gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.17
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.17
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.17
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Утаанбаатар”-ын “Улаан дэлгэц”-үүдээр үзэх зүйл алга

Нийгэм
2010-02-23
1
Twitter logo

Бидний ирээдүй болсон бяцхан үрс маань учир нь үл ойлгогдох хэлээр хашгиралдаан, хоорондоо ямар нэгэн хий юм шидэлцэн. Түүнийгээ “энергин бөмбөлөг” гэж нэрлэн тоглох болж. Үүнийг харахад сүүлийн үеийн хүүхдүүдийн сэтгэлгээ бидний өсөж өндийсөн нийгмээс хэт хол үсэрсэн мэт санагдана.

Энерги гэж юу вэ? гэсэн асуултад “дайсныг сөнөөдөг энерги” гэж торохгүйгээр хариулах нь аймаар ч юм шиг. Бидний үед найм есөн настай хүүхэд энерги гэж чухам юу байдгийг мэдэх нь битгий хэл дуулаа ч үгүй, үгсийн санд маань ч байгаагүй. Саяхнаас л хүүхдүүдтэйгээ зэрэгцээ шахуу мэддэг болоод байгаа гэхэд нэг их хилсдэхгүй байх.

Гартаа бөмбөг барьж байгаа мэт орон зайг үүсгэн эсрэг тоглогч руугаа “расинган” хэмээн хашгиран нөгөө хий бөмбөлөгөө шидэхдээ “түүнийг бүр мөсөн устгана, сөнөөнө” гэсэн харцыг тоглож буй хүүхдийн нүднээс харж болно. Яагаад заавал сөнөөх, устгах энерги байдаг билээ? Тэдний дөнгөж төлөвшиж эхэлж байгаа сэтгэхүйд “бүтээх, байгуулах” эерэг сэтгэлгээг бид л бий болгох учиртай. Бид хүүхдүүддээ зурагтаар гарч буй кинонуудаас сонгож үзүүлэх бүрэн эрхтэй ч, хүүхэлдэйн киноны цаг болохыг тэсэн ядан хүлээн зурагтны өмнө бөртөлзөх тэд гарч байгаа киног нь л үзнэ, үлгэр дууриалал болгоно. Тэр кинонд нь сайн талын баатар нь ч хутга сэлэм барин эсрэг талаа устгана. Энэ бүгдийг харж тоглох, дууриах хүүхдийн буруу нэгээхэн ч үгүй. Хүүхэд аливаа юмс үзэгдлийг шууд тусган авч, харж байгаа зүйлдээ задлан шинжилгээ хийдэггүй шүү дээ.

Нэг хэсэгтээ, бага насны хүүхдүүд Наруто хэмээх киногоор “амьсгалж”, Нарутогийн карт гэгчээр тоглодоггүй хүүхэд гэж байгаагүй. Зурагтаар нэг анги нь дуусахад тэр ангийнх нь карт маргааш нь худалдаанд гарах жишээгээр хүүхэлдэйн киноны сүлжээний бизнес хүүхдүүдийн маань сэтгэхүйгээр тоглож, гадна дотны ганзагын наймаачдын хэтэвчийг хэсэгхэн хугацаанд түнтийлгээд авсан. Чадаж байгаа юманд арга байхгүйн “зарчим”-аар овсгоотой нэг нь овоо хэдэн юм цааш нь хийж гэж бодоход, үр хүүхдүүдийн минь төлөвшилд энэ мэт бизнес хэчнээн их хор хохирол болсныг хэлэвч баршгүй. Одоо Гокун гэгч кино телевизүүдээр гарч байна.

“Тоглоомын дүрэм” нь яг Нарутогийн адил. Ажиглаад байхад энэ мэт кинонууд бүгд урд” газрынх шүү. “Орой ажлаа тарж ирээд сайхан амаръя гэж бодон зураггаа асаахад л гарч байгаа кино нь “Цэнхэр дэлгэц”-ийг улаанаар эргэлдүүлсэн нөгөө л улигт алаан хядаан, садар самуун, эсвэл учраа олохоо болиод уймарсан хангүг царайнууд. Нэвтрүүлгүүд нь ийм ч зөн билиг, тийм ч сүг сүүдэр, эсвэл “зөөлөн суудалтан”-гуудын олбог нь яндардсан” хэрүүл. “Утаанбаатарын”-ын “Улаан дэлгэц”-ээр харчмаар гэгээлэг зүйл даан ч ховорхон байна. Бид ч яахав нэгэнт төлөвшчихсөн улс гэж үзэхэд, үр хүүхдүүд маань л хэцүүхэн байна даа. Ардчилсан чөлөөт иргэний нийгэмд хэн гээч нь эдгээрийг зөвшөөрөөд байгаа юм бэ ? Би л лав биш” гэж гадаадад олон жил ажиллаж амьдарч байгаад ирсэн нэгэн анд маань уулга алдаж билээ.

Наян настай буурлаас найман настай балчирыг хүртэл шимтэн үздэг мэдээллийн хэрэгсэл болох “ТВ”-үүд маань бусдыг нь байя гэхэд ядахдаа хүүхэлдэйн киногоо зөв сонгож, хүүхдийн хүмүүжилд эерэгээр нөлөөлөх нэвтрүүлгүүдийг өргөнөөр цацаж байгаасай даа. Эс бөгөөс ирээдүй болсон нялх үрсийнхээ балчир оюуныг бид өөрсдөө өрөөл бусдын “хогийн бизнес”-ээр хордуулсаар л байх уу?

Я.Өнөрхулан

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан