Сүүлийн 20 жил (1990 - 2010 он)-д мал сүргийнх нь тоо 2.0 дахин өссөн дөрвөн аймаг байгаагаас Төв, Хөвсгөл аймагт 2.0 - 2.1; Архангай, Булган аймагт 2.4 - 2.6 дахин нэмэгджээ.
Булган, Төв аймгийн мал сүрэг 1613.5 -1752.8; Хөвсгөл, Архангайнх 2050.8 -2122.9 мянган толгойгоор тус тус өссөн байна. Архангай, Хөвсгөл аймгийн нийг малын цэвэр өсөлтийн 47.3 - 67.8-ийг ямаа эзэлж байна. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум 1990 онд 4500 ямаатай байсан бол 2010 онд 64629 болж 14.4 дахин Архангайн Төвшрүүлэх сум 2521 ямаатай байснаа 50974 болж 20.0 дахин олширч хаана л бол хаана газар сайгүй ямаа өсч, төрөөс "тусгай" тэтгэлэг авч “Балрахын түрүүч ямаа" гэдэг болж буй бололтой. Ингэж хэлэхийн учир гэвэл ямаа яагаад 12 жил багтаагүй учрыг Хөдөлмөрийн баатар хониноос асуухад "Хүнд балганд өгдөггүй хүйтэн хошуутай мал гэж ярьдаг шүү дээ. Түүнээс болсон байх магадлалтай" гэж хэлж байсныг санаж байна. Дэлхийд алдартай Сахарын, Каракумын, Кызелкумын цөлийг үүсэхэд ямаа багагүй үүрэг гүйцэтгэсэн гаж нэгэн эрдэмтэн ярьж байсныг сонссон юм байна.
Ямаа бэлчээрт тогтворгүй байнга сэлгэн гүйдэг, өвс ургамлыг гишгэх бүртээ тасчиж талхилж байдаг, цэцэгт ургамлыг үрээ хаяхаас нь өмнө идчихдэг тул хойтон тэндээ ахин ургадаггүй, хэвтэр шилэмтгий, сэрүүн махтай гээд өөлөөд байвал олон дутагдалтай тал бий.
Бас хонийг бодвол намар орой болтол сааж болдог, ихрийн удам сайтай, махаар нь борц хийж болно. Дулаан зөөлөн ноолуураар нь хийсэн бүтээгдэхүүн дэлхийд тансаг хэрэглээнд тооцогддог гээд яриад байвал сайн тал олон бий. Буянт малыг муулаад яах вэ?
Хэдий хэр ямаатай байхаа эзэн өөрөө ухаалгаар зохицуулах ёстой. Гэхдээ 1990 оноос өмнөх таван хошуу малын төрлийн бүтцийг улсын дүнгээр авч үзэхэд таван мал тутмын нэг буюу нийт малын 20.0 орчим хувь нь ямаа байжээ. Гэтэл энэ харьцаа сүүлийн 20 жилд алдагдаж(4:1), (3:1), (2:1) болтлоо нэмэгдэж өнөөдөр 43.6 сая малын бараг тал хувь нь (19.5 сая) нь буюу 20 мал тутмын 9 нь ямаа болжээ. Архангайн ямаа энэ 20 жилд 6.3 дахин өсч 1.2 саяд хүрсэн бол Төвшрүүлэхэд 20.0; Эрдэнэбулганд 12.4; Ихтамирт 9.0; Тариат, Өндөр-Улаан, Эрдэнэмандал суманд 8.0-8.6 дахин нэмэгдсэн байна. Гэтэл таван сум адуугаар, зургаан сум үхрээр 1990 оныхоо түвшинд хүрээгүй байна. Тухайлбал: Цэцэрлэг, Өгийнуур, Хашаат сумын адуу 1.8-4.5 мянга, Өлзийт, Цэцэрлэг, Өгийнуур, Хашаат сумын үхэр 2.8-6.7 мянгаар буурсан байхад Төвшрүүлэхийн ямаа 48.4 мянгаар нэмэгдэж үхэр 4.2 мянгаар цөөрчээ. Харин 1990 онтой харьцуулахад Хайрханы адуу 12.2 мянга, Өндөр-Улааны үхэр 21.7 мянга, Эрдэнэмандалын хонь 137.6 мянга, Хотонт, Батцэнгэлийн ямаа 80.2-81.7 мянгаар нэмэгдэж, таван төрлийнхөө дүнгээр Эрдэнэмандал сумын мал 212.3 мянгаар өссөн нь аймагтаа рекорд амжилт болжээ.
