгаа иргэдийг тусгаарлаж байгаа байрыг тогтооход аюулгүй байдал, халдвар хамгааллын дэглэм, орчин нөхцөл зэргээс хамаарна. Үүнийг тогтоох ажлын хэсгийг Батлан хамгаалахын сайд ахалсан. Үүний дагуу тусгаарлалтын журмаар ашиглах боломжтой гэсэн буудлуудад өнөөдөр иргэдийг тусгаарлаж байна. Сардаа 2100-2200 хүн хүлээн авах нөөц бололцоо бий. Харин гэрээр тусгаарлагдах асуудал дээр ХӨСҮТ, ЭМЯ шийдвэр гаргах байх. Гэхдээ одоогийн нөхцөлд эрсдэл өндөр гэж тооцогдож буй. Тийм учраас өнөөдрийн горимоор гадаадаас ирсэн иргэнийг тусгаарлах байранд байлгаж байна.
Энэ дашрамд нэг зүйлийг хэлэхэд тусгаарлах байртай холбоотой шинэ зүйлийг ГХЯ-наас санаачилсан. Өмнө нь иргэд тусгай үүргийн нислэгээр ирэхээсээ өмнө Улаанбаатарт хаана тусгаарлагдахаа мэддэггүй байсан. Тэгвэл тусгаарлан ажиглах байрны мэдээлэл буюу tabinfo гэх сайтыг гуравдугаар сарын 1-нээс хойш ажиллуулж байна. Ингэснээр тухайн нислэгээр ирэх иргэн аль буудалд тусгаарлагдахаа урьдчилан мэдэх боломжтой болсон. Түүнчлэн гадаадаас ирж байгаа зарим иргэдийн зүгээс төлбөрийг нь төлөөд арай өндөр зэрэглэлийн буудалд тусгаарлагдах хүсэлтээ илэрхийлж болно. Ковидын халдвар хамгааллын дэглэм үйлчилж байгаа үед гадаадаас ирэх монгол болон гадаадын иргэд энэ сайтаар дамжуулан мэдээлэл авах, зочид буудлаа захиалах боломжтой.
Өнгөрсөн хугацаанд нийт 960 гаруй иргэнд буцах тийз, эх орондоо ирсний дараа тусгаарлах байрны төлбөрийг нь шийдэж өгсөн. 960 гаруй хүнд нийт 3.3 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлсэн.
-Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг үүрэгт ажилдаа томилогдсоноос хойш уламжлал ёсоор Элчин сайдуудтай уулзаж байгаа. Уулзалтын үеэр гадаадад байгаа монгол иргэдийнхээ асуудлаар ямар яриа хэлэлцээ хийж байна вэ?
-Сайд гадаадад байгаа 46 элчин, консулын газрын тэргүүнүүдтэй хуваарь гаргаад уулзалт хийж байна. Уулзалтаар Монголын гадаад бодлогын тэргүүлэх ач холбогдолтой асуудлуудаар үүрэг чиглэл өгч байна. Гадаадад байгаа монгол иргэдийн асуудал нь дипломат албаны онцгой анхаарах ёстой чиг үүрэг. Гадаад харилцааны сайдын зүгээс энэ асуудалд онцгой анхаарал хандуулахыг Элчин сайд болгонд анхааруулж байгаа. Иргэдийн зүгээс зарим ЭСЯ утсаа авахгүй байна гэдэг гомдол ирдэг. Энэ асуудлаар Гадаад харилцааны дэд сайд ч мөн иргэдээс ирсэн санал гомдлыг цаг тухайд нь шийдэх үүрэг даалгавар өгсөн.
Цар тахлын үед дипломат албаны консулын чиг үүрэг ямар чухал ач холбогдолтой гэдгийг гадаадад байгаа монголчуудаас гадна дотоодод байгаа иргэд ойлгосон байх.
-Та консулын алба чухал ач холбогдолтойг онцоллоо. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд консулын албыг ахалж ажилласан хүний хувьд алдаа оноо болон ололт амжилт юу байв?
