Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
"2022 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын зарлигаар улс орон даяар онц байдал тогтоолоо.
Мангистау мужид эхэлсэн жагсаалын үеэр иргэд шингэрүүлсэн хийн үнийг бууруулахыг шаардсан ба үүний хариуд Ерөнхийлөгчийн даалгавраар Засгийн газраас үнийг бууруулах хүрээнд яаралтай арга хэмжээ авч, нийгмийн ач холбогдол бүхий хүнсний бүтээгдэхүүн, шатахуун болон нийтийн аж ахуйн үйлчилгээний үнийн өсөлтөд мораторий зарласан.
Эсэргүүцлийн эхний өдрүүдэд шоронд хоригдсон иргэдийг бүгдийг нь сулласан байна. Гэвч бусад томоохон хотуудад болсон жагсаал цуглаан нь үймээн самуун болон эрх баригчид руу халдлага үйлдэхэд хүргэсэн юм.
Казахстан дахь гадаадын иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах ажлыг үргэлжлүүлэн биелүүлнэ. Гадаадын хөрөнгө оруулагчид болон гадаад компаниудын бизнесийг хамгаалах болно.
Түүнчлэн Алматы хотод болсон үйл явдлууд буюу засаг захиргааны болон цэргийн байгууламжид үйлдсэн халдлага, нисэх онгоцны буудлыг эзлэн авч, гадаадын зорчигч болон ачааны онгоцыг саатуулсан зэрэг нь халдлага үйлдэгчид маш өндөр бэлтгэлтэй, зохион байгуулалттай байсныг харуулж байна. Шинжилгээгээр Казахстан Улс хилийн чанадад бэлтгэгдсэн террорист бүлэглэлүүдийн зэвсэгт халдлагад өртөж байгааг харуулж байна.
Нөхцөл байдал хурцадмал болж Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Бүгд Найрамдах Казахстан Улсын Аюулгүй байдлын зөвлөлийн Тэргүүний үүрэгт ажилдаа орж, терроризмын эсрэг ажиллагаа явуулахын тулд Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын гишүүн орнуудаас цэргийн тусламж үзүүлэх тухай хүсэлт илгээлээ.
Онц байдал нь нийгмийн аюулгүй байдал ба хуулийг дагаж мөрдөхөд чиглэсэн цогц арга хэмжээ юм. Хууль сахиулах байгууллага болон Казахстан Улсын Зэвсэгт хүчин нь аливаа хууль бус үйлдлийг таслан зогсоох эрх бүхий байгууллага юм.
Шинжилгээгээр Казахстан Улс хилийн чанадад бэлтгэгдсэн террорист бүлэглэлүүдийн зэвсэгт халдлагад өртөж байгааг харуулж байна.
Түүнчлэн төрийн зүгээс олон үндэстэн хийгээд олон янзын шашин шүтлэгтэй нийт ард иргэдийнхээ эрх ашгийг мөн дипломат төлөөлөгчийн газрууд, сэтгүүлчид зэрэг Казахстан дахь гадаадын иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах ажлыг үргэлжлүүлэн биелүүлнэ. Гадаадын хөрөнгө оруулагчид болон гадаад компаниудын бизнесийг хамгаалах болно.
Бүгд Найрамдах Казахстан Улс нь хүний эрхийг хамгаалах чиглэлд хүлээсэн олон улсын үүргээ биелүүлэхэд мөн Ерөнхийлөгч К.Токаевын хэрэгжүүлж буй «Ард иргэдийн дуу хоолойг сонсогч төр» хэмээх үзэл баримтлалд тусгагдсан шинэчлэлийн явцыг үргэлжлүүлэх хүсэл эрмэлзэлтэй.
Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад хэргийн яам хоёр талт болон олон талт хамтын ажиллагааны үйл явцын талаар олон улсын түншүүдтэйгээ байнгын холбоотой байна."