Энэ хугацаанд малчин өрхийн тоо Архангайд 6.5-15.7 мянга болтлоо нэмэгдэж ам болгондоо өвөлжөөтэй, хонд болгондоо хаваржаатай, гүүн зэл, морины уяан дээр байгаа юм шиг хээр талд адууны хомоол xaa сайгүй арсайж дарсайгаад чулуу шиг харагдах болов. 1990 оны эхэнд Архангай зуун мянга давсан мал бүхий зургаан сумтай, Хашаат 122.0 мянган малаар тэргүүлж байсан бол 2010 оны эхэнд Эрдэнэмандал сум 322.7 мянган мал тоолуулж аймагтаа магнайлж, 19 сумын 3 нь 768-86.7 мянга, 8 нь 127.4-197.4 мянга, 7 нь 217.0-277.0 мянган малтай болсноор сэлгээд нүүх нутаггүй, шилээд идэх бэлчээргүй хадлан авах нь байтугай халуун хошуутай малын аманд орох өвсгүй шахам болчхоод анхны цаснаар л барьцалдав. Зуншлага аятайхан болсон газар уруу өвөл хавартаа дөрвөн зүг, найман зовхисоос нь хүний өөрийн гэлтгүй бөөнөөрөө нүүж ирээд будаа болгоод буцахад үндсэн харъяат иргэд нь хэдэн малтайгаа өрвийсөн юм болоод хоцрох жишээтэй. Энэ нь ч ганцхан Архангайнханд тохиолдож байгаа бэрхшээл биш, ар халх тэр аяараа нэрвэгдэж байгаа нийтлэг үзэгдэл билээ. Төрөөр удирдуулахгүй зах зээл өөрөө аяндаа зохицуулаад өгдөг юм гэсэн мунхаг сэтгэлгээ бэлчээрийн мал аж ахуйд нааштай үр дүн авчрахгүй нь хэнд ч ойлгомжтой боллоо.
Бид зөвхөн малаа биш байгалиа аргадаж, хайрлах цаг ирлээ. Эцэг өвгөдөөс өвлүүлсэн унаган байгалиа хайрлаж хамгаалж харамлаж, өсгөж үржүүлж, тордож додомдохгүй, огт танихгүй, хаа хамаагүй хот хүрээнээс яваа гэх хурдан унаатай, мэргэн буутай, элдэв багаж хэрэгслэл агссан гийчдэд баадаг бүхнээ зааж өгөөд, тэдгээр хүмүүс нь ханцуй шамлан дайрч жимсийг нь буттай нь, самрыг модтой нь, тарвагыг дошоор нь, тулыг тохойгоор нь, ан амьтныг ам жалгаар нь сүйрүүлээд байвал байгаль эх хариугаа авч нүүрээ буруулсаар байх болно.
Ний нуугүй хэлэхэд хөдөөгийнхөн маань өнгөрсөн 20 жилд хүн нь ч мал нь ч хоёулаа "сэтэр"-тэй юм шиг дураараа явцгаалаа. Хот хүрээнээс жилдээ ганц нэг үзэгддэг ахан дүүсийг нь эс тооцвол тэр минь, энэ минь гээд хүрээд ирдэг дарга ч үгүй, цэрэг ч үгүй, саахалтынхандаа буух ч завгүй малаа хариулаад байна уу? малдаа хариулагдаад байна уу? гэдгээ мэдэхээ больж, шинэ цагийн "Хуучин хүү", говийн ганц айлтай төстэй амьдралд нухлагдсан ноомой хүмүүс нь малчид болжээ. Хүн малгүй л зөнгөөрөө салангадаа тарж бутраад ямар ч зохион байгуулалтгүй, өөрсдийгөө хамгаалах өмнөө тавьсан зорилгогүй яваад байхаар бэлчээр нь юу ч үгүй талхлагдан цөлжиж, малын гаралтай түүхий эдийн үнэ ханш шалдаа буутал унаж байна.
Зуд зурханд нэрвэгдсэн сум, хөдөөгүүр яваад ирсэн АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Эрдэнэбат 332 сумыг 332 компани болгоё. Ингэж байж бид энэ бэрхшээлээс ангижрах юм байна шэсэн санаа хөндсөн байна билээ. Баяр хүргэе. Санаа зөв бол заяа зөв гэсэн үг ч байдаг. Энэ хүнд бэрх цагт ХААН-ийн амыг барьж, амьсгалыг тасалсан хүмүүс лав нэгийг бодож, дотроо гэмшиж байгаа болов уу? Яахав дээ чиний тэр яриад байгаа нэгдэл биш гэх байх. Хамт олноороо, хэсэг бүлгээрээ хөрөнгө хүчээ төвлөрүүлж, сэтгэл санаагаа нэгтгэж, өмнөх зорилтоо тодорхойлж, өрсөлдөгч нартайгаа хөл нийлүүлэн явна гэдэг утгаар нь авч үзвэл түүнийг нэгдэл гэж нэрлэнэ үү, компани гэж хэлнэ үү ямар ч ялгаагүй.