-Өнгөрсөн он бидний хувьд тулгарч байгаагүй том сорилт байлаа. Зөвхөн манай улсын хувьд ч биш дэлхийн бүх улсын өмнө тулгарсан маш том сорилт. Хэдийгээр дэлхий даяараа цахим шилжилт хийж байгаа ч дэлхий нийтийг хамарсан гоц халдварт өвчний үед дипломат алба, тэр дундаа консулын асуудал хариуцдаг ажилтнуудын үүрэг, оролцоо маш өндөр байсан. Мэдээж алдаа дутагдал байсан. Иргэдээ чирэгдүүлсэн зүйл байхыг үгүйсгэхгүй. Өнгөрсөн хугацаанд иргэдийн бухимдал ЭСЯ, консулын албаны үйл ажиллагаанаас шалтгаалсан гэхээсээ илүүтэй цар тахлын улмаас манай улсын тогтоосон хилийн хязгаарлалттай холбоотой байсан. Гэхдээ бид иргэн бүрийн төлөө сэтгэл гарган ажилласан. Жолоочоосоо эхлээд Элчин сайд хүртэл консулын ажилд оролцсон. Манай ажилтнууд сэтгэл гаргаагүй муу ажилласан гэж миний хувьд хэлэхгүй. Энд нэг зүйлийг тодотгон хэлэхэд бид 10 гаруй сар дотооддоо халдвар алдаагүй ажиллаж, амьдарч байсан бол гадаадад байгаа дипломат ажилтнууд өнгөрсөн оны 2, 3 дугаар сараас эхлэн дотооддоо халдвар алдсан буюу халдварын нөхцөл хүндэрсэн улаан бүсэд ажилласан гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд нийтдээ Дипломат төлөөлөгчийн газрын 43 ажилтан, албан хаагч, тэдгээрийн гэр бүл коронавирусийн халдварт өртсөн.
ГАДААДАД БАЙГАА 172 МЯНГАН МОНГОЛ ИРГЭНИЙ 120-130 МЯНГА ОРЧИМ НЬ ДАРХЛААЖУУЛАЛТАД ХАМРАГДАХ ШААРДЛАГАТАЙ
-Гадаадад байгаа ЭСЯ-ны албан хаагчид дархлаажуулалтад хэрхэн хамрагдаж байгаа вэ?
-Ихэнх орнууд дипломатуудыг тэргүүн эгнээнд дархлаажуулалтад хамруулах жагсаалтандаа оруулж байна. Манай улс мөн адил гадаад улс орнуудтай харилцан адил байх нөхцөлийг харгалзаад гадаадын ЭСЯ-ны албан хаагчдыг шат дараатайгаар вакцинд хамруулах ажлыг зохион байгуулахаар ЭМЯ-нд саналаа хүргүүлсэн. Гэхдээ бидний хувьд одоогийн байдлаар хамгийн гол асуудал бол гадаадад байгаа монгол иргэдийн асуудал. Бидний хамгийн сүүлд гаргасан судалгаагаар өнөөдөр дэлхийн 87 улсад 171-172 мянган монгол иргэн бий. Өмнөд Солонгост 42 мянга, Америкт 25-30 мянга, Чехд 10 мянга, Шведэд 7000 мянга, Австралид 5000-6000 мянга гэх зэрэг. Эдгээр улсад вакцинжуулалтын төлөвлөгөө хэрхэн гарч байгаа вэ, тус төлөвлөгөөний хаана нь гадаад иргэд байгаа вэ, гадаад иргэд байгаа бол хүмүүсийн хэлдгээр хараар ажиллаж байгаа хүмүүс хамрагдах уу зэрэг судалгааг хийж байна. 172 мянган монгол иргэний вакцинд хамрагдах зорилтот бүлэг буюу 18-аас дээш насныхныг тооцоолоод үзэхэд 120-130 мянга орчим нь дархлаажуулалтад хамрагдах хүмүүс.
