Өчигдөр Чили улсад 8.8 магнитуттай хүчтэй газар хөдлөлт болж 300 орчим хүн нас бараад байгаа билээ. Тэгвэл энэхүү үзэгдэл нь улам даамжран Японд “ Major tsunami” хэмээх ойрын 15 жилд тохиогоогүй хүчтэй цунами үүсч болзошгүй талаар Японы цаг уурын албанаас анхаарууллаа.
Номхон далайн хойд хэсгийн Aomori, Iwate болон Miyagi-ийн далайн эрэг хавийг хамран далайн төвшнөөс гурван метр хүртэлх давалгаа 13.30-14.00 цагийн үед үүснэ хэмээн тооцоолсон байна.
Хамгийн сүүлд тус улсын цаг уурын албанаас үүнтэй адил гамшиг болох талаарх сэрэмжлүүлгийг 1993 онд Хоккойда болон Окушири арлын орчимд 7.8 магнитуттай газар хөдлөлт болох үед мэдэгдэж байжээ.
Г.Одгарав