Тэр нэгдлүүдийг чинь намтайгаа, засагтайгаа, ардтайгаа, нийлж байж, ах нараас баахан зээл авч арай хийж нэг юм бүхэл бүтэн 30 жилийн турш ноцолдож байж сая нэг юм хөл дээр нь босгосон юм шүү дээ. Ахиад тийм бэхжсэн хөл дээрээ бүрэн зогссон аж ахуй байгуулахад өнөөгийн бидний нас гүйцэхгүй биз зэ? Хүүхэд хүртэл 10 cap болж байж эхийнхээ гэдэснээс гардаг шүү дээ.
Аймгийн дунджаар нэг суманд малчин өрх 880 орчим байгаа бөгөөд 1000 давсан малчин өрхтэй сум 6, дундаж орчимд 5 сум, үлдсэн 8 нь түүнээс доогуур байна. 600 малчин өрхтэй багашаархан сумыг зэгсэн сайн үгссэн гypaв дөрөвхөн ченж өргөн хэрэгцээний барааны үнэ, түүхий эдийн ханшийг нь тогтоож, гартаа атгаж байна. Очсон хүн бүрийн аманд унаж, орлогоо бууруулж, зардлаа өсгөж байгаа нь малчин та нарын буруу шүү дээ. Нийлж нэгдээд дэлхийг донсолгож явсан тэртээх мөчийг санагалзах биш, "Нэгдэл" гэж байгаад бусдад үнэ ханшаа тулгаж явсан 20 жилийн өмнөхийг эргэж бодолцвол амьдралаа эрс өөрчилж, ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж байна. Төр засагт найдаж, түшээдийн амлалтад хууртаж, амь амиа бодоод, дов довоо сахиад ахиад 20 жил болбол мал, малчин хоёр хоёулаа улаан номонд орж, Улаанбаатарын утаа улам л их болсон байх вий. "Цувж явсан барсаас цуглаж суусан шаазгай дээр" гэсэн зүйр үг байдаг. Нийт малчдын бараг тал илүү хувийг 16-35 насны залуучууд эзэлж байна. Эдгээр залуу гэр бүлийн гишүүдийн мал маллагааны арга барил, мал эмнэлгийн болон үржлийн ажлын наад захын мэдлэг туршлага хир байгаа билээ. Мотоциклоор л малаа хариулж, олон ангитай солонгос кино орой үдэшгүй үзэж, сүмо бөх алгасалгүй харж байгаа тухай л яриа байна шүү дээ. Өмссөн зүүсэн нь зулай нэвт сийгсэн, зулаг нэвт хайрсан, өвдөг нэвт сэнгэнэсэн, хавирга нэвт салхилсан хужаа голдуу хувцас байх тул өдрийн хагасыг даахгүй даарч, зарим нь бүр амь насаа алдахад хүрч байна.
Сөөм шахуу үстэй азарган нэхий дээл, төө шахуу төөнөдөг үнэгэн лоовууз, цагаан эсгий оймстой булигааран түрийтэй монгол гутал музейд тавигдах шахтлаа мартагдаж, зарим нь бүр хоцрогдсонд тооцогдож байна. Одоо ер нь монгол гэр импортоор авах л үлдэж байх шиг байна. Саяхан нэг яамнаас зарласан Монгол гэрийн дээвэр туурга хийх материалын тендерт хужаа "эсгий" зулхай шалгарч бөөн зарга болоод тэгсхийгээд өнгөрөв шив дээ.
Айх аюулгүй, эрүүл саруул орчинд, экологийн цэвэр хүнс хэрэглээд, телевиз үзсэн шиг, гар утсаар ярьсан шиг суугаа хэдэн малчдаа хотын захын хороолол бараадуулчихгүй байлгах арга чарга юу байна. Дампуурах эс дампуурах нь хөрөнгө мөнгөтэй хувь хүнээс ихээхэн шалтгаалах болсон цаг шүү дээ.