Өмнө нь иргэд тусгай нислэгээр ирэхээсээ өмнө Улаанбаатарт хаана тусгаарлагдахаа мэддэггүй байсан. Тэгвэл тусгаарлан ажиглах байрны мэдээлэл буюу tabinfo гэх сайтыг гуравдугаар сарын 1-нээс хойш ажиллуулж байна. Ингэснээр тухайн нислэгээр ирэх иргэн аль буудалд тусгаарлагдахаа урьдчилан мэдэх боломжтой болсон.
-Хөл хорионы улмаас тухайн улсдаа гацсанаар визийн хугацаа хэтрүүлсэн, торгууль төлбөрт унасан хэчнээн иргэн байгаа вэ. Тэдний асуудалд ГХЯ хэрхэн ажиллаж байна вэ?
-Цар тахлын эхэн үед буюу манай улс хилээ шат дараатай хааснаас хойш иргэдээ татан авахын зэрэгцээ ГХЯ-наас хийж ирсэн асуудлын нэг нь гадаадад байгаа иргэдийн виз, торгууль төлбөрийн асуудал. Давагдашгүй хүчин зүйл тулгарсан энэ үед асуудлыг хүмүүнлэгийн шугамаар шийдэх хүсэлтүүдийг монголчууд оршин суугаа улсын ГХЯ-нд хүргүүлж байсан. Өнгөрсөн онд 5254 хүн ЭСЯ-нд хандаж визээ сунгуулсан. Мөн 272 хүний визийн торгууль, төлбөр болох 792 орчим сая төгрөгийг чөлөөлүүлж чадсан. Монгол Улсын хил хаалттай байгаа гэдэг мэдээллийг нөгөө улсдаа өгөөд визийн сунгалтад тусалж байгаа. Харин тавдугаар сарын 1-нээс зарим чиглэлд хилээ нээх тохиолдолд тогтмол хуваарьтай нислэгүүд үйлдэж эхэлнэ. Энэ үед Монгол Улсын хаалттай гэх тодорхойлолтыг гадаад улсын эрх бүхий байгууллагад өгөх шаардлагагүй болно.
Гадаадад санхүүгийн хүнд байдалд ороод нислэгт хамрагдаж чадахгүйн улмаас нөхцөл байдал нь хүндэрсэн хүмүүст өнгөрсөн оны хавраас эхлэн туслалцаа үзүүлээд ирсэн. Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан гэж байдаг. Тус сангийн төсөвт жил 224 сая төгрөг суудаг. Гэвч энэ мөнгө хаана ч хүрэхгүй гэдгийг 2020 оны 3, 4 дүгээр сард маш тодорхой мэдэж байсан учир олон улсын түвшинд иргэдийн шилжих хөдөлгөөнтэй холбоотой асуудлыг хариуцдаг НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран ажилласан. Энэ хүрээнд өнгөрсөн хугацаанд нийт 960 гаруй иргэнд буцах тийз, эх орондоо ирсний дараа тусгаарлах байрны төлбөрийг нь шийдэж өгсөн. 960 гаруй хүнд нийт 3.3 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Мөн Иргэдэд туслах сангийн шугамаар Туркэд байгаа иргэдэд нэг удаагийн хүнсний тусламж, Кубад байгаа оюутнуудад туслалцаа үзүүлсэн. Хамгийн гол нь Иргэдэд туслах сангийн хязгаарлагдмал хөрөнгийг илүү олон хүнд түгээх ажлыг гадаадын санхүүгийн эх үүсвэртэй хамтран шийдсэн нь өнгөрсөн онд хийсэн том ажлуудын нэг байлаа. Зарцуулалттай холбоотой мэдээлэл иргэдэд нээлттэй бий.
-Санхүүгийн туслалцаа авахын тулд иргэд ямар шалгуурыг хангасан байх ёстой вэ?
