Б.Одмаа 2023 оны намар их сургуулийн оюутан болжээ. Түүний эхний жилийн сургалтын төлбөр болох 3 сая төгрөгийг аав, ээж нь цалингийн орлогоороо төлсөн. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу Б.Одмаагийн аав ээж сургалтын төлбөрт тушаасан 3 сая төгрөгийн 10 хувийг энэ онд буцаан авах юм.
Үүний тулд 2024 оны хоёрдугаар сарын 15-ны дотор харьяа татварын албанд цахимаар тайлангаа гаргаж өгөх ёстой. Ингэхдээ эхлээд Цахим тайлангийн системд нэвтэрнэ /илүү дэлгэрэнгүй зааврыг ЭНД-ээс үзэх боломжтой/.
1. Татвар төлөгчийн иргэний үнэмлэх / ХУР системээс автоматаар татагдана/
2. НД-ийн лавлагаа /ХУР системээс автоматаар татагдана/
3. Сургуулийн тодорхойлолт /автоматаар эсвэл файлаар хавсаргах/
4. Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт /төлбөр төлсөн цахим төлбөрийн баримтын дугаар/
5. Хүүхдийн иргэний үнэмлэх эсвэл төрсний гэрчилгээ /хавсралтаар/
Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:
1. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
2. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна/
a. Дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэдтэй бол засаг даргын тодорхойлолт /файлаар/
b. Орлого нотлох баримт
Зөвхөн Б.Одмаагийн аав, ээж хоёр бус ХХОАТ төлдөг бүх эцэг, эх оюутны сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтөд хамрагдах боломжтой юм. Тодруулбал таны хүүхэд бакалаврын зэрэг эзэмшихээр дөрвөн жил их, дээд сургуульд сурахад та дөрвөн жилийн турш сургалтын төлбөрийн 10 хувийн буцаалт авах эрхтэй.
ГАДААДАД СУРАЛЦАГЧДЫН ХЭЛНИЙ БЭЛТГЭЛИЙН ТӨЛБӨРТ ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ БОДОГДОХГҮЙ
Мөн хүүхэд нь гадаад улсад бакалаврын түвшинд анх удаа суралцаж буй эцэг, эх ч сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлт эдэлнэ. Гэхдээ хэлний бэлтгэлийн төлбөр, байр, сууцны зардал бус зөвхөн сургалтын төлбөрт л татварын хөнгөлөлт бодогддог. Эцэг, эхчүүд байрны төлбөр зэргийг оруулан материал бүрдүүлж алдаа гаргадаг аж.
Иймд гадаадын их, дээд сургуульд сурч буй оюутны сургуулийн тодорхойлолт, сургалтын төлбөр төлсөн баримт зэргийг орчуулахдаа үүнд анхаарах хэрэгтэй.
Хэрэв таны хүүхэд гадаадад сурдаг бол:
1. Татвар төлөгчийн иргэний үнэмлэх /ХУР системээс автомат/
2. Нийгмийн даатгалын лавлагаа /ХУР системээс автомат/
3. Сургуулийн тодорхойлолт баталгаат орчуулгын хамт /файлаар хавсаргах/
d. Орлого нотлох баримт
Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:
1. Хүүхдийн иргэний үнэмлэх эсвэл төрсний гэрчилгээ /хавсралтаар/
2. Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт /баримтын баталгааг орчуулгын хамт файлыг Монгол хавсаргах/
3. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна/
АХ, ЭГЧ, ХАМААТАН САДАНД СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН БУЦААЛТ ОЛГОХГҮЙ
Оюутны сургалтын төлбөрийн буцаалтыг оюутан өөрөө авах боломжгүй. Мөн ах, эгч, хамаатан садан болохгүй. Зөвхөн түүний эцэг эх, албан ёсоор үрчилж авсан асран хамгаалагч буцаалтыг авна.
Оюутан нэг тохиолдолд сургалтын төлбөрийн буцаалтыг өөрөө авч болно. Энэ нь тухайн оюутан нь хувиараа хөдөлмөр эрхлэгч байх тохиолдолд боломжтой. Өөрөөр хэлбэл үйл ажиллагааны орлогоороо сургалтын төлбөрөө төлж, бакалаврын мэргэжил эзэмшихээр анх удаа суралцаж буй иргэн татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдаж болно.
Хэрэв өөрөө суралцах хугацаандаа татвар төлсөн бол:
- Татвар төлөгчийн иргэний үнэмлэх /ХУР системээс автомат/
- Нийгмийн даатгалын лавлагаа /ХУР системээс автомат/
- Сургуулийн тодорхойлолт /автоматаар эсвэл файлаар хавсаргах/
- Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт /төлбөр төлсөн цахим төлбөрийн баримтын дугаар/
Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

2. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна/.