ХӨДӨӨ ОРОН НУТАГТ НЭН ДАРУЙ ХЭРЭГЖҮҮЛБЭЛ ЗОХИХ ХЭДЭН АЖИЛ БАЙНА
Нэг. Малын толгой тооноос нэн ялангуяа ямааны тооноос хамааралтай бэлчээрийн төлбөрийн хууль яаралтай гаргаж, орсон орлогоор нь цөлжилтийн эсрэг тэмцэх сан байгуулж, ИТХ-ын шийдвэрээр тухайн орон нутагт нь зарцуулдаг болгох;
Хоёр. Байгаль орчинг хамгаалах, бэлчээрийг дундаа ашиглах нөхөрлөлийн дүрэм журмын хялбарчилсан зааварчилгаа гаргаж, багийн иргэдийн нийтийн болон сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлж, малчдын дунд бэлчээрийг "албадан" эзэмшүүлэх компанит ажлыг орон даяар зохиох;
Гурав. Мянгат малчдыг улсаас урамшуулдгийг зогсоож, нэг малчин өрхөд байх малын тоо толгойн оновчтой бүтцийг бүсчилсэн байдлаар гаргаж, дээд хязгаар тогтоож өгөх;
Дөрөв. Хадлан тэжээл бэлтгэх, худаг yс гаргах, малчдын дулаан хувцас оёдог дундын хоршоолол байгуулахад улсаас хөрөнгө санхүүгийн туслалцаа үзүүлж, сум бүрт нэг үлгэр жишээч аж ахуйн нэгж байгуулах;
Тав. Баг, сум, аймаг дамжин отор нүүдэл хийдэг дур зоргын үйлдлийг зохих дүрэм журманд оруулж, тухайн аймаг, сумын хэмжээнд нэгдсэн удирдлагад оруулах талаар Засгийн газраас удирдамж гаргаж мөрдүүлэх;
Зургаа. Малын эмч бол хүн төрөлхтний эмч гэдэг үнэн үг шүү дээ. Уг нь ямаанд өгдөг 36 тэрбумыг мал эрүүлжүүлэх албыг бэхжүүлэхэд өгсөн бол нүдээ олох байсан биз. Сүргийн болон төрлийн зөв бүтэцтэй, өвчин эмгэг багатай мал сүрэгтэй байж гэмээнэ арьс шир, ноос ноолуур, мах сүү нь чанартай дотоод гадаадад худалдахад элдэв хэл амгүй хурдан түргэн борлогдоно шүү дээ. Мал эрүүлжүүлэх арга хэмжээг зөвхөн малчдад даатгаад орхисон, аз туршсан, аргаа барсан байдлаас салж, нэгдсэн удирдлага зохион байгуулалтад оруулах;
Долоо. Сүргийн бүтцэд нь сөрөг нөлөөлөхгүйгээр улсаас малчдад мах бэлтгэх даалгавар өгч орон нутгийн захиргааны дэмжлэгтэйгээр энэ төрлийн бизнес эрхэлдэг компаниудаар дамжуулан авч улмаар гадаадад гаргадаг тийм жишиг тогтоовол малчдын орлогыг нэмэгдүүлэх, бэлчээрийн даацыг зөв зохион байгуулах боломж олдоно. Хүсвэл энэ тийм ч шинэ соргог ажил биш бөгөөд өмнө нь байсан л тогтолцоо шүү дээ. Эс чадваас бахь байдгаараа л хоосон ярьсаар цагийг нөхцөөж байдал улам л хүндрэх болно.
Мал мал л гэх юм гэж хэн нэг нь ад үзэж болох юм. Гэвч манайд 180.0 шахам мянган малчин өрх бас дээр нь нэмээд 54.3 мянган тавиул малтай айл байгааг бодолцвол нийт 220.0 гаруй мянган өрхийн хүн амыг тэжээдэг тийм салбар Монголд алга байна шүү дээ. Уул уурхай уул уурхай л гэнэ тэр чинь хэсэг цөөхөн луйварчдыг улам баяжуулж, байгаль дэлхийг сүйрүүлж, эцсийн дүндээ Африкийнхан шиг ихэнх нь ядуу, зүдүү, өлмөн зөлмөн үлдэцгээх болно. Энэ бол таамаглал биш олон улсын практик, зах зээлийн араншингаар аль хэдийн нотлогдсон үнэн шүү дээ.
Унаж яваа морио алж идэв гэгчээр бэлчээрээ талхалчхаад, байгалиа сүйрүүлчхээд уламжлалт мал аж ахуйгаа өсгөх тухай ярихын ч хэрэггүй биз ээ.
М.Далайхүү