-Иргэдэд туслах сан 2008 онд анх Засгийн газрын тусгай сангийн хуулиар байгуулагдсан. Үндсэн зорилго нь гадаадад гэмт хэргийн хохирогч болох, хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас нутаг буцаж чадахгүй байх, хилийн чанадад нас барсан иргэний шарилыг чандарлах, шарилыг нь эх оронд нь авчрах зэрэг зардал гарахад тухайн хүний ар гэрийнхэнд туслахад Иргэдэд туслах сангийн үйл ажиллагаа чиглэгддэг.
Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан гэж байдаг. Тус сангийн төсөвт жил 224 сая төгрөг суудаг. Гэвч энэ мөнгө хаана ч хүрэхгүй гэдгийг 2020 оны 3, 4 дүгээр сард маш тодорхой мэдэж байсан
Өнгөрсөн оны хувьд цар тахалтай холбогдуулан бидний өмнө цоо шинэ сорилт тулгарч байсан. Гадаадад хүнд нөхцөлд орсон, эрүүл мэнд нь аюултай нөхцөлд хүрсэн нилээдгүй хандаж туслалцаа үзүүлсэн. УОК-т иргэд, аж ахуйн нэгжүүдээс төвлөрсөн хандиваас 300 сая төгрөгийг татаж авах хүсэлт тавиад туслалцаа үзүүлж байна. Санхүүгийн туслалцаа хүсэгч нь өргөдөл гаргана. Хүнд байдлын нөхцөлийг нотолсон баримтуудаа өгнө зэрэг шаардлагуудыг тавина. Тус сангаас дэмжлэг авч байгаа хүмүүсийн 30-40 орчим хувь нь гадаадад нас барсан хүнтэй холбоотой байдаг. Энгийн үед буюу өмнө нь хилээр чөлөөтэй зорчдог байх үед жилд манай улсын 100-120 хүн гадаадад нас бардаг гэсэн тоо баримт бий.
-Өнгөрсөн онд хэдэн монгол иргэн гадаадад нас барсан бэ?
-Өнгөрсөн онд гадаадад зорчсон иргэдийн тоо маш цөөхөн байсан. Давхардсан тоогоор 2019 онд манай улсын 2.4 сая иргэн хилээр зорчсон гэсэн тоо баримт бий. Өнгөрсөн онд энэ тоо огцом буурсан учир гадаадад гэмт хэрэгт холбогдсон, нас барсан хүний тоо бага байгаа. Өнгөрсөн онд гадаадад 39 монгол иргэн нас барсан. Түүний өмнөх жил 103. Он гарсаар гадаадад байгаа 16 монгол иргэн нас бараад байна.
-Вакцинжуулалтад бүрэн хамрагдсан хүмүүс гадаадад нээлттэй зорчих эрх нь нээгдэх үү. Гадны улсуудад Ковидын паспорт гэх зүйлийг санаачилж байна. Манай улсын хувьд вакцин хийлгэсэн гэх сертификатаа e-mongolia платформоор англи, монгол хэлээр авах боломжтой. Энэ бичиг баримт олон улсад хүчинтэй юу?
-Одоогоор олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн вакцины паспорт гэж байхгүй. Манай улсын хувьд дотооддоо гэрийн даалгавраа амжилттай биелүүлсэн гэж хэлж болно. Магадгүй ирээдүйд олон улсад вакцины паспортыг хүлээн зөвшөөрлөө гэхэд тэр системд манай улс нэвтрэн ороход e-mongolia-гийн мэдээллийн энэ дата бааз суурь болно. Вакцин хийлгэсэн гэдгийг батлах паспорт гаргаж гадаадад зорчих санаачлага гаргасан хэсэг улс орнууд байхад түүнийг нь дэмжихгүй байгаа хэсэг бүлэг нь бас байна. Вакцинд хүн сайн дураараа хамрагдана. Сайн дураараа вакцинд хамрагдаагүй хүнд вакцины гэрчилгээ, паспорт өгөхгүй хилээр зорчих эрхийг нь хязгаарлана гэдэг бол хүний эрхийг зөрчсөн асуудал хэмээн олон улсад яригдаж байна.
-Ярилцсанд баярлалаа.